Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар Монголын Хуульчдын холбооны гишүүдийн дунд явуулах судалгааны асуулт
1. Та аль эрх зүйн чиглэлээр дагнаж мэргэшсэн бэ?
2. Та хуульчаар хэдэн жил ажиллаж байна вэ?
3. Таны нас хэд вэ?
4. Та хууль зүйн аль салбарт ажилладаг вэ?
5. Та Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй танилцсан уу?
6. Та хуульчийн хувьд Монгол Улсын одоогийн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна уу?
7. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдсан асуудлуудаас дэмжиж буй зүйлсээ нэрлэнэ үү. *
Your answer
8. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу явагдаж байна гэдэгтэй санал нийлэх үү?
9. Улсын Их Хурал улсын төсвийг хэлэлцэн батлах явцдаа Засгийн газрын санал авалгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглох тухай заалтыг Үндсэн хуульд тусгахыг дэмжих үү?
10. Улсын Их Хурлын сонгуулийн “тогтолцоо”, журмыг хуулиар тогтооно гэсэн зохицуулалт Үндсэн хуульд тусгахыг дэмжиж байна уу?
11. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах Улсын Их Хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, дүгнэлт гаргах эрх бүхий төрийн хяналтын байгууллага нь хуульд заасан үндэслэлээр болон Улсын Их Хурал үүрэг болгосноор гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд болон хуульд заасан бусад эрх бүхий байгууллага, албан тушаалтны санхүү, төсвийн сахилга, үйл ажиллагааны болон хариуцлагын хяналтыг хараат бусаар хэрэгжүүлнэ гэсэн заалтыг Үндсэн хуульд тусгахыг дэмжиж байна уу?
12. Улсын Их Хурал нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах түр хороо байгуулж ажиллах зохицуулалтыг Үндсэн хуульд тусгахыг дэмжих үү?
13. Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа “тавиас доошгүй ажлын өдөр” чуулна гэснийг “далан таваас доошгүй ажлын өдөр” чуулна гэж өөрчлөхийг дэмжих үү?
14. Хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар бус “дийлэнх олонх”-ийн саналаар хуулийг эцэслэн баталдаг байхыг дэмжих үү
15. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасахыг та дэмжих үү?
16. Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх эрхийг хасахыг дэмжих үү?
17. Ерөнхий сайд болон Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь Улсын Их Хурлын гишүүн байж болох хязгаарлалтыг Үндсэн хуульд тусгахыг дэмжих үү?
18. Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх /Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах/ шийдвэрийг гаргадаг байхыг дэмжих үү?
19. Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь огцорсноос үл хамааран Ерөнхий сайд огцорсноор Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцордог байхыг дэмжих үү?
20. Засгийн газар 1/Хууль зүй, дотоод хэргийн яам, 2/Сангийн яам, 3/Гадаад хэргийн яам, 4/Батлан хамгаалах яам, 5/Байгаль орчны яам гэсэн үндсэн чиг үүргийн 5 яамтай байхыг Үндсэн хуульд нэрлэн зааж, Ерөнхий сайд нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн чиглэлийн нийт 7 хүртэл яам нэмж байгуулах саналыг Улсын Их Хуралд оруулах эрхтэй байхаар Үндсэн хуульд тусгахыг дэмжих үү?
21. Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой байх, шатлан дэвших зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд Төрийн албаны төв байгууллага хяналт тавина гэсэн зохицуулалтыг дэмжиж байна уу?
22. Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр болон хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглох заалтыг Үндсэн хуульд тусгахыг дэмжих үү?
23. Шүүхийн ерөнхий зөвлөл 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байх талаар Үндсэн хуульд тусгахыг дэмжих үү
24. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохоор Улсын Их Хуралд танилцуулж дэмжсэнийг, бусад шүүхийн шүүгчийг томилохоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосныг Ерөнхийлөгч 72 цагийн дотор батламжилдаг байхаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжих үү?
25. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас шүүгчдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар сонгож, Монгол Улсын Ерөнхийлөгч 72 цагийн дотор батламжилдаг байх зохицуулалтыг дэмжих үү?
26. Монгол Улсын “дөчин нас” хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр, Монгол Улсын “гучин нас” хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилдог байхыг дэмжих үү?
27. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна уу?
28. Монгол Улсын нутаг дэвсгэр засаг, захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум, хотод, сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, хот нь хороонд хуваагдахаар Үндсэн хуульд бэхжүүлэхийг та дэмжих үү?
29. Баг, тосгон, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүрэг, хотын засаг дарга шууд томилдог байхыг дэмжих үү
Та Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгах шаардлагатай өөр ямар асуудал байна гэж үзэж байна вэ?
Your answer
Submit
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google.