Судалгаа
Монголын Хуульчдын Холбоо, ГХЯ, ХЗДХЯ-тай хамтран "Виз, шилжилт хөдөлгөөний асуудлаар хуулийн зөвлөгөө өгөх үндэсний эрх зүйн орчин" хэлэлцүүлгийг 2017 оны 1 сарын 30-ны Даваа гарагт зохион байгуулах бөгөөд тус хэлэлцүүлэгт зориулан Монголын Хуульчдын Холбооны Олон Улсын Эрх Зүйн Хороо болон Өмгөөллийн "FOM Partners" ХХН-тэй хамтран хуульч, өмгөөлөгчдийн дунд тандалт судалгаа хийж байгаа билээ. Тус судалгааны зорилго нь виз, шилжилт хөдөлгөөний асуудлаар хууль зүйн туслалцаа үйлчилгээ үзүүлэх өнөөгийн орчинг тодорхойлох, өмгөөлөгчдийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлоход оршино.
Your answer
* 1. Та виз, шилжилт хөдөлгөөний асуудлаар үйлчлүүлэгчдээ урьд өмнө нь хууль зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлж байсан уу?
2. Та виз, шилжилт хөдөлгөөний асуудлаар хууль зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлж байсан бол хэдэн удаа үзүүлж байсан бэ?
3. I асуултанд тийм гэж хариулсан бол виз, шилжилт хөдөлгөөний ямар асуудлаар хууль зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлж байсан бэ?
4. Монгол Улсад гадаадын болон дотоодын шилжилт хөдөлгөөн нэмэгдэж байна. Танай байгууллагад виз, шилжилт хөдөлгөөний асуудлаар мэргэшсэн хуульч байгаа юу?
* 5. Өмнөх асуултад "байгаа" гэж хариулсан бол хэдэн хуульч виз, шилжилт хөдөлгөөний асуудлаар мэргэшсэн бэ?
6. Та виз, шилжилт хөдөлгөөний асуудлаар хууль зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлж байсан бол үйлчлүүлэгч тань аль улсын иргэн байсан бэ?
* 7. Виз, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой хууль, эрх зүйн сургалт, семинар Монголын Хуульчдын Холбооноос болон бусад байгууллагаас зохион байгуулбал Та болон танай байгууллага хамрагдах уу?
* 8. Таны бодлоор гадаадын виз, шилжилт хөдөлгөөний асуудлаар хууль зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх эрх зүйн орчныг сайжруулах хэрэгцээ шаардлага байна уу?
* 9. Шилжилт хөдөлгөөн нэмэгдэхийн хирээр Монгол Улсын иргэд гадаадын аль нэг улсын иргэншилтэй болох нь нэмэгдэж байна. Зарим хүмүүс давхар иргэншлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үздэг. Та давхар иргэншлийн талаар ямар бодолтой байдаг вэ?
Submit
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google.