Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевизийн ёс зүйн хороонд АЖИЛ ОЛГОГЧ/ЭЗЭН-ийн төлөөлөл болох 2 гишүүнийг сонгох нэр дэвшигчийн бүртгэл, 2023 он
ХМЗ нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн эзэн/эрхлэн гаргагч, олон нийтийн гэсэн гурван бүлгийн төлөөллөөс бүрддэг. Энэ удаагийн нөхөн сонгуульд ажил олгогч/эздийг төлөөлж ХМЗ-ийн Радио, телевизийн ёс зүйн хороонд ажиллах хүнийг нэрээ дэвшүүлэхийг урьж байна.
Нэр дэвшигч нь хэвлэл мэдээллийн салбарт доод тал нь 5 жил ажилласан, одоо радио, телевизийн байгууллагын ажил олгогч/эзэн байх шаардлагатай.
Мөн ёс зүйн асуудлаар сонирхон судалдаг, тодорхой бүтээл/нийтлэл, нэвтрүүлэг туурвиж байсан бол давуу тал болно.
Түүнчлэн ёс зүйн хорооны гишүүний үүргийг сайн дураар гүйцэтгэх хүсэл эрмэлзэлтэй, холбогдох дүрэм, журмыг судалж хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Дэлгэрэнгүй мэдээллийг
www.mediacouncil.mn сайтаас авна уу.