"Улаанбаатарын хамгийн таатай оффисууд" жагсаалт 2 дахь жилдээ!
Хүмүүс өдрийн тал буюу талаас ч их цагийг оффис дээр өнгөрүүлдэг болохоор оффисын тав тух, ажлын уур амьсгал гэдэг амьдралынх нь чанарт томоохон нөлөө үзүүлдэг. Тиймээс бид байгууллагуудад чадварлаг боловсон хүчнийг бүрдүүлэхэд туслах зорилгоор өнгөрсөн жилээс эхлэн Улаанбаатарын хамгийн таатай оффисуудыг олж, ажлын орчиндоо санаа тавьдаг байгууллагуудыг алдаршуулах болсон юм. 2018 оны жагсаалтаа бид 2000 гаруй уншигч, 120 гаруй хамтрагчийнхаа санал хүсэлтэд тулгуурлан гаргаж, анх удаа Улаанбаатарын хамгийн таатай 10 оффисыг танилцуулсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Уг жагсаалтыг гарснаас хойш компани, байгууллагууд оффисоо тохижуулах, ажлын таатай орчныг бий болгох урам зориг, санаа сэдэл авснаа бидэнд дуулгаж, зарим нь ирэх жилийн жагсаалтад “хүч үзэх” сонирхолтойгоо мэдэгдэж байв.

Ийнхүү бид уншигчид, мэргэжилтнүүдийн зүгээс ихээхэн талархал хүлээсэн “Улаанбаатарын хамгийн таатай оффисууд” жагсаалтаа дахин зарлаж, хамгийн таатай ажлын орчныг бүрдүүлсэн оффисуудыг эрэлд эргэн гарч байна. Оффисуудыг шалгаруулахдаа бид уламжлал ёсоор ажлын орчны тохижилт, байгууллагын соёл, сургалт хөгжүүлэлт гэсэн гурван гол шалгуурыг барина.

Ингэхдээ уншигч таны саналыг харгалзаж үзэх юм шүү. Тиймээс та оффисын шинэлэг, өвөрмөц шийдэлтэй, ажилтнууддаа хөгжих, сэтгэл хангалуун байх орчинг санал болгодог, товчхондоо ажиллахад урамтай, таатай оффистой байгууллагуудыг 5 сарын 10-ны өдрөөс өмнө санал болгоорой.

2018 оны жагсаалтыг үзэх: www.unread.today/posts/post/1476
Таны нэр *
Your answer
Имэйл хаяг *
Your answer
Санал болгох байгууллага/оффис *
Your answer
Та яагаад тус байгууллагын оффисыг манай жагсаалтад багтах ёстой гэж бодож байна вэ? Ямар онцлог шинжүүдтэй вэ? *
Your answer
Та энэ байгууллагын оффисыг яаж мэддэг вэ? *
Холбогдох утасны дугаар *
Your answer
Submit
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy