Request edit access
Монголын иргэний нийгмийн байгууллагуудын эгэх хариуцлага, ил тод байдал, мэдээлэл харилцааны өнөөгийн нөхцөлийг тодорхойлох судалгаa

Сайн байна уу?

Энэхүү судалгааг Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс ХБНГУ-ын Дойче Велле Академитай хамтран Европын Холбооны дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн дуу хоолой: ИНБ-ууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтыг сайжруулахын төлөө хүчээ нэгтгэх нь” төслийн хүрээнд явуулж байна.

Судалгаанд хамрагдсанаар та иргэний нийгмийн хэрэгцээ шаардлага, хүндрэл бэрхшээл, нөөц чадавхыг тодруулах, улмаар уг чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулах юм. 

Судалгааны үр дүнд үндэслэн төслийн зүгээс ИНБ-уудыг чадавхжуулах зураглалыг Монголын болон олон улсын экспертүүдийн чиглүүлэгт тулгуурлан боловсруулж, хэрэгжүүлнэ. Эдгээр нь:

  • Сургалтын арга зүй, хэвлэл мэдээлэл, мэдээллийн боловсрол, баримтыг нягтлан шалгах зэрэг сэдвийн хүрээнд чадавх бэхжүүлэх

  • Иргэний нийгмийг хөгжүүлэх улс төр, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхийн тулд төрийн байгууллага, хэвлэл мэдээлэл зэрэг оролцогч талуудтай хамтрах, харилцан нөлөөлөх 

  • Иргэний нийгмийн үйл ажиллагааг олон нийтэд таниулахын тулд хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм хамтран ажиллах 

  • Иргэний нийгмийн үйл ажиллагааг тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг авах

  • Иргэний нийгмийн үйл ажиллагаанд тохирсон цахим шийдлийг бий болгох зэрэг болно.

Иймд, ИНБ-уудыг Монгол дахь иргэний нийгмийг чадавхжуулан бэхжүүлэх үйлсэд санаачилга гаргаж, хамтран ажиллахыг урьж байна. 

Дээр дурдсан үйл ажиллагаа нь 2024-2026 онд хэрэгжинэ. 

Судалгааны хүрээнд бүрдүүлсэн мэдээллийг төсөлд оролцогч ИНБ-ыг чадавхжуулахад зориулна. Судалгааны хүрээнд бүрдүүлсэн мэдээллийг нэг бүрээр бус нэгдсэн дүн байдлаар гаргах бөгөөд та энэхүү судалгаанд оролцсоноор уг нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. 

Хамтран ажиллаж буйд баярлалаа. :-) 

Уг асуулгыг 2024 оны 5 дугаар сарын 24-ний дотор бөглөн ирүүлнэ үү. Энэхүү асуулга нь Ерөнхий мэдээлэл, Мэдээлэл харилцааны сувгууд, Хэвлэл мэдээлэлтэй ажиллах нь, Төрийн байгууллагатай ажиллах нь, Нийгмийн эгэх хариуцлага, ил тод байдал гэсэн 5 дэд хэсэгтэй, нийт 47 асуулттай болно.

Холбогдох утас: 70000160, 88006811, имэйл хаяг: ganchimeg@mediacouncil.mn; gunjidmaa@mediacouncil.mn  


Төсөл хэрэгжүүлэгчдийн тухайд:

Дойче Велле Академи (ДВА) нь ХБНГУ-ын Дойче Веллегийн олон улсын хэвлэл мэдээллийн хөгжил, сэтгүүл зүйн сургалт, мэдлэгийг түгээх төв юм. Үйл ажиллагаа нь үзэл бодлоо илэрхийлэх, бие даасан шийдвэр гаргах эрхийг баттай баримт, бүтээлч яриа хэлцэлд тулгуурлан бэхжүүлэхэд чиглэдэг. ДВА нь дэлхий даяарх чөлөөт хэвлэл мэдээлэл, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, чөлөөт нийгмийг цогцлоохын төлөө ажилладаг.

Хэвлэл мэдээллийн зөвлөл (ХМЗ) нь сэтгүүлч, хэвлэн нийтлэгч, хэвлэл мэдээллийн болон иргэний нийгмийн мэргэжилтнүүдийн үүсгэн байгуулсан бие даасан, хараат бус, мэргэжлийн байгууллага юм. ХМЗ нь хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчимд заасан сэтгүүл зүйн ёс зүйн хэм хэмжээг сахиулахад чиглэж ажилладаг. Хэвлэлийн эрх чөлөө, иргэний болон улс төрийн үндсэн эрхийг хангах, хэвлэл мэдээллийн хариуцлага, ёс зүйтэй, мэргэжлийн хэм хэмжээг төлөвшүүлэх нь үндсэн үйл ажиллагаа болно. 

Sign in to Google to save your progress. Learn more
Нэг. Ерөнхий мэдээлэл
1. Байгууллагын нэр
*
2. Байгуулагдсан он
*
3. Идэвхтэй үйл ажиллагаа явуулсан хугацаа (жилээр)
*
4. Үйл ажиллагааны чиглэл
*
5а. Ажиллагсдын тоо
*
5б. Үүнээс байнгын тогтмол цалинтай ажлын байрны/ажиллагсдын тоо
*
5в.  Тогтмол бус, түр/гэрээгээр ажиллаж буй ажлын байрны/ажиллагсдын тоо
*
5г. Сайн дурын ажилтны тоо (цалингүй)
*
6а. Байгууллагын хаяг:
*
6б. Байгууллагын имэйл:
*
6в. Байгууллагын утас:
*
Next
Clear form
Never submit passwords through Google Forms.
This form was created inside of TBB.

Does this form look suspicious? Report