Эзэнгүй нохой, муур устгалын ажлын тарифыг шинэчлэн батлуулах тухай

Нийслэлийн нутаг дэвсгэрт золбин нохой, муурны тоо ихэсч, нохой муурнаас үүдэлтэй өвчлөл нэмэгдэх, хүн мал амьтан нохойд хазуулсан тоо өсөх хандлагатай байна. Нохойд хазуулж гэмтсэн хүний тоо 2018 онд 2795, 2019 онд 2964, 2020 онд 2896, 2021 онд 3054, 2022 оны эхний хагаст 1596 тохиолдол бүртгэгдсэн байна.


Sign in to Google to save your progress. Learn more
Хүснэгт 1. Нохойд хазуулж гэмтсэн хүний тоо

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээлэл

Энэ нь золбин нохой, муурны тоо буурахгүй, эзэнтэй нохой, муурны зохицуулалт байхгүй байгаатай холбоотой бөгөөд нохойны үржил жилд 2-3 удаа болон нэмэгдэж байгаатай холбоотой гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна. Золбин нохой, муурны өсөлтийн гол шалтгаан нь гэр хорооллын айл өрхүүд нохойгоо хашаанаас гадна сул тавьж явуулдаг, гөлөглөсөн нохойныхоо эм гөлөгнүүдийг гудамжинд төөрүүлж байгаатай шууд холбоотой бөгөөд тэдгээр нохойнууд хараа хяналтгүй гудамж, талбайгаар тархах, их хэмжээгээр үржилд орж өсөн нэмэгдэх нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

“Азтай савар” төрийн бус байгууллага, Улсын Их хурлын гишүүн Ж.Энхбаяр нарын гишүүдээс “Гэрийн тэжээвэр амьтны тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж холбогдох байгууллагуудаас санал авч байгаа бөгөөд тус хуульд дээрх асуудлуудыг зохицуулах заалтуудыг оруулах саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас  өгч Ажлын хэсэгтэй хамтран ажиллаж байна.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс 2015 онд золбин нохойн тооллогыг нийслэлийн 6 дүүргийн 31 хороонд түүвэрчилж хийхэд 40-50 мянган нохой тоологдсон бөгөөд үүнийг нийслэлийн 9 дүүргийн 152 хороогоор тооцож үзэхэд нийслэлийн хэмжээнд нийт 300-320 мянган золбин нохой байна гэсэн тойм дүнг гаргасан.

Нийслэлийн хэмжээнд эзэнгүй золбин нохой, муур устгалын ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай гэрээтэй 3 компани гүйцэтгэдэг бөгөөд анчид нь галт зэвсэг эзэмших эрхтэй, олон жил ажилласан, сэтгэл зүйн бэлтгэлтэй хүмүүс ажилладаг бөгөөд энэхүү ажлыг гүйцэтгэх өөр байгууллага, иргэн тэр бүр байдаггүй. Улаанбаатар хотод жилд 100 хүртэл мянган нохой устгадаг бөгөөд үүнд нийслэлийн төсвөөс 12,0 тэрбум төгрөг зарцуулж байна.

2022 оны эхний 6 сарын байдлаар 35,388 эзэнгүй нохой муурыг устгаад байгаа бөгөөд сумны олдоц муу байгаагаас төлөвлөсөн хэмжээнд устгалын ажлыг хийж чадахгүй эзэнгүй нохой, муур ихсэх, хазуулж гэмтсэн иргэдийн тоо ихэсч, иргэдээс золбин нохой, мууртай холбоотой ирүүлж байгаа санал гомдол эрс нэмэгдэж байна.  

Золбин, нохой муур устгалын нэгж ажлын зардлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 182-р тогтоолоор 5,000 төгрөг, 2013 оны 66-р тогтоолоор 7,500 төгрөг, 2016 оны 96-р тогтоолоор 12,000 төгрөг болгон тус тус шинэчлэн баталж байсан.

2016 онд баталсан дээрх зардал нь тус ажлыг санхүүжүүлэхэд хүрэлцэхгүй, устгалын компаниуд алдагдалтай ажиллаж, үйл ажиллагаагаа зогсоох талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд удаа дараа мэдэгдэж байна. Тухайлбал, 2016 оноос хойш дизель түлшний үнэ 1,690 төгрөгөөс 4,030 төгрөг буюу 2,4 дахин, 1 хайрцаг сумны үнэ /50 ширхэг/  40,000 төгрөгөөс 280,000 төгрөг буюу 7 дахин, нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1,142.85 төгрөгөөс 3,273.81 төгрөг буюу 2,9 дахин тус тус нэмэгдсэн.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эдгээр нөхцөл байдлыг харгалзан устгалын ажлыг зогсоохгүй 2022 оны 5 дугаар сараас сумын үнийн зөрүүг урсгал зардлаас шийдвэрлэн гүйцэтгэгч байгууллагуудыг түр хугацаанд ажиллуулж байна. 

Иймд эзэнгүй золбин нохой, муур устгалын ажлын нэгж зардлыг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, дизель түлш, сумны үнийн өсөлттэй уялдуулан тооцоо, судалгааг хийж 25930 төгрөг болгон шинэчлэн батлуулахаар танилцуулж байна.

Хүснэгт 2:  Золбин нохой муур устгах тарифын харьцуулсан тооцоо

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эдгээр нөхцөл байдлыг харгалзан устгалын ажлыг зогсоохгүй байхын тулд 2022 оны 5 дугаар сараас сумын үнийн зөрүүг урсгал зардлаас шийдвэрлэн гүйцэтгэгч байгууллагуудыг түр хугацаагаар ажиллуулж байна.   

ИТХ-ын 2006 оны тогтоолоор баталсан золбин нохой, муур устгах тарифын зардлын бүтцийг өнөөгийн зардлын бүтэцтэй харьцуулан үзэхэд, нийт зардалд сумны зардлын эзлэх хувь 10 байсан бол 20 хувь болж (үнэ 7 дахин өссөн) хамгийн ихээр нэмэгдсэн байна. Харин дизелийн түлш, нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2,4-2,9 дахин өсөлттэй буюу зардалд эзлэх хувь харьцангуй тогтвортой байсан харагдаж байна. Иймд сумны үнийг тухайн цаг үеийн онцгой байдлын түр хугацааны хэлбэлзэл гэж үзэж цаашид баримтлах зардлын бүтцийн саналыг гаргалаа.  

Золбин нохой муур, устгах тарифыг өөрчлөх томьёо

1. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдөхөд:

(Тариф х 0.40 х өөрчлөлтийн хувь) +Тариф=Өөрчлөгдсөн тариф

2.Шатахууны үнийн өөрчлөлт гарахад:

(Тариф х 0.25 х өөрчлөлтийн хувь) +Тариф=Өөрчлөгдсөн тариф

3.Сумны үнийн өөрчлөлт гарахад:

(Тариф х 0.15 х өөрчлөлтийн хувь) +Тариф=Өөрчлөгдсөн тариф

Цаашид тарифыг томьёоны дагуу өөрчлөх жишээ.

Тарифыг 2022 оны 8 сард өөрчлөн батлах нөхцөлд дараагийн жилд зардлын үндсэн гол үзүүлэлт хэрхэн өөрчлөгдөхөөс хамааран тарифыг нэмэгдүүлнэ.

Дээрх томьёонд орсон тарифт нөлөө үзүүлэх 3 хүчин зүйлийг Хүснэгт 5-д  үзүүлсний дагуу өөрчлөгдөнө гэж таамаглаж  үзвэл тарифыг жилийн дараа 12.2 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай болно.

Хүснэгт 5. Тарифын өөрчлөлтийг тооцох жишээ

Эзэнгүй нохой муурны устгалын ажлын нэгж зардлыг нэмэгдүүлэхийг та дэмжиж байна уу? *
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy