1 of 76

“Бие баатар болвоос нэгээхэн үеийн баатар буюу.

Билиг баатар болвоос түмэн оны баатар буюу”.

Чингис хаан

Т

“Түмэн оны баатар” хэмээсэн “билиг” нь устаж үгүй болохгүй мөнх, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран оршигч ухамсар, билиг билгүүн юм.

Өнөөгийн шинжлэх ухааны ойлгоогүй ухамсрыг, ухамсрын үнэ цэнийг Чингис хаан ийн мадаггүй тодорхойлжээ.

Тэрээр “Бие баатар болвоос нэгээхэн үеийн баатар” гэсэн нь “баатарлаг үйл гээч энэ л насны гавъяа төдий”, харин “билиг баатар болвоос түмэн оны баатар” хэмээсэн нь “ухамсраа танивал мөнхийн гавъяаг бүтээнэ” гэсэн цэц мэргэний дээд ухамсрын хүний айлдвар юм. Чингис хаан ийнхүү өөрийгөө тодорхойлсон байна.

2 of 76

ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД

 

  • Тухайн үеийн ба өнөөгийн дэлхийн ард түмэн болон Хүннүчүүд, Чингисийн монголчуудын ялгаа:

Дэлхийн ард түмэн аль ч үед оюун ухааны хүмүүс байсан бол Хүннүгийн ба Чингисийн үеийн монголчууд ухамсрын хүмүүс байжээ.

Газар, Тэнгэр гэсэн үг.

  • Эл нууц бол Хүннүгээс эхтэй эртний монголчууд хийгээд 21-р зууныг хүртэлх түрүү үеийн монголчуудын түүх юм. Монгол хүн бүрийн өвөг дээдэс, удам судрын үнэн түүх юм.

Гүррагчаагийн Лхагваа Техникийн шинжлэх ухааны доктор, профессор

Нямжанцангийн Долгорсүрэн магистрант

3 of 76

  •  

4 of 76

√ “Өчүүхэн бага хоол” нь бие махбодийн дотоод энергийг дарангуйлахгүйгээс энтропийг хязгаарлаж, ухамсрыг үлэмж тэтгэж, хүч чадал, туулах чадавх, тэсвэр тэвчээр, эрүүл мэнд, ухамсрын эх булаг болдог.

Ухамсрын хүн монголчуудын олж амьдралд хэрэгжүүлсэн доривтой үнэн мэдлэгүүдийн нэг нь идээ унд буюу хоол хүнсний хэрэглээ юм.

Ухамсар амтанд уусч доройтдог учрыг тэд аль Хүннүгийн үед таньж бодит хоолноос зай барьж, улмаар оюун санааны хоолыг бий болгож мянганаар хэрэгжүүлсэн ганц ард түмэн, энэ нь тэднээс хүн төрөлхтний хөгжилд оруулсан агуу хувь нэмэр юм.

Ийнхүү ухамсрын хүмүүн монголчууд тухайн үеийн европынхноос 5-6 дахин бага хооллох мөртөө хүч чадал, тэсвэр тэвчээр, туулах чадвар, оюуны чадавх, эрүүл мэнд зэрэг хувь хүний үзүүлэлтээр тэднээс мөн хэмжээгээр урагш хөгжсөн байжээ.

Энэ нь 100 000 монгол цэрэг үнэндээ тэр үеийн дэлхийн 500 000 - 600 000 хүнтэй армитай тэнцэхүйц юм. Хувь хүний хөгжлөөр ийм өндөр төвшинд хүрсэн өөр ард түмэн хүн төрөлхтний түүхэнд гараагүй байна.

5 of 76

ЧИНГИС ХААНЫ НУУЦ

Эртний ба түрүү үеийн монголчуудын дээрх үзүүлэлтүүд нь угтаа хүний квант механикийн үндсэн төлөв байдал, хүмүүний орших, амьдрах, үйлдэх ухамсрын зөв төлөв юм.

Хүннүгийн үеэс монголчуудын шүтээн нь Оршихуй (орчлон хорвоо) буюу Мөнх тэнгэр. Энэ бол Бурхан Буддагийн ч, Дао хэмээх Бумбын ёсны ч шүтээн.

“Оршихуйн буюу Тэнгэрийн таалал” гэдэг нь түүний хэлбэлзэл юм.

Оршихуйн буюу Тэнгэрийн таалалд нийцэх гэдэг нь түүний хэлбэлзэлтэй нэгэн хэмнэлд орших явдал юм.

Орчлонгийн бүхий л амьдралын жам ёс бол Оршихуйн таалал буюу хэлбэлзэл мөн. Түүнд зохирох аваас юмс зөнгөөрөө болдог, бүтдэг, учирдаг гэх шинжлэх ухааныг Хүннүгээс эхтэй монголчууд сайтар мэдэж хэрэгжүүлжээ.

(Харамсалтай нь хүмүүс бодсоор, ярьсаар, үйлдсээр яваад өөрсдийгөө буруу бүтээж, Оршихуйн эсрэг явснаараа түүнд адлагдаж, амьдралаараа хохирч дуусдаг. Оюун ухааны төгсгөл энэ юм).

Мөнх Тэнгэр буюу Оршихуйг үзэл баримтлалаа болгож, түүнтэй нэвтрэлцсэн ухамсрын хүмүүн Чингис хаанд ухамсрын квант Оршихуйгаас дэлхийг соёрхсон байна. Энэ бол Чингис хаан болон эрт үеийн монголчуудын хамаг нууц юм.

Квант Оршихуйн нууц бол түүний юутай ч зүйрлэх аргагүй тэнсэлгүй хүч юм.

Оюун ухаанд түшиглэсэн шинжлэх ухаан ухамсрыг яав ч ойгохгүйгээс эл нууц тайлагдалгүй үлджээ.

6 of 76

НЭГ. УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД

 Гэгээрсэн мэргэд айлджээ: “Ертөнцийг засах гэж энэ тэрийг шүүмжилж явсаар ядарч туйлдсаныхаа эцэст засах ёстой хүн нь би өөрөө юм байна гэдгийг ухаарсан”.

Тэд юу ухаарсан бэ?

Оюун ухаан бол эхлэл төгсгөлтэй, уураг тархины л нэгхэн хэсэг, “би” үзлийн л төдий, хүнийг хөгжүүлэх чадваргүй хязгаарлагдмал зүйл болохыг, үхэл ирэхэд бие махбодьтой хамт алга болох зүйл гэдгийг ухаарчээ.

Бодгаль хүн гэвээс оюун ухаан биш, энэ бие биш, харин цаглашгүй ухамсар гэдгийг, үхлийн дайрлагад үл өртөх юм маань ухамсар мөнийг, хүний амьдрал богино, энерги хязгаарлагдмал, энэ хязгаартай энергээр бид хязгааргүйг нээж өөрийгөө хөгжүүлэх учиртайг, энэхүү богино амьдралаар үүрд мөнхийн хутгийг олох ёстойг, ухамсрын гэрэл гялбаа болсон хайр, нигүүлсэл, асрахуй, энэрэхүй, амар амгалан бол миний устахгүй, шавхагдахгүй өмч баялаг гэдгийг, үүнээс бусад нь цөм түр зуурын юм гэдгийг тэд ойлгожээ.

  • Өөрийгөө засч чадаагүй хүн өөр юуг ч засч чадахгүйг ойлгожээ.
  • Өөрийгөө засах гэдэг нь мөнхийн ухамсраа олж авах юм гэдгийг ухаарчээ.

Эртний болон түрүү үеийн монголчуудад энэ ямар хамаатай билээ?

Тэд өөрийгөө олсон, өөрийгөө зассан ухамсрын хүмүүс байжээ. Өөрийгөө олох гэдэг нь хүн бээр энэ бие цогцос биш, оюун ухаан мэдлэг биш, харин ухамсар гэдгээ мэдэхийг хэлнэ.

7 of 76

Сүнс, ухамсар, энергийн мөнх мөн чанараа түшиглэж хөгжих нь тэдний ухаарал юм.

  • Ухамсрын хүн бол оюун ухааныг ялсан хувьсгалч юм. Өөрөөр хэлвэл оюун ухааныг ашиглахгүй орхино гэсэн үг. Энэ нь өнөөгийнхөөс огт өөр өндөр төвшний мэдлэг юм. Хүн сэтгэлээ дотогш хурааж дотооддоо оршсоноор амар амгалан, баяр баясгалан, хайр, асрал энэрэл, талархал зэрэг дотоод төрмөл мөн чанар, үнэт зүйлээ өөрөөсөө олж авч, улмаар ухамсрын бодгаль хүний дүрээ олж хувьсан өөрчлөгдөх нь ухамсрын хүн юм.
  • Дотоод амар амгаланг олоход хүсэл шунал аяндаа үгүй болдог нь жам ёс ажээ. Бурхан Будда үүнийг аз жаргал гэж нэрлэсэн.

8 of 76

  •  

9 of 76

  •  

10 of 76

  •  

11 of 76

  • Эсрэгээрээ, мэдлэг, эго хоёр эквивалент юм. Яг энерги, масс хоёр шиг. “Мэдлэг хичнээн бага бол төчнөөн сайн” гэсэн Эйнштейний санаа зөв ч үүнийгээ эго буюу би үзэлтэй холбосон нь авцалдсангүй.
  • Эгог зөв залвал бүтээлч хүч болдог. Гэвч эго гээч би үзэл нь бүтээлч талаасаа хязгаарлагдмал, бас харгис хэрцгий чанартай юм. Оюун ухааны хэрцгий чанарын ойрын жишээг дараах жишээнээс харж болно.
  • Шинээр бий болсон биологийн хорт зэвсгийн хөнөөх хүч цөмийн зэвсгээс 400 дахин, ердийн зэвсгээс 4 тэрбум дахин их. Биологийн хорт зэвсэг, цөмийн зэвсэг гээд хүн төрөлхтөн өөрийгөө сөнөөх аюулыг бүтээсээр. Улс дамжсан корпорацууд зах зээл, эдийн засгийн бодит засаглалыг гартаа авснаар дэлхийн үйлдвэрлэлийн дийлэнх хүч чадал хийгээд дэлхийн худалдааны 50%, гадагш зөөгдөх капиталын 90% нь тэдний мэдэлд ороод байна (Н.Н.Моисеев, 1999).

Эртний болон түрүү үеийн монголчууд ухамсрын хүмүүс байсан ба ухамсрын томъёоны бодит биелэл болж байжээ. Үнэндээ ухамсрын томъёог тэд зохиосон байна. Ухамсрын хүн гэдэг нь оюун ухааны чинад гарсан гэгээнтэн юм.

12 of 76

  • Буруу тоо томшгүй. Түүнийг зохион бүтээж болно. Үнэн зөвийг харин зохион бүтээж чадахгүй. Энэ бол Бүхэлтэй буюу Оршихуйтай нэгэн хэмнэлд орших төлөв. Бүхэлтэй зохилдох үедээ хүн эрүүл, зөв байна. Бүх ертөнцтэй найрсан зохицож, айзам хэмнэлд орших үед л эрүүл, зөв байна. Үнэн зөв нь угаасаа байдаг, Бурханаас заяамал. Буруу нь харин хүний бүтээл. Зөвийг шинээр бүтээх гэж оролдох хэрэггүй. Энгүүн байгаль чанартаа орших юм бол аяндаа зөв болно. Энэ бол эртний ба түрүү үеийн монголчуудын мэдлэг.
  • Чингис хаан, тэр үеийн монголчууд бичиг үсэггүй байсан. Эгог тэтгэдэг бичиг үсэг, мэдлэг, ном хэвлэл, мэдээллээс хичнээн хол байх тусам ухамсар төчнөөн өндөр байна. Ухамсар бол хүмүүний бурхан чанар юм.
  • Хятад судлаач, профессор Д.Болдбаатарын судалснаас үзвэл Хубилай хааны захирч байсан Тулгар төрийн үед эзэнт гүрний нийт хүн амыг ажил мэргэжлээр нь 10 дэсэд хувааж байсны эхэнд сайд, хоёрт түшмэд, гуравт Буддын шашны лам, дөрөвт Бумбын ёсны хувраг, тавд оточ маарамба, зургаад гар урчууд, долоод дээрэмчин, наймд янхан эм, есөд Күнзийн сургаал, аравт гуйлгачин нар орж байжээ.

Оюун ухааны хүмүүн бидний шүтдэг Күнзийн гүн ухааны мэдлэг нь Тэнгэр (Оршихуй) үзэлт монголчуудад, мөн Дао (бас Тэнгэр үзэлт)-г эрхэмлэгч ард түмэнд үнэ хүрэх зүйл огт биш ажээ. Буддизм ч Тэнгэр үзэлт монголчуудын нэгэн адил хэрэггүй мэдлэгээс зайлсхийдэг.

13 of 76

Буддизмд оюун ухаан үнэ хүрдэггүй. Бурхан Будда: “Хүн бие махбодьтойгоо ижилсвэл үнэ хүрэхгүй (өнөөгийн дэлхийн хүн). Оюун ухаантайгаа ижилсвэл арай дээрдэнэ (өнөөгийн эрдэмтэн судлаач нар). Ухамсартайгаа ижилсвэл цаглашгүй болно (үе үеийн гэгээрсэн мэргэд)” хэмээжээ. Цаглашгүй гэдэг нь бурхан чанар юм. Оршихуйн буюу Тэнгэр үзэл ч, Дао, Буддизм ч хоосон чанарын онолд суурилдаг. Будда Багшийн Бурхан нь Оршихуй билээ.

  • Даог (хоосон чанар) үндэслэгч агуу Лууз (Лаоцы) богд: “Күнз орчлонд дэг журам тогтоохоор шийджээ. Юмс өөр өөрийн жам ёстой” хэмээжээ.
  • Их гэгээрэгч, тэнгэрийн хүн Лууз ба гүн ухаантан, дэлхийн хүн Күнз хоёрын газар, тэнгэр шиг ялгааг энэ үгнээс харж болно.
  • “Тэнгэрийн дорх хэрэгт удирдлага хэрэггүй. Жам ёсоо дагавал болдог” гэх нь ухамсрын хүний үзэл баримтлал юм. Тэнгэр, Мөнх Тэнгэр хэмээх эртний монголчуудын баримтлал нь ухамсрын квант Оршихуй, билиг билгүүний физик орон буюу Орчлон хорвоо, Оршихуй юм.
  • Дээрхээс үзвэл Күнзийн сургаал нь мэдлэг учраас Лууз богдод ч, Тэнгэр хэмээх Оршихуйг эрхэмлэгч эртний монголчуудад ч үнэ цэнгүй ажээ.
  • Хүмүүн төрөхдөө амгалан. Энэ бол хүмүүний төрөлх шинж чанар. Мэдэрч, үйлдэж эхэлснээр хүн төрөлх чанараа хорлодог. Алив юмст ухаан хариулна. Энэ бол мэдлэг хөдөлгөөнд орж буй нь юм. Мэдлэг, алив юмс шүргэлцэж, тийнхүү хайр, үзэн ядалт (шунал тачаал) бий болдог. Хайр, үзэн ядалт хоёул хэлбэртэй болоход мэдлэг гадагш тэмүүлэн нэгэнт буцаж чадахгүй болдог. Ийнхүү дотоод зохицлын хууль эвдэрнэ. Тиймээс ухамсрын квант оршихуйн тааллыг ухаж ойлгосон хүн байгалийн хуулийг хүмүүнийхээр сольдоггүй.

14 of 76

  • Тэнгэр үзлийн зарчим: “Бүх юмс Оршихуй (Мөнх Тэнгэр)-н ухамсраар зохицно. Цэцэг дэлгэрч гандаж, гол хөлдөж урсаж, амьдрал эхэлж төгсөнө. Энэхүү ухамсар буюу тааллаас юу ч үлдэж эс хоцорно. Оршихуйтай зохирч тааллыг нь дагавал зөвтөнө, эсрэгцвэл ялагдана”. Энэ бол Чингис хааны үзэл баримтлал.
  • Сайн бол хийх ёстой ажил үүрэг биш, үйлдэл биш, харин төлөв байдал. 10 хар нүгэл гээч 10 алдааг хийхгүй л бол жам ёстой, Оршихуйтай аяндаа зохилдоно. Буддын 10 цагаан буян, 10 хар нүгэл нь хүмүүний үйлийн сайн, муу энергийн утга бөгөөд энерги нэг хэлбэрээс нөгөөд шилжих хуулиар харилцан шилждэг энергийн хэлбэрүүд юм. Хүн үйлдэгч биш болж, Бүхэлтэй (Оршихуй) нэгдэж, гол мөрөнтэй цуг урсах үед учрал бүхэн сайн. Жам ёс бол Оршихуйн буюу ухамсрын физик орны тааллын дагууд замнах зам мөр юм.
  • Яагаад Оршихуйн тааллыг дагаж, түүнтэй зохирч орших ёстой вэ?
  • Сав ертөнцийн үйл шим ертөнцөөс, шим ертөнцийнх сэтгэлийн ертөнцөөс хамаардаг хэмээн буддын мэргэн ухаан хэлдэг.
  • Энэ дагууд авч үзвэл: “Чи л цэгцэрвэл бүх ертөнц цэгцэрнэ. Чи л эмх цэгцээ алдвал бүх ертөнц эмх цэгцээ алдана”. Яагаад ийм харилцан хамаарал байдаг билээ? Хүний бодол санаа нь скалар гэгдэх чинад цахилгаан соронзон долгион бөгөөд энергээ алдаж саарахгүй, орчлон даяар эгшин зуур тархна (О.Лхагваа, 2019).

15 of 76

Хүн, бодис, шим ба сав ертөнц нь төрөл төрлийн скалар цахилгаан соронзон долгио цацруулж, бас хүлээн авч байдаг. Сав ертөнц нь Оршихуй, шим ертөнц нь байгаль дэлхий, сэтгэлийн ертөнц нь хүн юм. Амьтад оюун ухаан үгүй, харин ухамсрын доогуур хэлбэр болох зөн совинтой.

  • Тиймээс тэд Оршихуйд гайхалтай зохирдог. Хүн харин ухамсраа гээсэн тул гагц оюун ухаан, түүний гол үйл болох түмэн бодол дүүрэн. Оюун ухаанаар ухамсрын квант Оршихуй буюу сав ертөнцөд нэвтэрч, тэндээс хэрэгтэй зүйлээ хүртэж чадахгүй. Тиймээс оюун ухаант хүн Оршихуйд ямагт эсрэгцэж, байнга ялагдаж байдаг. Харин эртний ба түрүү үеийн монголчууд Оршихуйн тааллаар амьдарч, түүнд зохирч оршигч ухамсрын хүмүүс байснаараа тэд гагц дайнд бус амьдралын бүхий л үйлд ялагч байсан байна. Хүн угтаа ухамсарт квант оршихуй мөн тул дээд оршихуйтай нэг ижил гэсэн үг. Оршихуйд ижил нь ижлээ татах хууль үйлчилдэг. Иймээс зохирсон нь ялж, эсрэгцсэн нь ялагддаг жам хууль байх ажээ.
  • Дэлхийхний болон өнөөгийн монголчууд бидний тодорхойлдгоор “бичиг үсэггүй, соёлгүй, бүдүүлэг” монголчууд 13-р зуунд соёлт гүрнүүдийг төвшитгөж дэлхийн эзэн болсны хамаг нууц нь ухамсар, тэд ард түмнээрээ зуун зуунаар ухамсрын хүмүүс байсан явдал юм.
  • Ухамсрын хүмүүс хүний түүхэнд олон гарсан ч ард түмнээрээ зуун зуунаар ухамсрын хүмүүс байх гэдэг хүн төрөлхтний түүхэнд тохиогоогүй гайхамшигт үзэгдэл мөн.
  • Ийнхүү Чингис хаан тэргүүтэй Мөнх Тэнгэр буюу Оршихуйтай нэвтрэлцсэн ухамсрын хүн монголчуудад ижил нь ижлээ татдаг, бас ивээдэг хуулийн дагуу ухамсрын квант Оршихуйгаас дэлхийг соёрхон өгчээ.

16 of 76

Энэ бол ижил нь ижлээ татдаг, бас ивээдэг хууль үйлчилж буй хэрэг. “Хүссэн зүйлийнхээ хэлбэлзэлд таарч зохирвол түүнээ олж авах нь дамжиггүй, өөрөөр байж таарахгүй” хэмээсэн Эйнштейний дүрэм биелж буй нь энэ юм.

Тэдэнд Оршихуйн ямар хууль үйлчилсэн бэ?

Ухамсрын хүн монголчуудад үйлчилсэн Оршихуйн буюу Мөнх Тэнгэрийн хууль:

  • Квант механикийг үндэслэгчдийн нэг, Нобелийн шагналт Э.Шредингер: “Амьд матери нь физикээс давсан шинэ маягийн хуульд захирагдана гэж төсөөлвөл зөв”.

Физикээс давсан шинэ маягийн хууль бол Квант физик буюу Хоосон чанарын хууль, Ухамсрын хууль. Орчлон ертөнц бол тэр чигтээ Квант Оршихуй, Ухамсрын оршихуй, Билиг билгүүний физик орон, Суу билгийн квант орон, Төгс билгүүний бүтээгч оршихуй, Хоосон чанар юм. Тэнд бүх юм бий бөгөөд түүнийг гагц ухамсрын хүн олж хүртэж чадна.

  • Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай: “Ядаж ганц секунд үзэл бодол, үг хэл, үйл ажлаараа цэвэр ариун байх юм бол тэр цагт хамаг сахиус, бурхад, сахиулсан тэнгэрүүд таныг дэмжиж туслах болно. Тэр агшинд ертөнц бүхлээрээ таных болж, орчлон ертөнцийг хаанчлаг хэмээн танд хаан ширээ хүрч ирнэ”.
  • Квант механикийг үндэслэгчдийн нэг, Нобелийн шагналт А.Эйнштейн хэлжээ: “Бүх зүйл энерги бөгөөд хамаг учир үүнд л байгаа юм. Хүссэн зүйлийнхээ хэлбэлзэлд таарч зохирвол тэрхүү зүйлээ олж авах нь дамжиггүй. Өөрөөр байж таарахгүй. Энэ бол философ биш, физик”.

17 of 76

  • Чингис хаан: “Бие баатар болбоос нэгээхэн үеийн баатар буюу. Билиг баатар болбоос түмэн оны баатар буюу”. Энд хэлэгдэж буй билиг нь хүний мөнх мөн чанар болох ухамсар, билиг билгүүн юм.
  • Беллийн теорем ёсоор бөөм бүхэн өөр орчлонгийн бөөмүүдтэй орон зай, цаг хугацаа харгалзахгүй, ямар ч энерги зарцуулахгүйгээр агшин зуурын холбоо тогтоох замаар нэгдсэн том систем үүсгэдэг.
  • Ухамсар нь бичиг үсэггүй, мэдлэггүй, соёлгүй, бүдүүлэг гээд хүнээс дайжаад зугтаад явчихгүй, устаад алга болчихгүй дотоод мөнх мөн чанар маань юм.
  • Эрт ба эдүгээгийн шинжлэх ухаан нь байгалийн хууль талаасаа мадаггүй таарч байна. Ухамсрын квант оршихуйтай холбогдох, түүгээр барахгүй тэндээс бүх зүйлийг олж авч болох ухаан сэдэл нь эртний монголчуудын Тэнгэр үзэл, Тэнгэрийн таалал, Тэнгэрийн хүчин юм. Тиймээс Чингис хааны зарлиг, захидал цөм “Мөнх тэнгэрийн хүчин дор.” гэж эхэлдэг. Их хаан бээр Чан Чун бумбад бичсэн захиандаа: Мөнх Тэнгэр намайг ивээн тэтгэж эрхэм дээдийг залгамжлан эдлэх хувь тохиол оноолоогэж өөрийн итгэл үнмшлийг бат нот дурдсан байдаг.
  • Чингис хаан Бурхан Халдун уулнаа морилж, нар, сар, од эрхэсийг болгоож, дотоод хүн – ухамсартайгаа зөвшдөг байсны учир энэ. Тэрээр дэлхийн хүн зоныг нэг эзний харъяан дор 140 жил үймээн самуунгүй амар төвшин төвхнүүлсэн хүч, таалал ч энэ. Ухамсрын хүний нууц энэ юм.
  • Ухамсрын хэмээгдэгч агуу ийм хүнийг оюун ухаан – би үзлийн өчүүхэн хүн францийн Наполеон, грекийн Македонскийтэй харьцуулах ямар ч үндэслэлгүйгээр барахгүй алдас болно. Тэнгэр, газрыг ижилтгэн харьцуулж яахин болох билээ.

18 of 76

  • Оюун ухааны хүмүүн бидний тооцож сайрхдагаар Чингис хаан Македоны Александраас даруй 2 дахин, Гитлерээс 3 гаруй дахин, Наполеоноос 7 дахин их газар нутгийг эзэлсэн (Ж.Болдбаатарын ишлэл, 2019). Сүүлийн гурван хүмүүн эзлэн түрэмгийлэгсэд байсан бол Чингис хаан бөгөөс дураар хаадын уршгаар самуурсан дэлхийг төвшитгөж хүн зонд амар амгаланг эдлүүлсэн суу билигтэн. Тэрээр эзэлсэн орнуудаасаа ганц грамм алт ч нутаг руугаа зөөгөөгүй нэгэн билээ.
  • “Би” үзэлт оюун ухааны удирдагч Македоны Александр, Гитлер, Наполеон, “үзэл үгүй” ухамсрын удирдагч, суу билгийн хүн Чингис хааны ялгаа энэ.
  • Наполеон: “Би Чингис шиг азтай байж чадаагүй” (Ж.Болдбаатар, 2019) гэсэн нь ухамсар, оюун ухааны ялгааг хараахан олж мэдээгүй, “би” үзлээ таниагүй хүмүүний бачуурал, харуусал юм. Чингис хаан бол эсрэгээрээ оюун ухааны чинад гарч ухамсрын хувьд Оршихуйтай нэвтрэлцсэн суу билигтэн юм.
  • “Тэнгэрийг унших ухаантай тэр оронд төрөх минь яав” хэмээсэн нэгэн ухаантны мэргэн үг байдаг нь Чингис хаан, түүний ард түмэнд чухамхүү тохирсон тодорхойлолт мөн.
  • Дотооддоо зүгээр л орших нь ухамсрын Оршихуйтай нэвтрэлцэж буй хэрэг юм. Хийж, үйлдэж, идэвхийлж, ярьж, шүүж эхлэхээр л Оршихуйн холбоо тасардаг. Монголчууд саяхныг хүртэл олон үггүй, идэвхийлэлгүй, шунан хүсч сэтгэлийг савлуулахгүй, амгалан, байгаадаа сэтгэл ханан зүгээр л оршиж байсан. Энэ бол хүмүүний амьдрахуйн хосгүй чанар, квант механикийн үндсэн төлөв байдал юм.

19 of 76

Чингис хаанд аз таарсан хэрэг бус ухамсрын Оршихуйтай зохирсны шан харамж, хайр хишиг болгож түүнд Оршихуйгаас бүхнийг соёрхсон хэрэг. Энэ бол түүний нууц. Ерөөсөө ухамсрын квант Оршихуйн нууц юм.

Өөрийнхөө тухай Их хаан бээр Чан Чун бумбад илгээсэн захидалдаа маш тодорхой дурдсан байдаг: “Миний бие түмэн олныг дайчлах их үйлд тэргүүлэн явж, олон их дайн тулаанд амь насаа умартан зүтгэсээр долоон жилийн дотор төр улсын их үйлсийг бүтээвэй. Өдгөө би дөрвөн зүг найман зовхисын таван өнгө, дөрвөн харийн олон улс орныг нэгтгэн хураагаад нэгэн төрийн жолоонд орууллаа. Гэвч энэ бол мөхөс миний үйл эрдэм ихийн тулд бүтсэн хэрэг биш, харин Алтан улсын төр засаг итгэлгүй тогтворгүй болоход Мөнх тэнгэрээс намайг ивээн тэтгэж эрхэм дээдийг залгамжлан эдлэх хувь тохиол оноосны учир болой” хэмээжээ.

Зарим судлаач Чингис хаан өөрийгөө ертөнцийн Эзэн Бурхан мэт мэдэрсэн байх гэж таамагласан байдаг. Энэ бол өөрийгөө дөвийлгөх үзэл, оюун ухааны ажил тул Чингис хаан шиг ухамсрын хүмүүнд падлийгүй, түүний байлдан дагууллын зорилго бусдынхаас огт өөр. Түүнд авга ах нар нь, эцэг хүү болоцсон Ван хаан, эрхэм анд бололцсон Жамух нь тэрслэн дайсагнаж, гадны улс орон түүний худалдааны төлөөлөгч, энхийн элчийг хороосноор дотор ба

20 of 76

гадна дайн үүссэн, харин Чингис хаан өөрөө ямар ч дайныг санаачлаагүй, тэрээр эзэлсэн улс гүрнүүдийн бүтээсэн өв соёлын зүйлийг тонон дээрэмдээгүй, эх нутаг руугаа хамж зөөгөөгүй, мал сүрэг рүү нь хомроглон дайрч идэж ховдоглоогүй, бусад ард түмнийг өөртөө уусгаж буюу колончилж байгаагүй, өөрийн ёс заншил, үзлийг бусдад тулгаагүй билээ. Энэ бол ухамсрын хүний үйл.

  • Чингис хааны байгуулсан монголын их гүрнийг түүхч Ж.Саундерс тодорхойлжээ: “Загалмай, лал, буддизм гээд бүх шашин өөрсдийн итгэл сүжгийн бүрэн эрх чөлөөг эдэлж, Монголын эзэнт гүрний хаана ч сургаал номлолоо дэлгэрүүлж, нэг нь нөгөөгийнхөө эрх чөлөөнд огт халддаггүй байв. Энх амгалан, аюулгүйн буян хишгийг худалдаачид залбиран хүртэж байлаа.
  • Лалын жуулчин Абул Газан: Чингис хааны үед энэ улсад Иран, Тураны хооронд үнэхээр тайван сайхан байсан бөгөөд тухайлвал, нар мандахаас шингэх хүртэл толгой дээрээ алт тавиад хэнээс ч айж эмээлгүй энэ нутгийг хөндлөн гулд явж болно” гэжээ.

Энэ бол Чингис хааны түүхэн гавъяаг бүхэлд нь багтааж үнэлсэн, үнэн, гүн гүнзгий тодорхойлолт мөн. Би үзэл, оюун ухаанаас ангид, зөвхөн үзэж харснаа шууд дамжуулж Чингис хааны дотоод ертөнцийг үзүүлснээрээ энэхүү тодорхойлолт асар үнэ цэнтэй юм.

Чингис хаан юуны тулд ертөнцийн хязгаар хүртэл явсныг бүрэн харуулж чадахуйц түүний 800 гаруй жилийн түүхэнд тохиосон хамгийн гайхамшигт, үнэн зөв тодорхойлолт гэж үзэх учиртай.

21 of 76

Чингис хааны төвшитгөсөн өнөөгийн Солонгосын Туманган голоос Украйны Днепр мөрөн, Хятадын Вэй голоос Ираны Дерьячейк – Немей нуур хүртэлх өргөн уудам нутагт энх амгалан хэрхэн ажран тогтсоныг өөрийн биеэр мэдэрч нүдээр үзсэн лалын жуулчин Абул Газаны дээрх “тодорхойлолт” нь “умар газрыг түвшин нэгэн гэр бүл болгов” хэмээсэн их хааны үгийг баталж байна.

Эртний Перс буюу Ираны нутагт тогтож байсан Монголын Ил хаант улсын сайд Рашид-ад-Дины “Судрын чуулган” зохиолд Чингис хааны үгийг ийн бичиж үлдээжээ: “Миний бие дөрвөн зүгийн далан хэдэн самуун улс, арван хоёр дураар хааныг дайлан 32 жил зүтгэж, умар газрыг түвшин нэгэн гэр бүл болгосонд түмэн улс нийтээр мөхөс хүмүүн намайг эрдэмгүй бөгөөтөл эгнэгт дайсныг дарж, түмэн газрыг амар болгов хэмээн хүндлэн өргөж хаан сууринд суулгаж, улсын нэрийг “Хүндлэхүйн дээд Хөх Монгол” хэмээж миний биеийг “Чингис хаан” нэрийдэв” (Б. Балжинням, 2019).

Бүхнийг Оршихуйн таалалд нийцүүлэх нь ухамсрын хүний баримтлал юм. Оршихуйн таалал гэдэг нь ухамсрын квант оршихуйн хэлбэлзэл юм. Чингис хаан Оршихуйн хэлбэлзэлтэй таарч зохирч байсан хэрэг. Үүнийг мэдээгүй Наполеон, Цезарь, Македонский, Гитлер, өөр хэн ч Оршихуйн хишгийг хүртэж чадаагүй юм. Чингис хааныг залгамжлагч нар ч үүнийг мэдээгүй билээ. Чингис хааны амжилтын үндэс нь диваажингийн зарчмын дагууд үйлдэж байсанд оршино.

Харамсалтай нь хамгийн хүчтэй нь болох агуу бүтээгч Хоосон чанар хэмээх Ухамсрын квант оршихуйн суурь хуулийг Чингис хааны залгамжлагчид үргэлжлүүлж мэдэлгүй гээгдүүлж, Мөнх тэнгэр хэмээх Оршихуйг бус ном шүтэж, лам залж, бүхнийг тэдэнд даатгаж орхиод биеийн амрыг харсан шиг

22 of 76

Оршихуйтай шууд харилцах үйлээс өөрсдийгөө чөлөөлснөөр ухамсрын удирдлага оюун ухааныхаар солигдож эцэслэн, тэд оюун ухааны хүмүүсийн хувиар эрх мэдлийн төлөөх тэмцэлд татагдан орсноор Монгол төрийн уруудаж доройтох шалтгаан эхэлжээ. Харин монголын ард түмэн болвоос “дотоод хүн” хэмээн нэрлэсэн ухамсраа саяхныг хүртэл хадгалж чаджээ.

  • Рашид-ад-Дины “Судрын чуулган”-нд “Ирээдүйн хаан төр барих удмыхан минь аль ч улс түмэнд хэрэглэж болох Чингис хааны ёс суртахуун, засаг хуулийг өөрчлөлгүй сахивал тэдний гүрэнд мөнх тэнгэрээс аврал бууж, хэзээ ямагт баяр баясгалантай, аз жаргалтай байх болно” (Д.Гүн-Үйлс, 2019).
  • Мөнх тэнгэрээс аврал буух гэдэг нь Оршихуйтай зохирсноор хишгийг нь хүртэхүйн нууцыг хэлжээ. Рашид-ад-Дин ч үүнийг ойлгосонгүй. Их засаг хууль олон орныг нэгтгэхэд огт хамааралгүй, харин захиран удирдахад хамаатай зүйл. Ухамсрын хүний хамгийн гол тодорхойлолтын нэг бол эго буюу би үзлийг огоорч Оршихуйтай зохирсон энгийн нэгэн юм.
  • Оршихуйн таалалд нийцэх гэдэг нь Оршихуйтай ижил хэлбэлзэлд оршино гэсэн үг. Хүний ​​үйлдлүүдийн Оршихуйд зохирсон хэлбэлзэл нь нинжин сэтгэл, талархал, чин сэтгэл ба итгэлцэл, нийтэч байдал, нигүүлсэл, хамаг амьтныг чин сэтгэлээсээ хайрлах, болзолгүй хайр, тусламж, өөрийгөө бусдад зориулах, бусдын төлөө өөрийгөө золиослоход бэлэн байх, мөн

23 of 76

"Би үгүй", "Бодол үгүй", "Чимээгүй", "Үйлдэл үгүй" үйлийн зарчим, түүнтэй адилтгах үйлдлүүд зөв үзэл, зөв үг яриа, зөв үйл, зөв эрмэлзэл, одоо цагт оршиж үйлдэх, өнгөрсөн ба ирээдүй рүү савчилгүй тэхий дунд орших гэх мэт. Эдгээр чанаруудыг зөвхөн гэгээрсэн хүмүүс л эзэмшдэг.

УХАМСАР = 1 / ЭГО

Ухамсар нь сүнсний үзүүлэлт мөн. Эго хичнээн бага бол ухамсар буюу гэгээрэл төчнөөн өндөр байна. Би үзэл бол үзэл бодол, оюун ухаан юм.

Би үзэлгүй хүн өөрийгөө дөвийлгөхгүй, нэр төр, алдар гавъяа, алба суудал горилохгүй, амжилт ялалтанд сагсуурахгүй, эд хөрөнгөнд шунахгүй. Эдгээр нь дотоодоосоо өөрийн үнэт зүйл, тухайлвал амар амгаланг олоход аяндаа алдуурч оддог олдмол зүйлс юм. Хүн өөрийгөө хялбархан тодорхойлж болно. Идэж ууж, эдэлж хэрэглэж буй, яриа хөөрөө, ёс ёмбо, явдал мөрөө сонжигтун. Энэ нь эго гээч би үзэл – гадаад чанарын маань тодорхойлолт. Дээр нь сэтгэл, бодлоо нэмчихье. Энэ нь дотоод мөн чанарын маань тодорхойлолт. Оюун ухааны хүний гаргалга ингээд бэлэн болно.

24 of 76

Сүүлчийн гаргалга бол ухамсар. Ухамсрын гаргалга дуусахад бурхан болж бүтнэ. Бурхан гэдэг нь өөрийн үнэт чанараа нээж хөгжүүлэн дээд ухамсрын төвшинд хүрсэн хувь хүн, энэхүү чанараараа хотол оршихуйд нэгдсэн их хүч юм. Гэгээнтэн, хутагт хувилгаад, бурхан хэмээх нэр томъёо бол ухамсрын хөгжлийн хэмжүүр мөн.

Чингис хаан: “Миний бие дөрвөн зүгийн далан хэдэн самуун улс, арван хоёр дураар хааныг дайлан 32 жил зүтгэж, умар газрыг түвшин нэгэн гэр бүл болгосонд түмэн улс нийтээр мөхөс хүмүүн намайг эрдэмгүй бөгөөтөл хүндлэн өргөж хаан сууринд суулгав” гэжээ. Түүний зорилго нь далан хэдэн самуун улс болон арван хоёр дураар хааныг төвшитгөх явдал байсан болохоос гэмгүй улсыг эзлэн түрэмгийлэх явдал бишийг тов тодорхой хэлжээ. Тэрээр өөрийгөө дөвийлгөх их үг огт унагасангүй, өөрийгөө “эрдэмгүй мөхөс хүн” гэсэн нь өөрийгөө илчилсэн үнэн үг, тэгээд элчийг нь алж, худалдаачдыг нь дээрэмдэн тонодог самуун улс, дураар хаадыг номхотгож зорилгоо биелүүлсэн төдий гэжээ.

25 of 76

Хэрэв дэлхийг эзэлсэн сүрхий хүн болох, орчлон даяар нэр алдраа дуурсгах атгаг санаа агуулсан бол тэрээр хажуудаа бичээч нарыг байлгаж гавъяа бүхнээ нэгд нэгэнгүй тоочин бичүүлж үлдээх байлаа. Гэтэл тэгсэнгүй. “Монголын нууц товчоо” бол тэмдэглэл биш зохиол юм. Зохиол бүтээл нь оюун ухааны ажил учир Чингис хааныг ухамсрын хүний төвшинд ойлгож ухаарч бичих боломжгүй, зөвхөн цөөн үйл явдлын хязгаар хүрээ, зохиогчийн үзэл бодлоор хязгаарлагдана.

Чингис хаан Цагаан сарын битүүнд өргөөндөө ганцаар адууны толгой мөлжиж даруухан хооллож суусныг “Лу. Алтан товч”-д тэмдэглэсэн байдаг. Энэ бол тэмдэглэл учир үнэн юм. Чингис хаан эхээсээ айж эмээдэг, архины хорио цээрийг цуцлах хийгээд нүүдэл суудлын талаарх Жамухын үгийг эхтэйгээ зөвшиж шийдсэн байдаг.

Чингис хаан Бумбын ёсны Чан Чун богдтой анх уулзахдаа: “Миний өмсөх зүүх, идэх уух минь жирийн малчдаас ер ялгаагүй, хээнцэр гоёмсгийг үл тоосорлоно, эгэл баргийг эрхэмлэнэ” (Ж.Болдбаатар, 2019) хэмээсэн нь Чингис хаан бөгөөс би үзлийг огоорч оюун ухаанаас хальсан ухамсрын хүн болохыг маш тодорхой харуулж байна. Чан Чун Богдын таалал ч мөн адил билээ.

“Далан долоон тэрслүү улс, арван хоёр дураар авирлагч хаад” гэсэн Чингис хааны үнэлгээ бол хэтрүүлэг биш, харин оюун ухааны хийгээд ухамсрын хаадын ялгаа зөрчлийг гэрчилнэ.

26 of 76

  • Чингис хааны “Бие баатар болбоос нэгээхэн үеийн баатар буюу. Билиг (ухамсрыг хэлж байна) баатар болбоос түмэн оны баатар буюу” хэмээсэн айлдвар нь нэгэн зэрэг түүний өөрийгөө ухамсрын хүн болохыг тодорхойлсон тодорхойлолт гэж үзэх учиртай. Энэ айлдвартаа Чингис хаан бээр оюун ухаан, хүч чадал мэтийн мөнх бус зүйлээс хүний мөнх мөн чанар болох ухамсрыг орвонгоор нь ялгаж дөвийлгөсөн байна.
  • Эгэл дарууг эрхэм болгохыг сургасан хааны дараах айлдвар түүний үзэл баримтлалыг бэлхнээ хэлж өгч байна.

“Эмээл хүндэдвээс моринд дарш болно.

Эрхэм хэтэрвээс хүмүүний сэтгэлд осол болно.

Янз хэтэрвээс ядуу доодост зүдгүүр болно.

Хожмын үр сад эрхэмдээ эрэмшин осол цалгар явуузай” хэмээжээ.

Ухамсрын хүмүүн бээр асуудалд хэрхэн хандахын үлгэрийг дорх жишээ харуулна.

Монгол улс Орос, Манжийн алийг нь сонгох асуудал тулгарахад Өндөр гэгээн Занабазар бээр: “Мандах төрийг (Орос улсыг хэлжээ) дагаснаас мөхөх улсыг (Манж улсыг хэлжээ) дагаж үлдэх нь зөв” хэмээхдээ тэрээр 200 жилээс цаашихыг болгоон харсан байдаг.

27 of 76

  • Их хаан Гүегийг загалмайтны шашинд дагаар орохыг ятгаж Ромын Пап IV Иннокенти 1246 онд элч зарж ирүүлсэн захидлын хариуг аваад үзье.
  • “Мөнх тэнгэрийн хүчин дор. Бүх аугаа их ард иргэдийн далай хааны зарлиг, зарлигийг минь шашны эзэн ухаартугай. Пап чи өөрийн биеэр бараалхахаар ирэгтүн. Тэнгэрийн бошгоос гадуур хэн ч үлдэж үл болно. Хэрвээ буруу санаа өвөрлөвөөс хэрхэхийг тэнгэр мэдмой”.
  • Энэхүү захидалд бурхантай эн тэнцүү ухамсрын квант Оршихуй (орчлон хорвоо) буюу Мөнх тэнгэрийг гурвантаа дурджээ.
  • Мөнх тэнгэрийн хүчин дор. Утгачилвал: Оршихуйн таалал болой.
  • Тэнгэрийн бошгоос гадуур хэн ч үлдэж үл болно. Утга нь: Оршихуйн тааллаас гадуур хэн ч, юу ч эс оршино.
  • Хэрвээ буруу санаа өвөрлөвөөс хэрхэхийг тэнгэр мэдмой. Энэ нь: Хэрвээ буруу санаа өвөрлөвөөс Оршихуй таныг таалахгүй.
  • Энэхүү захидалд “би” гэсэн ухвар үзэл огт харагдахгүй байна. Их хаан өөрөө Оршихуйг бурханчилж үзэж байсныг түүний захидал “Мөнх тэнгэрийн хүчин дор.” гэж эхэлдгээс тодорхой харж болно. Өөрөө тааллыг нь дагадаг учраас шашны эзнийг ч бас тэнгэрийн тааллыг дагаасай гэжээ. Харамсалтай нь судлаачид үүнийг эрх сүрээ харуулсан их хааны сүрдүүлэг хэмээн “би” үзлээр ташаа тайлцгааж байна.
  • Эл захианд их хаан өөрийн үзэл баримтлал, итгэл үнэмшлийн дагууд Оршихуйн сүр хүчийг тунхагласан болохоос монголын их хааны сүр хүчийг харуулсан сүрдүүлэг заналхийлэл огт биш.

28 of 76

Сүрдүүлэх, заналхийлэх гэсэн ухагдахуун Оршихуй буюу Тэнгэрийг бишрэгч ухамсрын хүмүүнд огт байхгүй билээ. Захианд “Мөнх тэнгэрийн хүчин дор.”, “Бүх аугаа их ард иргэдийн далай хааны зарлиг.” гэж байгаа нь өөрийгөө агууд барьсан “би” үзэл биш, харин олон ард иргэдээс түүнд хүртээсэн өргөмжлөл болохыг түүний Чан Чун бумбад илгээсэн захидалд дурдсан байдаг.

Хааны тамганы “Аюутугай” гэсэн нь айж эмээхтүн гэсэн санаа бус “Мэдэртүгэй (Мэдтүгэй), “Биширтүгэй” нь “Шүттүгэй” ажээ (Ш.Сүхбат, 2019).

Оршихуйн Тэнгэр үзлээр тодорхойлогдох дотоод зохицлын хуулийг мэддэг хүн орчлон ертөнц, тэнгэр газрын жам ёсны үйл явцыг л дагана. Эндээс “ухамсрын хүмүүс” гэгдэж буй Хүннүгээс эхтэй эртний монголчууд нэг талаас, нөгөөтэйгүүр тэр үеэс одоог хүртэлх их хугацаанд огт өөрчлөгдөөгүй “оюун ухааны хүмүүс” буюу дэлхийн бусад ард түмний хоорондын тэнгэр, газар шиг ялгааг харж болно. Ухамсрыг, ухамсрын хүнийг таньж тайлж мэдээгүйгээсээ болж монголчууд бид үе үеийн агуу хаад, эртний өвөг дээдсээ өчүүхэн оюун ухааныхаа хэмжээнд авч үзэхээс хэтрэхгүй байгаа билээ. 13-р зуунд өөр хоорондоо 7 жилийн зайтай Монголд ирсэн Ромын пап IY Иннокентийн элч П.Карпини, францийн хаан IX Людвигийн төлөөлөгч В.Рубрук нарын тандаачид нарийн судалж, бичиж үлдээгээгүйсэн бол бид өвөг дээдсээ сүр бадруулсан гайхлууд, өдөр өнжилгүй бүхэл мах зулгааж суудаг махчид, дээрэмчин тонуулчид, алан хядагч балмадууд, зэрлэг тэнэгүүд, улайрсан эзлэн түрэмгийлэгчид, бүрэлгэн сүйртгэгчид, балмад мангарууд, бичиг үсэг мэдэхгүй, соёлгүй бүдүүлэг үхээнцүүд гэхчилэн өнөөгийн дэлхийнхэнтэй ам уралдан гутааж, ном зохиол, кино бүтээлдээ тийн үзүүлж харуулсаар, өөр өөрийн үзлээр хүүхдийн үлгэр зохиосоор сууцгаах байсан биз ээ.

29 of 76

Өнөөгийн ба түрүү үеийн монголчуудын зарим харьцуулалт

Өнөөгийн монголчууд

Түрүү үеийн монголчууд

Тохилог гэр, орон сууц;

Тав тух, тухайлвал амьдрах орчин (халаалт, халуун хүйтэн ус, цахилгаан, телевизор, хөргөгч, угаалгын машин, шарах шүүгээ, гар утас, компьютер, машин, мотоцикл гм), гэвч амьдарч мэдэхгүй амьд яваа үндэстэн

Ил галтай, эсгий үүдтэй, нэхий дээл, нэхий өмдтэй, ээтэн гутал, үнэгэн малгайтны үе, гэсэн ч зөв амьдрахуйн ухааны мастерууд

 

Боловсролын хэрэгцээ, сурах хэрэглээ (бүх шатны боловсрол олох боломж, интернет, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сургалтын бүх хэрэгсэл), гэвч мунхагаас гэтлэгдэж чадаагүй ард түмэн

Бичиг үсэггүй, соёлгүй, бүдүүлэг гэж гадныхны нэрлэсэн “харанхуй” юм шиг эхэн үе, гэвч дотроо гэрэлтэй, өөрийгөө олсон мэргэд;

Үнсэн самбар, сүүтэн дэнгийн сүүл үе;

Гэвч суу билигтэн дээдэс, дэлхийн эзэд.

Эрүүл мэндийн хэрэгцээ (бүх шатны эрүүл мэндийн үйлчилгээ), гэвч өвчин зовлонд нэрвэгдсэн бядуу хүмүүс

Өвчин хэлж мэдэхгүй шахам эрүүл амьдрах ухааныг олж хэрэгжүүлсэн, өөрийгөө ухамсар, хүч чадал, туулах чадвар, хүч тамир, эрүүл мэнд зэрэг бүх талаар хөгжүүлсэн гэгээнтнүүд

30 of 76

Өнөөгийн монголчууд

Түрүү үеийн монголчууд

Хүнсний хэт хэрэглээний эрин зуун, зөв хооллох ном яривч буруу хооллож өөртөө дайсагнагч зөрүүд гөжүүд оюун ухаантнууд

Карпини, Рубрук нар 13-р зууны монголчуудыг “өлсгөлөн” ард түмэн гэж нэрлэсэнчилэн өлссөн дүртэй ч сэтгэл нь цатгалан, оюун санааны хоолыг нээж хэрэгжүүлэн сүнс, ухамсраа аварч чадсан, өөрийгөө бүрэн ялсан суутнууд

Нийгмийн халамжийн бүх үйлчилгээ, гэвч сэтгэл ханахыг мэдэхгүй уруу дорой хүмүүс

Нийгмийн халамжийг мэдэх нь бүүхэл хүн амын тооллогод ч хамрагдаагүй хирнээ амьдралын их сургуулийг толгой дараалан дүүргэсэн агуу үндэстэн

Оюун ухаан, би гэх үзэл - эго-д мэдүүлсэн мэдлэгтнүүд

Оюун ухаан, мэдлэг, эго-г тэглэх хэмжээнд тэднийг захирч удирддаг ухамсрын агуу эрдэмтнүүд

ЯЛГАА

Оюун ухааны хүмүүс

Ухамсрын хүмүүс

Гадагш чиглэсэн хүмүүс - хүсэлд хөтлөгдсөн (хүсэл хөлөглөсөн) эрэлчид

Дотогш чиглэсэн хүмүүс – хүсэл үгүй (хүслийг гээж) амар амгалан оршигсод

ГАЗАР

ТЭНГЭР

31 of 76

  • “Газар” гэсэн харьцуулалт бол өнөөгийн хүмүүс. Тэдний гол үзүүлэлт нь энтропи (dS > dQ / T) байнга өсч, өөрийгөө цагаас нь өмнө элээж шатааж дуусгах, өвчин зовлон ихэсч нас богиносох, ажил үйл бүтэхгүй байх, гэр бүл таарч тохирохгүй салж сарних, ард түмэн үзлээр талцан бутрах зэрэг муу үр дагавруудыг хүн өөрөө үүдэх юм.
  • “Тэнгэр”-ээр төлөөлүүлсэн эртний болон түрүү үеийн монголчууд, гэгээрсэн мэргэд бол энтропийг ухамсартайгаар хязгаарлаж (dS ≥ 0), дээрхийн чанх эсрэг буюу амжилт, аз жаргал, амар амгалан гэхчилэн сайн үйл бүтээгсэд юм.
  • Бие махбодийн бодисын солилцоо хийгээд дотоод эрчмийг ашигтай ажилд бүрэн хувиргаж энтропийг удирдахыг өнөөгийн шинжлэх ухаан мэдээгүй байхад монголчууд эрт үеэс мэдэж үйл хэрэг болгосон байдаг. Хүсэл шунал үгүй дотоод амгалан, сэтгэлийг гадагш хаа сайгүй бэлчээхгүй дотогшоо хандлага, байгаадаа сэтгэл ханах, үзлээ бус Оршихуйн болон эцэг эхийн тааллыг дагах, цагийн аясаар гэрээ дулаалж нимгэлж, хувцсаа зузаалж нимгэлж, хоолны хүнд хөнгөнийг ягштал тааруулах, цадахгүй өлөн зэлэм байх зэргээр бие махбодийн бодисын солилцоо ба энтропийг бүрэн удирдах арга ухааныг олж мянганаар хэрэгжүүлжээ.

32 of 76

  • Энэхүү хосгүй мэдлэг өнөөг хүртэл ягштал хадгалагдсаныг Ховдын Мөстийн малчдын бодисын солилцоо жилийн дөрвөн улиралд хэвийн байсан тухай доктор Я.Нямдоржийн судалгаа (2006 он) харуулсан билээ.
  • Эртний монголчууд нийтээрээ ухамсрын хүмүүс байж, ухамсрын квант оршихуй буюу мөнх тэнгэрийг бишрэн шүтсэн нь цэцэн мэргэний дээд үзэл баримтлал юм.
  • Энэ бол ухамсрын хүн гэгдэж буй эртний ба түрүү үеийн монголчууд, өнөөгийн оюун ухааны материаллаг хүмүүс бидний тэнгэр, газар шиг ялгаа юм.
  • Ухамсрын ба оюун ухааны хоёр өөр хүнийг харьцуулах нь бурхан, буг хоёрыг харьцуулахтай ижил юм.

Энэхүү үлэмж зөрүү нь монголчууд дэлхийн соёлт гэгдэх улс гүрэн, хүн ардыг байлдан дагуулж чадсан үндсэн шалтгаан юм.

  • Ухамсрын квант онол бол тархинаас, сэтгэн бодох чадвараас давсан сэтгэшгүй сэтгэлгээ билээ. Энэхүү билиг билгүүн, суу залийн эзэд бол бидний дээдэс юм.

Магтахгүй даруу байя гэвч магтаал багадах хүмүүс тэд ажээ.

33 of 76

Ухамсар, сэтгэл, оюун ухаан, мэдрэхүй гэж юу вэ?

  • Ухамсар нь сүнсний үзүүлэлт бөгөөд уг цэвэр бодь сэтгэл юм. Уг цэвэр сэтгэл бол оршихуй шиг, тэнгэр шиг гарвал мөн чанар маань юм. Ухамсар юм. Уг сэтгэл маань бодол, үзэл, мэдлэг, оюун ухааны элдэв гажгаар бохирдох нь муу буюу нисваанист сэтгэл. Сэтгэлийн муу нь тэнгэрийн муутай адил амар хялбар цэлмэчихдэг зүйл биш. Сэтгэлийн ийм 84 000 бохирдол (одоо үлэмж ихэссэн) бийг буддизм тооцож гаргасан байдаг. Эдгээр бохирдол нь зүйрлэвэл тогооны хөө шиг, тэнгэрийн үүл, далайн давалгаа шиг уг сэтгэлийн өнгөн хэсэг бөгөөд цэвэрлэчихвэл хүн эртний монголчууд шиг өөрийн уг дүрээр илрэх юм. Эртний монголчууд бохир муу сэтгэл нь бүх хортой, бүх аюултай адилыг ухаарч бузарт тооцон сэтгэлээ номхотгосон, ариусгасан агуу үндэстэн байжээ. Энэ бол ухамсрын хүний үндсэн тодорхойлолт юм. Чингис хааны тодорхойлолт гэсэн үг. Оюун ухаан бол тархины үзүүлэлт, бие махбодийн хэмжээний хөгжлийн боломж нь хязгаарлагдмал зүйл.
  • Оршихуйн квант ухамсарт зохирсноор бүх юмны хариуг тэндээс олдог, бас хэрэгтэй бүхэн тэндээс ирдгийг мэддэг монголчууд, түүний дотор Чингис хаан онц чухал үед Бурхан Халдун уулнаа морилж тэнгэр оршихуйтай, түүний нар, сартай дотоод ухамсраараа холбогддогийн учир ийм бөлгөө. Заавал ууландаа залрах бус өдөр дутмын амьдрал нь квант механикийн үндсэн төлөв болох ухамсарт төлөвт (бодол, хүсэл үгүй, үг цөөн, үйл зохистой, байгаадаа сэтгэл ханасан дотоод амгалан гэх мэт) байжээ. Юмс бидний хүслээр бус Оршихуйн тааллаар зохицдогийг ойлгож, мэдэж хэрэгжүүлэх нь сайн боловсрол, ухамсрын боловсрол юм. Энэ нь ухамсрын квант Оршихуйтай зохирч буй хэрэг.

34 of 76

Оршихуйтай аяндаа зохирч оршдог ухамсрын хүмүүст зориудын бясалгал шаардлагагүй, зөв амьдрахуй нь өөрөө бясалгал юм. Харин оюун ухааны материаллаг хүмүүс бид бясалгаж ухамсраа дээшлүүлэхгүйгээр тэнгэр оршихуйтай холбогдож чадахгүй билээ. Бясалгахын, дотооддоо оршихуйн учир энэ болой.

  • Гэгээнтэн гэдэг нь ухамсраа таньсан хүмүүсийг хэлэх ба эртний болон түрүү үеийн монголчууд, мөн дэлхийд төрсөн үе үеийн гэгээнтнүүдэд хамаатай. Тэдний үзэл баримтлал нь ухамсар юм. Ухамсар оршсон, агуулсан бүхэн тэдний шүтээн. Ухамсар нь оюун ухаанаас хэтийдсэн өгөгдөл юм. Ийнхүү ухамсрын хүнийг оюун ухаанаар тайлах гэсэн оролдлогууд бүтэлгүйтэж, хүнээ танилгүй байлдааны ур дүй, энэ тэрхнээр хөөцөлдсөөр Чингис хааны нууц тайлагдаагүй үлджээ.
  • Хүний төрөлт, удамшил, хөгжил, хувьсал нь байгалийн шинжлэх ухааны хуульд захирагдах ба тухайн хүний бүтээсэн энергийн мэдээллээр тодорхойлогдоно. Өнөө хир генетикийн хүрээнд олдоогүй байгаа бодгаль уг хүний нийт геномын 2/3 нь хүний үл устах мөн чанараар бүтээгдсэн үйлийн энергийн мэдээлэлд хадгалагддаг байна. Хүн таван мэдрэхүйгээр мэдээллийг хүлээн авч, бас гадагш дамжуулж байдаг.

35 of 76

Эдгээр мэдээлэл нь энергид харгалзах тул устахгүй, харин дараа төрөлд хувьсах нөхцөл болж удамшина. Эл шалтгаанаар дэлхийн хүн, нэг эцэг эхийн хүүхдүүд хоорондоо юугаараа ч адилгүй, үс, хөмсөг нь ч давтагдашгүй хувь хүн юм.

Суутнууд бол тэнгэрийн дээд орнууд буюу ухамсрын дээд төвшин гэгдэх өндөр хэмжээсээс дэлхийд бууж ирсэн сүнснүүд учраас хөгжсөн ухамсрын мэдээлэл, түүний дотор суутны хийгээд авъяасын мэдээлэл (энергийн гени)-ийг тээж байгаа хүмүүс юм. Тэдгээрийн мэдээлэл (энергийн гени) үлдэж удамшихгүй өөртэй нь хамт буцна.

Ийм шалтгаанаар суутны үр удам тэдэн шиг суутан байх боломжгүй. Чингис хааны суут хүний, авъяас чадварын нууц энэ юм. Оршихуйн өндөр хэмжээсээс суутны болон авъяасын энергийн гени (мэдээлэл) тээж дэлхийд бууж ирсэн билиг ухаантан мөн. Ийм хүмүүсийн ихэнх нь дэлхий дээр хийж гүйцээх ажлын тодорхой зорилготой ирдэг, зарим нь ухамсрын квант Оршихуйгаас тусгайлан илгээгддэг байна. Өөрөөр хэлвэл суутнууд авъяасын мэдээллээ тээж ирдэг, тээж буцдаг. Оюуны чадавхийн хэмжүүрийг IQ гэж үзэх нь оргүй хоосноос арай дээр баримжаа болж болох юм. Учир нь авъяас бол ухамсартай холбоотой үзүүлэлт бөгөөд ухамсрын хөгжлийн тусгал уураг тархинд илэрдэг.

36 of 76

Харин уураг тархийг дасгалжуулснаар чадваржуулж болох ч түүнийг хөгжүүлж суутан болох тухай ойлголт байж болохгүй. Харин багахан тодорч болох юм. Ухамсар бол орон зай, цаг хугацаанд хязгаарлагдахгүй, хөгжлийн хязгааргүй боломж бүхий хүний төрмөл мөнх мөн чанар юм. Тиймээс хүмүүнд хөгжлийн ганц арга бий нь ухамсар мэтийн мөнх мөн чанараа хөгжүүлж агуу нэгэн болох боломж юм.

  • Английн судлаач Тони Бьюзен 1994 онд бүх үеийн суут 100 хүнийг IQ хэмээх үзүүлэлтээр баримжаалан зарласны 28 дахид Чингис хааныг нэрлэжээ. 41-50 дахь зэрэглэлд багтсан И.С.Бах, У.Дисней, Х.Колумб, М.Кюри зэрэг 10 хүний IQ = 201-204 байсан аж. 2003 онд Монголын Оюуны чадварын IQ төвөөс Чингис хааны оюуны итгэлцүүрийн доод зааг 204 болохыг зарлажээ. IQ судлаачдын үзэж буйгаар 1 тэрбум хүмүүнд 1 суут хүн, харин агуу суутан 2 тэрбумд 1 гэж үзсэн байна. “Оюун ухааны агуу суутан” зэрэглэлд А.Платон, Л.Винчи, Й.В.Гёте, А.Эйнштейн, П. Пикассо нарын 50 орчим сэтгэгчийг хамааруулжээ (Ц.Дэмбэрэл, 2019).
  • Чингис хааныг оролцуулаад агуу суутан гэгдэх эдгээр хүмүүс авъяасын мэдээлэл тээж буй суутнууд, гэвч хараахан бүгд ухамсрын хүмүүс биш. Учир нь тэд ухамсраа хөгжүүлэхийг мэдээгүй юм. Ухамсрыг гагц бясалгалаар хөгжүүлнэ. Үүнийг гэгээрэл гэнэ. Энэ бол хүний хөгжил юм. Чингис хаан бол гэгээрсэн суутан мөн. Оюун ухаанаас хэтийдэж ухамсарт хүрсэн гэгээнтэн юм.
  • Оршихуйг ухамсарлаж, түүнтэй нэг хэмнэлд орших нь эртний монголчуудын бясалгал юм.

37 of 76

  • 1 тэрбум хүмүүнд 1 суут хүн, харин агуу суутан 2 тэрбумд 1 таарах тухай таамаглал ухамсрын хөгжлийг ухаараагүй, бясалгалын учрыг ойлгохгүй үе үеийн хүмүүст лавтайяа тохирно.
  • Угтаа ухамсар хүн бүрд заяамал, төрмөл чанар, ухамсрыг оруулаад хүний дотоод мөн чанарууд цөм төрмөл тул Будда “хүн бүр бурхан чанартай” хэмээсэн. Энэ дагууд буддын бясалгагч мянга мянган хүн ухамсраа хөгжүүлж бурхад, бодисадва болсон, болсоор байгаа билээ.

2 тэрбумд 1 төрдөг агуу суутан монголын 0,2 тэрбум хүнээс төрж тодорсон гээд монголчууд агуу суутан төрүүлэх чадвараараа дэлхийн дунджаас 10 дахин хүчтэй гэсэн байна (Ц.Дэмбэрэл, 2019). Энэ бол тооны машины гаргасан хариу. Зүй нь хүн бүр өөрийн дотоод мөн чанар, түүний дотор ухамсраа хязгааргүй хөгжүүлэх боломжтой бөгөөд Бурхан Буддагийн нээсэн бясалгалын аргаар дорно дахины бүх цаг үеийн мянга мянган хүн ухамсрын гэгээрэлд хүрсэн билээ.

“Монголчууд агуу суутан төрүүлэх чадвартай” гэсэн үг бус, тэд ухамсрын томъёог олж хэрэгжүүлэн ард түмнээрээ суутнууд болсон байна. Бүх хүмүүнд ийм боломж бий. Тийм болохоор Чингис хааны дахин төрөхийг хүлээцгээн шаналж суухын оронд хүн өөрийгөө түүн шиг хөгжүүлвэл Монгол төдийгүй дэлхий даяараа Чингис хаан болцгоох юм.

ХОЁР. XIII ЗУУНЫ МОНГОЛЧУУДЫН ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ

  • Квант Оршихуйн суурь хууль бол Будда, Планк, Гейзенберг, Шредингерийн Хоосон чанарын онол юм. Эл онол ёсоор хүсээд байвал юмс холдоно, хүсэл бол эсрэг хүч. Аливаа юмны талаар хэдийчинээ бодно, хүснэ, уг юм төдийчинээ хүч олж байдаг.

38 of 76

  • Хүсэл нь үйл эс бүтэхүйн хууль, Эсрэг хүчний хууль юм. Хүсэл үгүй нь үйл бүтээх арга буюу Үйл бүтээхүйн хууль, Үл үзэгдэх хүчний хууль, квант Оршихуйтай харьцах арга үгүй арга, тэндээс бүхнийг олж хүртэх эртний монголчуудын мэргэн ухаан юм. Бүх юм Оршихуйгаас ирдэг. Тэндээс юу хэрэгтэйгээ олж авч болно.

Хүсэл нь үйл эс бүтэхүйн хууль, Эсрэг хүчний хууль юм. Хүсэл үгүй нь үйл бүтээх арга үгүй арга буюу Үйл бүтээхүйн хууль, Үл үзэгдэх хүчний хууль, квант Оршихуйтай харьцах арга технологи, тэндээс бүхнийг олж хүртэх эртний монголчуудын мэргэн ухаан юм. Бүх юм Оршихуйгаас ирдэг. Тэндээс юу хэрэгтэйгээ олж авч болно.

  • Бодол, дурсамж, хүсэл бол оюун ухаан, тэр л хүрээнд эргэлдэнэ. Бодлоос хэтийдэх нь ухамсрын ертөнц. Хүн бодлын хүрээнд гацчихсан байдаг.

Мэдрэмжээ нарийсгаж байж ухамсраа тэлнэ. Энэ нь зорилго, тэмүүллээсээ ухар гэсэн үг биш. Үр дүн хүсч хүлээж, горилохоо боль гэсэн үг. Хүсэл, дадал зуршил, дасал болсон зүйлдээ хүлэгдэхээ боливол ертөнцийн “үл таних” оюун ухаан таны шийдвэрт өөрөө урсан орж ирэх хязгааргүй боломж нээгдэж энергийн орон зайд хөл тавих юм.

  • Аливаад хүлэгдэхээ больж, “тодорхой бус”-ыг хүлээж авснаар хүсэл биелэх шалтгааныг бүтээх юм. Хүлэгдэх нь урсамтхайг үгүй хийж тогтонги хөлдүү байдлыг бий болгодог. Оршихуйн тухай Дао, Буддизм, байгалийн шинжлэх ухааны энэхүү зарчмын үндэс нь Хоосон чанар юм.

39 of 76

  • Буддизмд үздэгээр тасралтгүй үүсгэгч агуу их хоосноос бүх материаллаг зүйл бий болсон. Онолын физикт бол хоосон нь орныг зөөхөөс гадна харилцан үйлчлэлийг дамжуулагч, бөөмсийг үүсгэгчийн үүрэг гүйцэтгэдэг. Даог үндэслэгчдийн нэг, агуу Богд Лууз ((Лаозы) Хоосон чанарыг ийн тодорхойлжээ: “Хоосон чанараас илүү хүчтэй нь үгүй. Түүнээс илүү бүтээгч гэж үгүй. Харамсалтай нь хүн бээр тэрхүү хоосныг дүүргэх гэж бодсоор, үйлдсээр, ярьсаар яваад дуусдаг” гэжээ. Бодол үгүй, хүсэл шунал үгүй, дуу үгүй нь хоосон чанартай эквивалент. 21-р зууныг хүртэл ийм төлөвт амьдарч оршсон монголчууд оршихуйн асар хүчийг эрхшээж байсан гэсэн үг.
  • Ухамсрын квант оршихуйд хоосон чанарын хууль үйлчилнэ. Хоосон чанар нь угтаа квант утга юм. Хоосон чанар бол орчлонгийн хамгийн агуу хүч мөн. Хоосон чанар бол юмст байгаа нуугдмал агуу хүч юм. Хоосны олон онцлогийн нэг нь түүн дэх асар их энергийн агууламж бөгөөд нягтрал нь 1 см3 эзлэхүүнд 1095 г эрчим агуулагдана. Үүнийг бидний мэдэх атомын цөмийн нягт (1024 г)-тай харьцуулахад төсөөлөхөд бэрх юм.
  • Планкын томъёог хэрэглэн Д.Уилер энергийн нягтыг гаргажээ. Үүнээс харахад ширхэг ёотонгийн хэмжээтэй хоосон орчлонд манай дэлхийн хэрэгцээг хэдэн арван жил хангах эрчим хүч агуулагдаж байна.
  • Хоосон нь хамгийн хүчтэй нь мөн болох тухай, мөн хамгийн агуу бүтээгч болох талаарх буддизмын, даогийн ба физикийн гаргалгууд таарч байна.

40 of 76

Эл баримтлалыг Тэнгэр үзэлт монголчууд бүхэл түүхийнхээ турш гуйвалтгүй хэрэгжүүлсэн цор ганц ард түмэн юм. Тэдний бусдаас ялгарах зүйл нь гагц ухамсар. Ухамсрын хүн бол хүсэл шуналаас ангижирсан гэгээнтнүүд юм. Ухамсар хүмүүнд эд зүйл өгөхгүй, аливаа зорилтоо биелүүлэх арга хэрэгсэл болохгүй, зөвхөн тэдгээрийн хэрэгцээ шаардлагыг үгүй болгодог. Ухамсарлахад хүсэл шунал үгүй болж, амар амгалан дэлгэрч аз жаргал өөрөө хүрч ирдэг. Энэ бол ухамсрын бодит үнэ цэн юм.

Амьдрахуй бол хэлбэлзэхүй мөн. Агуу Чингис хаан бээр Оршихуйн ухамсартай нэгдмэл байж, “Оршихуйн таалал” хэмээх хэлбэлзэлд зохирч чадсаны ачаар бүхнийг агуулагч, тэнсэлгүй хүчийг эрхшээгч, агуу бүтээгч билиг билгүүний физик орноос савныхаа хирээр хутгаж авсан нь тэр үед мэдэгдэж байсан бүх дэлхий юм. Чингис хаан эл зарчмаар даян дэлхийд өнө удаан жил үргэлжилсэн энх амгаланг эдлүүлж хүн зоныг жаргаан амирлуулсан бөлгөө.

Харамсалтай нь хамгийн хүчтэй нь болох агуу бүтээгч Хоосон чанарын онол буюу Ухамсрын квант оршихуйн хуулийг Чингис хааны залгамжлагчид үргэлжлүүлж мэдэлгүй гээгдүүлж, эрх мэдлийн төлөөх тэмцэлд татагдан орсноор ухамсрын удирдлага оюун ухааныхаар солигдож эцэслэсэн нь Монгол төрийн уруудаж доройтох шалтгаан болсон байна. Харин монголын ард түмний хувьд Мөнх тэнгэрийн гэгдэх Ухамсрын квант оршихуйн үзэл баримтлал “Тэнгэрийн таалал” нэрээр өнө удаан үргэлжилжээ.

  • Хүн ба квант оршихуйн ухамсрын харилцан шүтэлцлийн тухай Эйнштейний үгийг дахин ишилье: “Бүх зүйл энерги бөгөөд хамаг учир үүнд л байгаа юм. Хүссэн зүйлийнхээ хэлбэлзэлд таарч зохирвол тэрхүү зүйлээ олж авах нь дамжиггүй. Өөрөөр байж таарахгүй. Энэ бол философ биш, физик”.

41 of 76

Оюун ухааны хүмүүс бидэнд ойлгомжгүй ч ухамсрын хүмүүс гэгдэх эртний монголчуудын сайн ойлгож хэрэгжүүлсэн үнэн бол энэ юм. Тэд гэнэт багшралдан мордож давхиад соёлт гүрнүүдийг сөхрүүлсэнгүй, харин байгалийн шинжлэх ухааны хууль – Оршихуйн хуулийг хэрэгжүүлэн өөрсдийгөө ухамсрын өндөр төвшинд хөгжүүлж дэлхийн эзэн болжээ. Ухамсрын энэхүү хөгжил 13-р зууны монголчуудад аль Хүннүгийн үеэс уламжлагдсан байжээ.

  • Өөрийгөө ухамсрын нэгдүгээр төвшинд хөгжүүлсэн хүмүүнд хоёр хромосом нэмэгдсэний дайтай физик биеийн боломж бий болно. Ухамсрын тав дахь төвшний гэгээнтний биед 10 хромосом нэмэгдсэний хэмжээний чадавх бий болно.
  • Тэр үеийн европынхон болон өнөөгийн биднээс 5-6 дахин бага хооллох мөртөө хүн төрөлхтний түүхэнд хамгийн дээд оюуны чадавх, эрүүл мэнд, туулах чадвар, тэсвэр тэвчээр, хүч чадлын өндөр хөгжилд хүрч чадсан ухамсрын хүмүүс, сэтгэхүйн таашаалаас ангижирсан эр зоригтнууд бол эртний ба түрүү үеийн монголчууд байсан байна.

1) Туулах чадвар нь хөтөлгөө 3 морины хэмжээнд хүрч хөгжсөн цор ганц ард түмэн (Г. Лхагваа, 2006);

42 of 76

  • Дашрамд дурдахад ийм ижилгүй туулах чадвартай хүмүүсийн унасан морьд ч эзнийхээ нэгэн адил гэдсээ сойн байж тэдэнтэй хамт газрын мухарт хүрч чадаж байсан бөгөөд хурдан моринд уяа буюу хүч, хурд оруулдаг энэхүү ер бус аргыг олж мэдсэнийхээ дараа монголчууд өөрсөд дээрээ хэрэгжүүлсэн байж болох юм.
  • Цагаан хоолтон нь тэсвэрээрээ махан хоолтноос 2 дахин, хүчээ сэргээх чадвараар 5 дахин илүү (Ирвинг Фишер, Англи) гэсэн судалгаа нь цагаан хоол голлодог эртний монголчууд өчүүхэн бага хоолоор хэрэгцээгээ бүрэн хангахын дээр дулааны улиралд зөвхөн сүү, цагаан идээ хэрэглэж тэсвэр тэвчээр, тэнхээ тамир, хүчээ сэргээж байсны нотолгоо юм.
  • 13-р зуунд цэргийн хүнсийг ар тал нь даах журам үйлчилж байсан нь борцолсон махтай холбоотой бөгөөд чимх борц нэг хүний хоногийн хоол болж байжээ. П.Карпини, В.Рубрукийн аль аль нь 13-р зууны монголчуудын идэж уухыг нэгд нэгэнгүй сайтар тандан судлаад “өлөн зэлэм ард түмэн” (өлсгөлөн) гэж харагдах талаас нь үнэн зөв дүгнэсэн (тэдний оюун санааны хоол буюу хязгаартай хоолны программ хангамжийг огт ойлгоогүй, одоо ч ойлгохгүй) ба гэвч “тэд асар тэсвэр тэвчээртэй, нэг хоёр хоног юу идэж уухгүй, унтахгүй явж чадна” гэжээ.

2) Орчин үеийнхээс 4 дахин хүнд нум сумыг одоогийнхоос 4 дахин хол тусгах хүч тамир (Я.Нямдорж, 2006);

Монголчууд Хорезм улсыг байлдан дагуулсан аян дайнаас буцах замдаа Эрчис мөрний эрэгт зусаж Их Монгол улсын ноёдын хуралдай хуралдуулан өргөн дэлгэр хурим найр хийх үеэр хавт Хасарын хоёрдугаар хөвүүн Есүнгэ мэргэн (1190-1270) 335 алд газар (1 алд = 1.5 м, 335 алд = 502.5 м) -т байг харван оножээ.

43 of 76

Түүний энэхүү хосгүй мэргэн харвасан алдрыг дуурсган хөшөө дурсгал босгосон нь хожмоо “Чингисийн чулууны бичиг” хэмээн алдаршсан байна.

3) Жаран настайдаа цэргийн алба хааж улс дамнан довтолгох чадавх (Я. Нямдорж, 2006);

4) 25 км зайд мал, амьтныг ялгаж таних нүдний хараа гэх мэт эрүүл мэндийн үзүүлэлт (Я. Нямдорж, 2006);

5) 13-р зуунд дэлхийг бөөрөнхий, 7/10 нь ус, үлдэх 3 нь хуурай газар гэж үзэж байсан, 12 жилийн хийгээд 60 жилийн цаг тооны бичиг зохиож, 1742 онд А.Ролбийдорж 65 оронтой тоонд нэр оноож (одоо математикчид 45 оронг нэрлэдэг) байсан зэрэг оюуны өндөр үзүүлэлт (Б.Доржсүрэн, 2006).

44 of 76

ГУРАВ. XIII ЗУУНЫ МОНГОЛЧУУДЫН ХООЛ ХҮНС БА ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ХАМААРАЛ

Эртний монголчуудаас хүний хөгжлийн шинжлэх ухаанч мэдлэгт оруулсан үнэлж баршгүй олон хувь нэмрийн нэг бол ухамсар амтанд уусч доройтохын учрыг танин мэдэж, ухамсрыг өөд татах гол аргын нэг болгож өдөр дутмын хоолыг ухамсартайгаар хязгаарласан явдал юм.

  • 13-р зуунд Мөнх хааныг ор сууж байхад Монголд хоёр тусдаа 7 жилийн зайтай айлчлан ирж, удаан хугацаагаар суурьшин амьдарч, тандах ажиглалт хийсэн италийн лам П.Карпини, францийн лам В.Рубрук нарын удирдсан 2 бүлэг тандаачдын тэмдэглэж үлдээснээр:

Тэр үеийн монголчуудын хоолны хэмжээ

  • “10 хүмүүнд гэхэд дөнгөж 2 хүнд мөчиг тачиг хүрэхээр хоол өгнө. Бид лавтайяа сар шахам болоход дөрвөн хүнд оногдох хоол ундны зүйл нь дөнгөн данган ганц хүнд хүрнэ” (П.Карпини), мөн 10 хоногоор бодож өгсөн хоол унд нь чүү чай 2 хоногт хүрнэ гэснээс үзвэл 13-р зууны монголчууд Европынхноос 5-6 дахин бага хооллож байжээ. 10 итали хүнийг хооллохоор монголчуудын өгч буй нэг удаагийн хоол нь дөнгөн данган 2 итали хүмүүнд хүрч байжээ. Энэ нь гадныхныг их иддэг гэж ухаараагүй монголчууд тэднийг өөрсдийн хэрэглээний жишгээр хооллож байсныг гэрчилнэ.

Эртний монголчуудын өвлийн улирлын хоолыг тэмдэглэснээр:

  • “Өвөлд арвайг няцалж нухаад устай буцалгаж, идэхээр бус шууд залгихаар болгоод өглөөд 1-2 аяга уугаад өдөржин юу ч идэхгүй явснаа орой нь жаахан мах идэж шөл ууна” (Карпини).

45 of 76

  •  “Бидэнд зөвхөн үдэш л хоол өгнө. Өглөө бол ямар нэгэн унд юмуу чимх амуу өгнө” (Рубрук).
  • Энэ мэт жишээнээс үзвэл 13-р зууны монголчууд өвөлд өглөө нэгээс хоёр аяга юм ууж, оройд багахан махан хоол зооглож байжээ. Итали, Францийн тандаачдын бие биенээсээ хамааралгүй, 7 жилийн зайтай хоёр тусдаа хийсэн судалгаа хоорондоо яг таарч байна.

Эртний монголчуудын дулааны улирал, урин цагийн хоол нь:

  • “Урин цагт ан авлаагүй бол зөвхөн цагаан идээгээр хооллоно” (П.Карпини, В.Рубрук),
  • “Монголчууд зунд гүүний сүү, айраг хэрэглэх учир өөр төрлийн хоолонд санаа тавихгүй” (Рубрук) гэснээс үзвэл дулааны улиралд цагаан идээгээр дагнан хооллож байжээ. Энэ заншил монголын хөдөөд 20-р зууны сүүл хүртэл хадгалагдсан байна.
  • Ийм өчүүхэн бага хоолтой 13-р зууны монголчуудын туулах чадвар ба тэсвэр тэвчээрийг үнэлэхдээ:

“Тэд (монголчууд) айхтар тэвчээртэй бөгөөд ганц хоёр хоног юу ч идэж уугаагүй хирнээ өлсөж цангаж байгаа нь огт мэдэгдэхгүй” (Карпини).

  • Орчин үеийн судалгаагаар цагаан хоолтон тэсвэрээрээ махан хоолтноос 2 дахин, хүчээ сэргээх чадвараар тав дахин илүү (Ирвинг Фишер, 2005) гэсэн судалгаа ч жилийн есөн сард нь цагаан хоол хэрэглэдэг 13-р зууны монголчуудын эрүүл мэнд, туулах чадварын үзүүлэлттэй таарч байна.

46 of 76

  • Орчин үеийн судалгаагаар цагаан хоолтон зүрхний өвчнөөр өвчлөх нь махан хоолтноос 90-97% бага, хавдраар өвчлөх нь цөөн (Эддар, Ар 2003), Америкийн эрдэмтэн Ролл Расселийн судалгаанд хамрагдсан махан хоолтой 25 үндэстнээс 19-д нь хавдрын өвчлөл байсан бол мах хэрэглэдэггүй буюу бага хэрэглэдэг 35 үндэстний дотор хавдрын өвчин өрнөлтэй нэг ч тохиол байгаагүй гэсэн дүгнэлтүүд түрүү үеийн монголчуудын эрүүл мэндийн үзүүлэлтийг үнэмшилтэй тодотгож байна.
  • Эртний монголчуудыг хүн төрөлхтний түүхэнд “оюун санааны хоол”-ыг бий болгосон ард түмэн гэж үзэж болох ба энэ нь нэн ухамсартай, шинжлэх ухаанч мэдлэг, үйл хэрэг мөн бөгөөд энэ үндсэн дээр тэдний олон зуунд хэрэгжүүлсэн хоолзүйн программ нь “ухааны сүвийг тос бөглөнө”, “их идэхийн шидийг хойд хормой л үзнэ” (сайныг нь чи өөрөө үзэлгүй наана нь нүд анина), “харсан бол идсэнд, амссан бол цадсанд тооцох”, “цаг цагт нэг буюу цагаан сарын шинийн нэгэнд нэг цадах, үе үе нэг цадах буюу үхэр гаргахад нэг цадах”, “Шүдний махаар хооллож шүлсний усаар ундлах” гэсэн өнөөгийн хүний санаанд багтамгүй мэргэн баримтлал юм.
  • Үүний цаадах шинжлэх ухаанч нэг гол үндэслэл бол гэдэсний микрофлорын үйлдвэрлэж буй тэжээлийн бодис, эрдэс, аминдэмээр махбодийн хэрэгцээг түвэггүй хангах аргыг олж олон зуунд амжилттай хэрэгжүүлсэн нь түрүү үеийн монголчуудын бүх талын хөгжлийн нэг чухал хүчин зүйл (программ хангамж) болсон байна.

47 of 76

  • Гэдэсний микробын биомасс нь биеийн жингийн 3,2%-ийг эзлэх (Л.С.Васильевская, Л.Г.Охнянская, 2002) 20 кг 500 орчим бактерийн төрөл (Д. Слитор Рой, 2016) байх ба гэдэсний бактерийн эсийн тоо нь махбодийн нийт эсийн тоо (дунджаар 70 триллион)-ноос 10 дахин их (К. Стасевич, 2018) гэвэл ийм хэмжээний амьд биеийн үүрэг бие махбодид төдийчинээ их байх ёстой. Зарим мэдээгээр хүний гэдсэнд 10 000 төрлийн 50 триллион ашигтай бактери байх ба эдгээрийг пробиотик гэх ба бүх дархлааны 80 %-ийг хариуцан гүйцэтгэдэг байна.
  • Ходоод гэдэсний микрофлорын үйл ажиллагааны хүрээнд бий болж буй дотоод уураг (микробын үйл ажиллагааны хүрээнд хүний бие махбодид бий болж буй уураг) нь И.П.Разенкова, А.Д.Синещекова, H.N.Munro нарын судалснаар хоногт 82 орчим грамм болох юм. E.Naset-ийн тооцсоноор дааврын нөхцөл нь адилгүй хүмүүст хоногт хоолны 1г (гадны буюу хоолны) уураг дутамд 1г дотоод уураг ялгардаг бөгөөд гадны болон дотоод уургийн харьцаа 1:1 гэж үзсэн байна (Л.С.Васильевская, Л.Г.Охнянская, 2002). 82 грамм уураг нь хүний хоногийн хэрэгцээг бүрэн хангах хэмжээ юм. Хоолгүй нөхцөлд ч дотоодод ялгардаг уураг гэж ойлгож болно. Энэчилэн аминхүчил, тосны хүчил, нүүрс ус, эрдэс, аминдэмийн хэрэгцээг монголчууд дотоодын био үйлдвэрлэлээс хангаж байсан гэж үзнэ.
  • 13-р зуун, түүнээс өмнөх үеийн монголчууд “бага хоолоор хүч чадалтай болох тухай мэдлэг”-ийг олж амьдралд хэрэгжүүлсэн нь бүр ч гайхалтай бөгөөд өнөөгийн шинжлэх ухааны хүрээнд төсөөлөх боломжгүй зүйл юм.

48 of 76

  • Монгол бөхчүүд, Ромын гладиаторууд гэсэн дэлхийн үнэмлэхүй хоёр хүчтэнүүдийн жишээг авч үзье. Туркийн Эфэс хот дахь гладиатаруудын оршуулгын газраас олдсон ромын 67 гладиаторын араг яс нь эрдсийн маш сайн нягтаршилтай, ясанд байгалийн стронцийн хэмжээ өндөр байгааг тогтоосон (Mark Monroe, 2018). Хоолоор нь тэднийг тухайн үедээ “арвайн эрчүүд” (hordeari) гэж хочилсон нь шош, арвай хивэгч гэсэн утгатай бөгөөд тэд голдуу ногоо хоолтон байснаас ийн нэршжээ.
  • Хүнсний ногоо, үр тарианд агуулагдах байгалийн стронций нь кальцийн өөр нэг хувилбар бөгөөд ялангуяа ясанд их хуримтлагддаг аж.
  • Эртний монголчууд яс бэхжүүлэгч кальцаар хамгийн баялаг сүү, цагаан идээнд суурилсан цагаан хоолтон байжээ. Ийнхүү монголчууд ба глиадаторууд ясны чанар нь хоол хүнсэн дэх кальцийн болон стронцийн хэрэглээтэй, мөн хүний хүч тэнхээтэй шууд хамааралтайг өөрсөд дээрээ туршиж үр дүнг нь биеэрээ мэдэрсэн хүмүүс бөгөөд тэд хүч чадал, тэнхээ тамир булчинд байдаггүй, ясны чанарт байдаг” гэсэн өнөөгийнхөөс хол давсан шинжлэх ухааны нэн гайхалтай мэдлэгийг олж эзэмшсэн байна. Түрүү үеийн асар хүчит бөхчүүдийн фото зураг, кино бичлэг (овойж товойсон булчингүй, хавирга нь тоологдохоор, биерхэг, асар хүчтэй) тэд булчинг огт авч хэлцдэггүй, гагц ясны бяр тэнхээ чухал болохыг харуулдаг.
  • Холимог тулааны дэлхийн үнэмлэхүй аварга, ногоо хоолтон (веган) James Wilks (АНУ) ногоо хоолтон тамирчдын амжилтыг судлаад “Сонирхолтой нь миний уулзсан ногоо хоолтой тамирчид бүгд туранхай байсан” гэжээ.
  • “Туранхай” гэдэг нь хоол тэжээлийн дуталтай гэсэн үг биш, өнөөгийн тарган хүмүүстэй харьцуулсан ойлголт юм.

49 of 76

  • Хэт холын зайн гүйлтийн дэлхийн 13 удаагийн аварга Бямбаагийн Буджаргал түүхий ногоонд суурилсан цэвэр ногоо хоолтой (веган) тамирчин юм.
  • Хэт холын зайн гүйлтийн дэлхийн үнэмлэхүй аварга, ногоо хоолтон (веган) Scott Jurek: “3540 км замыг 46 өдөр 11 цагт туулсан дээд амжилтыг эвдэх миний бэлтгэл өдөрт дунджаар 3352 метр өндөрт мацаж, 3352 м уруудаж, өөд уруугаа ахин дахин гүйх ба энэ нь бартаат замын марафонд өдөрт 2 удаа гүйнэ гэсэн үг юм. Энэ бол миний хувьд махан хоолтон байхдаа хийж байснаас хэтийдсэн хэрэг байсан” гэжээ.
  • АНУ-ын дугуйн тэмцээний 8 удаагийн аварга, Пан Америкийн 2 удаагийн аварга, олимпийн мөнгөн медальт Dotsie Bausch: “Ургамал хоолтон /веган/ болсны дараа би яг машин шиг болсон. Хөлийнхөө хуруугаар 660 кг жинг хөдөлгөж байсан бол 1280 кг-ыг 60 удаа 5 завсарлагатай хийж чаддаг болтлоо өөрчлөгдсөн”.
  • Хүндийн өргөлтийн олон удаагийн дэлхийн ба европын аварга Patrik Baboumian (веган): Мах идэхгүй байж яаж ийм үхэр шар шиг бяртай байдаг байна аа гэцгээхэд нь би “үхэр мах иддэг билүү” гэдэг. Би дэлхийн дээд амжилтыг эвдээд “веган хүч” (ногоо хоолны хүч) гэж хашгирсан. Тэрээр хүзүү мөрөн дээрээ 500 кг ачаа тавиад 10 метр алхдаг бол даян аварга Б.Жамъян (1899 онд төрсөн) мал бэлтгэлд тушаах 500-600 кг үхрийн хөлийг боогоод хоёр гараараа шургааган хашаа давуулан тавьж байсан түүх бий. Даян аварга Ц.Чимэд-Очир (1916-1985) хойд хоёр дугуй нь тэхий дундаа хүртэл шаварт шигдсэн, ачаатай ЯЗ машиныг газраас хөндийлөн шавраас сугалж гаргаж байжээ.

50 of 76

  • 13-р зууны монголчууд зун төдийгүй жилийн дөрвөн улиралд, Монголын их хаад Гүюг, Мөнх нарын ордонд төдийгүй Хятад, Орос зэрэг эзлэгдсэн газар нутагт, тухайлвал Ижил мөрний хавьд нутагласан Годан, Сартах, Бат хааны өргөөнд гүүний айраг, исгэлэн сүүнээс өөр хоол байгаагүйг Рубрук, Карпини нар тэмдэглэсэн байдаг ба Бат хаан өргөөнийхөө орчим (Ижил мөрний хавьд) өдрийн дайтай газар 30 хүнээр 100 гүү бариулж, мөн бусад газраас өдөр бүр 3000 гүүний саам авчруулан уудаг байсныг тэмдэглэж үлдээжээ.
  • Хятадын Бумбын (Даосизм) шашны гэгээнтэн Чан Чун Богд Чингис хаантай Самаркандад байхад нь очиж уулзсан ба хаан эрхэм дээд зочиндоо айраг сөгнөж угтсан байдаг. Богд бээр 4-р сарын 1-нд Монгол газар их ван Отчигины сацарт (хүрээнд) хүрч очих үеэр их хурим (баяр)-ын чуулган болж, монголчууд мориндоо айраг цэгээ ачиж, эсгий гэр хэдэн мянгаараа залгалдан буусан байжээ.
  • Рубрук нар 1253 оны 12-р сарын 22-ны ес эхэлсэн үед Мөнх хааны ордонд өглөөгүүр зочлоход хоол байсангүй, айраг, дарс, пиво зэрэг унд сонгуулснаас биш хоолоор дайлаагүй (ес эхэлж байхад их хааны гэрт махан хоол, ер хоолны зүйл байсангүй) байна.
  • Юань гүрний их хаан Хувилайд нэгэн зүйлийн аливаа толбо сэвхгүй цас шиг цагаан зүстэй агт хийгээд гүүнүүд буй бөгөөд зөвхөн гүү нь түм (10 000) гаруй. Эдгээр гүүний сүүг эзэн хааны удам буюу их хааны ургийхнаас өөр хэн ч ууж үл болно” гэж М.Поло тэмдэглэсэн буй. Айраг исэхгүй Бээжин зэрэг халуун газар, эсвэл Сибирийн хүйтэн нутагт монголын хаад, ноёд суугаа газар орондоо гүү бариулж саам уудаг байжээ. Энэ нь тэдний үндсэн хоол, унд.

51 of 76

Карпини, Рубрук нарын хэрэглээгээр жишихэд монголчууд тухайн үеийн европынхноос 5-6 дахин бага хооллох мөртөө хүч чадал, тамир тэнхээ, туулах чадвар, тэсвэр тэвчээр, эрүүл мэнд, оюуны чадавх зэрэг хувь хүний хөгжлийн үзүүлэлтээр тэднээс мөн тийм хэмжээгээр урагш хөгжсөн байжээ.

Энэ бол ухамсрын хүн монголчууд дэлхийн эзэн болсны бас нэгэн нууц юм.

 ДӨРӨВ. ЧИНГИС ХААН БА ЧАН ЧУН БОГДЫН УУЛЗАЛТ БУЮУ ТЭНГЭРИЙН ТААЛАЛ

  • Чингис хаан ба Чан Чун бумба (богд)-ын уулзалт бол их хааны түүхийн чухал хэсэг гэж үзэх учиртай.
  • Чингис хааны заллагаар Нанхиад (Хятад)-ын Дао буюу Бумбын шашны тэргүүн Чан Чун богд (1148 - 1227) 1222 онд (хар морин жил) Чингис хаан (1162 - 1227)-ыг Самаркандад морилон байхуйд хүрч очжээ. Тэрээр 1219 оны 7-р сард одоогийн хятадын Шаньпун мужаас гарч 1223 оны хавар Бээжинд эргэн иртлээ Монгол, Казакстан, Киргизийн нутгийг дайран Афганистаны Гиндугушийн нуруу хүртэлх их газрыг хөндлөн гулд туулсан нэгэн.
  • Дао нь тэнгэр оршихуйн жам ёс, хоосон чанарыг номлодог.
  • Богдыг дагалдан явсан Ли Жичаны эх зохиол дотор Чан Чун бумбаас Чингис хаанд айлдсан сургаалууд байхгүй бөгөөд харин хааны дэргэд байсан шадар сайд Елүй Чуцай энэ бүхнийг хожим нь өөрийн туурвисан “Зарлиг ёсоор найруулан тэмдэглэсэн нууц дэвтэр” бүтээлдээ оруулсныг Өвөр монголын судлаач Хүчэгэн монголчилсныг орчуулагч Я.Ганбаатар Ли Жичаны номонд тайлбар хийн монгол хэлээр хэвлүүлж их тус бүтээжээ.

52 of 76

Үүнийг иш болгож үзвэл Чан Чун Бумба Чингис хаанд таван махбодь, Арга, Билигийн шүтэн барилдлага, тамирыг тэтгэж биеийг сувилах ухаан, бясалгалын аргын тухай тэр үеэс одоог хүрч ирсэн сургаал номлолын гол зүйлийг сонсгосон байна. Елүй Чуцайн тэмдэглэснээр Чан Чун Бумбын ном сургаалд гайхамшигтай зүйл байгаагүй ч номлосон бүхэн нь тэр үеийн ба эдүгээгийн Бумбын (Дао) ба Буддын шашны мэдлэгтэй хүмүүст нэгэнт тодорхой болсон зүйл, угаас номын үнэн нэг учир тэрхүү номыг хаанд товч тодорхой тайлжээ. Чингис хааны хувьд ном сургаалыг гэгээрсэн мэргэн хүнээс анхлан сонсож байгаа нь хязгааргүй хувь хишиг байсан нь ойлгомжтой. Чан Чун богд мэтийн ихэд гэгээрсэн нэгнээс ном сонсох, хамт байж ярилцах нь аль ч цаг үеийн ямар ч хүмүүнд ховор тохиох завшаан бөгөөд Чингис хаан мэтийн ухамсрын өндөр хэмжээсээс суутны энергийн мэдээлэл тээн дэлхийд бууж ирсэн хүний хувьд гэгээрсэн нэгний сургаалыг сонсуут гэгээрэх нь угаас гайхмаар явдал огт биш юм. Тухайлвал, хятадын Хүй Нөн хэмээгч үгээгүй ядуу, бичиг үсэг мэдэхгүй (Д.Болдбаатар Дияан) нэгэн Бурхан Буддагийн “Очир огтлогч” хэмээх хоосон чанарын номыг сонсуутаа Зэнгийн төгс гэгээрсэн их багш болж бүтсэн бодит түүх бий билээ. Ийнхүү бороонд хоргодонгоо хуучин байшингийн дээвэр ширтэж байгаад ч юмуу их багшийн ном тайлахыг сонсоод гэгээрсэн хүмүүсийн бодит түүхүүд бий. Гэгээрэл нь их багш нарын хүч юм.

53 of 76

Тэр бүүхэл буддын хийгээд байгалийн шинжлэх ухааны хуулиар бол номыг дээдийн багш нар зайнаас ч дамжуулж болдог. Энэ бол цэвэр ухамсрын дамжуулалт юм.

  • Насан өндөр Чан Чун богд зүдэн байж Чингис хааныг зүгээр ч нэг зорьж очоогүй, номонд сав болох хүмүүнийг (шавиа) хайж олох нь үе үеийн богдсын хамгийн гол ажил мөн бөгөөд Дилова, Нарова, Мил богд гээд олон дээдийн багш шавиа олж очсон билээ. Үүнийг Чан Чун богд “Тэнгэрийн санаа” гэж хэлж байна.
  • Чингис хаан түүнд “Бусад улсын эзэд хаад таныг олонтаа урьж залсан авч нэгэнд нь ч эс морилж очсон атлаа өдгөө та миний заллагыг хүлээн авч түмэн газрын чанадаас морилон ирсэнд миний бие таныг машид бишрэн хүндэлнэм” гэхүйд багштан: “Уул хээрийн хүмүүн би таны зарлигийг хүлээн авч хүрч ирсэн минь Тэнгэрийн санаа болой” гэжээ.
  • Бясалгалын учир утгыг номлосны хойно Чан Чун богд: “Миний айлтгасан бясалгалын энэ ёсон бол цөм эгэл хүмүүний үйл буюу. Тэнгэрийн хөвгүүн хаан хүмүүний явдал харин үүнээс өөр” гээд айлдсан нь: “Ялгуусан хаан хүмүүн бол угаас тэнгэрийн од мөн. Дээд тэнгэрээс Танд бошго соёрхож, харгис хатууг даран номхотгуулж, гэм алдсыг арилган ариутгуулж, улмаар түмэн ардын эцэг эх болгосон буюу. Тэнгэрийн цаазыг хичээнгүйлэн гүйцэтгэх нь түмний төлөө агуу их үйлийг бүтээн хатууг цуулж бэрхийг туулахын адил аа. Тийнхүү хаан Та агуу их гавъяат үйлсийг бүтээн Тэнгэрээс оноосон цаг хугацааг дүүргэвээс тэнгэрт эгэж морилон

54 of 76

одны суудалдаан залрах болно оо” хэмээжээ.

“Дээд тэнгэрээс Танд бошго соёрхож, харгис хатууг даран номхотгуулж, гэм алдсыг арилган ариутгуулж, улмаар түмэн ардын эцэг эх болгосон буюу” хэмээсэн нь Чан Чун богд бээр өөр хаадын урилгыг хүлээж аваагүй мөртөө гагц Чингис хаанд бараалхан очсон гол шалтгаан юм.

Чан Чунь Богд үүнийг тэнгэрийн таалал хэмээжээ.

Тэрээр: “Хаан Та агуу их гавъяат үйлсийг бүтээн Тэнгэрээс оноосон цаг хугацааг дүүргэвээс тэнгэрт эгэж морилон одны суудалдаан залрах болно” хэмээсэн нь нэг талаас тэнгэрийн таалалд бүрэн нийцсэн хааны үйл хэргийн үнэлгээ, нөгөөтэйгүүр Богд бээр хааны дараа төрлийг “одны суудал” гэж урьдчилан хэлжээ. Тэнгэрт эгэж морилон одны суудалдаан залрах гэдэг нь тэнгэрийн орнууд буюу ухамсрын хэмжээсийн өндөр төвшинд төрөл авахыг хэлж байна. Тэнгэрийн орон гэдэг нь сансрын нэгдүгээр буюу асурын ертөнцийн дээр буй бага диваажин, хоёр ба гуравдугаар ертөнцийн тус бүр гурван төвшний өндөр диваажингууд болно. Гэвч Чан Чун Богд бээр хааныг дэлхий дээр гавъяат үйл бүтээснээрээ энэ насандаа бурхан болж бүтэх буюу сансрын хүлээсээс чөлөөлөгдөнө гээгүй байна. Сансрын хүлээсээс чөлөөлөгдөх нь гагц Зэн буддизмын хийдэг ажил юм. Чингис хаан бол Тэнгэрийн орноос бууж дэлхийг төвшитгөн амирлуулсан элч мөн хэдий

55 of 76

ч түүнийг зарим эрдэмтэн судлаачдын үздэг шиг Будда, Христ, Кришнатай зүйрлэх боломжгүй (тэд бол сэтгэшгүй сэтгэлгээ, ухамсрын хөгжлийн ноён оргилууд юм), мөн эзлэн түрэмгийлэгч, дайны хэнээтэн Македоны Александр, Цезарь, Наполеон, Гитлертэй зүйрлэхийн аль аль нь алдас болох юм.

Хаан, багштан хоёрын аль аль нь Тэнгэр (Оршихуй)-ийн тааллыг болгоогч билээ. Энэхүү айлдвараараа багштан Чингис хааны үйл хэргийг тэнгэрийн таалал хэмээн тодотгосон нь хаан бээр хийж буй үйлдээ эргэлзээгүй болоход ач тустай зүйл болсон нь дамжиггүй бөгөөд хаан бээр Богдын айлдварыг “Тэнгэрийн айлдвар” гэж хүлээж авсан нь түүнд их урам зориг хайрласныг илтгэнэ.

Багштан: “Миний айлтгасан бясалгалын ёсон бол цөм эгэл хүмүүний үйл буюу. Тэнгэрийн хөвгүүн хаан хүмүүний явдал харин үүнээс өөр” гэсний цаад утга нь Чингис хааныг заавал хатуу ёс гүйцээн бясалгах бус түүнтэй хамт байх хугацаа нь аяндаа түүний бясалгал, гэгээрэл юм гэсэн санааг агуулж буй.

  • Чингис хаан Чан Чун богдтой хамт бясалгалын үйл зориуд хийсэн тухай тэмдэглээгүй ч тэрээр хаанд ном айлдахдаа: “Олохуйяа бэрх хүмүүний биеийг нэгэнт олсон хойно бясалгалын замд орж сайныг үйлдэн буяныг хурааж, улмаар гайхамшигт Бумбын ёсонд хүрвээс зохилтой” гэжээ.

56 of 76

  • Бомбын ёс нь хоосон чанар юм. Ингээд Тэнгэрээс таалсан дээрх үүргүүдээ биелүүлж, сайныг үйлдэн буяныг хураахын хамт хаанд хэрхэн бясалгахыг сэм зааж хэлэхдээ: “Хаан Та бясалгалын арга мэдэхийг хүсвээс өөр зүйл огт бус, гагцхүү гаднаа увдис эрдмийг судалж бясалган, дотроо дусал, сүлдийг бэхжүүлж, ард иргэдийг өршөөн нигүүлсэж, тэтгэн ивгээж дэлхий дахиныг амирлуулах учир болой” хэмээн заажээ.
  • Гаднаа увдис эрдмийг судалж бясалгах учрыг тайлахдаа: “Бумбын ёсыг шүтэгсдийн бясалгалын арга нь хүслийг огоорч тачаалыг тэвчин дуслыг адгалж сүнс мэтийг тэжээн гагцхүү аргыг бясалгах учир болой. Чингэснээр Билиг буурч Арга бэхэжвээс галын оч бадрах мэт тэнгэрт дэвшин улмаар арш болж чадмуй”.

Дээрх айлдвараас хааны бясалгалын арга нь амьдралаар бясалгах бясалгал мөн бөгөөд Богд бээр түүнд дараахыг номложээ:

  • Хүслийг огоорох; (хүсэл бол хүнийг одоо цагт байлгадаггүй, өнгөрсөн ба ирээдүй рүү савчуулж байдаг, шунал агуулсан хүч тул айлдварын эхэнд хэлжээ).
  • Тачаалыг тэвчин дуслыг хямгадах;
  • Сүнс мэтийг сайн үйл, эрхэм чанараар тэжээх;

57 of 76

  • Ард иргэдийг нигүүлсэн тэтгэх;
  • Дэлхий дахиныг амирлуулах;

Арга ( Ян)-ыг бясалгахыг Чингис хаанд хэлж ойлгуулсан хэдий ч үүнийг эгэл хүний үйл тул хаанд хамааралгүй хэмээжээ: “Тэнгэр хэмээгч нь Арга бөгөөд галын орон бөлгөө. Газар хэмээгч нь Билиг бөгөөд усны орон бөлгөө. Арга буурч Билиг хөгжвөөс ус уруугаа урсдагийн адил хамаг шим сүлд хөрсөнд тунан буугаад хоосон биетэй өтөл нэгэн чөтгөр болмуй”.

Арга буюу Гал, Инь буюу ус гэхчилэн Ёсыг бясалгахыг цөм эгэл хүмүүний үйл гээд Тэнгэрийн хөвгүүн хаан хүмүүний явдал харин үүнээс өөр хэмээж хаанд амьдралаар бясалгахыг, тухайлвал шунал хүсэлгүй байх, тачаалыг тэвчих, сүнсийг тэтгэх, ард иргэдийг өршөөн нигүүлсэж тэтгэн ивгээх, дэлхий дахиныг амирлуулах нь хааны амьдралаар бясалгах бясалгал мөнийг сургажээ.

Багштан: “Эр хүмүүс болвоос Арга хэмээхэд багтаж галын оронд суумуй. Эм хүмүүн хэмээгч Билиг хэмээхэд багтаж усан оронд оршмуй. Гагц Билиг нь Аргыг дарж, ус нь галыг унтраана” хэмээн хааныг Арга хэмээхэд багтаж галын оронд сууж буй Тэнгэрийн бошгот өндөр хэмжээсийн суутан тул Арга буюу Галыг тусгайлан бясалгах шаардлагагүй гэж үзжээ.

58 of 76

Тэгээд ч хамт байснаар Чингис хаанд багшийн гэгээрлийн увдис уламжлагдан соёрхогдох учрыг Богд мэдэж байжээ. Зүй нь бясалгал бол оюун ухааны бус ухамсрын үйл учраас ертөнцийн арга хэрэглэхгүй, ухамсартаа оршиж зүгээр сууж байгаад Богд хутагтын гэгээрлийн мөн чанарыг хүлээн авах бясалгалгүй бясалгал буюу хоосон чанарын аргыг сонгожээ.

Дао бол тэнгэр үзэл, цэвэр хоосон чанар юм. Дээрээс буюу ухамсрын янз бүрийн хэмжээсээс ирж дэлхийн ажил үйлсийг төвшитгөдөг жишээ олон байдаг. Энэ бол бүх шашинд Тэнгэрийн таалал гэж нэрийдсэн нэг чухал үйл юм.

Кришна бурхан 5000 жилийн өмнө дэлхийд Аватар дүрээр бууж Ведийг аварсан, Будда 2500 жилийн өмнө дэлхийд ирж шашныг бүрэн өөрчилж, үндсэндээ шашингүй шашны хэмжээнд шинэчлэл хийж, гэгээрлийн үйлийг ухамсрын хөгжлийн шинжлэх ухаан болгон хөгжүүлэхдээ (Эйнштейний энергийн томъёоны E = m c2) массыг хэрхэн энерги буюу гэрэл болгож хувиргахыг нээж гэгээрлийн үйл хэрэг болгосон, хоосон чанарын онолд түшиглэсэн Зэн буддизм хэмээх бясалгалгүй бясалгал, номгүй ном, гэгээрэлгүй гэгээрэл хэмээх тэнсэлгүй дээд хөлгөнийг үүтгэсэн билээ.

  • Суут хүмүүс, авъяаслаг эрдэмтэд, уран бүтээлчид ухамсрын өндөр төвшнөөс дэлхийд ирж өөр өөрийн мэргэжил мэдлэгийн чиглэлээр дэлхийн олон асуудлыг шийдэж хөгжлийг нь урагшлуулдаг. Түүний нэг нь Чингис хаан юм.

59 of 76

  • Дээрхийг дүгнэж үзвэл Чан Чун бумбын зорилго бол Тэнгэрийн бошгот хаантай уулзаж сэнхрүүлэн гэгээрүүлэх явдал байсан байна. Гэгээрэл нь ухамсрын хөгжил мөн бөгөөд Чингис хаан, эртний монголчууд ухамсрыг олон зуунаар өөрсдөө ч мэдэлгүй дадуулж, амьдралдаа нэвт шингээсэн Тэнгэрийн ёс жаягийг сахигсад, оюун ухааныг хэрэглэхгүй хэмжээнд хөгжсөн цор ганц ард түмэн байсан бөлгөө (хувь хүмүүс бол бүх цаг үед олон байсан).

Их хаан урт наслах увдисыг ихэд сонирхож байсан тул Чан Чун Богд мөнх, мөнх бусыг зориуд таниулсан байна.

“Аливаа хүмүүн биеэ ямагт өөрийнх хэмээвч угтаа энэ нь худал. Биеийг эцэг эх төрүүлдэг, гагцхүү сүнс сүлд л өөрийнх мөн агаад түүнийг харин Бумбын ёс төрүүлдэг болой. Энэ бол ухаан ухамсар, оюун сэтгэл хэмээх мөн билээ”.

Эл айлдвараар Богд бээр хаанд бие махбодь бол тордлого авах боломжгүй түр зуурын зүйл, харин сүнс, ухамсар мөнх тул чухамдаа үхэл үгүйг номложээ.

Багштан: “Та алтан дэлхий дээр залран саатаж аж төрөхдөө өнгө мөнгийг багасган хүсэл тачаалыг дарж луугийн бие лагшинг тунгалаг ариун байлгах алс хэтийн бодлогыг бариваас зохино” гээд “Сайнаар явж Ёсонд хүрвээс тэнгэрт дэвшин хувилгаан болж чадна. Мууг үйлдэж Ёсонд тэрсэлвэл тамд унаж чөтгөр болмуй. Ёсноос төрүүлсэн хамаг амьтан гэгч төмрийг давтан эд хэрэглэл үйлдэхтэй адил болой. Түүний хэв дүрсийг эвдэхэд дахиад л төмөр болно. Хүмүүн сайнаар явбаас түүн мэт Ёсонд эгэх болно” хэмээн хувьсахуйн ёсыг айлджээ.

60 of 76

Багштан: “Та алтан дэлхий дээр залран саатаж аж төрөхдөө өнгө мөнгийг багасган хүсэл тачаалыг дарж луугийн бие лагшинг тунгалаг ариун байлгах алс хэтийн бодлогыг бариваас зохино” гээд “Сайнаар явж Ёсонд хүрвээс тэнгэрт дэвшин хувилгаан болж чадна. Мууг үйлдэж Ёсонд тэрсэлвэл тамд унаж чөтгөр болмуй. Ёсноос төрүүлсэн хамаг амьтан гэгч төмрийг давтан эд хэрэглэл үйлдэхтэй адил болой. Түүний хэв дүрсийг эвдэхэд дахиад л төмөр болно. Хүмүүн сайнаар явбаас түүн мэт Ёсонд эгэх болно” хэмээн хувьсахуйн ёсыг айлджээ. Ийнхүү хүн сайн явбал сайн төрлийг жаргах, муу явбал тийм л төрлийг олж зовох, энэ нь угтаа төмрийг давтаж нэг хэлбэрээс нөгөөд хувиргаж хэлбэрийг нь өөрчилдөг ч төмөр хэвээр л байдаг гэсэн маш гүн нарийн сургаал айлдвар аж.

Багштан: “Тийнхүү хаан Та агуу их гавъяат үйлсийг бүтээн Тэнгэрээс оноосон цаг хугацааг дүүргэвээс тэнгэрт эгэж морилон одны суудалдаан залрах болно оо” хэмээн хааны дараа төрлийн талаар нэгэнт айлдсан билээ.

Богд: “Биеийг засах ёс нь дөлгөөн найрамдууг эрхэм болгодог. Хэтэрхий хилэгнэвээс бие сэтгэл гэмтэнэ, хэт баярлаваас сүлд барагдана, хэтэрхий санааширваас хий хорогдоно. Энэ гурав бол Аргын Ёсонд маш харш хортой тул цээрлэвээс зохилтой” хэмээжээ (Энэ бол бие махбодид энтропийг хязгаарлаж амь насыг уртасгах нэн чухал арга юм).

61 of 76

Нөгөө нэг зүйл бол Богд бээр Чингис хаанд Тэнгэр үзлийг номлож, хаан болон монголчууд үеэс үед хэлбэрэлтгүй сахиж ирсэн Тэнгэр буюу Оршихуйн үзлийг номын ёсоор тайлан таниулсан нь их үнэ цэнтэй юм.

  • Ийнхүү Чингис хаан ихэд баясан хөхөж, ханхүү нар болон олон ван ноёд, их түшмэдийг цуглуулж айлдсан нь: “Хятад хүмүүс Хутагт аршийг шүтэх нь та бид Тэнгэрийг шүтэхтэй адил болой. Эдүгээ би түүнийг үнэхээр тэнгэрийн хүмүүн мөн гэж улам итгэх болов!” “Мөнх тэнгэрээс Хутагт аршаар дамжуулан надад уламжилсан энэ бүх сургаалыг та нар бүгдээрээ сэтгэл зүрхэндээ тогтоож авагтун!” хэмээж шадар бараа бологсоддоо зарлиг болгосон нь: “Бумбын шашны Үнэн төгөлдөр ёсны сургаалыг хичээнгүйлэн сонслоо. Эдгээр ёсыг мөрдөхүйеэ бэрх үйл болой. Тийн авч (гэвч) Хутагт аршийн айлтгалыг аймшиггүй хэрхэн үл дагах билээ. Хичээнгүйлэн гүйцэтгэсүгэй!”
  • Ийн тэрээр Тэнгэр үзэл буюу Бумбын ёсыг хүлээн зөвшөөрчээ. Хаан бээр “Хятад хүмүүс Хутагт аршийг шүтэх нь та бид Тэнгэрийг шүтэхтэй адил болой” гэсэн нь өөрсдийн Тэнгэр хэмээх Оршихуйн үзлийг нотлон хэлж байна. Монголчуудын болон бумбын ёсны Тэнгэр үзэл ялгалгүй болохыг хаан ухаарчээ.
  • Тэнгэр үзэл нь Оршихуй, Хорвоо ертөнц, Хоосон чанар буюу энерги, ухамсар бөгөөд угтаа Буддизм, Бумба (Дао), мөн Хүннүгээс эхтэй монголчуудын Тэнгэр үзэл нь хоосон чанарт суурилсан нэг зүйл юм гэдгийг ухаарсан монголчууд хожим Буддаг шүтэж шашныг нь хүлээн авсан билээ. Үүнд Хархоринд Бумбын ба Буддын хуврагуудын номын мэтгэлцээн хоёр удаа болж буддынхан ялсан (Я.Ганбаатар) нь санаа өгч монголчууд буддизмыг сонгоход нөлөө үзүүлсэн байх магадлалтай аж.

62 of 76

ТАВ. МОНГОЛ ҮНДЭСТНИЙ БИЕ ДААЖ ХӨГЖҮҮЛСЭН ШИНЖЛЭХ УХААНЫ ӨВ ХӨРӨНГӨ

Ухамсрын хүн монголчуудын шинжлэх ухаан

Өнөөгийн шинжлэх ухааны ойлголтоос хэтийдсэн нэн гайхамшигтай мэдлэгийг эртний монголчууд нээн олж амь бие, амьдрал ахуйдаа хамгийн дээд ач тустайгаар хэрэгжүүлсэн байдаг.

1) Хүний тухай онолыг “Биеийг чинь төрүүлсэн, ухааныг чинь төрүүлээгүй” хэмээн нэн зөв тодорхойлж, эцэг эхийн удамшилтай, генийн үүсэлтэй, эхлэл төгсгөлтэй бие махбодийн зэрэгцээгээр хүний мөнх мөн чанарыг “ухаан” хэмээн томъёолж, түүнд ухамсар, сүнсийг хамруулан авч үзэхийн хамт мөнх мөн чанараа онцгойлон анхаарсан нь онч мэргэний дээд юм.

2) Ухамсрын квант оршихуйтай холбогдон нэвтрэлцэж, түүгээр барахгүй тэндээс бүх зүйлийг олж авч болохыг ухаарсан ухаан сэдэл нь эртний монголчуудын Тэнгэр үзэл юм. Тэнгэр үзэл бол Орчлон хорвоо хэмээх ухамсрын квант Оршихуй, билиг билгүүний физик орон, Хоосон чанар юм. Энэхүү хоосноос ертөнцийн бүх юм үүссэн гэж буддизм ба квант физик үздэг.

  • Дао буюу Тэнгэр үзлийг үндэслэгч агуу Лууз богд ухамсрын квант Оршихуйн хуулийг ийн тунхаглажээ: “Хоосон чанараас илүү хүчтэй нь үгүй. Түүнээс илүү бүтээгч гэж үгүй. Харамсалтай хүмүүс тэрхүү хоосныг дүүргэх гэж бодсоор, ярьсаар, үйлдсээр яваад дуусдаг”.
  • Оршихуйн хийгээд өөрийн дотоод агуу хоосныг бодол үгүй, үг үгүй (дуугүй), илүү дутуу үйлдэлгүй байж өөртөө оршоосон хүн бол Чингис хаан, эртний ба түрүү үеийн монголчууд юм.

63 of 76

Эртний монголчуудын зохист үйл, үйлдэл нь Эйнштейний гаргалгатай таарч байна. Тэрээр: “Бүх зүйл энерги бөгөөд хамаг учир үүнд л байгаа юм. Хүссэн зүйлийнхээ хэлбэлзэлд таарч зохирвол тэрхүү зүйлээ олж авах нь дамжиггүй. Өөрөөр байж таарахгүй. Энэ бол философ биш, физик”.

Эртний хийгээд түрүү үеийн монголчуудын голч чиг шугам, амьдрал ахуй цөм энэхүү хуулийн дагууд явагджээ. Энэ бол ухамсрын буюу Оршихуйн хүмүүн Чингис хаан ба монгол үндэстэнд квант Оршихуйгаас дэлхийг соёрхож хишиг хүртээх үндсэн нөхцөл байсан байна.

3) Ухамсар амтанд уусч доройтдог учрыг танин мэдэж, бодит хоолыг ухамсартай хязгаарлаж, хүн төрөлхтний түүхэнд оюун санааны хоолыг үүтэгсэн ард түмэн. Монгол угсаатан зуун зуунаар хязгаартай бага хоол буюу оюун санааны хоолыг эрхэмлэснээр ухамсрыг өөд татаж, энэ үндсэн дээр оюуны чадавх, эрүүл мэнд, туулах чадвар, тэсвэр тэвчээр, хүч чадлын аль ч үзүүлэлтээр хүнийг хүн төрөлхтний түүхэнд гараагүй хэмжээгээр хөгжүүлж чадсан цор ганц ард түмэн байжээ.

  • Чингис хааны үед цэргийн хүнсийг ар тал нь даах буюу өөрөөсөө хангах болон аян жинчин, мөргөлчний хоол нь хоногт чимх борцыг хэлэх ба гэртээ суугаа хүн урин цагт багахан цагаан идээ (өрөм), аяга унд хэрэглэх төдий байжээ.
  • Бүх цаг үеийн хүмүүс идэх уухын эрэлд гарч, цадаж жаргахын хүслэнд автсаар ирсэн бөгөөд энэхүү гамшгаас гагц эртний ба түрүү үеийн монголчууд аврагдсан бөгөөд ухамсраа амтаар солиогүй, сэтгэхүйн таашаалаас салж чадсан ганц ард түмэн хүн төрөлхтний дунд оршин байжээ.

64 of 76

Ухамсрын гэгээнтнүүдийн хувиар монголчууд ардаа мөргүй амьдарсан ард түмэн юм.

4) Хязгаартай буюу оюун санааны хоол хэмээх программыг зохион бүтээснээрээ бүх төрлийн махбодь (хий, шар, бадган хүн, шар ба хийн хүн, бадган ба хийн хүн, бадган ба шарын хүн, хий, шар ба бадган хавсарсан хүн)-ийн, бүх нас, хүйсийн хүнийг нэг ижил шинж чанартай болгон хөгжүүлнэ гэдэг бол ер бусын гайхамшигт үзэгдэл юм.

Карпини, Рубрук нарын тэмдэглэснээр гэрийг тэргэнд ачих буулгах ажлыг эмэгтэйчүүд хийдэг байжээ. Энэ нь хүйсээс үл хамааран хувь хүний хүч тэнхээ ижил төвшинд хөгжсөнийг үзүүлнэ.

5) Бие махбодийн уураг, өөх тос, нүүрс ус, аминдэм, эрдэс бодисын хэрэгцээг гэдэсний бичил биетнүүдийн үйлдвэрлэлээр хангах нэн оновчтой шинжлэх ухаанч мэдлэгийг олж зуун зууны амьдралын хэрэглээгээ болгохын хамт гэдэсний микробын бүтцийг сайжруулах зориулгаар “гэдэс цайлгах” хэмээх эрдмийг эзэмшжээ. Энэ нь гэдэсний микробыг удирдах ухаан юм.

6) Бие махбодийн энтропи, бодисын солилцоог бууруулах эрдмийг эрхшээсэн ард түмэн байжээ. Энтропи ихсэх буюу дотоод энерги ашигтай ажилд шилжихгүй алдагдаж эрүүл мэнд, амь насыг хохироох үзэгдлийг ажиглаж мэдүүтээ түүнийг ихэсгэгч хүчин зүйл болох уур хилэн, айдас түгшүүр, уй гашууг цээрлэн сэтгэлийн амар амгаланг эрхэм болгож, цадтал идэх, мансууртал унтахыг цээрлэж, эдгээрийн ерөндөг болгож ухааны сүвийг тос бөглөх тул бага идэх, нойрыг сэрж барах ухааныг эзэмшиж, улмаар бодисын солилцоог жилийн дөрвөн улиралд хэвийн байлгаж удирдах аргыг олсон байна.

65 of 76

7) Хүн ба морийг сойж хүч чадал, хурд ба тэсвэр тэвчээрийг цогцлоох хосгүй технологийг бий болгожээ.

8) Хүннүгийн монголчуудын нумны материалуудын технологийн шийдлийг орчин үеийн нисэх онгоцны далавчны зохион бүтээлтэд хэрэглэсэн байдаг.

9) Буддизмыг хүлээн авч дэлгэрүүлснээр үнэн номыг дээдэлж, Багшийг шүтэгч гэгээлэг ард түмэн болж ухамсраа тэлэн, өөртөө наахаас урьтаж алт, мөнгө, есөн эрдэнээр ном бүтээж, хоргой, торгоор баринтаглан дээдэлсэн оюунлаг ард түмэн билээ.

Энд ухамсрын агуу хүмүүсийн бүхий л гайхамшгийг багтаахыг эрхэм болгоогүй ба багцалж үзвэл өнөөгийн шинжлэх ухааны ойлгож мэдэхгүй энэ мэт оюун санаа, өв соёл, технологийн олон нууцыг эртний монголчууд нэгэнт тайлжээ.

Тэдний байлдааны ур чадвар, стратеги, тактик бол альфа махбодийн гарвалтай монголчууд мэтийн хүмүүст заяагдсан оюуны чадавхийн ердөө нэг л үзүүлэлт юм. Тэд уртын дуу зохиож дуулсан ард түмэн. Жиших боломжгүй гэж үнэлэгддэг хосгүй эрхэм зүйлсийг “бичиг үсэггүй, бүдүүлэг, соёлгүй” гэгдэгч ухамсрын хүмүүс бүтээж, Гэсэр, Жангар туульсыг зохион хайлж, хүнс үйлдвэрлэлийн өнөөгийн технологийг тэр цагт бий болгохдоо дэлхийд байхгүй гүүний сүүний айраг, шар тос, сүүний (шимийн) архи, төрөл бүрийн аргаар хайлсан тос, ааруул, ээзгий, борцны технологийг хөгжүүлж, монгол гэр зохион бүтээжээ.

Энэ бүхэн нь бүр 13-р зуунаас өмнөх монголчуудаас хүн төрөлхтний ухамсрын болон хувь хүний оюун санааны хөгжилд оруулсан үнэлж баршгүй хувь нэмэр юм.

66 of 76

  •  

67 of 76

√ Бодлоос хэтийдэх нь ухамсрын ертөнц. (Оюун ухаан, эго, мэдлэг, цөмөөс нь хэтийдэж буй хэрэг юм);

√ “Өчүүхэн бага хоол” нь бие махбодийн дотоод энергийг дарангуйлахгүйгээс энтропи /сарнимал дулаан/-ийг хязгаарлаж, ухамсрыг үлэмж тэтгэж, хүч чадал, туулах чадавх, тэсвэр тэвчээр, эрүүл мэнд, ухамсрын эх булаг болдог тул ухамсрын хүмүүсийн эрхэмлэдэг зүйл юм. Нөгөөтэйгүүр ухамсар амтанд уусч доройтохын учрыг таньж бодит хоолыг үндсэндээ гаргуунд гаргаж, хязгаартай буюу оюун санааны хоолыг бий болгож олон мянганд хэрэгжүүлсэн нь монголчуудаас хүн төрөлхтний оюун санааны хөгжилд оруулсан үнэлж баршгүй хувь нэмэр юм.

  • Тэд ийнхүү хүн, хүний хөгжлөөс эхлээд өнөөгийн шинжлэх ухааны ойлгож мэдэхгүй олон мэдлэгийг олж эзэмшсэн байжээ. Эдгээр нь ухамсрын хүн гэгдэж буй монголчууд дэлхийн эзэн болсны бас нэгэн нууц юм.
  • Ухамсар нь хүмүүний бурхан чанар, гэгээрлийн хэмжүүр бөгөөд гэгээнтэн гэдэг нь ухамсраа таньсан хүмүүсийг хэлэх ба эртний болон түрүү үеийн монголчууд, мөн дэлхийд төрсөн үе үеийн гэгээнтнүүдэд хамаатай. Тэдний үзэл баримтлал нь ухамсар юм. Гагц ухамсрыг хөгжүүлж суутан болно. Ухамсар бол орон зай, цаг хугацаанд хязгаарлагдахгүй, хөгжлийн хязгааргүй боломж бүхий төрмөл мөнх мөн чанар юм. Тиймээс хүмүүнд хөгжлийн ганц арга бий нь ухамсар мэтийн мөнх мөн чанараа хөгжүүлж агуу нэгэн болох боломж юм.

68 of 76

  • Чингис хаан: “Бие баатар болбоос нэгээхэн үеийн баатар буюу. Билиг (ухамсрыг хэлж байна) баатар болбоос түмэн оны баатар буюу” хэмээсэн айлдвар нь нэгэн зэрэг түүний өөрийгөө ухамсрын хүн болохыг тодорхойлсон тодорхойлолт юм.
  • Чингис хааныг оролцуулаад агуу суутан гэгдэх хүмүүс авъяасын ба суутны мэдээлэл тээж буй агуу мэргэд мөн боловч хараахан бүгд ухамсрын хүмүүс биш. Чингис хаан бол гэгээрсэн суутан мөн. Тэрээр оюун ухаанаас хэтийдэж ухамсарт хүрсэн гэгээнтэн юм. Ухамсрын хүн бол хүсэл шуналаас ангижирсан гэгээнтэн юм.
  • Чингис хаан бөгөөс Напольон, Гитлер шиг бусдын нутаг, эд баялагт шунан тэчьяадагч бус харин дураар хаад, дээрэнгүй улсуудыг төвшитгөн амирлуулсан суутан билээ.
  • Чан Чунь богд мэтийн ихэд гэгээрсэн нэгнээс ном сонсох, хамт байж ярилцах нь аль ч цаг үеийн ямар ч хүмүүнд ховор тохиох завшаан бөгөөд Чингис хаан мэтийн ухамсрын өндөр хэмжээсээс суутны энергийн мэдээлэл тээн дэлхийд хүний төрлийг аван бууж ирсэн нэгний хувьд гэгээрсэн нэгний сургаалыг сонсуут гэгээрэх нь угаас гайхмаар явдал огт биш билээ. Чан Чун богд ч номонд сав болох, Дээд тэнгэрээс заяат шавиа олж очих нь түүний гарцаагүй хийх ёстой үйл мөн.

69 of 76

2) Тэнгэр буюу ухамсрын квант Оршихуйг үзэл баримтлалаа болгож, түүнтэй зохирч оршсон мэргэн ухаан, суу билигтэн;

  • Тэнгэр үзлийн зарчим буюу Чингис хааны үзэл баримтлал: “Бүх юмс Оршихуй (Мөнх Тэнгэр)-н ухамсраар зохицно. Энэхүү ухамсар буюу тааллаас юу ч үлдэж эс хоцорно. Оршихуйтай зохирч тааллыг нь дагавал зөв, эсрэгцэх нь буруу”. Оршихуйн ухамсарт оршиж, тааллыг дагах гэдэг нь дотооддоо оршиж, улмаар Оршихуйтай зохирч хэлбэлзэхүй юм.
  • Ухамсрын квант оршихуйтай холбогдох, түүгээр барахгүй тэндээс бүх зүйлийг олж авч болох ухаан сэдэл нь эртний монголчуудын Тэнгэр үзэл, Тэнгэрийн таалал, Тэнгэрийн хүчин юм. Тэнгэрийн таалал, Тэнгэрийн хүч бол Ухамсрын квант оршихуйн хэлбэлзэл юм. Агуу Чингис хаан бээр дотооддоо оршсоноор Оршихуйн ухамсартай нэгдмэл байж, “Оршихуйн таалал” хэмээх хэлбэлзэлд зохирч чадсаны ачаар бүхнийг агуулагч, тэнсэлгүй хүчийг эрхшээгч, агуу бүтээгч билиг билгүүний физик орноос савныхаа хирээр хутгаж авсан нь тэр үед мэдэгдэж байсан бүх дэлхий юм.
  • Энэ нь үнэндээ Оршихуйн хүчийг эрхшээнэ гэсэн үг юм.
  • Их хаан бээр Чан Чун бумбад бичсэн захиандаа: Мөнх Тэнгэр намайг ивээн тэтгэж эрхэм дээдийг залгамжлан эдлэх хувь тохиол оноолоогэж өөрийн итгэл үнэмшлийг бат нот дурдсан байдаг.

70 of 76

Харамсалтай нь хамгийн хүчтэй нь болох агуу бүтээгч Хоосон чанарын онол буюу Ухамсрын квант оршихуйн хуулийг Чингис хааны залгамжлагчид үргэлжлүүлж мэдэлгүй гээгдүүлж, эрх мэдлийн төлөөх оюун ухааны тэмцэлд татагдан орсноор ухамсрын удирдлага оюун ухааныхаар солигдож эцэслэсэн нь Монгол төрийн уруудаж доройтох шалтгаан болсон байна.

3 ) Оршихуйгаас дэлхийг төвхнүүлэхээр илгээгдсэн суутан;

  • Суутнууд бол тэнгэрийн дээд орнууд буюу ухамсрын дээд төвшин гэгдэх өндөр хэмжээсээс дэлхийд ирсэн сүнснүүд учраас хөгжсөн ухамсрын мэдээлэл, түүний дотор авъяасын ба суутны мэдээлэл (энергийн гени)-ийг тээж байгаа хүмүүс юм. Тэдгээрийн мэдээлэл (энергийн гени) үлдэж удамшихгүй өөртэй нь хамт буцна. Ийм шалтгаанаар суутны үр удам тэдэн шиг суутан байх боломжгүй. Чингис хааны суут хүний, авъяас чадварын нууц энэ юм. Оршихуйн өндөр хэмжээсээс суутны болон авъяасын энергийн гени (мэдээлэл) тээж дэлхийд бууж ирсэн билиг ухаантан. Ийм хүмүүсийн ихэнх нь дэлхий дээр хийж гүйцээх ажлын тодорхой зорилготой ирдэг, зарим нь ухамсрын квант Оршихуйгаас тусгайлан илгээгддэг байна. Өөрөөр хэлвэл суутнууд суутны ба авъяасын мэдээллээ тээж ирдэг, тээж буцдаг.
  • Чингис хаан Монголд төрсөн нь Оршихуйн таалал гэж үзэх учиртай. Ард түмнээрээ ухамсрын хүмүүс байх хувь тохиол Хүннүгээс улбаатай бөгөөд ганц монголчуудад хамаатай онцгой үзэгдэл юм. Ийм газар нутагт төрөх нь дэлхийг төвхнүүлж хүн зоноо амгалан жаргаах ирээдүйн дэлхийн эзний их үйл хэргийг бүтээх суурь нөхцөл болсон байна. Чингис хаан ийнхүү ухамсрын ард түмэн, өөрсдийгөө бусдаас хол урагш хөгжүүлж чадсан иргэн бүхий улс орныг хүлээж авсан байна.

71 of 76

  • Чингис хааны зарлиг Мөнх тэнгэрийн хүчин дор. гэж эхэлдэг. Энэ нь Бурхан минь. гэсэнтэй ижил утга.
  • Чан Чун бумба Чингис хаанд айлдсан нь: “Дээд тэнгэрээс Танд бошго соёрхож, харгис хатууг даран номхотгуулж, гэм алдсыг арилган ариусгуулж, улмаар түмэн ардын эцэг эх болгосон буюу хэмээсэн нь Богд бээр өөр хаадын урилгыг хүлээж аваагүй мөртөө гагц Чингис хаанд бараалхан очсон шалтгаан юм.
  • Чингис хаан эл зарчмаар даян дэлхийд 140 жил үргэлжилсэн энх амгаланг эдлүүлж хүн зоныг жаргаан амирлуулсан бөлгөө. Ухамсрын хүний нууц энэ юм.

Зуун зуунаар ухамсрын квант Оршихуйн хэлбэлзэлд зохирч амьдарсан ухамсрын ард түмэн монголчууд, түүний дотор Чингис хаанд Оршихуйгаас дэлхийг соёрхсон байна. Оршихуйн хууль ийм юм. Энэ бол Чингис хаан болон эрт үеийн монголчуудын хамаг нууц юм.

Юу гэвэл, Эйнштейний дүрмээр “Бүх зүйл энерги бөгөөд хамаг учир үүнд л байгаа юм. Хүссэн зүйлийнхээ хэлбэлзэлд таарч зохирвол тэрхүү зүйлээ олж авах нь дамжиггүй. Өөрөөр байж таарахгүй. Энэ бол философ биш, физик”.

  • Ийнхүү эртний монголчууд байгалийн шинжлэх ухааны хууль – Оршихуйн хуулийг хэрэгжүүлэн өөрсдийгөө ухамсрын өндөр төвшинд хөгжүүлснээр дэлхийн эзэн болжээ. Энэхүү хөгжил нь 13-р зууны монголчуудад аль Хүннүгийн үеэс улбаатай байна.

72 of 76

4) Ухамсрын хөгжилд хоол хүнсний үүргийг шинжлэх ухааны маш нарийн төвшинд авч үзэж, “оюун санааны хоол”-ыг нээн олж мянганаар хэрэгжүүлсэн нь хувь хүний хөгжлийн, Чингис хааны амжилтын гол хүчин зүйл болсон байна.

  • Туулах чадвар нь 3 хөтөлгөө морины хэмжээнд хүрч хөгжсөн цорын ганц ард түмэн; Багахан хоолтой монгол хүн, морь хоёрын туулах чадвар, тэсвэр тэвчээр, хүч тамир 13-р зуунд төсөөлшгүй төвшинд хүрсэн байжээ.
  • Нэгээс хоёр хоног юу ч идэж уулгүй, унталгүй явах чадвар, тэсвэр тэвчээр (П.Карпини);
  • Орчин үеийнхээс 4 дахин хүнд нум сумыг одоогийнхоос 4 дахин хол тусгах хүч тамир (Я.Нямдорж, 2006);
  • Жаран настайдаа цэргийн алба хааж улс дамнан довтолгох чадвар

(Я. Нямдорж, 2006);

  • 25 км зайд мал, амьтныг ялгаж таних нүдний хараа гэх мэт эрүүл мэндийн үзүүлэлт (Я. Нямдорж, 2006);
  • Оюуны өндөр үзүүлэлт: 13-р зуунд дэлхийг бөөрөнхий, 7/10 нь ус, үлдэх 3 нь хуурай газар гэж үзэж байсан ба 12 жилийн хийгээд 60 жилийн цаг тооны бичиг зохиожээ (Б.Доржсүрэн, 2006). Бие махбодийн бодисын солилцоо хийгээд энтропийг удирдаж, гэдэсний микробын үйлдвэрлэлийн хүрээнд бий болох уураг, амин хүчил, тосны хүчил, нүүрс ус, эрдэс, аминдэмээр бие махбодийн хэрэгцээг шууд хангаж, хүч чадал, тэнхээ тамир булчинд бус ясны чанарт байдгийг олж мэдэж сүү, цагаан идээ түлхүү хэрэглэж байжээ.

73 of 76

5) Ухамсрын хүн Чингис хааныг дэлхийн түүхэнд нэр алдраа дуурсгасан гэгдэгч оюун ухааны жанжлагч хэнбугайтай ч зүйрлэж үл болно. Тэнгэр, газрыг харьцуулж яахин болох билээ. Түүнийг гагц дэлхийд, хүн төрөлхтний дунд суу билгээрээ мөнхөрсөн гэгээрэгч их мэргэдтэй л зүйрлэх боломжтой юм.

6) Чингис хааны эрхэм үйл хэргийг бүрэн зургаар нь харж болох түүхэн тодорхойлолтыг лалын жуулчин Абул Газан хэлж үлдээжээ: “Чингис хааны үед энэ улсад Иран, Тураны хооронд үнэхээр тайван сайхан байсан бөгөөд тухайлвал, нар мандахаас шингэх хүртэл толгой дээрээ алт тавиад хэнээс ч айж эмээлгүй энэ нутгийг хөндлөн гулд явж болно”.

Энэ бол Чингис хаан юуны тулд ертөнцийн хязгаарт хүрч явсныг, хүн зон хийгээд улс гүрнүүдийг хэрхэн амар амгалан төвхнүүлснийг бүрэн агуулгаар нь харуулж чадах түүний 800 гаруй жилийн түүхэнд тохиосон хамгийн гайхамшигт тодорхойлолт гэж үзэх учиртай.

Газаны энэхүү тодорхойлолт нь оюун ухаанаар олж мэдсэн бус харин амьдралын үнэнийг олж харснаа хэлсэн учир нэн үнэ цэнтэй юм.

 

БАЯРЛАЛАА

74 of 76

НОМЗҮЙ

  1. Балжинням Б. Чингис хааны тухай гадаадын эрдэмтэд болон улс төрийн зүтгэлтнүүд үнэлсэн нь, э/ш хурлын эмхэтгэл, УБ, 2019
  2. Болдбаатар Д. Дияан, УБ, 2011
  3. Болдбаатар Ж. Үлэмж их Чингис хаан, э/ш хурлын эмхэтгэл, УБ, 2019
  4. Васильевская Л.С., Охнянская Л.Г. Физиологические проблемы питания, Вопросы питания № 2, 2002
  5. Гүн – Үйлс Д. Чингис хааны зарлигийн дээжис, э/ш хурлын эмхэтгэл, УБ, 2019
  6. Долгорсүрэн Н. Ухамсрын хөгжлийг эртний монголчуудын жишээн дээр авч үзэх нь, доктор (Ph.D)-ын диссертацийн эх бичмэл, 2021 он
  7. Доржсүрэн Б. Эртний монголчуудын математик ба физикийн мэдлэг, Монголын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойн эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийн эмхэтгэл, УБ, 2006
  8. Дэмбэрэл Ц. Чингис хаан агуу суут жолоодогч мөн, э/ш хурлын эмхэтгэл, УБ, 2019
  9. Здоровый, богатый и мудрый, Москва,1988
  10. Карпини П. Монголчуудын түүх, орчуулсан Ц.Туяа, С.Цолмон, Улсын хэвлэлийн газар, УБ, 1988
  11. Ли Жинчан Чан чунь Бомбын өрнө этгээдэд зорчсон тэмдэглэл, Я.Ганбаатарын орчуулга

12. Лхагваа Г., Сэржмядаг С., Оюунсүрэн Д., Бямбасүрэн Д., Долгорсүрэн Н. “Ухамсар бол хүн хийгээд гараг ертөнцүүдийн хөгжлийн хэмжүүр мөн” Хүн судлал, хүний хөгжлийн шинэ чиг хандлага, Онол-практикийн бага хурал, ШУТИС, 2022

75 of 76

13. Лхагваа Г. Мөнхрөхүй ухаан, “Газрын зураг” хэвлэлийн газар, Хөх хот, 1997

14. Лхагваа Г. Хүн, хүний хөгжлийн шинэ үзэл баримтлал, “Мөнхийн үсэг” хэвлэл, 2010

15. Лхагваа Г. Дарвины бичнээс энергийн онол хүртэлх хүмүүүний хувьсал, Алмаз Принт хэвлэл, УБ, 2014

16. Лхагваа Г. Карма. Учир шалтгаан, үйл үрийн ном, боть 1-4, 2020 он

17. Лхагваа Г. Дарма. Үнэн ёс, боть 5, 2021 он

18. Лхагваа Г. Нирваан. Мянганы шастир, боть 6, 2021 он

19. Лхагваа Г. Шинжлэх ухааны шинэ эрин, Алмаз Пресс хэвлэл, УБ, 2022 он

20. Лхагваа Г. Квант боловсрол ба Квант эмчилгээ, Алмаз Пресс хэвлэл, 2023

21. Лхагваа О. Чингис хааны суу билгийн тэнгэр тавилан ба квант физик, э/ш хурлын эмхэтгэл, УБ, 2019

22. Малахов Г.П, Малахова Н.М., Учебник по голоданию , Феникс, Ростов - на -Дону, 1996

23. Марко Поло Хорвоогийн сонин хачин, УБ, 1987

24. Моисеев Н.Н. Переживает ли человечество ХХI век, 2006

25. Монголын нууц товчоо, хөрвүүлж тайлбарласан Ш.Чоймаа, Болор судар хэвлэл, УБ, 2019

26. Нямдорж Я. Монголын нүүдэлч малчдын бодисын үндсэн солилцоо, Техник – технологийн хөгжил ба их сургуулийн шинжлэх ухаан, Хаан Принт хэвлэл, УБ, 2006

27. Нямдорж Я. Эртний монголчуудын хүч чадал ба сэтгэлзүйн гайхамшиг, Монголын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойн эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийн эмхэтгэл, УБ, 2006

76 of 76

28. Рубрук В. Дорнод этгээдэд зорчсон минь, Улсын хэвлэлийн газар, УБ, 1988

29. Саундерс Ж. Монголчуудын байлдан дагуулал, УБ, 1992

30. Слитор, Рой Д. Человек на 90% состоит из микробов, Daily Mail сэтгүүл /интернет өгүүлэл/, 2011

31. Стасевич К. Микробы для здоровья, Наука и жизнь №09, 2018 

32. Сүхбат Ш. Тэнгэрийн шашин буюу Чингис хааны шүтлэг, э/ш хурлын эмхэтгэл, УБ, 2019

33. Сүхбат Ш. Чингис хаан ба Чан Чун Бумбын уулзалт, Содпресс хэвлэл, УБ, 2010

34. Тони Бьюзен Тархины хүч чадлаа дээд зэргээр ашиглая, УБ, 2004

35. Чингис хаан Монгол төрийн хүчирхэг жолоодогч мөн, Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, 2019 он

36. Шредингер Э. Амьдрал гэж юу вэ (амьдралыг физик талаас үзэх нь), Д.Төмөрбаатарын орчуулга, MN Technology хэвлэл, УБ, 2008

37. Эддар А. Тракт о питании (издание одинадцатое) Изд. “Амрита Русь”, Москва, 2003

Латин үсгээр

38. Harold Lamb „Dschingis Khan, Beherscher der Erde”, Paul List Verlag, Leipzig, 8.Auflage, 1928

39. Mark Monroe The Game Changers, 2018 (Дэлхийн ногоо хоолтон – веган шилдэг тамирчдын тухай баримтат кино)