Зөвлөмж : Та өөрийн үржлийн газрын Үржүүлгийн нэрийг сонгохдоо аль болох энгийн бөгөөд үржүүлж гаргах нохойны үүлдрийг илэрхийлэх нэр сонгохыг зөвлөж байна. Үржүүлгийн нэр + Нохойны нэр болон хоорондын хоосон зай бүгд нийлээд 27 тэмдэгтээс хэтрэхгүй байх ёстойг анхаарна уу.
Мөн MKF, FCI-д бүртгэгдэх үржлийн нэр нь дэлхий дээрх үржлийн нэрний нийт сантай давхцаагүй нэр байх ёстой тул гадаад үг бага ашигласан нэр эхний сонголтоороо баталгаажих магадлал өндөртэйг анхаарна уу.
САНАМЖ:
Сонгосон үржлийн нэр нь бүртгэгдээгүй эсэхийг шалгахын тулд дараах алхамыг анкет бөглөхөөс өмнө хийнэ үү.
1.
www.mkf.mn/members хэсгээр орж одоогоор Монголын Нохой судлалын холбоо-нд бүртгэлтэй байгаа үржлийн нэрнүүдийг харах
2.
www.fci.be/en/affixes/ хэсгээр орж Олон улсад бүртгэлтэй нэрсүүдээс өөрийн сонгосон нэртэй төстэй, андуурагдахаар, ижил уншигдахаар нэр байвал өөр хувилбаруудаар хүсэлтээ илгээгээрэй.