ДЭЛХИЙН УЛС ОРНУУД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН МЭРГЭЖИЛ ЧАДВАРЫН МЭДЭЭЛЛИЙН САНД САНАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУУДАС
Ерөнхий мэдээлэл
Агуулга
Дэлхийн улс орнуудад өндөр мэдлэг, боловсрол, технологи, ур чадвар эзэмшин олон улсын байгууллага, гадаадын пүүс компаниудад нэр төртэйгээр ажиллаж буй болон хувиараа амжилттай бизнес эрхлэгч монгол иргэдийн талаарх мэдээллийг нэгтгэх, бүртгэх, цуглуулах уг мэдээлэлд тулгуурлан “Дэлхийн Улс Орнууд дахь Монголчуудын мэргэжил чадварын Мэдээллийн Сан” боловсруулах төсөлд та өөрийн хувь нэмрээ оруулна уу.
Хариуцагч
Энэхүү “Дэлхийн Улс Орнууд дахь Манлайлагч Монголчуудын Мэдээллийн Сан” үүсгэх ажлыг Монгол Улсын Гадаад Харилцааны Яам болон Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ хариуцан зохион байгуулах бөгөөд ажлын хэрэгжилтэд хяналт тавина.
Зорилго
Эх орноо хилийн чанадад сурталчилж, Монгол улсынхаа нэр төрийг дэлхийд өргөж яваа Дэлхийн Улс Орнууд дахь монгол иргэдийн эх орныхоо хөгжилд оруулж буй хувь нэмэр, оролцоо, байгуулсан гавьяаг үнэн бодит мэдээлэлд тулгуурлан тодруулах
Ач холбогдол
Mонгол иргэдийн эх орныхоо хөгжилд оруулж буй хувь нэмэр, оролцоо, хийж бүтээж буй ажлыг олон нийтэд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, улмаар төр засгийн зүгээс үнэлүүлэх, урамшуулах, тэдэнтэй хамтран ажиллах бололцоог олгох, ирээдүй хойч үедээ үлгэр дуурайл болгох, хэрэгцээт салбар, байгууллагуудтай холбох гүүр бий болох, хэрэгцээт мэдээллийг зорилтод бүлгэд чиглүүлэн түгээх боломжийг бүрдүүлэхэд энэхүү төслийн зорилго оршино.
Хүсэлт
Иймд та хувийнхаа зүгээс дээрх нөхцөлийг тодорхой хэмжээнд хангаж буй монгол иргэдийг санал болгон мэдээлэл ирүүлнэ үү?

Мэдээллийг 2017 оны 6 сараас эхлэн хүлээн авч байна. Төслийн эхний судалгааны шат дууссан үед мэдээлэл авах хугацааг хаах болно.

Овог нэр (Овог нэрийг бүтэн мэдэхгүй бол өөрийн мэдэх хэмжээнд оруулна уу) *
Your answer
Ажлын газар, мэргэжил, албан тушаал, зэрэг цол (та өөрийн мэдэх хүрээнд) *
Your answer
Улс, хот *
Your answer
Холбоо барих мэдээлэл (цахим шуудангийн хаяг, утас, сошиал хаяг - хэрэв та мэдэх бол)
Your answer
Манай төсөлтэй холбоотой бидэнд ирүүлэх хүсэлт, хамтран ажиллах санал (сайн дураар)
Your answer
Мэдээллийг ирүүлсэн таны овог нэр, улс хот, холбогдох хаяг (сайн дураар)
Your answer
Төслийн багийн зүгээс
таны санал болгосон хүмүүстэй холбогдож, өөрийн зөвшөөрлийг үндэслэн, дэлгэрэнгүй мэдээллийг бүрдүүлэхээр хичээнгүйлэн ажиллах болно.

Мөн мэдээллийн үнэн зөв байдлыг нягтлах, мэдээлэлд гарсан өөрчлөлтийг шинэчилэн бүртгэж явах бөгөөд бичиж ирүүлсэн хувийн мэдээллийг төслийн зорилгоос бусад хэлбэрээр гуравдагч этгээдэд аливаа хэлбэрээр дамжуулахгүй, алдахгүй байх мэдээллийн сангийн нууцлалыг хариуцан ажиллана.

Биднийг дэмжиж буй танд баярлалаа
Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ
“Дэлхийн Улс Орнууд дахь Манлайлагч Монголчуудын Мэдээллийн Сан” үүсгэх ажлын баг

Submit
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Additional Terms