Бид шинжлэх ухаан, танин мэдэхүйн аз жаргалыг мэдэрч, түүнд дурлан илүү ихээр сониучирхаж буй суралцагчид болон дуртай гэдгээ ч хараахан мэддэггүй “яагаад” гэх асуултаар дүүрэн сониучхан суралцагчдад ШУ-ны гайхамшгийг мэдрүүлж, мартагдсан сониуч байдлыг дахин өдөөж, суралцахуйн аз жаргалыг өгөхийг хүсдэг. Тийм ч учраас манай туршилтууд суралцагчдад ид шидийн мэт санагдуулах халуун мөснөөс эхлээд тэсэрч дэлбэрсэн химийн урвал, агаар дээр тогтох цахилгаан соронзон гэх мэт байгалийн шинжлэх ухааныг өвөрмөц, сэтгэл хөдөлгөм сонирхолтой энтертайнмент туршилтын үзүүлбэрүүд болон илүү гүнзгийрүүлэн судлах сэдэл болоод ойлголтыг олгох үр өгөөжтэй туршилтуудын цуглуулга юм.
Туршилтын тасалбарыг захиалснаараа бидэнд тулгараад байгаа жижигхэн сорилтыг даван туулахад маш том дэмжлэг, хувь нэмрээ оруулж буй танд баярлалаа.