1 of 29

ЗОГС !!!

АЖЛЫН БАЙРНЫ

БЭЛГИЙН ДАРАМТААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ

2 of 29

2. АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН �ДАРАМТ ГЭЖ ЮУ ВЭ?

Бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсвэл хурьцал үйлдэхээс аргагүй байдалд оруулсан мөн бэлгийн сэдлийн улмаас ажил, албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэх, айлган сүрдүүлэх, тулган шаардах зэрэг үйлдэл, эс үйлдэхүй

(Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 4.1.7 дахь заалт)

3 of 29

ТОХИОЛДОЛ

Манай хэлтсийн дарга нурууг минь илэх, “чиний талд шүү, “янз бүрийн асуудал гарвал хэлээрэй”, “ажил хүнд байвал сольж өгөх” гэх мэтээр бэлгийн дарамтын сэдэлтэй үйлдлүүд үзүүлж эхэлсэн. Саналыг нь зөвшөөрөхгүй болохоор “чам дээр ирээд гацна гэж байхгүй шүү” гэж утсаар ярьж, мессеж бичдэг. Нэг удаа даргыг дуудахад би хамт ажилладаг найз эмэгтэйдээ бүх үнэнийг хэлээд дагуулаад очсон бөгөөд дараа нь тэр эмэгтэйг ажлаас халсан. Түүнээс хойш дарга надад “Энэ галзуу солиотой эмэгтэй намайг гүтгэсэн” гэдэг нэр зүүж, ажлаа хийх нөхцөлгүй болгож, хамт олонд намайг буруугаар ойлгуулсан. Намайг манай ажлынхан сонин харцаар харж, буруутгасан тул даргаас ирсэн мессежийг үзүүлэхээс өөр аргагүй байдалд хүргэсэн.

...дугаарын утаснаас "...даргатайгаа хэзээ уулзах юм, санаа зоволтгүй, бид нас биед хүрсэн эр, эм хүмүүс. Би чамаас хайр халамж хүсэж байна. Чи сэтгэл гаргавал би чадах бүхнээ хийнэ. Би чамайг маш их хүсдэг, ойлгооч муу даргыгаа. Чи даргатайгаа хэзээ уулзах юм? Чамайг 4 жил хүлээж байна. Би чамд татагдаж байна. Ганц удаа тэгэх үү, ахиж чамайг зовоохгүй...Чи халагдсан, муу новш, ямар ч сэтгэл байхгүй чи муу баас би чамайг ажилд авдаг буруудсан байна. Ямар ч байсан ажлаа ол, чамайг ажиллуулахгүй..." гэх зэргээр 48 мессежийг дарга надад удаа дараа илгээж улмаар орон тоог цомхотгох үндэслэлээр ажлаас халсан.

4 of 29

Эротик болон порно агуулгатай зүйлс, зураг, дүрс бичлэг болон илт эвгүйцмээр бэлгийн харьцаатай холбоотой хөдөлгөөн хийх... гэх мэт

3. АББД-ЫН ИЛРЭХ ХЭЛБЭР

Бэлгийн өдөөсөн үг яриа, эвгүйцмээр шалиг, яриа, онигоо олон дахин ярих, бэлгийн дарамт агуулсан өнгө аястай зүйлс уншиж өгөх, бэлгийн харьцаатай холбоотой нэр хоч өгөх, доог тохуу хийх...гэх мэт

Биеийн эмзэг хэсэгт хүрэх, оролдох, тэврэх, үнсэх базах, хүчиндэх..гэх мэт

1. Үзүүлэх харуулах байдлаар:

2. Амаар буюу үг хэлээр:

3. Үйлдлээр:  

5 of 29

3. АББД ХААНА ҮЙЛДЭГДДЭГ ВЭ?

Ажлын байр, өрөө, тасалгаа

Ажлын байрны амралтын өрөө, коридор

Байгууллагын унаа тээврийн хэрэгсэл дотор

Томилолтоор ажиллаж байх үед буудал, унаа тээврийн

хэрэгсэл дотор

Түнш байгууллагын албаны болон бусад өрөө, унаа гэх мэт

Баяр ёслол, амралт, зугаалга, урлаг, спортын болон хүлээн

авалтын арга хэмжээний үеэр

6 of 29

3. АББД ҮЗҮҮЛЭХ АРГА ТАКТИК, �ТАНИХ ШИНЖ

1. Эрхшээлдээ оруулах тактик

  • Хүсэл мөрөөдөлд тулгуурлах
  • Барьцаалах, амлалт өгөх
  • Айлган сүрдүүлэх, дарамтлах
  • Тулган шаардах

2. Тэвчишгүй орчин, айдас бий болгох тактик

  • Хамт олны дунд гутаах
  • Ямар нэгэн дутагдал, нээнтэг олох
  • Ганцаардуулах, мөрдөн мөшгөх
  • Дарамт үзүүлчихэд эргээд гүтгэдэг, байх суух газаргүй болгодог, ажлын байраа солихоос өөр аргагүйд хүргэж дараагийн ажилд орсон байгууллагын удирдлагад буруу ташаа мэдээлэл өгч нэр төрийг нь гутаах гэх мэт
  • Болзол тулгасан
  • Сүрдүүлсэн
  • Эрх мэдлээр далайлгасан

Таних шинж

7 of 29

4. АББД-ЫН ХОХИРОГЧ

АББД-ын хохирогч нь төрийн байгууллага, том, дунд, жижиг үйлдвэр, үйлчилгээний салбар, хөдөө аж ахуй, уул уурхайн салбар, урлаг соёл, боловсролын салбар, оффисын албан хаагч, дадлагажигч, харилцагч байгууллагын ажилтан, албан хаагч болон үйлчлүүлэгч иргэн гээд ажил хөдөлмөрийн харилцаанд орж буй ХЭН Ч хохирогч болж болзошгүй.

8 of 29

5. АББД-ЫН ҮР ДАГАВАР, ХОР УРШИГ

  • Байнгын харилцагч, үйлчлүүлэгчээ алдана.
  • Байгууллагын хөдөлмөрийн бүтээмж буурна.
  • Ажилтнууд айдас түгшүүрт автаж чадварлаг ажилтнууд ажлаасаа гарна.
  • Хүний нөөцийн хувьд бэрхшээл тулгарч дахин боловсон хүчин сургах зардал гарна.
  • Байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө.
  • Хөдөлмөрийн зохион байгуулалт муудна.
  • Ажилтнууд шалтгаангүйгээр ажил таслах,
  • халагдах, солигдох явдал ихэснэ.
  • Ажлын бүтээмж буурах, орлого багасна.
  • Хамт олны харилцаа таагүй болно...

БАЙГУУЛЛАГА, ХАМТ ОЛОНД УЧРАХ ХОХИРОЛ

9 of 29

БЭЛГИЙН ДАРАМТАД ӨРТСӨН ХҮНД УЧРАХ ХОХИРОЛ

  • Сэтгэл санааны дарамтад орж, айдастай, өөртөө итгэх итгэл буурдаг.
  • Сэтгэл зүйн айдас түгшүүр таагүй байдлыг бий болгодог.
  • Хувь хүний өөрийн үнэлэмжийг унагаадаг.
  • Ирээдүйн амьдралд нөхөж болзошгүй хохирол учруулдаг.
  • Бэлгийн хүчирхийлэлд өртдөг.
  • БЗДХ авах эрсдэл үүсдэг.
  • Хүсээгүй жирэмслэлт зэрэг нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөрөг үр дагаврыг авчирдаг.
  • Ажлын бүтээмж буурах, ажлаасаа гардаг.
  • Хөдөлмөрийн бүтээмж буурдаг.
  • Үндэслэлгүй ажлаас халагдах нөхцөл болдог.
  • Орлого буурч амьдралын чанарт сөргөөр нөлөөлөх.
  • Хамт олны дунд нэр төр байр суурьт сөргөөр нөлөөлдөг.
  • Хамт олны дунд нэр хүнд нь унадаг.

Бие

махбод:

5. АББД-ЫН ҮР ДАГАВАР, ХОР УРШИГ

Сэтгэл

санаа:

Ажил

эрхлэлт:

10 of 29

Ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн.

Нийт 1,120

805 нь буюу 82.1 %

97.5%

2.5 %

Монголын эмэгтэйчүүдийн сан, Ажлын байран дахь бэлгийн дарамттай тэмцэх ТББ-ын эвслээс хийсэн цахим судалгаагаар Монгол Улсад 5 эмэгтэй тутмын нэг нь ажлын байран дахь бэлгийн дарамтад өртдөг.

97.5 % Эрэгтэй

87.4 %

Бэлгийн дарамт үйлдэгчид

Дээд боловсролтой

69.2%

Удирдах албан тушаалтан

СУДАЛГААНЫ МЭДЭЭЛЭЛ

6. АББД-ЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

11 of 29

АЖЛЫН БАЙРАН ДАХЬ БЭЛГИЙН ДАРАМТЫН МЭДЛЭГ, ХАНДЛАГА, ЗАН ҮЙЛИЙН СУДАЛГААНЫ ҮР ДҮН

6. АББД-ЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

Судалгаанд оролцогчдын 6 хүн тутмын 1 нь бэлгийн дарамтын асуудлыг зохицуулсан хууль тогтоомжийн талаар мэдлэг мэдээлэлгүй.

Ажлын байрны бэлгийн дарамтыг эмэгтэй хүний хувцаслалт, зан үйл, ааль авираас хамааруулан ойлгох хандлага зонхилох төлөвтэй

Судалгаанд хамрагдсан төрийн албан хаагчдын 4 хүн тутмын 1 нь ажлын байрны байрны бэлгийн дарамтын нэг болон түүнээс дээш төрлийн үйлдэлд өртдөг.

Ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн эмэгтэйчүүдийн 10 хувь нь асуудлыг шийдүүлэхээр гомдол гаргасан байдаг.

12 of 29

Хийж байгаа үйлдэл чинь тааламжгүй байна. Та болино уу гэж тухайн хүнд ганцаарчлан мэдэгд

Хэрэв нэмэр болохгүй бол: Цаг хугацаа нөхцөл байдал, яг ямар тааламжгүй зан үйл байсан, түүнд хэрхэн хариу үзүүлснээ, гэрчүүд байвал нэрсийг нь жагсаан, зураг мессеж, и-мэйл илгээсэн бол хуулбарлан нэгтгээд тэмдэглэ, аюулгүй газар хадгал

Тухайн хүний дарга эсвэл ажил олгогчид мэдэгдэж, хариуцлага хүлээлгэж, хохирлыг арилгах арга хэмжээ авахыг шаардах

Хэрэв ажил олгогч арга хэмжээ аваагүй бол Хүний эрхийн Үндэсний Коммисд хандах

Хэн, хэзээ, хаана, юу, яагаад гэдгийг бичиж тэмдэглэн мэдэгдэхээ мартуузай.

7. АББД-ААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ �АРГА ЗАМ

АЖИЛТАН ТА ХЭРХЭН СЭРГИЙЛЖ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ?

13 of 29

Байгууллагын дотоод журамд “Ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг барагдуулах хэм хэмжээг” тодорхой тусгах

Хөдөлмөрийн гэрээнд АББД-аас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаарх ажил олгогч, ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой тусгах

Ажлын байран дахь бэлгийн дарамтыг танин мэдэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх СУРГАЛТЫГ ажил олгогч, удирдах албан тушаалтан, ажилтнуудад тогтмол зохион байгуулж, бэлгийн дарамтыг үл тэвчих орчныг бүрдүүлэх

Ажлын байранд бэлгийн дарамт гарсан тохиолдолд үйлдсэн этгээд хэн байхаас үл шалтгаалан хариуцлага хүлээлгэх, хуулийн байгууллагад мэдээлэх

Ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн ажилтанд дэмжлэг үзүүлэх, сэтгэл зүйн болон эрүүл мэндийн тусламж авах боломжоор хангах, гомдлыг хянан шийдвэрлэх явцад илэрсэн хувь хүнтэй холбоотой мэдээллийг нууцлах

Байгууллагын ажилтан, харилцагч, үйлчлүүлэгчид бэлгийн дарамт үзүүлэхгүй байж, байгууллагын дотоод журам, бусад хэм хэмжээг сахин биелүүлэх

Шинээр ажилд орж ажилтнуудад зориулсан АББД-аас урьдчилсан сэргийлэх, таслах зогсоох чиглэлээр сургалт зохион байгуулдаг байх.

 

АЖИЛ ОЛГОГЧ, БАЙГУУЛЛАГА

7. АББД-ААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ �АРГА ЗАМ

14 of 29

НӨЛӨӨЛЛИЙН БУСАД АРГА ХЭЛБЭР

  • Мэдээллийн самбарт тухайн чиглэлийн мэдээллийг тогтмол байршуулж, урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах;
  • Байгууллагын хаалга, ханыг шилэн болгох;
  • Уулзалтын нээлттэй өрөөг тохижуулах;
  • Өргөдөл гомдолтой холбоотой дотоод сонсгол мэдээ хийх үйл ажиллагааг сар бүр зохион байгуулах;
  • АББД-ын талаарх ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх чиглэлээр зөвлөмж, брошюр гаргах; Байгууллагын албан хаагчдын нэгдсэн арга хэмжээ, тэмцээн уралдааны үеэр АББД, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сануулах, товч мессеж өгөх;
  • АББД-ын зөрчил, гэмт хэргийг илрүүлэх байгууллагын соёлыг үнэлэх хүрээнд гомдол, мэдээлэл авах “Хайрцаг” ажиллуулах, гомдол мэдээллийн мөрөөр төлөвлөгөөт бус сургалт, мэдээллийн ажлыг шуурхай зохион байгуулах;
  • Холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран АББД-аас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх олон улсын болон үндэсний компанит аянд оролцох, хамтран ажиллах.

7. АББД-ААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ �АРГА ЗАМ

15 of 29

8. АББД-ЫН ГОМДОЛ ШИЙДВЭРЛҮҮЛЭХ МЕХАНИЗМ

Ялгаварлан гадуурхагдсан, АББД-д өртсөн хүн, ажилтан, ажилтны төлөөлөгч

ХЭН

ХААНА

ЮУ БҮРДҮҮЛЭХ ВЭ?

ХҮЛЭЭН АВАХ БАЙГУУЛЛАГЫН ҮҮРЭГ

ААНБ-ын удирдлага, ТББ, ҮЭ, ХМШБ болон Хөдөлмөрийн хяналтын, хуулийн байгууллага, шүүх, ХЭҮК,

Нотлох баримт,

мэдээллийг

гомдлын хамт хавсаргана

Хариуцах албан тушаалтны

Нэр, хаяг, утас, цахим шуудан -г нийт

ажилтанд харагдахуйц газар байршуулна.

ХЭРХЭН ГОМДОЛ ГАРГАХ ВЭ?

16 of 29

Хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих

Гомдлыг хүлээн авах, хянан шийдвэрлэх

ХЭҮК

МУХЭҮК-ын тухай хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд

8. АББД-ЫН ГОМДОЛ ШИЙДВЭРЛҮҮЛЭХ МЕХАНИЗМ

Бэлгийн дарамтын талаарх гомдлыг хянан шийдвэрлэх явцад илэрсэн хувь хүнтэй холбоотой мэдээллийг хувийн нууц гэж үзэж, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар хамгаална.

17 of 29

ХЭҮК-Т ИРСЭН ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙН ЗӨРЧЛИЙН ТООН МЭДЭЭ

ЭРХИЙН ТӨРӨЛ

2016

он

2017

он

2018

он

2019

он

2020 он

2021 он

2022

он

2023.009.30

БҮГД

Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох

7

7

10

15

29

44

37

16

165

Хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах

17

21

12

45

19

25

27

12

178

Цалин хөлс авах

15

7

5

15

24

34

5

20

125

Амрах

3

0

0

0

4

0

0

0

7

Хувийн аж ахуй эрхлэх

3

6

2

5

6

1

0

0

23

Албадан хөдөлмөраас ангид байх

1

0

0

0

1

4

1

1

8

Ажлын байрны дарамт

30

19

55

38

43

126

98

82

491

Ажлын байрны бэлгийн дарамт

5

1

4

9

5

12

3

8

47

8. АББД-ЫН ГОМДОЛ ШИЙДВЭРЛҮҮЛЭХ МЕХАНИЗМ

18 of 29

9. АББД-ЫН АСУУДЛААРХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ

  • Хүний эрхийн түгээмэл тунхаглал
  • Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт
  • Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай Конвенц
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 155 дугаар Конвенц
  • Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 122 дугаар Конвенц
  • Ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд алагчлахгүй байх тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр Конвенц
  • Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр зөвлөмж
  • Албадан хөдөлмөрийг устгах тухай 105 дугаар Конвенц
  • Хүчирхийлэл, дарамтын тухай 190 дүгээр Конвенц (Монгол Улс нэгдэн ороогүй байна.)

ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ

19 of 29

  • Монгол Улсын Үндсэн хууль, 1992 он
  • Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, 2020 он (шинэчлэн найруулсан)
  • Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, 2011 он
  • Хөдөлмөрийн тухай хууль, 2020 он (шинэчлэн найруулсан)
  • Төрийн албаны тухай хууль, 2017 он (шинэчлэн найруулсан)
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, 2008 он
  • Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль, 1995 он
  • Зөрчлийн тухай хууль, 2017 он
  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, 2017 он
  • Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, 2021 он
  • “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм” /Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралт/
  • ХНХС, ХЭҮК, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо хамтран А/107, A/02, 202, 02/009 тоот тушаалаар баталсан “Төрийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд ажлын байранд бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг шийдвэрлэх хэм хэмжээг тусгуулах, бэлгийн дарамтаас ангид орчин бүрдүүлэхэд чиглэсэн үлгэрчилсэн заавар”
  • Засгийн газрын 2017 оны 129 дүгээр тогтоолоор баталсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр
  • Бусад

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖ

9. АББД-ЫН АСУУДЛААРХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ

20 of 29

9. АББД-ЫН АСУУДЛААРХ �ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ

    • 11.4.1. ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гарсан гомдлыг шийдвэрлэх журмыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах;
    • 11.4.2. ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас ангид орчин бүрдүүлэхэд чиглэсэн сургалт, давтан сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, үр дүнг нээлттэй мэдээлэх.

11.4.Ажил олгогч ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт  гарахаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийг үл тэвчих орчныг бүрдүүлэх талаар дараах арга хэмжээ авна:

    • 11.5.1.жендэрийн ялгаварлан гадуурхалт, ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтын талаар ойлголт, мэдээлэл авах, сургалтад хамрагдах;
    • 11.5.2.жендэрийн ялгаварлан гадуурхалт, ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтад өртсөн тухай өөрөө буюу хохирогчийн өмнөөс гомдол гаргах, тайлбар өгөх;
    • 11.5.3.Хөдөлмөрийн тухай хуулийн 6.1, 6.4, 7.1, 7.2-т заасан хориглосон үйлдэл гарсан тохиолдолд уг зөрчлийн талаар ажил олгогчид болон эрх бүхий байгууллагад мэдэгдэж, зөрчигчид хариуцлага хүлээлгэх, хохирлыг арилгах арга хэмжээ авахыг шаардах.
    • 11.6.1.байгууллагын бусад ажилтан болон харилцагч, үйлчлүүлэгчид ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэхгүй байх;
    • 11.6.2.жендэрийн ялгаварлан гадуурхалт, ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон бусад хэм хэмжээг сахин биелүүлэх.

11.5.Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх ажилтны эрх

11.6.Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар ажилтны үүрэг

ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛЬ, 2011 ОН

21 of 29

39.1.4.албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэх

48.1.1.сануулах;

48.1.2.албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах

48.1.З.төрийн албанаас халах;

48.1.4.төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах;

48.1.5.хуульд заасан бусад.

9. АББД-ЫН АСУУДЛААРХ

ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ

�ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ, 2017 ОН�

22 of 29

9.ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛЬ, 2023

7.1.2.зан харилцаа, үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;

7.1.7.албан үүргээ гүйцэтгэхдээ бусдад аливаа хэлбэрээр дарамт үзүүлэхгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх;

16.1.1. Гомдол гаргагчид, эсхүл олон нийтийн өмнө уучлалт гуйхыг үүрэг болгох;

16.1.2.Өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах;

16.1.3. Байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах;

16.1.4.Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албанаас халах.

23 of 29

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ, 2021 ОН

6 дугаар зүйл

Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхахыг хориглох

7 дугаар зүйл

Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох

9.АББД-ЫН АСУУДЛААРХ

ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ

24 of 29

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ, 2017 он

6.26.1.Бусдад ажил, албан тушаал, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгө, сэтгэл санааны үр дагавар үүсгэж бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийх сэдлээ үг хэлээр, биеэр, өөр хэлбэрээр илэрхийлсэн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

6.26.2. Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журамд ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг барагдуулах хэм хэмжээг тусгах үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6 дугаар зүйлийн 26 дугаар заалт: Бэлгийн дарамт учруулах

9. АББД-ЫН АСУУДЛААРХ

ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ

25 of 29

��9. АББД-ЫН АСУУДЛААРХ �ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ

3.1.3.б.албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах, эрхшээлдээ байлгах, хавчин гадуурхахгүй байх

3.1.3.в.жендерийн ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамт үзүүлэхээс  ангид байх

3.1.7.ж.албан харилцаанд хүний эрх, эрх чөлөө,  халдашгүй байдал,  хувийн болон гэр бүлийн нууц, нэр төр, алдар хүндийг эрхэмлэх зарчим баримтлах

4.2.1. уучлал гуйхыг үүрэг болгох

4.2.2. сануулах

Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралт

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

26 of 29

ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА

АНУ-ын туршлага: Тус улсын хуулинд бэлгийн сэдэл бүхий зан үйл эсхүл ажлын байран дахь бэлгийн дарамтын бусад хэлбэрүүдийг “тааламжгүй” үйлдэл гэж тодорхойлох жишиг тогтсон.

Европын холбооны туршлага: 1992 онд Европын Холбооны “Ажлын байран дахь бэлгийн дарамттай тэмцэх практик арга хэмжээний тухай хууль”-г баталжээ.

Канад улсын туршлага: Тус улс Ажлын байран дахь бэлгийн дарамтын эсрэг хуулиар тухайн үйлдэл тааламжгүй байсан эсэхийг тогтоохдоо хохирогчийг хүчирхийлэл үйлдэгч гэгдэх этгээдтэй нүүрэлдүүлэх шаардлагагүй гэж үздэг.

Филиппин улсын туршлага: Филиплин нь “Ажлын байр, боловсрол, сургалтын орчинд бэлгийн хүчирхийллээс сэргийлэх тухай” хуулийг 1995 онд баталжээ.

9. АББД-ЫН АСУУДЛААРХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ

27 of 29

АНХААРАХ АСУУДАЛ

Ажлын байран дахь бэлгийн дарамттай тэмцэх, урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн орчныг сайжруулах, хэрэгжилтийг хангах

Хөдөлмөрийн дотоод журамд уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой тусгах, ёс зүйн зөрчил болон байх ёстой зүйл мэтээр үзэх хандлагыг өөрчлөх

Ажил олгогчийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, ажилтнуудад үе шаттайгаар сургалт зохион байгуулах, тусгайлсан сургалтын хөтөлбөр боловсруулах

Хохирогч хамгаалах болон үйлчилгээ үзүүлэх механизмыг бий болгох, энэ чиглэлээр ажилладаг байгууллагуудыг мэргэшүүлэх, чадавхжуулах, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх

Бэлгийн дарамтад өртсөн хүн зохих байгууллагаас туслалцаа авах, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх,зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх

Цаашид энэ төрлийн хэрэг, зөрчил гарч хэн нэгэн хохирохоос урьдчилан сэргийлэх

28 of 29

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ АВАХ

  1. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, 2020 он (шинэчлэн найруулсан)
  2. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, 2011 он
  3. Хөдөлмөрийн тухай хууль, 2021он (шинэчлэн найруулсан)
  4. Төрийн албаны тухай хууль, 2017 он (шинэчлэн найруулсан)
  5. Зөрчлийн тухай хууль, 2017 он
  6. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, 2017 он
  7. “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм” /Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралт/
  8. Засгийн газрын 2017 оны 129 дүгээр тогтоолоор баталсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр
  9. Хүний эрхэд суурилсан хандлага. Сургалтын гарын авлага. Цуврал 1.Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Шихихутуг Судалгааны хүрээлэн.
  10. Монгол Улс дахь ажлын байрны бэлгийн дарамтын нөхцөл байдал. УБ хот. 2019
  11. Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл. УБ хот. 2019 он
  12. Монгол Улсын ХЭҮК, UNDP. Ажлын байр бэлгийн дарамтгүй орчин. УБ хот. 2018 он
  13. ЖҮХ (2020), Ажлын байрны бэлгийн дарамтаас сэргийлэх, хамгаалах,түүнтэй холбоотой гомдлыг байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын хүрээнд хянан шийдвэрлэх талаарх арга зүйн зөвлөмж.
  14. ХЗДХЯ, ШХА, Иргэдийн оролцоо II төсөл, 2019 он, Төрийн алба ба ажлын байрны бэлгийн дарамт.

29 of 29

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

Холбоо барих:

 Засгийн газрын 12 дугаар байр,

Барилгачдын талбай-2, Чингэлтэй

дүүрэг, Улаанбаатар хот, 15170

 info@nhrcm.gov.mn

 7000-0222

Ажлын байранд хүний эрхийн соёлыг төлөвшүүлье.

Ажлын байрны бэлгийн дарамтыг тэсэж тэвчиж, хүлцэж, хүлээн зөвшөөрч, дуугүй өнгөрөөдөг байдлыг таслан зогсоохыг уриалж байна.

Ажлын байрны бэлгийн дарамт бол хүний эрхийн ноцтой зөрчил

Бид хамтдаа АББД-ын эсрэг тэмцэж чадвал ХҮН БҮРИЙН эрүүл, аюулгүй ажиллах орчныг бүрдүүлж, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлж чадна.

Хүн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй.