1 of 26

ДИВААЖИН

ДИВААЖИН

2 of 26

3 of 26

4 of 26

СҮНС ТА МИНУ

Сайн цагийн мянган Бурханыг хүлээж цөхсөн

Муу цагийн хичнээн ч хүн золгүй дуусав.

Сар нар салхин дор гундаж

Шатаж уугисан хүслэн дор бөхөв.

Гунигт түүх зуун зуунаар зузаарч

Гутралгүйхэн диваажинг мөрөөдсөн сүнс та мину

Гурван цагийн хүрдний хүрэл дугуй өнхрүүлж

Гуутай Бурханаа л гэсэн өгөөмөр сүнс та мину

Оршин байхуйн заяагаар сайн цагийг үзэж

Онгодын цагаан хүлэг саранд янцгаан дүүлэв.

Орчлонгийн хүлээс алдуурч заяа төөрөг тэгширч

Орвонгоороо олон ч юм сайн зүг эргэв.

Сүлдэнд тахьсан хангал шиг эрх дураараа

Сүрлэг, агуу, дэгжин, дэврүүн сүнс минь ...

Сайн цагийн Сахиусан тэнгэрүүдийг хөлд оруулж

Сая сая Буддаг газарт гишгүүлж

Цаглашгүй авралт, төгс ачлалт Майдар Бурхан

Цагийг эзлэн бууж ирэв ...

5 of 26

Сунтагтай, утаатай шар судар минь тус болов

Сунаж мөргөсөн муу ижий минь ач болов

Үхэж хатан үйлийг үүрч барж тэмцсэн

Үе үеийн сүнс минь авралд хүргэж өгөв..

Бум буман эзэгтэйн сүүн цацал сүүн цацал бууж ирлээ

Бурхан дагуулж, аврал одуулж хүрч ирлээ

Буурал эмээг минь элээж шингэсэн мэгзэм

Буяны хүрдийг дэлхийд залж ирлээ.

Баясан булгиж, хөгжин буцлагч сүнс та мину

Бадран дэгжиж, энэрэн нигүүлсэгч Дотоод эзэн мину

Дуусахгүй юм шиг зовсны тань төлөө хүлцэл өчье!

Барагдахгүй юм шиг жаргахын тань төлөө баяр хүргэе!

Мөнхийн жаргалаар цэнгэгч болж эгээрэн

Мөрөөдлийн чинад гэртээ эгэж очихын цагт

Муу аав минь инээдээс бусдыг мартаад тосч авна

Мунхаг үлдсэн хүү нь гэрэл хөлөглөн цацарч очно оо !

 

 Патая –Бангкок -Улаанбаатар   2006 оны 12-р сарын 20

 

6 of 26

ДЭЭДИЙН БАГШДАА ӨРГӨХ ЗҮРХЭН ЧИНАДЫН ДУУЛАЛ МИНУ

  • Ертөнцийн шагналын төлөө үхэн хатан хошуурцгааж байхад Бурханы шагналын төлөө өөрийгөө золихгүй бол мунхаг.
  • Бурхан бясалгалын минь хором бүрийг, амьдралын минь чөлөө учрал бүрийг урамшуулдаг.
  • Их Багшийн минь шавь нар 100 000 нартай тэнцэхүйц Гэрэлийн ертөнцийн харъяатууд. Гайхамшиг үүгээр дуусаагүй.
  • Хамаг амьтны зовлонг ухаарсан минь ертөнцөөс олсон дээд олз.
  • Сансрын хүлээс! Би бас гаслантын нэг нь байсийм шүү гэж бодоход айдас хүйдэс жихүүцүүлж байна!
  • Агуу мэдлэг ганц л үгэнд хураагдана. Тэр нь Хайр. Эс бөгөөс бүх дэлхийг дүүртэл эрээчих болох биз ээ.
  • Аугаа буян нэг л томъёонд багцлагдана. Тэр нь Гэгээрэл. Эс бөгөөс мянга мянган төрлийг туулах болох буй за.
  • Бурхангүй нь өөрөө бурангуй үзэл, шалтгаан нь мунхаг, итгэлцүүр нь оюуны хоосрол.
  • Бурханыг таних эрх чөлөө хайрласан алтанхан эрин үе мину!
  • Энэ бол Их Багш Таныхаа ач ивээлээр ертөнцөөс чөлөөлөгдсөн нэгний дээдийн талархал юм шүү!
  • Энэ дэлхий ертөнцийг хараач! Өөр юу ч бус гагц сансраас чөлөөлөлт!
  • Их Багшийн маань шавь нар үе үеэрээ, үр удмаараа, ахан дүүс элгэн саднаараа, анд нөхөд, танил талаараа, мал амьтан, нохойтойгоо цөм чөлөөлөгдөж байна!

Юу гээчийн гайхамшиг вэ, Бурхан минь!

 

7 of 26

  • Шавь намайгаа алив бүхнээс салгаж, ажил ямба үгүй, алдар хэргэм үгүй, ая тух үгүй, амьтны сүргээс мулталж, амьдралын хүлээсээс салгаж, ерөөлтийг орхиж, ертөнцийг огоорч, адгийн гууримч болгож, ашдын Үнэнд дөтлүүлсэн Ачтан билээ, Та минь.
  • Амьдрал дундуур туучаад өнгөрсөн мөрөө баллаж, “амьддаа ахин төрөх” аз завшаан хайрласан Багшдаа зүрхэн тольтын талархлын дууллаа чинадаас эгшиглүүлэн өргөмү.
  • Хөрш маань мужаан, би бясалгагч. Хоногийн 24 цаг хоёуланд маань багадна.

Нэг нь ертөнцийн, нөгөө нь диваажингийн хичээл үзнэ.

Хоёул ганц л юмны эрэлчид. Нэг маань амьдралын ард гарч жаргах гэнэ. Нөгөө нь амьдралыг огоорч жаргах гэнэ.

 

2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр, Цагаан-Үүр, Хөвсгөл

8 of 26

 

  • Одоо цаг дээр, дотооддоо оршсон хором бүр нь үйл үрээс ангид болой. Энд буян, нүглийн аль нь ч үгүй буюу. Энэ бол хүн өөртөө үйчлэхийг Бурханд зөвшөөрсөн алтан хором юм...
  • Хүмүүс бид үхлээс айдаг ч нүглээс айдаггүй нь аймшигтай бөгөөд гаслантай. Нүгэлтэй бол үхэх ч бэрх, үхсэний хойно ч бэрх, нүгэлгүй нэгэнд үхэл гэвээс жаргал болой.
  • Насалж өнгөрөөсөн он жилүүдийн ухаарал минь гэвэл элэг бүтэн 1000 жилийг үдлээ ч бид үйлийн үрийг
  • Орчлон хорвоогийн таалал буюу хэлбэлзэлтэй эсрэгцсэн хөгжил гэж байх үндэслэлгүй. Эс бөгөөс мөхөл болой. Энэ нь улс, нийгэм, хувь хүмүүнд нэг адил хамаарна.
  • “Хүмүүн бид хувь заяагаа өөрсдөө шаглан урлаж, махран бүтээж байгаа. Гагцхүү ухамсартай бүтээхгүй бол өөрийгөө хорлосон хэрэг болно.

Амьдрахуй бол хэлбэлзэхүй мөн. Оршихуйн хэлбэлзэлтэй зохирсон тохиол бүхэн хувь заяаны алтан хором мөн. Амьдрахуйн нууц энэ болой”. Дүүриймаагийн хууль

зузаалахаас өөр юу бүтээхсэн билээ. Иймд хорвоог мартаж цааш явахаас өөр зам гэж үгүй. Эс бөгөөс үеийн үед, үрийн үрд гагц зовлонгийн ургацыг л хураан сууцгаах буй за.

9 of 26

  • Хамгийн сайн бүтээл бол хүн өөрийгөө зөв бүтээх явдал юм. Энэ нь бас хариуцлага мөн.
  • Хүмүүний нууц бол гагц Сэтгэл юм. Бүх зовлонг урлагч, бүтээгч сэтгэлээс ангижрах нь зовлонгоос ангижрахуй мөнийг номлосон Бурхан Будда юутай агуу.
  • Бурхан Будда, Чингис хаан, суут Эйнштейн нар нэг л хэлээр, Оршихуйн хэлээр ярьдаг. Тэр нь Ухамсар.
  • Хүн бол энергийн биет, ухамсар хэмээх агуу баялагийг эзэгнэгч мөн.
  • Өөр юунаас ч бус өөрөөсөө л хараат байх нь хүмүүний эрх чөлөө мөн.
  • Хүмүүний амьдралыг шинэхэн цасан дээр гаргасан, гаргаж буй мөр, толбогүй цагаан цаасан дээр туурвиж буй бүтээл гэж хэлж болмоор. Амьд явах нь гайхамшиг, зөв амьдрах нь бүр ч гайхалтай үйл ажээ.
  • Бурхан ивээсэн яруу эгшиглэнт он жилүүд минь таныхаа ер бусын хоног бүрд, хором бүрд шингээсэн амьсгалын тоогоор ханьцашгүй сүр жавхлант Их Багшдаа болон тэнсэлгүй дээд бурхадын сүр хүчийг оршоосон үлэмж Оршихуйд талархан мөргөе.
  • Эцэг эх, хань ижлээ хайрлаж явсуу гэж өөртөө захиж амьдарсан минь санаснаар болоогүй ч үүнийг би хүмүүст хичээнгүйлэн захиж байна! Гүррагчаагийн Лхагваа

10 of 26

БУРХАН БУДДА. ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ

 “Будда. Шашин ба шинжлэх ухааны ноён оргил” ном маань 1924 онд хэвлэгдэн гарлаа.

Орчлонгийн хамгийн агуу хүн Бурхан Буддагийн тухай хэвлэгдсэн ном зохиол тоогоо алдсан биз. Харин энэхүү ном нь Буддаг арай өөрөөр авч үзсэн ба түүнийг шашны төдийгүй шинжлэх ухааны ноён оргил гэж тунхаглажээ. Номын зохиогч, техникийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Лхагваа надад 2600 жилийн хойно Бурхан Буддаг “шашин ба шинжлэх ухааны ноён оргил” хэмээн батлан хэлж, шинээр нээх аз тохиолоо. Энэ юу гэсэн үг вэ? Бурхан Буддагийн ном сургаалын онцлог нь Тэрээр хүмүүсийн оюун ухааны янз бүрийн төвшнүүдэд тохируулан номлосон байдаг. Бидний сайн мэдэх нь “Бага хөлгөн”, “Их хөлгөн”, “Очирт хөлгөн” юм.

Буддизм нь цэвэр байгалийн шинжлэх ухааны онол номлол бөгөөд цэг, таслалын төдий ч мухар сүсэг үгүй юм. Будда вээр “Зэн буддизм” хэмээх хосгүй эрдмийг хүн төрөлхтөнд хайрласан нь чухамхүү шашны төдийгүй байгалийн шинжлэх ухааны оргил бүтээл юм. Зэн бол үнэн хэрэгтээ шашин үгүй шашин, цаглашгүй ухамсар. Тиймийн учир Зэн буддизм шашны хийгээд бүх цаг үеийн шинжлэх ухааны оргилд сүндэрлэжээ.

Буддагийн Хоосон чанарын онол ёсоор орчлон хорвоо, бүх юм гагц энерги. Орчлон хорвоогийн үл үзэгдэх энергийн бүтцийг Будда хоосон чанар гэж томъёолжээ. Буддын сургаал ёсоор энэхүү хоосон гэгдэх энергийн орноос бүх юмс буй болж байдаг. Буддагийн энэхүү баримтлал нь хоосны тухай физикийн шинжлэх ухааны онолтой ижил байна. Буддын Хоосон чанар нь бүх юмсын мөн чанар буюу энерги юм. Ийнхүү энергийн биетүүд болох хүн, хамаг амьтан, төрөлтөн цөм мөн чанараараа хоосон ажээ.

11 of 26

12 of 26

Өчүүхэн судлаач надад ухамсрыг нээж олох аз тохиосны ачаар агуу эзэн Чингис хааныгаа, ерөөс Хүннүгээс эхтэй

монголчуудыг “ухамсрын хүмүүс – гэгээнтнүүд” хэмээж тэдний нууцыг тайлах хувь тохиолоо.

“Бие баатар болвоос нэгээхэн үеийн баатар буюу.

Билиг баатар болвоос түмэн оны баатар буюу”.

Чингис хаан

“Түмэн оны баатар” хэмээсэн “билиг” нь устаж үгүй болохгүй мөнх, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран оршигч ухамсар, билиг билгүүн юм.

Өнөөгийн шинжлэх ухааны ойлгоогүй ухамсрыг, ухамсрын үнэ цэнийг Чингис хаан бээр мадаггүй тодорхойлжээ.

Тэрээр “Бие баатар болвоос нэгээхэн үеийн баатар” гэсэн нь “баатарлаг үйл гээч энэ л насны гавъяа төдий”, харин “билиг баатар болвоос түмэн оны баатар” хэмээсэн нь “ухамсраа танивал мөнхийн гавъяаг бүтээнэ” гэсэн цэц мэргэний дээд ухамсрын хүний айлдвар юм. Энэ бол Чингис хаан өөрийгөө ухамсрын хүн болохыг батлан хэлсэн тодорхойлолт юм.

13 of 26

  •  

14 of 26

  •  

15 of 26

Мөхөс хүмүүн надад Багш, Бурхад, Ухамсрын квант оршихуйгаас хишиг хайрласнаар “Хүн өөрийгөө эмгүй эмчлэх”, “Бие махбодийн эрчмийг ашигтай ажилд, тухайлвал эрүүлжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эсийн программыг өөрчлөх гэх мэт дурын ажилд хувиргах”, “Хүний биед өндөр температур үүсгэх”, “Орон зай, цаг хугацаанаас үл хамааран ухамсрын дамжуулалт хийж, улмаар хүний дотоод язгуур боловсрол, үнэт зүйлийн ба ухамсрын боловсрол олгох, бүх өвчнийг эмгүйгээр нэгэн зэрэг илааршуулах квант технологиуд” хүн төрөлхтний болон шинжлэх ухааны түүхэнд анх удаа бий болсон төдийгүй боловсрол, эмчилгээнд асар үр дүнтэй хэрэгжиж байгаа болно.

Эдгээр нь хүний түүхэнд тохиосон үнэнхүү гайхамшиг юм.

Буддын ба байгалийн шинжлэх ухааны интеграцийн хүрээнд эдүгээ хүн төдийгүй бүх төрөлтөнд үйлчлэх байгалийн шинжлэх ухааны 47 хууль бий боллоо.

0 мөрдлөг: Хүний тухай Тэг теорем - квант онол

 1. Хүн нь үүсэл, устал үгүй гэрлийн мөн чанар мөн.

2. Хүн = энергийн биет (2/3) + биологийн биет (1/3) = Сансрын бичил загвар, энергийн, термодинамикийн ба биологийн систем мөн.

3. Үхэл зөвхөн хүний биологийн талд хамаарна.

4. Бодгаль хүний хөгжил нь ухамсрын хөгжил мөн бөгөөд Эйнштейний Энергийн хууль (E = m c2)-ийн биелэл мөн.

 

16 of 26

0-0 мөрдлөг: Хамаг амьтны тухай Тэг – Тэг теорем ба Хувьслын хууль

  1. Хамаг амьтан, үүний дотор хүн нь мөнхийн үнэний хэлбэрүүд мөн.

Шинээр бүтээгдэж бий болохгүй, устаж үгүй болохгүй, гагц хувирч өөрчлөгдөнө.

2. Удамшил ба хувьсал, хувирлын хэлбэр нь төрөлтнүүдийн өөрсдийн бүтээсэн үйлийн энергийн мэдээллийн утгаар тодорхойлогдоно.

3. Удамшлын 2/3 нь төрөлтний тээж буй энергийн мэдээллийн утгаар, 1/3 нь эцэг эхийн генийн мэдээллээр тодорхойлогдоно.

Хүн, хамаг амьтан бөгөөс тэр чигтээ Бурхан Буддагийн нээлт юм.

“Хүмүүний нууц бол сэтгэл. Сэтгэлээ ажиж явбал нууц өөрт бийг мэдэх болно. Сэтгэл бол бүх юм мөн. Сэтгэлээс тусдаа асуудал гэж үгүй. Сэтгэл өөрөө асуудал. Сэтгэлийг уявал бүх аюулыг уяна. Сэтгэлийг номхруулвал бүх хорыг номхотгоно” хэмээсэн буддын мэргэн сургаалд нэвтэрч, улмаар ухамсрыг нээгээд байна.

Хүний тухай буруу мэдлэгийн үр дүнг Адам Харт-Девис “Дэлхийн түүх” номондоо баталгаажуулснаар орчин үеийн хүний албан ёсны тодорхойлолт нь: Хүн сул дорой, мөнх бус, иймдээ ямагт амьдралын нууцыг эрж хайсаар яваа.

Тунхаглалыг сонсогтун: Хүн бээр хүчтэй, сүнс, ухамсар, энерги бие, дотоод үнэмлэхүй чанар, үнэт зүйлсийнхээ гайхамшгаар мөнх. Амьдралд нууц байхгүй. Нууц хүмүүнд өөрт нь бий.

17 of 26

УРТЫН ДУУ

Уртын дуу, бэсрэг уртын дуу, ардын дуу...... монголчуудын дуугаар илэрхийлсэн бүхэн нь хөх тэнгэр, уул ус, ургамал, амьтан, чухамхүү сав шимийн ертөнц, хүн хоёрын нэгэн амь болж зохирсон гайхамшигт шүтэн барилдлагын дуун илэрхийлэл юм. Уртын дуу нь хүн ба Оршихуйн дотоод нэгдлээс ургаж Оршихуй руу хальсан онгодын халил юм. Байгалиа бараадаж, шүтэж, аргадаж амьдрах гүн ухаан, яруу зохирлын дуун утга юм. Оршихуйгаас төрж, Оршихуйдаа буцаж шингэдэг нүүдэлч амьдралын цуурай юм...

Уртын дууны түрлэг нь сансарт түгэж, шуранхай нь дэлхий рүү шингэдэг гэж тодорхойлж болох биз ээ.

Уртын дууг эх үүсвэрээсээ буюу хүйснээсээ амьсгалж дуулдаг болохоор бясалгаж бүтээсэн гэсэн үг. Дотооддоо асар амар амгаланг агуулсан хүмүүс л ийм аялгуу айзам зохиож, дуулж чадна. Уртын дууг бишрэн ухаарч, сонсож чадаж байгаа нь ч бясалгал юм.

Хүннүгээс эхтэй ухамсрын хүмүүс монголчуудын олон гайхамшигт нээлтүүдийн нэг нь уртын дуу билээ. Тэд оюун ухаанаас хальж ухамсар хэмээх билиг билгүүний өндөр төвшинд хүрсэн хүмүүс – гэгээнтнүүд байжээ.

18 of 26

ЯРУУ САЙХАН НАЙРАГ МИНУ

Яруу найраг гэж байгаагүйсэн бол чамайгаа юугаар хөглөж, яаж аргадаж тайтгаруулах байсан юм бэ...

Уран бүтээл бол судсаар гүйх цус, хэрдсээр урсах сансрын амин эрчмээр тэтгүүлж сэтгэл зүрхнээс ундардаг биз.

Эсвэл сансраас шууд өгөгддөг ч байж мэднэ.

Амьсгаа бүхэнд хүлхүүлж, судас бүхэнд лугшдаг яруу сайхан найраг аа гэж…

 

Яруу найрагч Ундаарга Гүррагчаагийн Лхагваа

 

Амьдралыг Бурхан Буддагийн Их Хөлгөний зиндаанд аваачингаа шинээр хэрхэн бүтээж буй мөрүүд монгол яруу найргийн минь шинэ өгүүлэмж юм.

19 of 26

Бид хоёр сэтгэлийн дээд хөгийг хөглөж,

дээд өнгийг дуугаргасан болохоор тэр нь

биднийг үгүйд ч эгшиглэсээр л байх учиртай.

Лхагваа Дүүриймаа

ЭРДЭНЭ ЗАСГИЙН ШУРАНХАЙ

Дуу дуугаа авалцан

                             дэлхий хөлсөөж учрахад

Дундуур бүхэн дүүрч

                             оддын нулимс асгарсан

Дурдан цэнхэр алчуур чинь

                             солирын бороо тосч

Дуслыг шиврээн аяглаж

                             тэнгэр дурлачихсан байсан

Харц харцнаасаа асалцаж

дэлхий хөлрөөж учрахад

Хавар намрын гурван сар

зэрэглээндээ согтсон байсан

20 of 26

Хайртай дөрвөн буурал минь                           

шүлсэндээ цацаж

Ханарч зэллэх шувууд

өндөртөө тогтнож дурлачихсан байсан

Чамдаа би

сарны дарс залгилуулж

Чармай нүцгэн одны

  өвөрт эрхлүүлж суусан

Тэнгэрийн сүүн заадсаар

хөтөлцөнхөн гүйж

Тэнгэрийн нэрмэл усанд

сүүдрээ булхаж наадсаан

Эрдэнэ засгийн шуранхай

                             саранд хадан цуурайлж

Энэ дэлхийг барьцаалан

                             би чамд дурлачихсан байсан

Эр борын түрлэг

                             дөрвөн далай цухалдуулж

Инжиндээ чи нар амлан

                             надад дурлачихсан байсан

Чи надад бэлгэнд ирсэн

                             цэгээн дууны хорвоо байсан

Би чиний бүүвэйнд хайлсан

бичил хүн ертөнц байсан

Чи надад шагналд ирсэн

цэцгийн яруу диваажин байсан

Би чиний баланд ханасан

бичил байгалийн хаан байсан.

2000.1.26 18.30

21 of 26

Эрлэг хатавчинд цомцойж хоёр амь анана

Эхийн ёолох бүрийг амтархан залгилах гэж

Эвэрсэн амаа эцсийн овоор шүлсдэнэ

Эцгийн улайссан мод толгойноос чийрхэнэ.

Дээд Сэрвэнгийн өвөлжөө эхийн дор эвхэрч

Тэмээн чулууны цохио орвонгоороо ганхана

ЭХ ҮРИЙН ДУУЛАЛ

Арван наймтай эх араг тэврэн дуншиж

Адсага, шар өтөг амийг нь сахина

Сэтэрт халзан эргэ хотондоо яраглан

Шинэ оны битүүн сараа нууж дуншина

22 of 26

Үйртэл зуусан шүд чихран үхлийг тас хазахад

Үрийн зулайд хөлс чийхарч өвөлжөө амсхийлээ.

Эрмэг хээр азарга чонотой ноцолдож хонов

Эмээлийн бүүрэг шон дээрээ өндөлзөж хонов

Эр хар сур ханын толгойд тийчилж хонов

Эргийн нэхий гурван бүс шаналж хонов

Гурван их нуруу хотолзож хонов

Гучин гурван говь давалгаалж хонов

Гурван мөнгөн мичид ороолж хонов

Гуутай дагшин бурхад нойргүй хонолоо

Өмөрч зулгарсан эх дорхноо сэвхийж

Үрийн цолгин дуунд нулимсаа инээж юүлэв

Одноос одонд халих эх үрийн дуу

Орчлонгийн хазгай тэнхлэгийг тэгшилж тогтов ...

Халгин цалгих баяр сэтгэлийн сүүнд үерлэж

Хавар хаврын цэцэг найган найган дуулав

Насны хоёр амь элгэн хайранд бүрэлдэж

Намар намрын шувуу зэллэн зэллэн дуулав. 1996.8.28

23 of 26

ЭХ ОРОН

... Элэнц маань дээлээ гандааж, удмаа үлдээж

Эр бор харцгаа морин дээр аялсан миний эх орон

Элээний өд, янгирын эвэр, элсний ширхэг

Эзэнтэй бүхэн эх орон минь,

Ирж буцсан сүнс, заларсан бүх бурхад

Эцгийн хөлсний дусал миний эх орон,

Уртын дууны шуранхай газраас тасарч

Унтаа үрс эхийн бүүвэйнд сөөм торнидог эх орон минь,

Уяанд морь шилгээж, шүлэг задгай цалгиж

Умрын салхи буурын зогдортой ноцолдох эх орон минь,

Эзэн Чингис бууж мордсон, захиж үлдээсэн

Эрлэг шохоорхож, чөтгөр гуйж хоргодох миний эх орон,

Эмээл дээр зүүрмэглэн үйлийн үрийг хазаарланж

Эгээрсэн сүнс зүйргүй баясах эх орон минь,

Буцах нарны хооронд зүгээр л оршиж

Бүртийх мөргүй амьдарсан дээдсийн минь эх орон,

Бууж мордох заяанд сэтгэлээ цэнэж аргадсаар

Буурал насны халилаас унаж шингэх эх орон минь.

2014.3.20

 

24 of 26

...Амьдрал нэртэй Их Хөлгөнийг задлалгүй

Ахиад хоёул шинээр зохиож баринтаглав.

Бүх хэлээр уянгалсан найраг юм гэв

Бүх өнгөөр таталсан зураг юм гэв

Бүтэн хөгөөр эгшиглэсэн хөгжим юм гэв.

Бөмбөрцгийг улайстал дүрэлзэх хайр юм гэв.

Бүгээнтэй адуу, нурманд нь манасан гал юм гэв.

Бүрхээрт цамнах нэрмэл, тогорууны доголон нулимс юм гэв ...

Амьдрал хэмээх Их Хөлгөн сударт равнай өргөж

Амжиж хоёул шинээр бүтээж баринтиглав.

Сүүмэн төдий ч сүүдэргүй гэрэлтэйхэн

Сүүлчийн цэгийг амьдрал танд хатгалаа.

Үхлийн хар мэнгэн дээр сүүн тэмдэг тавьж

Үйтэн хуарын чинь хээг тосоор мялааж  өмсгөлөө ...

(“Амьдрал гээч Их Хөлгөн”, 1998.12.26)

25 of 26

Амьдрал сайхан шүү, сайхан,

Аз, эз алив бүхэнтэй

Асгарах нулимс, баярлах инээдтэй

Амьдрал, тансагт чинь шунаагүй

Талын хүрэн бүргэд би,

Амьдралын ханасан уусмал гэж

хаа байна

Амтлах гэж, ууж согиох гэж би төрсөөн ...

26 of 26

... Наргил даргил амьдралд

хүмүүнийг уйдаахгүй гэж

Намрын уйтай нууранд

шувуудыг тогтоох гэж

Найраг эсгэж

шүлгэн сүү залгилуулах гэж

Насаараа би

үгэн эрхи хэлхэж яваа юм ...

Веб хуудас: Lkhagvaa.mn