Иргэний эрх зүй ЭЗ 4, ЭЗ 2.5, ЭЗ 4 /орой/
Та ангиа сонгоно уу *
Таны овог *
Your answer
Таны нэр *
Your answer
Таны email хаяг
Your answer
1. Иргэний хууль тогтоомж нь:
2. Иргэний эрх зүйн харилцааны оролцогч нь:
3. Хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг:
4. Иргэний хууль тогтоомжийг:
5. Иргэний хуулиар Иргэний эрх зүйн хамгаалалтад шинээр нэмэгдсэн аргыг дугуйлна уу?
6. Иргэдийн иргэний эрх зүйн чадварыг:
7. Иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай субьект нь:
8. Иргэний эрх зүйн чадамж нь хязгаарлагдсан этгээд:
9. Иргэний эрх зүйн чадамжгүй этгээдийн нэрийн өмнөөс
10. Хуулийн этгээдийн чадвар нь:
11. Болзол тавьж хийсэн хэлцэл нь
12. Дараахь байгууллагуудаас аль нь хуулийн этгээдийн эрхтэй байгууллагад орохгүй вэ?
13. Номин компани, Хүнс трейд компани 2 нь өөрсдийн эд хөрөнгөө нэгтгэж “Билгүүн“ трейд нэртэйгээр цааш үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон. Хууль зүйн үүднээс энэхүү 2 компанийн үйл ажиллагааг:
14. “Номин хүнс трейд“ компани нь үйл ажиллагаагаа салгаж “Номин“ /худалдааны үйл ажиллагаа эрхлэх/, “Хүнс трейд“ /үйлдвэрлэл эрхлэх/ компани болон салсан. Хууль зүйн үүднээс “Номин хүнс трейд“ компани нь:
15. Аль нь буруу вэ? Хэлцэл гэдэг нь:
16. Нэг этгээд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийж
17. Аль нь буруу вэ? Хэлцлийг доорхи хэлбэрээр хийнэ:
18. ИЭЗ-н хугацааг тогтоох үндэслэл нь:
19. Иргэний эрх зүйд хугацааг тоолохдоо:
20. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол хугацааг
21. Иргэн “Э” Онгийн хийдийн тууринд дарагдмал үнэт эд зүйл байдгийг бусдаас сонсож өөрөөсөө хөрөнгө хүч гарган хайгуул хийж эрсэн зүйлээ олоход түүний дотор түүхийн дурсгалт зүйл ч байсан байна. Гэтэл уг хийдийн захиргаа дарагдмал эд зүйлийн өмчлөгч нь бид тул бүрэн хэмжээгээр авна гэж маргаан үүсгэжээ. Энэ тохиолдолд:
22. Шударга эзэмшигч өөрийн эзэмшлээс алдсан эд хөрөнгөө хэдэн жилийн дотор шинэ эзэмшигчээс шаардах эрхтэй вэ?
23. А өөрт хэрэгцээгүй болсон телевизороо хог дээр хаяжээ. Телевизорыг олж авсан Б хэдэн жил телевизорыг эзэмшсэнээр түүнд өмчлөх эрх үүсэх вэ?
24. Иргэний хуульд зааснаар өмчлөгч нь:
25. А нь 3 адуу олжээ. Тэрээр энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн ба 3 адуу олдсон талаар нийтэд мэдээлснээс хойш хагас жил өнгөрсөн ч эзэн нь тогтоогдоогүй байна. А нь 3 адууг үр төлийн хамт өмчлөх эрхтэй юу?
26. Иргэн А автомашин худалдан авахыг хүснэ. Өөрт нь хангалттай хэмжээний мөнгө байхгүй байх тул найз Б-гээсээ мөнгө зээлдэж авчээ. Зээлээ хугацаанд нь буцаан төлөх баталгаа болгож эд хөрөнгөө найз Б-дээ шилжүүлжээ. Энэ нь:
27. Хөдлөх хөрөнгөтэй холбоотой барьцааны гэрээг иргэн А ба Б амаар байгуулжээ. Энэ гэрээг ямар хэлбэрээр байгуулах ёстой вэ?
28. Иргэн А банктай зээлийн гэрээ байгуулж үл хөдлөх хөрөнгө буюу газраа барьцаалжээ. Энэ нь:
29. Гэрээ байгуулах саналд:
30. А нь Б-тэй Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймагт С-ийн гэрийг гэлт тэрэгний тээшээр тээвэрлүүлэхээр тохирчээ. Б-ийн үүрэг гүйцэтгэх газрыг тодорхойлно уу?
31. А нь Б-ээр номынхоо зурган чимэглэлийг хийлгэхээр гэрээ байгуулсан ба гэрээнд үүрэг гүйцэтгэх хугацааг заагаагүй байжээ. Б нь үүргээ ямар хугацаанд гүйцэтгэх ёстой вэ?
32. Үүргийн гүйцэтгэлийг хангах аргад аль нь хамаарахгүй вэ?
33. Худалдах, худалдан авах гэрээ нь
34. Бэлэглэлийн гэрээг:
35. Бэлэглэлийн гэрээг ямар тохиолдолд байгуулсанд тооцох вэ?
36. Зээлийн гэрээгээр шилжүүлж байгаа зүйл нь:
37. Зээлийн гэрээг:
38. Санхүүгийн түрээсийн гэрээг ямар хэлбэрээр байгуулах вэ?
39. Санхүүгийн түрээсийн гэрээний зүйлд аль нь хамаарах вэ?
40. Түрээсийн гэрээний зүйлд аль нь хамаарах вэ?
41. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь:
42. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас аялалыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээг дуусгавар болгон, жуулчныг буцаахтай холбоотой зардлыг
43. Даалгавар гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргийг өөрчлөх
44. Хөрөнгө итгэмжлэх гэрээг:
45. Хөрөнгө итгэмжлэх гэрээгээр итгэмжлэгдсэн өмчлөгч нь итгэмжилсэн хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагаа явуулсны төлөө итгэмжлэгчээс
46. Шагнал олгохоор нийтэд амласнаас үүсэх үүрэг, уралдаан зарласнаас үүсэх үүргийн гол ялгаатай тал нь:
47. Асран тэтгэгч нь асруулагчийн шилжүүлэн өгсөн хөрөнгийг худалдах, барьцаалах зэргээр шилжүүлэх эрх эдлэх үү?
48. Оюуны үнэт зүйлийг өвлөх эрх хэдэн жилийн хугацаанд хадгалагдах вэ?
49. Өвлүүлэгчийн өвлүүлсэн хөрөнгийг дараахь хүмүүсээс аль нь нэгдүгээр ээлжинд өвлөн авах эрхтэй вэ?
50. Гэрээслэгч бүх эд хөрөнгөө хууль ёсны өвлөгч бус этгээдэд гэрээсэлсэн тохиолдолд
51. 18 насанд хүрээгүй этгээдийг шүүх хуралдааны танхимд байлгаж болох уу?
52. Шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч шүүх хуралдаанаар нэгэнт хэлэлцэж эхэлсэн хэргийг хянан шийдвэрлэж дуусах буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулах, түдгэлзүүлэх хүртэл өөр хэргийг хянан шийдвэрлэх
53. Хариуцагч нь хуулийн этгээд бол нэхэмжлэлийг аль шүүхэд гаргах вэ?
54. Иргэн Г нь иргэн Д-ээр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах өөрийн эзэмшлийн 0,65 га газарт барилгын ажил гуйцэтгуулэхээр гэрээ хийж ажлын хөлсний урьдчилгаа болгон 20 сая төгрөгийг өгчээ. Гэтэл Д нь уг ажлыг огт хийгээгүй байна. Иргэн Г түүнтэй уулзахаар Баянзүрх дүүрэгт байрлах гэрт нь очтол нэгэн үл таних хүн Д нь энэ байрыг хөлслөн сууж байгаад хугацаа нь дуусан гарсныг хэлжээ. Иргэн Г нь иргэн Д-г эрэн сурвалжлуулах хүсэлтээ аль шүүхэд гаргах вэ?
55. Гэрээнд үүрэг гүйцэтгэх газрыг тусгайлан заасан бал түүнтэй холбогдсон нэхэмжлэлийг аль шүүхэд гаргаж болох вэ ?
56. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой буюу эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх тухай нэхэмжлэлийг
57. Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлтээ иргэн хаана гах вэ?
58. Хэргийн нутаг дэвсгэрийн харьяаллыг зохигч хэлэлцэн өөрчилж болох уу?
59. Хэргийг харьяаллын дагуу өөр шүүхэд шилжүүлэхэд
60. Зохигч гэдэгт
61. Хуулийн этгээдийг төлөөлж буй этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо өөрийн албан тушаал эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг
62. Иргэн О нь гадаад улсад томилолтоор явах болсон тул өөрийн найз Б-д шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг олгосон. Б нь өмгөөлөгч авах хүсэлтэй байгаа тул шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулахыг хүссэн.Б-ийн хүсэлт үндэслэлтэй юу?
63. Иргэн Б өөрийн гаргасан нэхэмжлэлтэй холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн төлөөлөгчөөр иргэн У-д итгэмжлэл өгч оролцуулж байжээ Шүүх хурал болох өдөр иргэн Б өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамтаар шүүх хуралд оролцох хүсэлт гаргажээ. Иргэн Б төлөөлөгчийн хамтраар шүүх хуралдаанд биечлэн оролцож болох уу?
64. Бусдын өмчлөлийн орон сууцыг хууль бусаар өмчлөлдөө авсан Т-тэй холбогдуулж хууль ёсны өмчлөгч Ж шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Т миний өмчлөлийн орон сууцыг өөр хүнд шилжүүлж болзошгүй тул уг нотлох баримтыг хамгаалж өгнө уу гэсэн хүсэлт гаргажээ. Ж-ийн хүсэлт хууль зүйн үндэслэлтэй юу?
65. Бичмэл нотлох баримтыг бүрдүүлэх хуулийн шаардлага ?
66. Гэрч, шинжээчийн зардал нь нөхөн төлүүлэх шүүхийн зардал мөн уу?
67. "Сүлд" ХХК нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрен давж заалдах гомдол гаргасан бөгөөд шүүх хуралдааны өмнө гомдлоосоо татгалзсан. Давж заалдах шатны шүүх нэгэнт гомдол гаргасан тул татгалзах боломжгүй гэж шүүх хуралдаан хийсэн ньүндэслэлтэй юу?
68. Нөхөн төлүүлэх шүүхийн зардлын хэмжээг
69. Давж заалдах болон хяналтын шатны шүүхээс тухайн иргэний хэргийг дахин хянан хэлэлцуулэхээр анхан шатны шүүхэд буцаасан бол анхан шатны журмаар уг хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч дахин уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болох уу?
70. Нэхэмжлэл ямар хэлбэртэй байх вэ?
71. Нэхэмжлэлийг хэн хүлээж авах вэ?
72. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд аль нь хамаарахгүй вэ ?
73. Иргэний хэрэг уусгэх хугацааг
74. Шүүх гэр бүлийн холбогдолтой хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ урьдчилан авах арга хэмжээг нэрлэнэ уу?
75. Шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авах боломжит хугацааг тодорхойлно уу?
76. Хэрэгт цугларсан нотлох баримтыг шалгах эрхтэй субъектыг нэрлэнэ уу?
77. Нэхэмжлэгч С өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжих үүднээс маргаан бүхий объектэд үзлэг хийн тэмдэглэл хөтлөжээ. Уг тэмдэглэлээ хавтаст хэрэгт нотлох баримтаар авахуулахаар шүүхэд гаргаж өгсөн байна. Энэ тохиолдолд шүүх уг тэмдэглэлийг нотлох баримтаар авах уу.
78. Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдийг нэрлэнэ уу
79. Өөр орон нутагт байгаа, шүүхэд ирэх боломжгүй гэрчийн мэдүүлэг хэрэгт заавал ач холбогдолтой бол шүүх ямар үйл ажиллагаа явуулах вэ?
80. Гадаад улсын шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг Монгол Улсын шүүх хангахаас татгалзах үндэслэлд үл хамаарах үндэслэлийг олно уу.
81. Иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримтыг бүрдүүлэх эрхтэй этгээдийг нэрлэнэ үү?
82. Шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаас нэг тал нь татгалзвал эсрэг тал нь түүнийг иш татах эрхтэй юу?
83. Бичгийн нотлох баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүхэд өгсөн тохиолдолд шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй юу?
84. Шүүх нь хэрэгт ач холбогдолтой гэж үзвэл өөрийн санаачилгаар нотлох баримтыг албадан гаргуулах эрхтэй юу?
85. Нотлох баримтыг хамгаалах тухай гаргасан шүүгчийн захирамжийг хэн биелүүлэх вэ?
86. Хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт зохигч талуудаар улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн зардал төлүүлэх асуудлыг:
87. 15 настай иргэн Х, “Н” компаниас өөрийн хөдөлмөрийн хөлсийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Шүүх та Иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай тул шүүхэд бие даан нэхэмжлэл гаргах эрхгүй эцэг, эхээрээ төлөөлүүлэн нэхэмжлэл гаргах ёстой гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. Х шүүхэд бие даан нэхэмжлэл гаргах эрхтэй юу?
88. Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг нээж, хэргийн оролцогчдын ирцийг шалгасны дараа хариуцагчийг жинхэнэ хариуцагчаар солих санал тавихад нэхэмжлэгч түүнийг ул зөвшөөрөв. Энэ тохиолдолд :
89. Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд учирсан гэм хорын хохирлыг гаргуулах нэхэмжлэлийн үнийн дүнг:
90. Нэхэмжлэгч эрх зүйн чадамжгүй этгээд байвал шүүгч:
91. "Макс" компани нь "Сант" ББСБ-ээс 25 сая төгрөг нэхэмжилж шүүхэд хандсан ба шүүгч "Сант" ББСБ-д эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай захирамж гаргажээ. Энэ үндэслэлтэй юу?
92. Нэхэмжлэгч нь тухайн нэхэмжлэлийг гаргах эрхгүй болох нь нотлогдвол:
93. Дараах асуултуудын аль нь хэргийн оролцогчдын үүрэгт хамаарахгүй вэ?
94. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хэзээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжтой вэ?
95. Иргэн Б бэлэглэлийн гэрээг хучин төгөлдөр бус гэж тооцуулахаар нэхэмжлэл гаргахдаа гэрээг эхээр нь хавсаргав. Нотлох баримтыг ангилна уу?
96. Иргэн 0-гийн нэхэмжлэлтэй орон сууцны түрээсийн төлбөр гадаадын иргэн Х-ээс гаргуулах тухай маргааныг хэлэлцсэн шүүх хуралдаан дээр О нь Х-гийн орчуулагчийг татгалзан гаргах хүсэлт тавихад шүүх хуралдаан даргалагч хүсэлтийг хулээн авахаас татгалзан энэ эрхийг зөвхөн Х эдлэх эрхтэй гэж тайлбарлав. Энэ тохиолдолд:
97. Шүүгч дангаар хянан шийдвэрлэхээр хуульд заасан хэргийг бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэжээ . Энэ тохиолдолд хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үү?
98. Дуурь бүжгийн театрт жүжиг үзэхээр очсон Ц булган шуба малгайны хамт өлгүүрийн ажилтан Р-д хадгалуулав. Жүжиг тараад хувцсаа авах гэтэл булган шубаны оронд тарваган шуба өлгөөтэй байв. Ц өөрт учирсан хохирлоо Р-ээс нэхэмжлэхэд тэрээр сард гучин мянган төгрөгийн цалинтай тул төлж чадахгүй, театрын захиргаанаас хохирлоо нэх гэжээ. Театрын захиргаа Р-ийг хөдөлмөрийн гэрээгээ биөлүүлээгүй гэдгийг тогтоосон бөгөөд ажилтны хариуцлагагүйгээс бусдад учирсан хохирлыг төлөхөөс татгалзаж байна гэв. Ц шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар хэнийг тогтоох вэ?
99. Төлөөллийн төрлийг тодорхойлно уу?
100. Хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх тохиоодолд ямар акт гаргах вэ?
Шалгалтад амжилттай оролцсонд баярлалаа submit эсвэл илгээх товчыг дарж шалгалтын материалаа илгээнэ үү.
Submit
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy