Төрийн албаны шалгалтад хамтдаа бэлдье
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН АГУУЛГЫН ХҮРЭЭНД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ
Өнөөдрийн сорилын агуулгад ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН АГУУЛГЫН ХҮРЭЭНД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ СОРИЛООС 25 тест орсон байна. Хамтдаа номоо уншъя, Хамтдаа шалгалтдаа тэнцье. 2020.10.24
1. Эрүүл мэндийн яамны сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөнтэй холбоотой түүний дэд сайдыг мөнадил ажлаас нь чөлөөлсөн тухай Засгийн газрын шийдвэр гарчээ. Уг шийдвэр зөв үү? *
1 point
2. Сонсголын бэрхшээлтэй төрийн албан хаагч А-г ажлын байранд архидан согтуурсан шалтгаанаар ажлаас халах тухай шийдвэрийг гаргахдаа ажлын хамтрагчийг нь байлцуулан гаргажээ. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа журмын дагуу явагдсан уу? *
1 point
3. Архивын ерөнхий газрын тоо бүртгэлийн ажилтан ХБНГУ руу засгийн газрын тэтгэлгээр 2 жилийн хугацаагаар магистрантурт зэрэгт суралцаж, сургуулиа төгсөөд 3 жил тухайн байгууллагадаа ажиллахаар гэрээ байгуулсан ч дипломоо аваагүй байхад нь ажилдаа ирж ор, үгүй бол оронд чинь өөрхүн авлаа, чамайг ажиллуулах боломжгүй гэжээ. Ингэж болох уу? *
1 point
4. Төрийн албан хаагч мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас удаан хугацаагаар эмчлүүлэхшаардлагатай болсноор хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Эмчилгээ дууссаны дараа эргээд ажилдаа орох хүсэлт гаргасан бол эргүүлэн ажилд нь авах боломжтой юу? *
1 point
5. Төв цэвэрлэх байгууламжийн ажилтан хурц хордлогод орж ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болсон тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хордлого тайлах эмчилгээ дууссаны дараа ажилдаа ороххүсэлтээ өгсөн боловч оронд нь өөр ажилтан авсан байна. Энэ зөв үү? *
1 point
6. Зэвсэгт хүчний ... дугаар ангид ажиллаж байсан сэтгэл зүйчийн орон тоо шинэ бүтцээр хасагдсан тул түүнийг ажлаас нь чөлөөлжээ. Орон тооны цомхотголд орсон ажилтныг ажлын байраар хангах уу? *
1 point
7. Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогч төсвийн мөнгөнөөс шатахууны зардал гэж удаа дараа өөрийн дансанд бага багаар шилжүүлж байсан нь жилийн эцсийн шалгалтаар тогтоогджээ. Ажил олгогчоос нягтлан бодогчийн буруугаа хүлээсэн, гэмээ ухаарсан нөхцөлийг харгалзан ажлаас халах асуудлыг 6 сарын хугацаагаар хойшлуулсан нь зөв шийдвэр үү? *
1 point
8. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан “Ц” Төрийн албаны зөвлөлийн гишүүний сул орон тоонд томилогдохоор эрх бүхий байгууллагаас Улсын их хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд уламжлагджээ. Энэ үед байнгын хорооны гишүүн Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комиссоос “Ц” төрийн өндөр албан тушаалтны нөөцөд бүртгэгдсэн эсэхийг асуухад энэ асуудал томилгоонд үл хамаарна гэжээ. Тийм үү? *
1 point
9. Гагнуурчин ээлжийн амралттай байх хугацаандаа нүдний болор шилжүүлэн суулгах хагалгаанд орж, үүний улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсанаас үргэлжлүүлэн эмнэлэгт эмчилгээ хийлгэжээ. Энэ байдлыг нь мэдсэн ажил олгогч оронд өөр ажилтан авчээ. Тэрээр эмчилгээ хийлгэж дуусаад ажилдаа иртэл бид нар хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан хүнийг ажиллуулах боломжгүй тул чиний оронд өөр ажилтан авч хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэжээ. Ажил олгогчийн тайлбар зөвүү? *
1 point
10. Төрийн албан хаагч сүүлийн 6 жилийн ажлын гүйцэтгэлээр тасралтгүй 90-ээс дээш үнэлэгдсэн тулахлах албан тушаалд дэвшүүлэн томилуулахаар нэгжээс санал гаргасан боловч өөр байгууллагаас хүнтомилсон. Ямар зарчим алдагдсан бэ? *
1 point
11. Багийн Засаг дарга сумын эмнэлэгтэй тохиролцон алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж,шинжилгээний хариугаар ДОХ, БЗХӨ-ний шинжилгээ нь эерэг гарсан ажилтныг халах шийдвэр гаргажээ.Үндэслэлтэй юу? *
1 point
12. Онцгой байдлын ерөнхий газрын Тамгын даргыг байгууллагын бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөхдөө Гамшгийн тухай хуулийн холбогдох заалтыг удирдлага болгосон нь зөв үү? *
1 point
13. УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан тохиолдолд үүсэх үр дагавар аль нь вэ? *
1 point
14. Монгол Улсын нэгдсэн төсөв нь ямар ямар төсвөөс бүрдэх вэ? *
1 point
15. Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай хэзээ үр дүнгийн гэрээ байгуулах вэ? *
1 point
16. Хүн амын орлогын албан татварыг хэрхэн суутгах вэ? *
1 point
17. Төсвийн талаарх Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамааралгүйг ол? *
1 point
18. Онцгой байдлын ерөнхий газраас төсвийн тухай хуулийг удирдлага болгон алба хаагчдын өвлийн болон зуны хувцасны төлбөрийг төлөх тухай тушаал гаргажээ. Энэ нь төсвийн зардал мөн үү? *
1 point
19. Төрөөс “ICT tech” ХХК-тай түншлэхээр болжээ. Түншлэлийг ямар тохиолдолд хэрэгжүүлэх вэ? *
1 point
20. Төрийн байгууллагаас үйлчилгээ авахад “Эрүүл мэндийн байгууллага”-ыг хамгийн хүнд сурталтай гэсэн судалгааны дүн гарсан байна. Ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ? *
1 point
21. Төрийн өмчийн их сургууль өөрийн санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийлгэхдээ хэд хэдэн аудитын байгууллагаас нэгийг нь сонгожээ. Үйлчлүүлэгч сонгох эрх эдлэх үү? *
1 point
22. Их, дээд сургуулийн оюутан, суралцагчдын дунд хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулах нь аль яамны чиг үүрэгт хамаарах асуудал вэ? *
1 point
23. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргыг шинээр томилcныг өмнөх дарга хууль бус гэж үзэж,ажлаа хүлээлгэн өгөхгүй, тамга тэмдгээ авч зугтаасан байна. Болох уу? *
1 point
24. Төрийн албан хаагчдын эрх ашгийг хохироох, эрх зүйн байдлыг дордуулсан, алба хаагчдын ажлыг үнэлэх тогтолцоо алдагдсан зэрэг зөрчил нь байгууллагад ямар эрсдэлийг учруулж болзошгүй вэ? *
1 point
25. Ажлын байранд гарсан сул орон тооны 74,4 хувийг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн, шилжсэн, 9,4 хувийг бүтэц орон тооны өөрчлөлтөөр гарсан шалтгаанууд эзэлж нийт сул орон тооны 83,8 хувийг эзэлж байна гэсэн тоон үзүүлэлтэд дүгнэлт хийнэ үү? *
1 point
Submit
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy