ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМ�ШИНЖЛЭХ УХААНЫ ПАРКИЙН ЗАХИРГАА
Товч танилцуулга
ШИНЖЛЭХ УХААНЫ ПАРКИЙН ЗАХИРГАА
Гүйцэтгэх захирал Доктор Норовын Тэгшбаяр
ШИНЖЛЭХ УХААНЫ ПАРК
Шинжлэх ухааны паркуудын олон улсын нийгэмлэгт:
Шинжлэх ухааны парк бол мэдлэгт суурилсан хүрээлэн, бизнесийн бүлгүүдийн өрсөлдөх чадвар болон шинэчлэлийн орчинг хангах замаар тухайн бизнесийн бүлгийн хөрөнгө, баялгийг өсгөх үндсэн зорилго бүхий нарийн мэргэшсэн мэргэжилтнүүдийн удирдлаган дор ажилладаг байгууллага гэж тодорхойлсон байдаг.
/МУ-ын Инновацийн тухай хуулийн 3.1.14 дэх заалт/
“Шинжлэх ухааны парк” /ШУП/ гэж өндөр технологи, инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор энэ хуулиар тогтоосон чиг үүргийг хэрэгжүүлэх тусгайлсан газар нутагтай, үйлдвэрлэл, үйлчилгээ, нийгмийн дэд бүтэц бүхий цогцолборыг хэлнэ.
ЭРХ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ
1
Монгол Улсын Үндсэн хууль
7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “… шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна.”
16 дугаар зүйлийн 8 дах хэсэгт соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй. Зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална;
38 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтад Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхэд “шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж Улсын Их Хуралд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх”
4
“Алсын хараа – 2050”
2.4-т “2021-2030 онд Мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор судалгаа хөгжүүлэлт, инновацийн санхүүжилтийн олон эх үүсвэрт тогтолцоо бүхий төр-шинжлэх ухаан-үйлдвэрлэл, бизнесийн түншлэлийн таатай орчин бүрдсэн байна.”; “2021-2030 онд Шинжлэх ухаан, технологи, инновацийн тэргүүлэх чиглэлийг хөгжүүлэх дэд бүтцийг өргөжүүлж, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах тогтолцоотой болсон байна.”;
2.4.9-д “Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэхэд шаардлагатай шинжлэх ухааны парк, инновацийн татваргүй бүсийг хамтын оффист түшиглэн байгуулна.”;
3
Инновацийн тухай хууль
3.1.14."шинжлэх ухааны парк" /цаашид "парк" гэх/ гэж өндөр технологи, инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор энэ хуулиар тогтоосон чиг үүргийг хэрэгжүүлэх тусгайлсан газар нутагтай, үйлдвэрлэл, үйлчилгээ, нийгмийн дэд бүтэц бүхий цогцолборыг;
5
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2024-2028 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
3.3.7.Шинжлэх ухаан, технологи, инновац
3.3.7.4.Мэдээллийн технологи, судалгаа хөгжүүлэлт, инновацын үйл ажиллагаа эрхлэх татварын хөнгөлөлттэй чөлөөт бүс, шинжлэх ухааны паркийг хөгжүүлнэ.
2
Шинжлэх ухааны технологийн тухай хууль
10 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх
10.1.Монгол Улсын Засгийн газар шинжлэх ухаан, технологийн чиглэлээр дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
10.1.6.шинжлэх ухаан, технологийн салбарт мөрдөх дараах дүрэм, журмыг хууль тогтоомжид нийцүүлэн батлах:
10.1.6.в.шинжлэх ухаан, технологийн үйлдвэрлэлийн нэгдлийн үлгэрчилсэн дүрэм;
18 дугаар зүйл.Эрдэм шинжилгээний байгууллага
18.2.Эрдэм шинжилгээний байгууллагад дараах байгууллага хамаарна:
18.2.3.шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл;
29 дүгээр зүйл.Шинжлэх ухаан, технологийн хөрөнгө оруулалт, дэд бүтэц
29.5.Засгийн газар шинжлэх ухаан, үйлдвэрлэлийг хамтад нь харилцан уялдаатай, үр ашигтай явуулах, инновац, гарааны бизнесийг хөгжүүлэх зорилгоор шинжлэх ухааны парк, шинжлэх ухаан, технологийн цогцолборыг бий болгоход дэмжлэг үзүүлнэ.
29.6.Засгийн газар энэ хуулийн 29.5-д заасан парк, цогцолборын үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь санхүүжүүлнэ.
www.sciencepark.gov.mn
ШИНЖЛЭХ УХААНЫ ПАРКИЙН ЗАХИРГАА
Засгийн газрын тогтоол
БСШУС-ын сайдын тушаал
2017.01.18 Дугаар 19
2017.05.26 Дугаар А/231
Захирал
Удирдах зөвлөл
Эрдмийн зөвлөл
Захиргааны зөвлөл
Захиргаа аж ахуйн алба (3)
Маркетинг, инновацийн алба (2)
Лаборатори, техникийн алба
Технологийн инкубаторийн алба
Технологи дамжуулах алба (5)
Одоогийн бүтэц
www.sciencepark.gov.mn
2017
Засгийн газрын 2017.01.18, 19 дүгээр тогтоолоор байгуулагдсан.
БСШУС-ын сайдын тушаал, 2017.05.26, А/321 тушаал
2017
Молекул–биологийн хэрэглээний нээлттэй лаборатори байгуулах төсөл
- БСШУС-ын сайдын 2020.03.18-ны өдрийн А/133 дугаар тушаалаар ШУТИС-ын Үйлдвэрлэлийн технологийн сургуульд хүлээлгэн өгсөн
2018
Монгол-Хятадын технологи дамжуулах
платформ байгуулах төсөл
- БШУС-ын 2021.05.18 өдрийнА/183 тоот тушаалааар ХААИС-т шилжүүлсэн.
2019
Монгол улсын инкубаторын үйл ажиллагааны
хөтөлбөр болон мэдээллийн серверийн бүтээн байгуулалт төсөл хэрэгжүүлсэн
2021
Шинжлэх ухааны паркийн техник эдийн засгийн үндэслэлийн урьдчилсан судалгаа хийсэн (ТЭЗҮУС)
2023
2022
Шинжлэх ухааны паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн боловсруулалт
UNCTAD НҮБ-ын Худалдаа, хөгжлийн Бага Хурал-тай хамтран “Шинжлэх ухаан, технологи, инновацын паркуудыг хөгжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хэрэгжтх хугацаа 2023-2026 он
2024
Шинжлэх ухааны паркийн бүсийн барилгажилтын зураг төсвийн төслийн санал боловсруулсан
ШИНЖЛЭХ УХААНЫ ПАРКИЙН ЗАХИРГАА
Төслийн эхлэл ба эрх зүйн орчны бүрдүүлэлт
Дэд бүтцийн шинэчлэлт ба хөгжүүлэлт
Үйл ажиллагааны эхлэл, Тенант татах, хамтын ажиллагааны хөгжүүлэлт
Тенант хүлээн авах
Бүрэн хэмжээний үйл ажиллагаа, хөгжүүлэлт
ШИНЖЛЭХ УХААНЫ ПАРК БАЙГУУЛАХ ТӨСЛИЙН ҮЕ ШАТ
www.sciencepark.gov.mn
Шинжлэх ухаан, технологийн
паркийн цогцолбор
Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт “Хөшигийн хөндий”-д байрлах нийт 506 га талбайд байгуулагдах “Боловсрол-судалгаа-үйлдвэрлэлийн цогцолбор”-т Шинжлэх ухааны паркийн нийт 65 га талбайд инновацийн төв, лаборатори, инкубаторын төв, судалгаа хөгжүүлэх төвүүд зэргийг байгуулахаар төлөвлөж байна.
ШИНЖЛЭХ УХААНЫ ПАРК ХӨГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ
2025-2026
2027-2028
2028-2032
ТЭЗҮ, Мастер төлөвлөгөө боловсруулах
Дэд бүтцийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт татах
“Хөшигийн хөндийн цогцолборын” бүтээн байгуулалтын 1-р үе шат
2025
Шинжлэх ухааны паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлах
“PITCH TO PARTNERSHIP VOL.2”
“PITCH TO PARTNERSHIP VOL.3”�
“Pitch to Partnership Vol-3 арга хэмжээнд эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, технологи дамжуулах төв, хамтын оффисуудын дэргэд бойжиж буй инновацийн шийдэл бүхий 20 гаруй гарааны компани оролцохоор бүртгүүлсэн бөгөөд тэдгээрээс шалгарсан шилдэг 12 компани өөрсдийн бизнесийн санаа, шийдлүүдээ танилцууллаа.
Уг гарааны компаниудын төслөөс “Амар”, “Oneplace.hr”, “TryTools”, “Ухаалаг хөтөч”, “Uwish” 5 төслийг онцлон шалгарууллаа. Эдгээр төслийг БНСУ-ын холбогдох байгууллага, старт-ап компаниудтай холбож, хүний нөөцийн болон туршлагын солилцоо, хамтарсан бүтээгдэхүүн, судалгаа хөгжүүлэлтийн чиглэлээр цаашдын түншлэлийг эхлүүлэх боломжийг олгох болсноо мэдэгдлээ.
Шилдэг 12 гарааны компанийг БНСУ-д зохион байгуулагдах “STARTUP KOREA INVESTMENT WEEK” арга хэмжээнд оролцох эрх олголоо. Энэхүү арга хэмжээнд оролцсoноор 40 гаруй улсын хөрөнгө оруулагчид болон гарааны бизнесүүдтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх боломж нээгдэх юм.
ASPA-Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны 27 дугаар их хурал, сургалт, семинарыг зохион байгууллаа.�
ASPA -Ази-Номхон далайн бүсийн шинжлэх ухаан технологийн паркууд, судалгаа хөгжүүлэлтийн төв, инновацын хаб, технологи дамжуулах төвүүд, мэргэжлийн холбоодыг эгнээндээ нэгтгэсэн Азийн Шинжлэх ухааны паркуудын холбооны 27-р их хурлыг Улаанбаатар хотноо 2024 оны 08-р сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгууллаа. Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Бүсийн хөгжилд оруулах Шинжлэх ухаан технологийн паркуудын хүлээх үүрэг, үзүүлэх нөлөө” сэдвийн дор хийсэн тус их хуралд Азийн 11 орны 80 гаруй эрдэмтэн судлаач, шинийг санаачлагч, салбарын мэргэжилтнүүд оролцлоо.
ASPA-Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны 28 дугаар бага хурал Тайланд улсад зохион байгуулагдахаар боллоо.�
НҮБ-ын Худалдаа Хөгжлийн Бага хурал (UNCTAD)�
Монгол улсад шинжлэх ухаан, технологи, инновацад суурилсан хөгжил, эдийн засгийн суурийг бэхжүүлэх зорилготой “Шинжлэх ухаан, технологи, инновацын паркийн бодлого, туршлага” сэдэвт үндэсний сургалт семинарыг 2025 оны 4 дүгээр сарын 22-24 өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа.
Startup Korea Investment Week 2025
“Startup korea investment week” арга хэмжээнд Тэжон хотын дарга И Жан-ү, Бизнесийн инновацийн газрын дарга Им Жон-ү, Тэжон хотын зөвлөлийн дарга Жо Вон-хви, Согү дүүргийн дарга Со Чоль-мо, Юсон дүүргийн дарга Жон Ён-рэ, Чүннам Их сургуулийн ерөнхийлөгч Ким Жон-гём, Ханнам Их сургуулийн ерөнхийлөгч И Сын-чоль зэрэг нэр хүндтэй зочид, хөрөнгө оруулагчид болон стартапын төлөөллөөс бүрдсэн 100 гаруй хүн оролцлсон арга хэмжээний үеэр БНСУ-ын Улсын Их Хурлын гишүүн Хван Жуна болон Тэжон хотын Бүтээлч эдийн засаг, инновацын төв (CCEI)-ийн захирал Парк Дае Хэ нартай уулзаж цаашид шинжлэх ухаан технологи, инновацын салбарт хамтран ажиллах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцсон.
Энэхүү арга хэмжээнд олон улсын хөрөнгө оруулагчид, корпорациуд, мэргэжлийн зөвлөхүүд, стартапууд өргөнөөр оролцсон нь Солонгосын гарааны бизнесийн экосистемийн олон улсын нэр хүндийг нэмэгдүүлж, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээсэн.
�Инновацийн бүтээгдэхүүний талаар дүгнэлт гаргах, мэргэжлийн шинжээчдийн ажиллах журам
1.Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
2.Байгалийн ухаан
3.Хөдөө аж ахуйн шинжлэх ухаа
4.Инженерийн ухаан технологи
5.Нийгмийн шинжлэх ухаан
6.Хүмүүнлэгийн шинжлэх ухаан
Журамд заасан шаардлага хангасан 600 судлаачийг шинжээчийн жагсаалтад батлуулсан.
ГАРААНЫ КОМПАНИЙГ ТӨРӨӨС ДЭМЖИХ БОДЛОГО, ТҮҮНИЙ ЗОХИЦУУЛАЛТ
1.Инновацийн төсөл
/Хамтын оффис, ТДТ/
2.ЭЗХЯ
/Төслийг хянах/
3.ШУПЗ
/Шинжээч дүгнэлт 5Х/
4. ЭЗХЯ
/Төсөл бүртгэх 3Х/
5.Улсын бүртгэлийн ерөнхий газар
/төслийн мэдээлэл/
6.Хамтын оффис, ТДТ
/гарааны компаний мэдээлэл 3Х/
7. ЭЗХЯ
/гарааны компаний мэдээлэл 3Х/
8.Гаалийн ерөнхий газар
/чөлөөлөлт/
9.Татварын ерөнхий газар
/хөнгөлөлт, чөлөөлөт/
ИННОВАЦЫН ТӨСЛИЙГ БҮРТГҮҮЛЭХ
Шинжлэх ухааны паркийн захиргаа нь 2025 оны 10 дугаар сарын байдлаар Эдийн засаг, хөгжлийн яаманд бүртгүүлсэн гарааны компаний инновацын 22 төслийг project-stf.gosmart.mn платформоор хүлээн авсан. Батлагдсан мэргэжлийн шинжээчдийн жагсаалтаас холбогдох салбарын шинжээчийн бүрэлдэхүүнтэй багийг томилж, зарлагдсан төслүүдэд шинжээчдээр үнэлгээ, дүгнэлт гаргуулж Эдийн засаг, хөгжлийн яаманд цахимаар болон албан бичгээр хүргүүлэх ажлыг зохион байгуулж ажиллаад байна.