Голландын алдарт зураач
Винсент Ван Гог
(1853 - 1890)
Дотоодын гэрэл буюу бурхан чанараа олж харж, дотоодын аялгууг олж сонссон гэгээнтэн хэдий ч харамсалтай нь түүнээ өөрөө ойлгоогүй ажээ.
Билгийн мэлмий нь нээгдэхийн хирээр тэр бээр гэрлийг эрхшээсэн агуу уран бүтээлч болсон байна.
Өнгө будгийн нийлэмжийг бүрэн харуулдаг түүний бүтээлүүд нь зураачийн дотоод сэтгэлд ургасан өнгө гэрэл юм.
Хэдий бие султай, ядуу даржин ч ухамсрын гэрэл гэгээтэй хүчирхэг өгөгдөл нь түүнийг амьдралынхаа сүүлийн хамгийн хүнд аравхан жилд 2000 гаруй бүтээл туурвих, түүний дотор 900 орчим уран зураг, 1100 зураасан зураг бүтээх, түүгээр барахгүй суут бүтээлүүдээ амьдралынхаа сүүлийн хоёрхон жилд зурж хүн төрөлхтөнд үлдээх их хувь тавилан тохиожээ.
Өвчтэй, ядуу, зожиг, амьддаа ганцхан зургаа зарж борлуулсан (тухайн үедээ зургийг нь ойлгохуйц худалдан авагч байсангүй, учир нь тэр өөрөө ч, түүний уран бүтээл ч цаг үеэсээ түрүүлсэн байжээ) зэрэг нь түүний суу билгийг дагалдсан хувь заяаны үзүүлэлт юм.
“Өөгүй гялалзсан тунгалаг өнгө бүтээж, өөрт ногдсон хувь тавилангаас өшөө авмаар байна. Сэтгэлийн халууныг би жаргах нарны гялбаатай зүйрлэлээ. Дурлалт хүмүүсийн сэтгэлийн дотоод ертөнцийг ижил өнгийн нуугдмал чичиргээгээр илэрхийлж өнгөний ертөнцөд нээлт хийлээ би”.
Винсент Ван Гог