Амьд өвөөр хичээл заах, суралцах тухай Ази Номхон далайн бүсийн сургуулиудаас авах судалгаа
Амьд өв гэдэг нь нийгмийн гишүүддээ ач холбогдолтой, тэднийг үндэс угсааны хувьд хэн болохыг тодорхойлдог, мөн ирээдүй хойч үедээ өвлүүлэх хүсэлтэй соёл зан заншил, уламжлалт мэдлэгийг хэлдэг. Хөгжим бүжиг, наадам, зан үйл, гар урлал хийх, газар тариалан эрхлэх уламжлалт мэдлэг зэрэг нь амьд өвийн хэлбэрүүд юм. Амьд өв бидний эргэн тойронд бий.

Ази, Номхон далайн бүс нутгийн сургуулиудад багш нар хичээлээр дамжуулж амьд өвийн тухай мэдлэг сурагчдад олгож, хичээлийн агуулгыг өөрийн соёл уламжлалтай холбож байна. Амьд өвийн тухай сургууль дээр заах олон арга бий. Жишээлбэл: ардын хөгжим тоглох, ардын бүжиг бүжиглэх, гар урлал хийхийг зааж болно. Энэ нь сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаанд тустай. Тухайлбал, уламжлалт аргаар гар урлал хийх нь геометрийн хичээл дээр сурсан эрдмийг ашиглах бодит боломж байж болно. Мөн хүрээлэн буй байгаль орчны тухай сурах нь байгалийн шинжлэх ухааны хичээлтэй уялдаатай гэх мэт. Хичээлийн дараах дугуйланд суух, төсөл хэрэгжүүлэх болон бусад аргаар амьд өвийн тухай сурагчдад бүтээлчээр зааж болно.

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО) нь амьд өвийн талаар бага болон дунд сургуулиудад хэрхэн зааж буйг ойлгох үүднээс Ази, Номхон далайн бүсийн орнуудад энэхүү судалгааг хэрэгжүүлж байгаа билээ. Хэрэв та сургуулийн захирал, дэд захирал (эсвэл захирлын орлогч), сургуулийн удирдах багийн гишүүн бол 2019 оны 8 дугаар сарын 15-ны дотор энэхүү судалгаанд хариу ирүүлж туслалцаа үзүүлнэ үү.

Энэхүү судалгааны үр дүн нь улс орнуудад уламжлалт соёл, ёс зан үйлийн тухай сурагчдад заахыг дэмжиж Ази, Номхон далайн бүс нутаг дахь соёлын өвийг хамгаалах бидний ажилд хувь нэмэр болох болно.

Судалгааг бөглөхөд 15 минут шаардлагатай. Таны хувийн мэдээллийг нууцлан, хариултыг аливаа хувь хүний нэр, албан тушаалтай холбохгүй. Хамтран ажиллан туслалцаа үзүүлж буйд талархал илэрхийлье.




Техник асуудал гарвал бид нартай холбогдоно уу: livingheritage.in.schools@gmail.com

Next
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy