Монголын бүх хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд, малчид, өрхийн тариаланчид, үйлдвэр эрхлэгчид болон хөлсний ажилтнуудад хандаж гаргасан

УРИАЛГА

2012 оны 6 дугаар сарын 21                                        Улаанбаатар хот

Хөрөнгө мөнгө идэж завших арга замаар бус, харин  уйгагүй хөдөлмөрийнхөө  үр шимээр буй болгосон бизнестэй  ажил хөдөлмөр эрхэлж яваа манай олон зуу мянган иргэд албан бус эдийн засгийн армийг бүрдүүлж байна.  

Энэ армийнхан бол үнэндээ Монголын хөдөлмөрийн зах зээлийн бүх талбар дээр  амьдрал ахуйгаа улсын гар харалгүй амжуулж байгаа хүмүүс. Тэд Түц, лангуу ажиллуулж, хувийн мухлаг, дэлгүүр нээж, мал аж ахуй, газар тариалан эрхэлж, хооолы газар, ахуйн төрөл бүрийн үйлчилгээ үзүүлж, тээвэр, засвар, өрхийн үйлдвэрлэл явуулж, хаягдал түүн боловсруулж, байгалийн баялгийг гар аргаар олборлож, бараа бүтээгдэхүүнийг сүлжээгээр түгээж, валют, түүхий эд зах зээлд нийлүүлэхийн төлөө нойр хоолоо умартан зүтгэж  яваа  нийгмийн баялаг бүтээгчид билээ.

Энэ секторын  700 мянга гаруй ажил хөдөлмөр эрхлэгсэд бол  манай эдийн засгийн идэвхтэй хүн амын 60 шахам хувийг хамарч, газар бүрт ажлын байр бий болгон  олон мянган өрх гэрийн  амь амьжиргааг залгуулж явна. Энэ хүмүүс бол  чухамдаа улс төрчдийн амаараа тунхаглах дуртай нийгмийн тэрхүү “дунд давхраа”-г бүрдүүлэх  тоомоохон нэг хөрс нь мөн билээ.

Гэвч энэ цагт зах зээлийн хуулиар ажил хөдөлмөрөө чөлөөтэй, тайван тэлж өргөтгөх боломж тэдэнд тун хязгаарлагдмал байгаа нь харамсалтай. Түшмэдүүдийн хүнд суртал, дураар авирлах явдал, найдваргүй түншлэл, гар харах, үл тоомсорлох сэтгэлгээ газар авсаар байгаа нь нийгмийн энэ давхраа өсөж өндийхөд үлэмж саад бэрхшээл учруулж байна. Төрөөс үзүүлж буй элдэв халамж үйлчилгээг нийгмийн бусад гишүүдийн адил хүртэх боломж хязгаарлагдмал байна. “Төрөөс албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого”  гаргасан боловч, çºâõºí öààñàí äýýðх  òóíõàã òºäèéгээс хэтрэхгүй,  амьдралд хэрэгжих, хүн бүрт наалдах нь тун бага байна.

Иймд албан бус хөдөлмөр эрхлэгчдид нэр сүрээ өргөж, “зүгээр л наймаачид” гэсэн ойлголтоос салж, эрх зүйн таатай рчноо бүрдүүлэн , олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулдаг болохын тулд эрх ашгаа  улс төрчдөөр хамгаалуулах шаардлагатай байна. Энэ тэмцэлд албан бус хөдөлмөр эрхлэгчдийн  өөрсдийн нь идэвхтэй оролцоо нэн чухал байна.  2012 оны сонгууль чухамдаа бидний  эрх ашгийг тууштай хамгаалж чадах улс төрийн хүчин, улс төрчдийг тодруулан дэмжих  бодит боломж  олгож байгааг бодитойгоор харах хэрэгтэй боллоо.

Монголын Албан Бус Эдийн Засгийн Холбоо энэ удаагийн сонгуулиар “Хяналттай төр, тэгш бололцоо” уриатай оролцож буй Монголын Социал-Демократ намд итгэл өгч, тус намаас  тус холбооны Ерөнхийлөгчийн нэрийг УИХ-ын сонгуульд дэвшүүлээд байна.

Олигархажсан төрөөс хол хөндий байгаа, чухамдаа нийгийн тэрхүү дунд давхрааг тэтгэж дэмжин, чинээлэг иргэд бүхий  тогтвортой нийгэм байгуулах зорилго хөтөлбөртэй  МСДН болон тус намаас нэр дэвшээд байгаа хүмүүсийг дэмжин  саналаа өгөхийг Холбооныхоо нийт гишүүд, дэмжигчдэд уриалж байна.

МОНГОЛЫН АЛБАН БУС ЭДИЙН ЗАСГИЙН НЭГДСЭН ХОЛБОО