СУРГАЛТЫН ГЭРЭЭ
А. Gantuya Digital marketer Дижитал бүтээгч ментор хөтөлбөрийн ЭРХ, ҮҮРЭГ
А.1.Gantuya Digital marketer "
Дижитал бүтээгч ментор " хөтөлбөр нь батлагдсан стандарт хөтөлбөр, сургалтын төлөвлөгөө, сургалтын хуваарийн дагуу үйл ажиллагаагаа явуулах;
А.2.
Хичээлийн хуваарийг шаардлагатай тохиолдолд өөрчлөх;
А.3.
Суралцахад шаардлага хангасан онлайн программ, сургалтын цахим номоор хангах;
А.4.
Суралцагчдын сургалтын явцад хяналт тавих, түүнд зохих туслалцааг үзүүлэх;
А.5.
Сургалтын чанар, агуулга, сургагч багшийн ур чадвар болон бусад сургалттай холбоотой асуудлаар гаргасан санал хүсэлт, гомдлыг шийдвэрлэх;
А.6.
Багшийн өгсөн даалгаврыг удаа дараа хийгээгүй, видео хичээлүүдээ цаг тухайд нь үзэж судлаагүй суралцагчийн гэрээг цуцлах сануулгыг өгөх;
A. Гэрээ хийснээс хойш ямар ч тохиолдолд сургалтын төлбөрийг буцаан олгохгүй;
Б. ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОГЧ СУРАЛЦАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
Б.1. СУРАЛЦАГЧ НЬ ДАРААХ ЭРХ, ҮҮРЭГТЭЙ. ҮҮНД:
Б.1.1. Батлагдсан сургалтын төлөвлөгөөний агуулга, стандартыг бүрэн эзэмшиж, багшийн тавьж буй зүй ёсны шаардлагыг биелүүлж, амжилттай сайн суралцах;
Б.1.2. Суралцахад шаардлагатай нөхцөл бололцоо, сургалтын программ, онлайн сургалтын материалаар хангуулах;
Б.1.3. Онлайн сургалтын дүрмийг дагаж мөрдөх;
Б.1.4. Сургалтын чанар, агуулга, сургагч багшийн ур чадвар болон бусад сургалттай холбоотой асуудлаар санал хүсэлтээ бичгээр гаргах;
Б.1.5. Суралцагчийн мэдлэг, чадвар, дадал, ахицын үр дүнгийн талаар мэдээлэл өгөх ба байнгын харилцаа холбоотой байж хамтран ажиллах;
Б.1.6. Суралцагч нь гэрийн даалгавраа хийх нөхцөл бололцоо,техник хэрэгсэл /компьютер, интернет/-ээр өөрсдийгөө хангах;
Б.1.7. Сургалтын хуваарийн дагуу цаг хугацаандаа сургалт, уулзалтандаа хамрагдаж байх;
Б.1.8. Суралцагчийг сургалт эхлэхээс 5 минутийн өмнө онлайн уулзалтанд бэлэн байх, суралцагчийн анхаарал төвлөрөх дуу чимээ багатай орчныг нь бүрдүүлж өгөх;
Б.1.9. Суралцагч нь хүндэтгэх шалтгаанаар тухайн өдрийн сургалтад суух боломжгүй болсон тохиолдолд багшид урьдчилан мэдэгдэнэ.
Б. 1.10 Суралцагч нь онлайнаар суралцах техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг өөрсдөө хариуцна.
Г: БУСАД ЗААЛТ
Г.1. "Дижитал бүтээгч ментор " онлайн хөтөлбөрт хамрагдаж байгаа суралцагч нь сургалтын хөтөлбөр агуулгыг хуулбарлан бусдад заах, тараах мөн сургалын хөтөлбөрийн платформын эрхээ бусдад шилжүүлэхийг хатуу хориглоно.
Г.2. Онлайн хөтөлбөрийн бүх мэдээлэл нууц мэдээлэл бөгөөд суралцагч нь нууцлалыг хадгалах үүрэгтэй. Энэхүү үүргийг зөрчиж, бусдад зөвшөөрөлгүйгээр тараах, нууц хадгалах үүргээ зөрчсөн тохиолдолд түүнээс үүдсэн хохиролын зардлыг бүрэн хариуцна.
Г.3. Хэрэв дээрх заалтыг зөрчсөн нь нотлогдвол холбогдох хууль журмын дагуу шийдвэрлүүлнэ.
Г.4 Ямар ч нөхцөлд СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ БУЦААХГҮЙ тул хөтөлбөрт бүртгүүлэхээс өмнө сайтар тунгаан шийдвэрийг гаргаж, шийдвэрийн хариуцлагыг бүрэн хүлээнэ.
Та энэхүү маягтыг бөглөснөөр онлайн сургалтанд оролцох эрх болон гэрээг баталгаажсанд тооцох бөгөөд таны өгсөн мэдээлэл үнэн зөв болохыг батлаж байгаа болно.