Published using Google Docs
номын-сангийн-дүрэм-журам.docx
Updated automatically every 5 minutes

Батлав: “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Ерөнхий захирал

АШУ-ны доктор профессор ............................. М.Амбага

“ШИНЭ АНАГААХ УХААН” ИХ СУРГУУЛИЙН НОМЫН САНГИЙН

ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

 Нэг. Нийтлэг зүйл.

  1. Энэхүү журмын зорилго нь сургуулийн номын сангийн үйл ажиллагааг мэдээллийн болон уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн шинэчлэх, номын сангийн үйлчилгээ, мэдээллийн хангамжийг сайжруулахтай холбоотой асуудлаар дэмжлэг туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх үүрэг бүхий номын сангийн зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулахад оршино.
  2. Номын сангийн зөвлөл нь  орон тооны бус нэгж юм.

 Хоёр. Зөвлөлийн ажлын зохион байгуулалт

2.1  Зөвлөлийн бүрэлдэхүүнийг сургуулийн захирал томилно.

2.2  Зөвлөл  захиргаа, байгууллага, уншигчдын төлөөлөл бүхий 4-6 гишүүнтэй      байна.

2.3 Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.   Хуралдааныг зөвлөлийн дарга удирдана.

2.4 Зөвлөл нь жилд хоёроос доошгүй удаа хуралдана. Шаардлагатай тохиолдолд хугацаа харгалзахгүйгээр хуралдааныг зарлан хуралдуулна.

2.5 Зөвлөлийн гишүүдийн 75-аас доошгүй хувийн ирцтэй тохиолдолд хуралдааныг      хүчинтэйд тооцно.

2.6. Хуралдаанд хэлэлцсэн асуудлаар тэмдэглэл хөтөлж, хуралдаанаас зөвлөмж гаргана.

2.7. Зөвлөлийн хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцэж байгаа асуудлын талаар санал гаргана. Хуралдааны явцад гишүүд тодорхой асуудлаар санал зөрвөл санал хураах замаар шийдвэрлэнэ.

Гурав. Номын сангийн зөвлөл нь:

  1. Номын санг шинэчлэх хэтийн болон жилийн төлөвлөгөөнд санал оруулах
  2. Номын сангийн номын баяжилт, ном бүрдүүлэлтийн байдалд дүн шинжилгээ хийх.
  3. Номын сангийн уншлага үйлчилгээний ажлын чанарыг сайжруулах, уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн ном хэвлэлээр баяжилт хийх санал оруулах.
  4. Мэдээллийн хангамжийн хүрээ хүртээмжийг нэмэгдүүлэхэд олон нийтийн санал, хүсэлтийг уламжлах.
  5. Номын сангийн үйлчилгээнд шинэ техник, тоног  төхөөрөмж нэвтрүүлэх, материаллаг баазыг сайжруулах талаар санал, төсөл оруулах.
  6. Номын хангамж хүртээмж, уншлага - үйлчилгээний талаарх судалгааны дүнг хэлэлцэнэ.

Дөрөв. Зөвлөлийн үйл ажиллагааны чиглэл, тайлагналт

4.1   Зөвлөл нь номын сангийн уншлага үйлчилгээ, мэдээллийн хүрээ хүртээмжийг нэмэгдүүлэх, номын баяжилтыг сайжруулах, номын сангийн хөгжлийг боловсронгуй болгоход чиглэсэн үйл ажиллагааг дэмжинэ.

4.2 Зөвлөл нь номын сангийн үйл ажиллагаа, уншлага үйлчилгээ, номын бүрдүүлэлт зэрэг асуудлаар үйлчлүүлэгч уншигчдын хүсэлтийг судлах, номын сангийн төсвийн зарцуулалтад дүн шинжилгээ хийх, зөвлөмж өгөх зэрэг үйл ажиллагаа явуулна.

4.3   Зөвлөл нь үйл ажиллагаагаа жил бүрийн IV улиралд багтаан сургуулийн захигаа, удирдах зөвлөлд тайлан тавина.

Батлав:”Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Ерөнхий захирал:

                                           АШУ-ы доктор, профессор ..................................М.Амбага

“Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн номын сангийн  

дотоод  дүрэм

Нэг. Нийтлэл vндэслэл

  1. “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн номын сан нь тус сургуулийн үйл ажиллагааны зорилтод тулгуурлан багш, ажилчид, магистр, оюутнуудад болон ЭША-нуудад ном сурах бичиг, өдөр тутмын хэвлэл, хэвлэмэл бус материалаар хангаж энэхүү дүрмийг мөрдлөг болгоно.
  2. Тус номын сан нь холбогдох дээд газраас гаргасан тогтоол шийдвэр, номын сангийн дотоод дүрэм, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журмыг удирдлага болгон сургуулийн захирал, сургалтын алба, номын сангийн зөвлөлийн шууд удирдлаганд ажиллана.
  3.  Номын сан нь мэдээллийн эрин үеийн байдалд уялдуулан үйл ажиллагаагаа шинэчлэн ажиллана.

Хоёр. Номын сангийн удирдлага зохион байгуулалт

  1. Сургуулийн захиргаа нь номын санг ном, хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, зориулалтын байраар хангаж ажиллана.
  2. Номын сан нь дэргэдээ номын санч, багш, оюутан, удирдах ажилтанаас бүрдсэн номын сангийн зөвлөлтэй байна.
  3. Номын сангийн зөвлөл нь тус номын сангийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, хяналт тавьж ажиллана.
  4. Номын сангийн ажилтан нь номын фондын баяжилт, ном бүрдүүлэлт, үйлчилгээ зэрэг бүх асуудлыг хариуцан номын сангийн хэвийн ажиллагааг хангаж, ажлаа төлөвлөж ажиллана.
  5. Номын сан нь ажлын тайлангаа хичээлийн жилийн I,II хагаст сургуулийн захиргаа, номын сангийн зөвлөлд тавьж хэлэлцүүлэх, мөн мэдээ тайланг заасан хугацаанд нь холбогдох газарт нь гаргаж өгнө.

Гурав. Номын сангийн үйлчилгээ

3.1. Тус номын сан нь өөрийн сургуулийн багш, эрдэм шинжилгээний ажилтан, доктрант магистр, оюутан, ажилтан нарт болон мэргэжлийн хүмүүст үйлчилнэ. Гадны уншигч нарт сургуулийн захирлын зөвшөөрлөөр үйлчилнэ.

3.2. Номын сангийн мэдээллийг автоматжуулж, лавлагааны мэдээллийн сүлжээг бий болгон үйлчилгээндээ ашиглана.

3.3. Ном хэвлэлийг бүрэн бүтэн хадгалан хамгаалж, хуучирч, гэмтсэн номыг сэлбэн засварлана.

3.4. Тус сургуулийн номын сан нь Монгол Улсын Хөдөлмөрийн хуулиар зохицуулагдан захирлын баталсан цагийн хуваарийн дагуу ажиллана.

Дөрөв. Чөлөөт сонголттой уншлагын танхимын үйлчилгээ

  1. Уншигчийн vнэмлэхийг vндэслэн ном  сурах бичиг, диссертаци, хураангvй, магистрийн ажил болон тогтмол   хэвлэлийг зєвхєн уншлагын танхимаар vйлчилнэ.
  2. Уншлагын танхимаар vйлчлvvлэхдээ номын сангийн дvрэм,  дотоод  журмыг баримталж номын санчийн тавьсан шаардлагыг биелvvлж  vйлчлvvлнэ.
  3. Уншигч нь танхимд орохдоо гар тээш, цүнх, тор савтай зүйлийг орох хаалганы дэргэдэх саванд хийж номер авах ба гарахдаа номероо өгч, тээшийн савыг онгойлгуулан эд зүйлээ авна.
  4. Уншлагын танхимд гарууд хувцастай орохыг хориглоно.
  5. Уншлагын танхимд бохь авч орох, бохь зажилахыг хатуу хориглоно.
  6. Уншлагын танхимд орохдоо шаардлагатай тохиолдолд гар утсаа унтраана.
  7. Уншлагын танхимд зөвхөн дэвтэр, цаас, үзэг балтай орохыг зөвшөөрнө.
  8. Уншигч хэрэгтэй номоо өөрөө чөлөөтэй сонгож ашиглах боловч нэг удаа тавиураас 2-оос илүүгүй ном авч ашиглахыг зөвшөөрнө. Уншигч ном авч, өгөхдөө номын санчид бүртгүүлнэ.
  9. Уншлагын танхимд ижил ном авч орохыг хатуу хориглоно.
  10. Дээрх заалтуудыг зөрчсөн тохиолдолд номын сангаар үйлчлүүлэх эрхийг 1-3 сараар хасна.
  11. Номын хуудас урах, хулгайлах, номын сан, коридор, вестибюль, уншлагын танхимын эд хогшлийг эвдлэх, гэмтээх, ширээн дээр бичих, эрээчих, бохь хаях, наах, хог цаас хөглүүлэх зэрэг зөрчил гаргавал уншлагын танхимаар үйлчлүүлэх эрхийг бүр мөсөн хасна.
  12. Үүдний шкафны түлхүүрийг эвдэх, өлгүүрийн болон тээшний номероо гээх зэрэг үйлдэл хийвэл эд барааны үнийн дүнг 3 нугалж төлүүлнэ.

Тав. Гэрээр ном олгох үйлчилгээ.

5.1. Номын сангийн гэрээр ном олгох фондоор vйлчилгээ vзvvлэхдээ оюутан, магистрант, докторант, суралцагч нарт  иргэний vнэмлэх, уншигчийн үнэмлэхээр,  уншигчийн бүртгэлд бүртгэж  ном, сурах бичиг гарын авлагыг гэрээр олгож vйлчилнэ.

5.2   Фондонд 5- аас дээш хувьтай номыг гэрээр олгоно.

5.3. Нэг уншигчдад гэрээр 4-өөс илүүгүй номыг 4-өөс илүүгүй хоногоор олгоно.       Шаардлагатай нөхцөлд 2 хүртэл хоногоор сунгана.

 5.4. Ном хэвлэлийг 7-оос илүү хоногоор ашигласан нөхцөлд 1 номыг 1 хоногийн 200     төгрөгөөр тооцож хугацаа хэтэрүүлсний торгууль ноогдуулна.

5.5. Сургуулийн хичээлийн явц, хуваарийн онцлоготой уялдуулан курацаар орж буй хичээлийн ном сурах бичгийг тухайн хичээл орж буй хугацаанд  ашиглуулаад дараагийн курац эхлэхэд өмнө ашигласан  номны тооцоогүй уншигчдад номоор үйлчилнэ.

5.6. Номын сангийн ном хэвлэлийг алдаж, гэмтээсэн нөхцөлд “ Алдаж, гэмтээсэн ном, хэвлэлийг төлүүлэх журмын” – дагуу төлүүлэх ба ном олгох эрхийг 2-3 сараар хасна.

 5.7. Номыг дур мэдэн бусдад шилжүүлсэн уншигчдад 10-20 хоногоор ном олгохгүй.

              Зургаа. Уншигчийн эрх, үүрэг

  1. Номын сангийн дүрмийн дагуу тохитой орчинд цагийн хуваарийн дагуу тvргэн шуурхай vйлчлvvлэх эрхтэй.
  2. Тус сургуулийн номын сангийн дотоод дүрэмтэй  танилцаж биелүүлэх үүрэг хүлээж уншигчийн үнэмлэх нээлгэсэн багш, доктор, магистр, оюутан, ажилтанууд номын сангаар үйлчлүүлэх эрхтэй.
  3. Номын сангийн фондын ном, хэвлэлийн мэдээллийг цаасан болон электрон  каталогиос эсвэл номын сангийн ажилтанаас лавлагаа авах эрхтэй.
  4. Номын фондоос ном авахдаа 30 минутын өмнө захиалгаа өгч үйлчлүүлэх
  5. Уншигч нь номын санд авсан номоо буцааж өгөхдөө заавал өөрийн биеээр хүлээлгэн өгөх
  6. Уншигч нь ашиглахаар авсан ном хэвлэлийнхээ бүрэн бүтэн байдлыг бүрэн хариуцна.
  7. Номын сангаас зохиож буй соёл олон түмний ажилд идэвхитэй оролцоно.

Батлав: “ Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Ерөнхий захирал:

                                        АШУ-ны доктор, профессор .............................М.Амбага

Номын сангийн хөдөлмөр хамгаалал

аюулгүй ажиллагааны журам

“Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн номын сан нь олон сая хөрөнгийн ном, тохимол, сонин сэтгүүл,  сургуулийн архивын бичиг баримт, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл зэрэг оюуны их бүтээлийг хадгалж, хамгаалж ажилладаг учир тэдгээрийг гадны нөлөө, болзошгүй байгалийн аюул, гал түймрээс хамгаалж ажиллах зорилгоор доорх журмыг мөрдөж ажиллана. Үүнд:

  1. Номын санчид нь номын сангийн дотоод  дүрмийг баримтлан өдөр тутмын үйл ажиллагааныхаа аюулгүй байдлыг хангаж ажиллана.
  2. Номыг стандарт журмын дагуу байрлуулж, гэмтэж үрэгдэхээс хамгаалж ажиллана
  3. Ном болон архивын бичиг баримтыг гал түймрийн аюулаас хамгаалж стандарт журманд заасны дагуу байрлуулна.
  4. Номыг тавиурын багтаамж даацанд тохируулж, стандартад заасны дагуу байрлуулах.
  5. Ном, хэвлэлийг тоос шорооноос хамгаалж цэвэрлэгээг хуваарийн дагуу хийх
  6. Номын фондын өрөө, архивын фондын өрөөнд номын санчаас өөр гадны хүн орохыг хориглоно.
  7. Фондын өрөөнд агаарын хуурайшилт явагдахаас сэргийлж чийгшүүлэгч төхөөрөмжийг ажиллуулах.
  8. Фондын өрөө болон байрны цахилгааны аюулгүй байдалд хяналт тавьж гарсан гэмтэл болон цахилгааны зөрчлийг тухай бүр нь засуулж найдвартай ажиллуулах
  9. Номын сангийн байранд тамхи татах, шатах тэсрэх чанартай зүйл тавьж хадгалах зэргийг хатуу хориглоно
  10. Номын санчид ажил үйлчилгээ дуусаад ажлын байрнаас явахдаа цахилгааны болон бусад аюулгүй байдлыг бүрэн хангаж цахилгааны хэрэгслийг салгах, цонх салхивчийг хааж өрөө, байрны хаалгыг лацдаж жижүүрт албан ёсоор хүлээлгэн өгч байх.
  11. Номын сангийн өрөө, байрны түлхүүрийг хүлээн авсан жижүүр номын санчид болон удирдлагын зөвшөөрөлгүй хаалга үүдийг онгойлгож номын санчаас өөр хүн оруулахыг хатуу хориглоно.
  12. Номын санчид нь гал унтраагчийг зааврын дагуу ажиллуулдаг байх.
  13. Номын санч ажлын байранд хөдөлмөр хамгаалалын хувцас хэрэглэлийг хэрэглэж байх.
  14. Номын санчидад ажлын хувцас, цэвэрлэгээ, ариутгал, ном хэвлэл засварлахад шаардлагатай материалаар хөрөнгөөр гарфикийн дагуу хангах
  15. Номын санчид ээлжийн амралт болон удаан хугацаагаар явах тохиолдолд өрөө, байрны гал усны аюулаас хамгаалах арга хэмжээг бүрэн авч удирдлагад танилцуулж байх.

БАТЛАВ: “ШИНЭ АНАГААХ УХААН” ИХ СУРГУУЛИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ

АШУ-НЫ ДОКТОР, ПРОФЕССОР .......................... М.АМБАГА

УНШЛАГЫН ТАНХИМЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

Даваа - Баасан

10=00 - 18=00

Бямба

11=00-16=00

Ням

Амарна

БАТЛАВ: “ШИНЭ АНАГААХ УХААН” ИХ СУРГУУЛИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ

АШУ-НЫ ДОКТОР, ПРОФЕССОР .......................... М.АМБАГА

ГЭРЭЭР НОМ ОЛГОХ ФОНДЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

Даваа - Баасан

9=00 - 17=00

Бямба, Ням

Амарна

Номын сангийн дүрмээс

Тав. Гэрээр ном олгох үйлчилгээ.

5.1 Номын сангийн гэрээр ном олгох фондоор vйлчилгээ vзvvлэхдээ оюутан, магистрант, докторант, суралцагч нарт  иргэний vнэмлэх, уншигчийн үнэмлэхээр,  уншигчийн бүртгэлд бүртгэж  ном, сурах бичиг гарын авлагыг гэрээр олгож vйлчилнэ.

5.2   Фондонд 5- аас дээш хувьтай номыг гэрээр олгоно.

5.3. Нэг уншигчдад гэрээр 4-өөс илүүгүй номыг 4-өөс илүүгүй хоногоор олгоно.       Шаардлагатай нөхцөлд 2 хүртэл хоногоор сунгана.

  5.4. Ном хэвлэлийг 7-оос илүү хоногоор ашигласан нөхцөлд 1 номыг 1 хоногийн 200     төгрөгөөр тооцож хугацаа хэтэрүүлсний торгууль ноогдуулна.

5.5. Сургуулийн хичээлийн явц, хуваарийн онцлоготой уялдуулан курацаар орж буй хичээлийн ном сурах бичгийг тухайн хичээл орж буй хугацаанд  ашиглуулаад дараагийн курац эхлэхэд өмнө ашигласан  номны тооцоогүй уншигчдад номоор үйлчилнэ.

5.6.Номын сангийн ном хэвлэлийг алдаж, гэмтээсэн нөхцөлд “ Алдаж, гэмтээсэн ном, хэвлэлийг төлүүлэх журмын” – дагуу төлүүлэх ба ном олгох эрхийг 2-3 сараар хасна.

 5.7. Номыг дур мэдэн бусдад шилжүүлсэн уншигчдад 10-20 хоногоор ном олгохгүй.