Дата сэтгүүл зүйн Хакатонд оролцох хүсэлт илгээх хуудас
Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв, ХБНГУ-ын Дойче Велле Академи хамтран зохион байгуулж буй #HackInequality сэдэвт дата сэтгүүл зүйн Хакатонд оролцох хүсэлтээ илгээхээс тань өмнө дараах товч мэдээллийг хүргэж байна.

Энэ нь Монголын сэтгүүл зүйн салбар дахь анхны Хакатон бөгөөд өндөр шагналын сантай. Гэвч шагналаас илүүтэй өөр өөр мэргэжил, туршлага бүхий хүмүүс нэг баг болж, хамтран ажиллаж, олон улсын болон дотоодын туршлагатай менторуудаас суралцах, цагийг зугаатай өнгөрөөхийн зэрэгцээ дата сэтгүүл зүйн "тасархай" бүтээл туурвих боломжийг нээж буй.

Иймд, тус үйл ажиллагаанд оролцох хүсэлт маш олон ирэх бөгөөд Та ажиллах тодорхой сэдэв, нэгдэх багтай байж гэмээнэ дата сэтгүүл зүйн Хакатонд өрсөлдөж чадах билээ. Дата сэтгүүл зүйн Хакатонд 4-5 хүнтэй нийт 10 баг оролцох юм. Баг бүр заавал сэтгүүлчтэй байх бөгөөд мөн дизайнер, хөгжүүлэгч, аналист, оюутан гэх мэт өөр өөр мэргэжил, туршлага бүхий хүмүүсээс бүрдсэн байна. Тухайлбал, дан сэтгүүлчдээс, эсвэл дизайнеруудаас бүрдсэн баг байж болохгүй.

Сэдвээ сонгож, багаа бүрдүүлэх ажлыг гуравдугаар сарын 21-ний орой болох "Санаагаа уралдуулах өдөрлөг"-ийн үеэр хийнэ. Энэхүү хүсэлтийг илгээсний дараа Та #HackInequality дата сэтгүүл зүйн Хакатонд оролцогчдын хаалттай FB бүлэгт элсэх боломжтой болох бөгөөд илүү тодорхой мэдээллийг тэндээс авах юм.

Жич: Та энэхүү бүртгэлийн хуудсаар бүртүүлэхдээ заавал Gmail хаягтай байх ёстойг анхаарна уу.

Email address *
Овог нэр *
Your answer
Нас *
Your answer
Хүйс *
Утасны дугаар *
Your answer
Та Хакатонд хэрхэн оролцох вэ?
Хэрэв Та одоогоор баггүй, ганцаараа оролцохоор бүртгүүлэх бол гуравдугаар сарын 21-ний 18:00 цагт эхлэх "Санаагаа уралдуулах өдөрлөг"-ийн үеэр өөрийн санаа бодолтой нийцэх багаа олж авах боломжтой.
Next
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service