Эрдэнэс Таван Толгой ХК-ийн хувьцаа эзэмшигч
Иргэн Б. Баяр, Л. Наранбаатар, Ч. Ганхуяг нараас олон нийтэд хандах нь:

Эрдэнэс Таван Толгой ХК-йн талаар УИХ-ын тогтоол, шийдвэрийн дагуу Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэмшигч болж, ЭТТ ХК-йн 20 хувийг эзэмших болсон билээ.

УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх явцад Засгийн Газар болон толгой компани болох Эрдэнэс MGL ХХК-йн зүгээс авч хэрэгжүүлж ирсэн алхамууд нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг ноцтой зөрчиж ирснийг тэмдэглэж байна:

1. 1,072 ширхэг хувьцааны эзэн болсон Монгол Улсын иргэд нь хуулиар олгогдсон хувьцаа эзэмшигчийн эрхийг эдэлж, тухайлбал мэдээлэл авах, хуралд оролцох, санал өгөх, хүсвэл хувьцаа буюу өөрийн хувийн өмч хөрөнгөө чөлөөтэй захиран зарцуулах эрхээ өнөөг хүртэл хэрэгжүүлж чадаагүй.
2. Компани нь их хэмжээний хэлцэл хийх, тендер зарлах, урьдчилгаа авах, зээл, өр төлбөр үүсгэхдээ хувьцаа эзэмшигчдийн эрхийг ноцтой зөрчиж, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг мөрдөөгүй.
3. Иргэн бүрт хуваарилсан нэг ширхэг Эрдэнэс MGL компанийн алтан хувьцааны эрхийг өнөөг хүртэл баталгаажуулаагүй.
4. Стратегийн ордын 10 хувийг Монголын хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй арилжаална гэх хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй.
5. Компанийн санхүү эдийн засгийн үзүүлэлт, тайлан балансыг олон нийтэд нээлттэй мэдээлэх үүргээ хэрэгжүүлдэггүй. Компанийн үйл ажиллагаа нуугдмал байдалд явагдаж ирсэн. Бидэнд олдсон мэдээллээр:

a. ЭТТ нь 100 төгрөгийн орлого олохын тулд 136 төгрөгийн зарлага гарган ажиллаж ирсэн
b. 2011 оноос хойш нийт 24.2 сая тонн сайн чанарын коксжих нүүрсийг сорчилж олборлон экспортолсон ч
c. хуримтлагдсан алдагдал нь 453 тэрбум төгрөг
d. өр төлбөр нь 822 тэрбум төгрөгт хүрсэн. Олны дунд яригддаг Чалкогийн өр үүнд 8 хуваасны 1 л болно.
e. Харьцуулахад ЭТТ нь орон нутгийн өмчтэй жижиг гэх тодотголтой ТТ-йн олборлолтын зардалтай харьцуулбал 51.3 хувь, Энержи Ресурстай харьцаалбал 106 хувиар өндөр олборлолтын зардалтай ажиллаж байна.

Яг энэ арга барилаар үргэлжлүүлэн ажиллавал энэ уурхайн үр ашигтай олборлож болох нөөц нь 8 жилийн дарааа дуусахаар байна.

Байдал ийм болсон тул бид нийт хувьцаа эзэмшигчдийн өмнөөс ЭТТ ХК-йн удирдлага болон том хувьцаа эзэмшигч болох Монгол Улсын Засгийн Газарт хандаж дээрх зөрчил дутагдлыг арилгаж, компанийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангах арга хэмжээ авахыг шаардаж байна.

Энэ асуудлаар төрийн холбогдох байгууллагуудад албан ёсоор хандахаа мэдэгдэж байна.

2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот

Хувийн мэдээлэл
Ургийн овог
Your answer
Эцэг/эхийн нэр
Your answer
Нэр
Your answer
Регистрийн дугаар
Your answer
Холбоо барих
Гар утас
Your answer
И-мэйл
Your answer
Хаяг
Улс, Хот
Your answer
Дүүрэг, Хороо
Your answer
Гудамж (Хотхон)
Your answer
Байр, тоот
Your answer
Next
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Additional Terms