ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, АНГИЛАХ, ЦУГЛУУЛАХ,ТЭЭВЭРЛЭХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ, СЭРГЭЭН АШИГЛАХ, УСТГАХ, БУЛШЛАХ ЖУРМЫН ТӨСӨЛ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Энэ журмын зорилт нь хог хаягдлаас нийслэлийн хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэх зорилгоор хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах харилцааг зохицуулахад оршино.
1.2. Энэхүү журам нь Хог хаягдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
1.3.Энэ журмаар энгийн хатуу хог хаягдалтай холбогдсон харилцааг зохицуулна.
1.4. Нийслэлийн нутаг дэвсгэрт энгийн хатуу хог хаягдал цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах эрх бүхий иргэн, хуулийн этгээд энэ журмыг дагаж мөрдөнө.
1.5.Хог хаягдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан нэр томьёоноос гадна энэ журамд заасан дараах нэр томъёог доор дурдсан утгаар ойлгоно:
1.5.1
1.5.2 “Нийслэлийн хог хаягдлын мэдээллийн дэд сан” гэж Нийслэлийн 9 дүүргээс ирүүлсэн хог хаягдлын мэдээллийг нэгдсэн мэдээллийн санг,
1.5.3. “Дүүргийн хог хаягдлын мэдээллийн дэд сан” гэж хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах эрх бүхий иргэн, хуулийн этгээд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн хог хаягдлын мэдээллийг нэгдсэн мэдээллийн санг,
1.5.4. “Хог хаягдал хариуцсан нэгж” гэж Захирагчийн ажлын алба болон дүүргийн Засаг даргын тамгын газрын хог хаягдлын асуудал хариуцсан газар, хэлтэс, нэгжийг,
1.5.5. “хог хаягдал цэвэрлэх” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн эзэмшлийн газар, ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажлын талбар, захиргааны байгууллага болон бусад эрх бүхий этгээдээс цэвэрлүүлэхээр үүрэг болгосон хуваарьт газар, хог хаягдал цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хариуцсан ажлын талбарыг тогтоосон хугацаанд тогтмол цэвэрлэх, цэвэр байлгахыг,
1.5.6. “хог хаягдал тээвэрлэх” гэж хог хаягдал цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон тодорхой зөвшөөрөл авсан этгээд зориулалтын машин, техникээр зөвшөөрсөн хогийн цэгт хог хаягдлыг зөөвөрлөхийг,
1.5.7. “эрүүл мэндийн байгууллагын хог хаягдал” гэж нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлэг, эм хангамж зэрэг эрүүл мэндийн байгууллагаас гарсан бүх төрлийн хог хаягдлыг хэлэх ба Хог хаягдлын тухай хуулийн 4.1.2-т заасан хог хаягдлыг хуулийн 8.3.2-д заасан журмаар, 4.1.3-т заасан хог хаягдлыг энэ журмаар зохицуулна.


ХОЁР. ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, АНГИЛАХ, ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, СЭРГЭЭН АШИГЛАХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ, УСТГАХ, БУЛШЛАХ
2.1. Энгийн хог хаягдлыг цэвэрлэхэд Хог хаягдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаас гадна дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
2.1.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн өмчлөл, эзэмшлийн газар нутгийг тогтмол цэвэрлэх, цэвэр байлгах үүрэгтэй.
2.1.2. Захиргааны болон холбогдох Хог хаягдлын тухай хуулийн 8.1.9.б-д заасан бүртгэлийг хийлгэсэн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах эрх бүхий иргэн, хуулийн этгээд, аж ахуйн нэгжээс үүрэг болгосны дагуу тогтоосон газрыг, заасан хугацаанд цэвэрлэх үүргийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хүлээж болно.
2.1.3. Хог хаягдлын тухай хуулийн 8.1.9.б-д заасан бүртгэлийг хийлгэсэн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах эрх бүхий иргэн, хуулийн этгээд, аж ахуйн нэгж нь олгосон зөвшөөрлын дагуу хариуцан үйл ажиллагаа явуулж байгаа газрыг цэвэрлэх, цэвэрлэгээний байгууламж, хог бөөгнүүлэх хэсгийг тогтмол цэвэр байлгана.
2.1.4. Хог хаягдлын тухай хуулийн 8.1.9.б-д заасан бүртгэлийг хийлгэсэн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах эрх бүхий иргэн, хуулийн этгээд, аж ахуйн нэгж нь дүүргийн Засаг даргатай байгуулсан гэрээнд цэвэрлэх газрын хэмжээ, талбай, хил заагийг тодорхой тусгасан байх ба гэрээний дагуу хариуцсан газар, талбайг өдөр тутам чанартай цэвэрлэж, Улаанбаатар хотыг цэвэрл байлгахад хүчин чармайлт гаргаж ажиллана.
2.2. Энгийн хог хаягдлыг ангилах гэж Хог хаягдлын тухай хуулийн 4.1.7-д заасанг ойлгох ба хуулийн 14 дүгээр зүйлд зааснаас гадна дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
2.2.1 Хог хаягдлыг үүсгэгч этгээд энэ журмын 2.2.2-д заасны дагуу эх үүсвэр дээр ангилах ажлыг заавал хийнэ.
2.2.2. Энгийн хог хаягдлыг дараах байдлаар ангилна:
2.2.2.1. Дахин ашиглах боломжтой хог хаягдалд дараах хог хаягдал орно:
- Цаас /хэт бохирдоогүй сонин, сэтгүүл, дэвтэр, бичгийн цаас,төрөл бүрийн боодлын цаас,картон цаас,сүү,жүүсний тетрапак савалгаа/
- Хуванцар /төрөл бүрийн ус,ундааны хуванцар сав, 0,025 мм-ээс дээш зузаантай гялгар уут, баглаа боодол кетчуп, ургамлын тос, бие угаагч шингэн, шампунь, угаалгын шингэний хуванцар сав, гм/
- Хөнгөн цагаан, метал, зэс,гууль, тэдгээрээр хийсэн зүйлс
- Шил /хүнсний болон ундааны төрөл бүрийн шилэн сав/
- Мод, модон эдлэлийн хаягдал
2.2.2.2. Бусад хог хаягдалд дараах хог хаягдал орно:
- Нүүрс, модны үнс
- Түргэн муудах хоол, хүнсний хаягдал
- Хэт бохирдсон дахин ашиглагдах хог хаягдлууд
- Дахин ашиглагдах боломжтой хог хаягдлын ангилалд ороогүй бусад хог хаягдал
2.2.2.3. Ахуйн хог хаягдлыг дахин ашиглах боломжтой, аюултай болон бусад хог хаягдал гэж ангилах ба айл өрхөд үүссэн аюултай хог хаягдалд дараах хог хаягдал орно:
- Будаг, уусгагч бодис
- Өөрөө явагч тээврийн хэрэгслээс үүсэх хаягдал (ашигласан тос, масло, үл хөлдөх шингэн, дугуй)
- Хортон шавьж, мэрэгчдийг устгах хор
- Мөнгөн ус агуулсан хаягдал (термометр, мөнгөн ус ашиглагдсан унтраалга-залгуурын төхөөрөмж, өдрийн гэрэл, энэ төрлийн гэрэлтүүлгийн хэрэгсэл)
- Электрон барааны хаягдал (компъютер, телевизор, гар утас гэх мэт)
- Аэрозол буюу шүршигч савтай бүтээгдэхүүний хаягдал (пропан цилиндр)
- Түлэгч, идэмхий бодисууд (цэвэрлэгээний бодис)
- Хөргөгч бодис агуулсан гэр ахуйн бараа
- Зарим тусгай батерей (литиум, никель кадмум, электрон цагны зай)
- Дарь
- Радио идэвхит хаягдал (утаа мэдрэгч)
2.2.3. Хог хаягдлын тухай хуулийн 8.1.9.б-д заасан бүртгэлийг хийлгэсэн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах эрх бүхий иргэн, хуулийн этгээд, аж ахуйн нэгж нь хог хаягдал цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэхдээ ангилах, дахин ашиглах боломжтой хог хаягдлыг зориулалтын газар хүргэх ажлыг зохион байгуулна.
2.2.4. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ангилсан хог хаягдлаа зориулалтын дагуу Хог хаягдлын тухай хуулийн 8.1.9.б-д заасан бүртгэлийг хийлгэсэн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах эрх бүхий иргэн, хуулийн этгээд, аж ахуйн нэгжид болон дахин ашиглах боломжтой хог хаягдал хүлээн авагчид тушаах үүрэгтэй.
2.3. Энгийн хог хаягдлыг цуглуулах гэж Хог хаягдлын тухай хуулийн 4.1.8-д заасанг ойлгох ба хуулийн 14 дүгээр зүйлд зааснаас гадна дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
2.3.1 Дахин ашиглах боломжтой хог хаягдлыг цуглуулах ажлыг дүүргийн Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулсан этгээд гүйцэтгэх эрхтэй. Гэрээнд хог хаягдал цуглуулах цэгийн байршил, ажиллах цагийн хуваарь, орчны тохижилт, ариун цэврийн шаардлагын талаар тодорхой тусгасан байна.
2.3.2. Хог хаягдлыг цуглуулахдаа түр цэг байгуулж эсхүл явуулын буюу машинаар цуглуулж болно. Түр цэг байгуулах газрыг хорооны Засаг даргын зөвшөөрлөөр байгуулна.
2.3.3. Хог хаягдал цуглуулах цэгийг орон сууцны хороолол, нийтийн эзэмшлийн талбай, явган хүн, авто машины хөдөлгөөнд саад учруулахуйц газар байгуулахыг хориглоно.
2.3.4. Дахин ашиглах боломжтой хог хаягдал цуглуулах цэгт иргэн, аж ахуйн нэгжийн лого, тэмдэглэл, дүрэмт хувцастай байна.
2.3.5. Хог хаягдлыг цуглуулахад шаардагдах бүх зардлыг энэ үйл ажиллагааг явуулах эрх бүхий иргэн, аж ахуй нэгж байгууллага хариуцна.
2.3.6. Дахин ашиглах боломжтой хог хаягдал цуглуулах цэг өөр төрлийн хог хаягдал /аюултай, дахин ашиглах боломжгүй хог хаягдал/ хүлээн авч, цуглуулахыг хориглоно.
2.3.7. Хог хаягдлын тухай хуулийн 8.1.9.б-д заасан бүртгэлийг хийлгэсэн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах эрх бүхий иргэн, хуулийн этгээд, аж ахуйн нэгж нь цуглуулсан хог хаягдлын мэдээг батлагдсан маягтын дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газарт улирал бүрийн сүүлийн сарын 30-ны дотор гаргаж өгнө.
2.3.8. Дахин ашиглах боломжтой хог хаягдал цуглуулах үйл ажиллагаа эрхлэгч цуглуулсан хог хаягдлын мэдээг батлагдсан маягтын дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газарт улирал бүрийн сүүлийн сарын 30-ны дотор гаргаж өгнө.
2.4. Энгийн хог хаягдлыг тээвэрлэхэд Хог хаягдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаас гадна дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
2.4.1. Хог хаягдлын тухай хуулийн 8.1.9.б-д заасан бүртгэлийг хийлгэсэн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах эрх бүхий иргэн, хуулийн этгээд, аж ахуйн нэгж нь хог хаягдал тээвэрлэх график, маршрутыг жилээр, улирлаар, сараар гаргаж, хог хаягдал тээвэрлэх гэрээ байгуулсанаас хойш ажлын 3 хоногт багтаан дүүргийн Засаг даргаар батлуулна.
2.4.2. Хог хаягдлын тухай хуулийн 8.1.9.б-д заасан бүртгэлийг хийлгэсэн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах эрх бүхий иргэн, хуулийн этгээд, аж ахуйн нэгж нь Монгол улсын болон олон улсын хог хаягдал тээвэрлэх норм, стандарт, шаардлагыг мөрдөж ажиллана.
2.4.3. Батлагдсан график, төлөвлөгөөнөөс гадна дуудлагаар хог хаягдал тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлж болно. Энэ талаар дүүргийн Засаг даргатай байгуулах гэрээнд тодорхой тусгаж өгнө.
2.4.4. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн унаагаар өөрийн хог хаягдлыг тээвэрлэж, төвлөрсөн хогын цэгт хүргэж болох бөгөөд тогтоосон тарифын дагуу хог хаясны төлбөр төлнө.
2.4.5. Өөрийн унаагаар тээвэрлэсэн хог хаягдлн тоо хэмжээг Төвлөрсөн хогийн цэгийн ажилтан мэдээллийн санд бүртгэнэ.

2.5. Энгийн хог хаягдлыг сэргээн ашиглах гэж Хог хаягдлын тухай хуулийн 4.1.11-д заасанг ойлгох ба хуулийн 16,17 дугаар зүйлд зааснаас гадна дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
2.5.1Хог хаягдлыг дараах байдлаар ашигласанг сэргээн ашиглах гэж үзнэ.
2.5.1.1. Хог хаягдлыг байгаль орчинд хоргүй технологиор зориулалтын байгууламж, тоног төхөөрөмжид зөвшөөрсөн газарт шатааж, эрчим хүч /цахилгаан, дулаан, халуун ус/ үйлдвэрлэх,
2.5.1.2. Байгаль орчинд ээлтэй нөхцөлөөр, зөвшөөрсөн арга, технологиор хог хаягдлыг нэрэх, угаах, ариутгах, цэвэрлэх, сэргээх аргаар боловсруулж, эргүүлэн ашиглах чанарын шаардлага хангасан, эдийн засгийн хувьд ашигтай болгож хог хаягдлыг анхны байдалд оруулах,
2.5.2. Энгийн хог хаягдлыг сэргээн ашиглах үйл ажиллагааны зөвшөөрлийг дүүргийн Засаг дарга болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас авах ба энэхүү зөвшөөрөл авах харилцааг “Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох журам”-аар зохицуулна.
2.5.3. Сэргээн ашиглах зорилгоор хог хаягдлыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага цуглуулж болох бөгөөд өөрийн ашигладаг түүхий эд, материал бүхий хог хаягдлыг өөрийн зардлаар цуглуулсан тохиолдолд хог хаягдал сэргээн ашигласан мэдээг дүүргийн Засаг даргын Тамгын газарт улирал тутам хүргүүлэх үүрэг хүлээнэ.
2.5.4. Төвлөрсөн хогийн цэгт эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барьж болох ба хог хаягдлыг тээвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт хүргэх боломжгүй алслагдсан хороо, газар нутагт жижиг оврын дулаан, халуун ус үйлдвэрлэж хог хаягдлыг сэргээн ашиглаж болно.
2.5.5. Сэргээн ашигласан хог хаягдлын мэдээг дээрх үйл ажиллагааг эрхэлж байгаа эрх бүхий этгээд улирал тутам дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.
2.5.6. Хог хаягдал сэргээн ашиглах үйл ажиллагааны аюул, ослын үед ажиллах төлөвлөгөөг эрх бүхий байгууллага боловсруулан дүүргийн Онцгой байдлын албаар батлуулна.
2.6. Энгийн хог хаягдлыг дахин боловсруулах гэж Хог хаягдлын тухай хуулийн 4.1.12-д заасанг ойлгох ба хуулийн 16,17 дугаар зүйлд зааснаас гадна дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
2.6.1. Дахин ашиглах боломжтой хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй, хоргүй, эдийн засаг, нийгмийн үр ашигтай, боловсруулсан бүтээгдэхүүн нь чанар стандартын шаардлага хангасан, дахин ашиглах боломжтой хог хаягдлын үеийн шинж байдлаасаа дордоогүй бүтээгдэхүүн дахин боловсруулна.
2.6.2. Хог хаягдал дахин боловсруулах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу авна.
2.7. Энгийн хог хаягдлыг устгахад Хог хаягдлын тухай хуулийн 4.1.20-д заасанг ойлгох ба хуулийн 16,17 дугаар зүйлд зааснаас гадна дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
2.7.1. Хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх зорилгоор энгийн хог хаягдлыг устгахад дараах төрлийн үйл ажиллагаа хамаарна.
2.7.1.1. Хог хаягдлын төвлөрсөн цэгт эрх бүхий этгээд зориулалтын тоног төхөөрөмжөөр ландфилл аргаар газарт булах,
2.7.1.2. Химийн аргаар зарим төрлийн хог хаягдлыг урвалд оруулж, боловсруулж устгах,
2.7.1.3. Биологийн аргаар байгаль орчинд ээлтэй нөхцөлөөр боловсруулж устгах,
2.7.1.4. Том оврын болон бага оврын зууханд хог хаягдлыг шатаах,
2.7.1.5. Хог хаягдлыг халдваргүйжүүлж, байгальд хоргүй болгож устгах,
2.7.2. Энгийн хог хаягдлыг савлаж хадгалах аргаар устгахыг хориглоно.
2.7.3 Хог хаягдлыг сэргээн ашиглах, дахин боловсруулах үйл ажиллагаа хийгдсэний дараа үлдсэн хог хаягдлыг энэ журмын 2.7.1-д заасан аргын аль тохирохыг ашиглан хог хаягдлыг устгана.
2.8. Энгийн хог хаягдлыг булшлах гэж Хог хаягдлын тухай хуулийн 4.1.14-д заасанг ойлгох ба хуулийн 16, 17 дугаар зүйлд зааснаас гадна дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
2.8.1. Байгальд 5-10 жилд хоргүйгээр уусч алга болох хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт зөвшөөрөгдсөн ландфилл талбайд зориулалтын тоног төхөөрөмжөөр булшлана.
2.8.2. Байгальд ...-ээс дээш жилийн дараа уусах, хоргүй болох хог хаягдлыг булшлахыг хориглоно.
2.8.3.
ГУРАВ. НИЙСЛЭЛИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ЭРХ, ҮҮРЭГ
3.1.Хог хаягдлын талаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Хог хаягдлын тухай хуулийн 9.2-д зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
3.1.1. Хог хаягдлын зардлын нэгж тариф, үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоохдоо Нийслэлийн Засаг даргад танилцуулж, зөвшилцсөн байна.
3.1.2. Хог хаягдлын менежементийг боловсронгуй болгох ажиллагаанд оролцох, дэвшилтэд арга технологи санал болгох, хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд оролцоно.
3.2.Хог хаягдлын талаар нийслэлийн Засаг дарга Хог хаягдлын тухай хуулийн 9.3-т зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
3.2.1. Нийслэлийн Засаг дарга хог хаягдалтай холбоотой харилцааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаар дамжуулж хэрэгжүүлнэ.
3.2.2. Энгийн хог хаягдлыг ангилах, сэргээн ашиглах, дахин боловсруулах, булшлах, шатаах үйл ажиллагаанд хяналт тавьж, хог хаягдлыг зүй зохистой устгах арга хэмжээг тогтмол авна.
3.2.3. Хог хаягдлыг сэргээн ашиглаж, дахин боловсруулж бий болгосон бүтээгдэхүүн, түүхий эдийг ашиглах, борлуулахад дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажиллана.
3.2.4. Хог хаягдлын тухай хуулийн 16.9-д заасан зөвшилцөөнд хамтран оролцож, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрт дэмжлэг үзүүлнэ.
3.2.5. Хог хаягдал үүссэн, цуглуулсан, цэвэрлэсэн, ангилсан, тээвэрлэсэн, сэргээн ашигласан, дахин боловсруулсан, устгасан, шатаасан, булшилсан төрлөөр хог хаягдлын мэдээг нарийвчлан гаргаж, холбогдох дээд шатны байгууллагад хууль тогтоомжид заасан хугацаанд хүргүүлэх, мэдээний дагуу хог хаягдлын зохион байгуулалтад дүн шинжилгээ хийж, боловсронгуй болгох арга хэмжээг авч ажиллана.
3.2.6. Хог хаягдлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй технологиор хог хаягдлын асуудлаа шийдвэрлэж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох, үйл ажиллагааг нь дэмжих ажлыг зохион байгуулна.
3.2.7. Аюултай хог хаягдлыг савлах, түр хадгалах, тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа хууль тогтоомж, дүрэм, стандартын дагуу явагдаж байгаад хяналт тавих, шаардлагатай тохиолдолд гарсан зөрчлийн талаар холбогдох төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэж зөрчлийг арилгах арга хэмжээ авна.
3.3.Хог хаягдлын талаар дүүргийн Засаг дарга Хог хаягдлын тухай хуулийн 9.4-т зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
3.3.1.Энгийн хог хаягдал цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулах ба гэрээний биелэлтэд тогтмол хяналт тавина.
3.3.2. Хог хаягдлын талаар байгуулсан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах, шаардлагатай тохиолдолд цуцлах эрхтэй.
3.3.3. Хог хаягдлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй технологиор хог хаягдлын асуудлаа шийдвэрлэж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох, үйл ажиллагааг нь дэмжих ажлыг зохион байгуулна.
3.3.4. Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд аюултай хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах, хадгалах үйл ажиллагаа хууль тогтоомж, дүрэм, стандартын дагуу явагдаж байгаад хяналт тавих, шаардлагатай тохиолдолд гарсан зөрчлийн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон холбогдох төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэж зөрчлийг арилгах арга хэмжээ авна.
3.4.Хог хаягдлын талаар хорооны Засаг дарга Хог хаягдлын тухай хуулийн 9.5-д зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
3.4.1. Хог хаягдлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй технологиор хог хаягдлын асуудлаа шийдвэрлэж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгохоор тодорхойлж, дүүргийн Засаг даргад хүргүүлнэ.
3.4.2.
3.5.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Хог хаягдлын тухай хуулийн 10.1-д зааснаас гадна дараахь эрх эдэлнэ:
3.6.Хог хаягдлын талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Хог хаягдлын тухай хуулийн 10.2-т зааснаас гадна дараахь үүрэг хүлээнэ:
3.6.1. Энгийн хог хаягдал цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулна.
3.6.2. Энгийн хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэхдээ байгаль орчинд нөлөөлөх байдлын /ерөнхий болон нарийвчилсан/ үнэлгээ хийлгэсэн байна.
3.6.3. Энгийн хог хаягдлыг ангилах, цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагааг байгаль, хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй техник, тоног төхөөрөмжийг нэвтрүүлж гүйцэтгэнэ.
3.6.4. Энгийн хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагааг эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Хог хаягдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан холбогдох зөвшөөрөл авч, бүртгэлийг хийлгэсэн байна.
3.7.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хог хаягдалтай Хог хаягдлын тухай хуулийн 10.3-т зааснаас гадна холбоотой дараахь үйл ажиллагааг хориглоно:

ТАВ. ХОГ ХАЯГДЛЫН МЭДЭЭЛЛИЙН САН, ХЯНАЛТ
5.1. Хог хаягдлын мэдээллийн санг нийслэл дараах байдлаар зохион байгуулна:
5.1.1. Хог хаягдлын мэдээллийн нийслэлийн дэд санг Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, дүүргийн мэдээллийн дэд санг дүүрэг тус бүр хариуцан гүйцэтгэнэ.
5.1.2. Дүүрэг хог хаягдлын мэдээг сар бүрийн 05-ны дотор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хог хаягдал хариуцсан нэгжид илгээнэ. Энэхүү нэгж нийслэлийн хог хаягдлын мэдээг нэгтгэж, мэдээллийн дэд санг тогтмол баяжуулна.
5.1.3. Энэ журмын 1.5.1-д заасан эрх бүхий этгээд хог хаягдлын мэдээг сар бүрийн 30-нд харьяа дүүргийн хог хаягдал хариуцсан нэгжид илгээнэ.
5.1.4. Захирагчийн ажлын алба хог хаягдлын нэгдсэн мэдээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд хүргүүлнэ.
5.2. Энэ журмын биелэлтэд хороо, дүүргийн Засаг дарга, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжлийн байгууллага, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хяналт тавина.
ЗУРГАА. ХОРИГЛОХ ЗҮЙЛС, ХАРИУЦЛАГА
6.1. Ил задгай, тусгай зориулалтын төхөөрөмжөөс гадуур хог хаягдал шатаахыг хориглоно.
6.2. Улаанбаатар хотын зөвшөөрсөн төвлөрсөн хогийн цэгээс бусад газар хогийн цэг байгуулахыг хориглоно.

Дээрхи журмын төслийг та дэмжиж байна уу ? *
Та саналаа дэлгэрэнгүй бидэнд доор бичиж илгээнэ үү
Your answer
Submit
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Additional Terms