Рашаан уур ба утлага эмчилгээШүлтлэг орчин бүхий бүлээн уур чийг нь цэрийг шингэлэх, гуурсан
хоолойг тэлэх, үрэвсэл намдаах, салстын хаван хөөнгийг бууруулах үйлчилгээтэй. Сул шүлтлэг чийглэг уур нь салстын хүчиллэг орчинг
сулруулна. Өндөр температур бүхий ханасан уурын орчинд уушгин дахь
хийн солилцоо мэдэгдэхүйц дээшлэх бөгөөд 30 минутын дараа цулцан
дахь хүчилтөрөгчийн нөөц, нүүрс хүчлийн хэмжээ
нэмэгдүүлнэ.Рашааны ууранд агуулагдах сөрөг аэроионуудаар
амьсгалах үед цэрийг шингэлэх, цэр ялгаралтыг сайжруулж, амьсгалын
замыг чөлөөтэй болгох, амьсгалын замын салстын намираа хучуур
эсийн үйл ажиллагааг сайжруулах, үрэвслийг намдаах, дархлалыг
сайжруулах эмчилгээний үйлчлэл үзүүлнэ. Азотын диоксид, болон
устөрөгчийн ион нь хүчтэй ангижруулагч үйлдэлтэй. Рашааны ууранд
агуулагдах бичил бодисууд: Давсан мананцар, /хлорид, сульфат,
бромид, иодид натри, кальци, магни г.м/, аэроионууд бий болдог нь
амьсгалын замын эрхтний салст бүрхүүлийн эдгэрэлт, нөхөн
төлжилтийг түргэсгэн, цэр ялгаруулах үйл ажиллагааг сайжруулах
үйлдэлтэй.