Монголын Социал Демократ Нам, Ардчилсан Социалист Хөдөлгөөний түүхийн хэлхээс

1989 оны 12-р сарын 28-ны өдөр

АСХөдөлгөөнийг санаачлагчдын хурлаар Ардчилсан Социалист Хөдөлгөөнийг байгуулан нарийн бичгийн даргаар П.Улаанхүүг томилов.

1990 оны 01-р сарын 04-ны өдөр

АСХөдөлгөөнөөс Монголын ард түмэнд хандаж тунхаг гаргав.

1990 оны 01-р сарын 15-ны өдөр

АСХөдөлгөөний түр журмыг боловсруулан идэвхтний хурлаар батлав.

1990 оны 01-р сарын 19-ны өдөр

Монголын сэтгүүлчдийн холбооноос зохион байгуулсан уншигч сэтгүүлчдийн уулзалт дээр АСХ байгуулагдсныг Д.Ламжав албан ёсоор зарлав.

1990 оны 02-р сарын 21-ны өдөр

Д.Сүхбаатарын талбай дээр МоАХолбооноос зохион байгуулсан цуглаанд оролцож, АСХөдөлгөөний тухай үг хэлж, тунхагаа тараав.

1990 оны 01-р сарын 22-ны өдөр

Нийслэлийн төв гудамжинд “АСХ-ий мэдээ” самбар ажиллуулж эхлэв.

1990 оны 02-р сарын 03-ны өдөр

АСХ-нөөс НАХЯ-ны сайдад “Өчих үг” гардуулав.

1990 оны 02-р сарын 07-ны өдөр

        Монголын сэтгүүлчдийн холбоон дээр хэвлэл мэдээллийн ажилтнуудтай уулзав.

1990 оны 02-р сарын 07-ны өдөр

        Гадаадын сэтгүүлчдэд АСХ-ий талаар ярилцлага өгөв.

1990 оны 02-р сарын 08-ны өдөр

        АСХ-өөс БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнхөд улс төрийн шаардлага бүхий “Ил захидал” явуулав.

        Уг захидалд:

“Нийгмийг ардчилах үндсэн нөхцлийн нэг бол Үндсэн хуулийг шинээр боловсруулан батлах, энэ үндсэн дээр улс төрийн хуучин тогтцыг өөрчилж, хууль цаазат төр байгуулах ёстой гэж Ардчилсан Социалист Хөдөлгөөн үзэж байна.

        БНМАУ-ын Үндсэн хуулийн төслийг нийт ард түмнээр хэлэлцүүлэхээс өмнө Ардын депутатын сонгуулийн хууль, МАХН-ыг дүрмийн төслийг хэлэлцүүлэн батлах гэж байгаа нь “МАХН-нийгмийн манлай хүч” гэсэн зарчимд Үндсэн хуулийг захируулах гэсэн хэрэг мөн гэж бид үзэн дараах улс төрийн шаардлагыг тавьж байна.

  1. Монголын ард түмний эрх ашгийг илэрхийлсэн, соёл иргэншлийн хөгжлийн чиг хандлагатай тохирсон улс төрийн тогтоц байгуулах зорилгоор Ардын Түр Хурлыг 1990 оны эхний хагаст багтаан сонгуулиар байгуулах. Ардын Түр Хурал нь ҮНДСЭН ХУУЛЬ, төрийн СОНГУУЛИЙН ХУУЛийг боловсруулан ард түмнээр хэлэлцүүлэн баталж, төрийн сонгууль явуулан шинэ төрийн тогтцыг байгуулаад өөрөө огцрох.
  2. Ардын Түр Хурлын сонгуулийн журмыг боловсруулахад улс төрийн бүх хүчний төлөөлөгчийг тэгш эрхтэйгээр оролцуулах ба төслийг нийт ард түмнээр хэлэлцүүлж улс төрийн хүчнүүдийн дугуй ширээний ярилцлагаар батлах санал тавьжээ.

1990 оны 02-р сарын 21-ны өдөр

        Социал демократ нам байгуулах хэсэг АСХ-ий дэргэд байгуулагдав.

1990 оны 02-р сарын 24-ны өдөр

        АСХ-өөс БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнхөд 2-р сарын 8-ны өдөр явуулсан мэдэгдлийг үндэслэн МоАХ, АСХ, Шинэ Дэвшилт Холбоо, Монголын оюутны холбоо, МУИС-ийн хичээлийн 3-р байранд хамтарсан хуралдаан хийж АСХ-өөс явуулсан ил захидалыг ардчилсан хүчний хамтарсан мэдэгдэл болгон тавив. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчид, МАХН-ын Төв Хороонд явуулсан хамтарсан мэдэгдэлд дурдахдаа:

        “Гүнзгий хямралд орсон улс төрийн тогтоцыг үндсээр нь өөрчилж, нийгмийг ардчилахын төлөө тэмцэлд МоАХ, АСХ, ШДХ, МОХ-ны төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанд оролцогчид зорилго нэгтэй байгаагаа албан ёсоор мэдэгдэн дараах шаардлагуудыг БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчид, МАХН-ын Төв Хороонд тавьж байна.

  1. МАХН-ын Төв Хорооны Онц их хурлыг 1990 оны 3-р сард зарлан хуралдуулж МАХН-ын ТХ-ны бүрэлдэхүүнийг өөрчилж, намын үйл ажиллагааг ардын төрөөс тусгаарлах
  2. Улс төрийн бүх хүчнийг тэгш эрхтэйгээр оролцуулан Ардын Түр Хурал /АТХ/-ыг 1990 оны 03-р сард багтааж байгуулах. АТХ нь БНМАУ-ын ҮНДСЭН ХУУЛЬ, төрийн  СОНГУУЛИЙН ХУУЛийг боловсруулан баталж, ардын шинэ төрийг ардчилсан сонгуулиар байгуулаад огцрох
  3. Дээрх асуудлыг шийдвэрлэх явцад эх орны тусгаар тогтнол, улс үндэстний эв нэгдэл, ард түмний аюулгүй байдал ямар нэг хэлбэрээр хөсөрдөх ёсгүй.
  4. Энэхүү мэдэгдлийн албан ёсны хариуг 1990 оны 3-р сарын 07-ны дотор радио, телевизээр өгөх. Хариу өгөх цагаа нийтэд урьдчилан мэдэгдэх” гэжээ.

1990 оны 02-р сарын 28-ны өдөр

        Ардчилсан хүчнүүдээс НАХЯ, БХЯ-ны бие бүрэлдэхүүнд хандаж хүч үл хэрэглэх, хүлээцтэй байхыг хандсан уриалга гаргав.

1990 оны 3-р сарын 01-ны өдөр

        АСХ-өөс “Социал-Демократ” сонины анхны дугаарыш хэвлэн гаргав.

1990 оны 3-р сарын 02-ны өдөр

        Монголын Социал Демократ Нам /МСДН/ байгуулагдав. МСДН-ын даргаар Б.Батбаяр сонгогдов.

1990 оны 11-р сарын 07-ны өдөр

АСХ-ий Анхдугаар их хурал хуралдаж, АСХ-ий Гүйцэтгэх зөвлөлийн дарга А.Ганбаатар “Ардчилсан шинэчлэлтийн явц, түүний цаашдын өрнөлтөд АСХ-ий гүйцэтгэх үүрэг, зорилт” үндсэн илтгэл, АСХ-ий идэвхтэн С.Идшинноров, Ч.Жүгдэрнамжил нар хавсралт илтгэл тавьж хэлэлцүүлэв.

        Мөн АСХ-ий журмыг баталж, АСХ-ий гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонголоо.

1991 оны 02-р сарын 25-ны өдөр

        АСХ, МоАХ, Монголын Чөлөөт Үйлдвэрчний Эвлэлийн нэгдсэн холбоо чөлөөт үйлдвэрчний хөдөлгөөнийг өрнүүлэн хөгжүүлж, хөдөлмөрчдөд уриалж, уриалга гаргав. Мөн дээрх байгууллагуудын хамтын ажиллагааны зарчмыг батлав.

1991 оны 03-р сарын 09-ны өдрөөс 10-ны өдөр

        АСХ-ий салбарын идэвхтний 2-р чуулган хуралдаж

  1. “Өөрчлөн байгуулалтын нөхцөлд нийгмийн бодлогын талаарх АСХ-ий үзэл баримтлал” /А.Ганбаатар/
  2. “АСХ-ий бүх шатны салбаруудын өнөөгийн зорилт үйл ажиллагааны чиглэл” /Р.Нарангэрэл/ илтгэлийг хэлэлцэж тогтоол мэдэгдэл гаргав. Мөн тус чуулганаар салбар зөвлөлийн тамга, анхан шатны салбар зөвлөлийн тамгыг гардуулав.

1991 оны 03-р сарын 14-ны өдөр

АСХ-ий Гүйцэтгэх зөвлөл Ю.Цэдэнбал таалал төгссөнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлэн эх орондоо нутаглуулахыг БНМАУ-ын Ерөнхийлөгч, Улсын Бага Хуралд хүсэмжилж мэдэгдэл гаргав.

1991 оны 09-р сарын 15-ны өдөр

        АСХ-ий хэсэг гишүүдийн санаачлагаар АСХ-ий чуулган хуралдаж Төлөөлөгчдийн чуулган, МСДН-ын Бага хурлын гишүүдийн хамтарсан хурлын тогтоолоор МСДН, АСХ, МСДН-ын нэрийн дор нэгдэхээр шийдвэрлэж тогтоол гаргав.

1991 оны 09-р сарын 17-ны өдөр

        АСХ-ий улс төр, олон нийтийн байгууллагын хувьд гүйцэтгэж байсан үүргээс бусад бүх үүргийг өвлөн гүйцэтгэх “Ардчилалыг дэмжих сан” байгуулахаар МСДН-ын Улс төрийн зөвлөлөөс тогтоол гаргав.

1991 оны 10-р сарын 02-ны өдөр

        “Ардчилал-хөгжил” сангийн дүрмийг МСДН-ын Улс Төрийн Зөвлөлөөс батлав. Сангийн даргаар Ж.Бямбасүрэнг томилов.

Монголын Социал Демократ Намын түүхийн товчоон

1990 оны 03-р сарын 31-ны өдөр

        МСДН-ын Анхдугаар Их хурал хуралдаж, МСДН-ын улс төрийн илтгэл, тунхаглал, мөрийн хөтөлбөр, дүрэм, зохион байгуулалтын асуудал хэлэлцэж МСДН-аас Монголын бүх ард түмэнд хандсан уриалга, бусад нам улс төрийн хүчинд хандсан уриалга, Монголын сүсэгтэн олонд хандаж гаргасан уриалгыг дэмжиж тогтоол гаргав.

        МСДН-ын даргаао Б.Батбаяр, дэд даргаар Б.Ламжав, нарийн бичгийн даргаар Н.Алтанхуяг, С.Мэндсайхан нар сонгогдов.

1990 оны 04-р сарын 15-ны өдөр

        Ардчилсан хүчний эвсэл байгуулах тухай гэрээнд МоАХ-ийг С.Зориг, АСХ-ийг Р.Гончигдорж, ШДХ-ийг Д.Батсүх, МоАН-ыг Э.Бат-Үүл, МСДН-ыг Б.Батбаяр, МҮДН-ыг Да. Ганболд нар төлөөлж гарын үсэг зурав.

1990 оны 04-р сарын 20-ны өдөр

        БНМАУ-ын Бага хурлыг АИХ-аас байгуулах замаар бус харин намуудын нэрийн жагсаалтаар сонгогчдын саналыг авч шууд бүрдүүлэх саналыг АСХ, МСДН-аас гаргасныг эвслийн намууд дэмжив.

1990 оны 04-р сарын 24-ны өдөр

        МоАН, МоАХ-оос АИХ-ын тэргүүлэгчид, СнЗ, МАХН-ын төв хороонд хандаж

  1. Ардын түр хурлыг нэн даруй байгуулах
  2. Ард түмний онц зөвлөлийг улс төрийн хүчнүүдийн тэгш оролцоотойгоор байгуулах
  3. МАХН-ын ТХ-ны аппаратыг Засгийн газрын ордноос гаргаж, МоАХ, МоАН-ын ажиллах хэвийн нөхцлийг ханган байр олгож өгөх тулган шаардах бичгийг өргөн барив. Хариуг 27-ны өдрийн 12 цагт Сүхбаатарын талбайд цугларах хүмүүст уншиж танилцуулахыг шаардав.

1990 оны 04-р сарын 26-ны өдөр

        АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга дээрх шаардлаганд заасан хугацаанаас нэг өдрийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр хариу өгөв.

1990 оны 05-р сарын 01-ны өдөр

        МСДНамын төв хэвлэл “Үг” сонины анхны дугаар гарав.

1990 оны 05-р сарын 05-ны өдөр

        АСХ, МСДН-аас санаачлан эхлүүлсэн ярилцлага хэлэлцээний сүүлчийн уулзалт болов. АИХ-ын Тэргүүлэгчдийн нэрийн өмнөөс Б.Чимид, Сайд нарын зөвлөлөөс Д.Бямбасүрэн, МАХН-аас Н.Жанцан, МоАХ, МоАН-аас Э.Бат-Үүл, ШДХ, МҮДН-амаас Даш. Ганболд нарын, АСХ,  МСДН-аас Р.Гончигдорж, Б.Батбаяо, Э.Энэбиш нар болон МОХ, МЧХН, МХЗЭ-ийн төлөөлөгчид оролцсон дугуй ширээний ярилцлага хэлэлцээг радио, телевизээр шууд нэвтрүүлэв.

1990 оны 05-р сарын 05-ны өдөр

        Дугуй ширээний ярилцлага хэлэлцээний үр дүнд

  1. БНМАУ-ын Бага хурлыг намын нэрийн жагсаалтын /сонгуулийн/ хуудсаар сонгогчдын саналыг авч хувь тэнцүүлэн хуваарилж бүрдүүлэх
  2. Улс төрийн харилцааны холбогдолтой хууль тогтоомжийн төслийг хамтран боловсруулах, урьдчилан санал солилцож байх Зөвлөлдөх зөвлөлийг АИХ-ын Тэргүүлэгчдийн дэргэд намуудын төлөөлөгчид, холбогдох байгууллагын мэргэжилтнүүдийг оролцуулан байгуулж ажиллахаар тохиролцов. Ярилцлага-хэлэлцээний протоколд МСДН-ыг төлөөлж Улс төрийн зөвлөлийн гишүүн Б.Энэбиш гарын үсэг зурав.

1990 оны 05-р сар

        Оросын Социал Демократуудын холбооноос зохион байгуулсан анхдугаар их хуралд П.Улаанхүү, Ч.Баярмагнай нар оролцов.

1990 оны 05-р сарын 06-ны өдөр

        Дугуй ширээний ярилцлага-хэлэлцээний үр дүнг таниулах цуглааныг АСХ, МСДН, ШДХ, МҮДН-аас Сүхбаатарын талбайг зохион байгуулав.

1990 оны 05-р сарын 10-ны өдөр

        АИХ-ын 9-р чуулган хуралдаж 1960 оны БНМАУ-ын Үндсэн хуулийн төрийн байгууллын тухай бүлэгт нэмэлт оруулж Улсын Бага хурал /хууль тогтоох байгууллага/, Засгийн газар /гүйцэтгэн захирамжлах байгууллага/-ыг эмхлэн байгуулах, Ерөнхийлөгчийн албан тушаалыг бий болгох зэрэг түүхэн шийдвэрийг гаргав. Улс төрийн намуудын тухай хуулийг батлав.

1990 оны 05-р сарын 11-ны өдөр

        БНМАУ-ын Дээд шүүхэд хандаж, Улс төрийн намуудын тухай хуульд заасны дагуу МСДН-ыг улсын бүртгэлд албан ёсоор бүртгэхийг хүсэж, өргөдөл гаргав.

1990 оны 05-р сарын 15-ны өдөр

        АИХ-аас Улсын Бага хурлын сонгууль зарлав.

1990 оны 05-р сарын 25-ны өдөр

        БНМАУ-ын Дээд шүүхийн Иргэний хэрэг эрхэлсэн коллегийн хурлын 05 тоот тогтоолоор МСДН-ыг бүртгэж 5 тоот батламж олгов.

1990 оны 05-р сарын 28-ны өдөр

        Польшийн Социалист нам, “Солидарность” ҮЭ-ийн байгууллагатай албан ёсны харилцаа тогтоохоор төлөөлөгч томилов.

1990 оны 06-р сарын 03-ны өдөр

        МСДН-ын Анхдугаар их хурлын анхдугаар бага хурал хуралдаж

  1. “Сонгуулийн үед мөрдөх МСДН-ын улс төр, нийгэм, эдийн засгийн программ” Ж.Бямбасүрэн
  2. “Бүх шатны ардын хурлын сонгуулийн компанид МСДН-ын баримтлах бодлого, үйл ажиллагаа” Ц.Адъяасүрэн
  3. Зохион байгууллалтын асуудал хэлэлцэв.

1990 оны 06-р сарын 16-ны өдөр

        МСДН-ын санаачлага идэвхтэй оролцоотойгоор сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулав.

1990 оны 06-р сарын 27-ны өдөр

        МоАХ, МоАН мэдэгдэл гаргаж ардчилсан бус, тэгш бус болж байгаа энэ сонгуульд оролцохгүй болж байгаа тухайгаа зарласантай холбогдуулан МСДН бусад нам, улс төрийн хүчинд хандаж уриалга гаргав.

1990 оны 06-р сарын 30-ны өдөр

        МСДН-ын Анхдугаар их хурлын 2-р бага хурлын өргөтгөсөн хуралдаан хуралдаж, бүх шатны Ардын Хурлын сонгуулийн явц шударга бус байгаа болон цаг үеийн бусад асуудал хэлэлцэв. Хуралдаанаас АИХ-ын Тэргүүлэгчдэд хандаж мэдэгдэл гаргав.

1990 оны 06-р сарын 30-ны өдөр

        Долдугаар сарын 29-нд болох сонгуульд МСДН оролцох шийдвэр гаргав.

        АИХ-ыг сонгох хууль шударга бус боловч Улсын Бага хурлыг сонгох хууль харьцангуй ардчилсан шинжтэй байна гэж үзлээ.

1990 оны 07-р сарын 02-ны өдөр

        МСДН-ын дарга Б.Батбаяр болон Д.Жигжидсүрэн, Түмэнжаргал нар Германы Бонн хотод айлчилж СИ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Аяала, ГСДН-ын гадаад бодлого хариуцсан дарга Дингельс нартай уулзав.

1990 оны 07-р сарын 29-ны өдөр

        Анхны ардчилсан сонгууль болж МСДН 53545 сонгогчдын санал буюу нийт сонгогчдын 6 орчим хувийн дэмжлэгийг авав.

1990 оны 07-р сарын 31-ны өдөр

        МСДН-ын Улс төрийн зөвлөл, АСХ-ний Гүйцэтгэх Зөвлөлийн хурлаар намын дэд дарга Д.Ламжав, АСХ-ний нарийн бичгийн дарга П.Улаанхүү нарыг Амстердам, Брюссель , Лондон явуулж, СИ-ын болон СИ-уудын удирдлагуудтай уулзаж уаашдын хамтын ажиллагааны асуудлыг нарийвчлан тохиролцож ирэхийг даалгав.

1990 оны 08-р сарын 01-ны өдөр

        УБХ-ын суудал хуваарилах тухайд сонгуульд оролцсон бусад намын удирдлагатай ярилцан тохиролцож шийдвэр гаргав.

1990 оны 09-р сарын 01-02-ны өдөр

        МСДН-ын Анхдугаар их хурлын 3-р бага хурал хуралдаж

  1. Бүх шатны Ардын хурлын сонгуулийн явц, үр дүн, дүгнэлт
  2. МСДН-ын үйл ажиллагаа, цаашид тавих зорилт
  3. АИХ-ын чуулганаас сонгогдох төрийн албан тушаалд нэр дэвшүүлэх тухай
  4. МСДН-ын төв болон орон нутгийн зөвлөлийн аппарат, зохион байгуулалтын асуудал
  5. МСДН-ын Бага хурлын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж

МСДН-ын бага хурлаас УБХ-д суух төлөөлөгчдийг нууцаар санал хураан сонгож тодорхой дараалал тогтоож дэвшүүлэхийг Улс төрийн зөвлөлд үүрэг болгов.

1990 оны 09-р сарын 01-ны өдөр

        МСДН шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд орохгүй гэдгээ мэдэгдэв.

1990 оны 09-р сарын 01-04-ны өдөр

        Хүний эрхийн асуудлаарх олон улсын 2-р бага хуралд /Ленинград/  Д.Цэрэн, Д.Мэргэнбилэг нар төлөөлөгчөөр оролцож үг хэлэв.

1990 оны 03-р сарын 03-04-ны өдөр

        “Төв ба Зүүн Европ дахь хувьсгал, Нийгмийн ардчилалын асуудлууд” бага хуралд МСДН-ын дарга Б.Батбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

1990 оны 09-р сарын 07-ны өдөр

        БНМАУ-ын АИХ-аас АИХ-ын 56-р тойргийн депутат Р.Гончигдорж БНМАУ-ын Дэд ерөнхийлөгч, БНМАУ-ын Бага хурлын даргаар сонгогдов.

        МСДН-д хуваарилагдсан Улсын Бага хурлын гишүүний мандатад Д.Ламжав, П.Улаанхүү Р.Хатанбаатар нар сонгогдов.

1990 оны 09-р сарын 19-ны өдөр

        Швейцарийн Социал Демократ намтай МСДН харилцаа тогтоож, мэдээлэл солоилцов. АСХ-ийн Гүйцэтгэх Зөвлөл, МСДН-ын УТЗ-өөс УБХ, Засгийн газарт хандаж 4 зүйлт улс төрийн мэдэгдэл гаргав.

1990 оны 10-р сарын 06-ны өдөр

        Сонгуулийн үйл ажиллагаа дууссаны дараа Ардчилсан Хүчний эвслийг татан буулгах буюу цаашид хамтран ажиллах чигэлэлийг тогтооно гэсэн заалтын дагуу С.Зориг, Р.Гончигдорж , Д.Батсүх, Э.Бат-Үүл, Б.Батбаяр, Д.Ганболд нар эвслийн гэрээг дүгнэж 8-р сарын 26-наар Ардчилсан хүчний эвслийн гэрээний хугацаа дуусгавар боллоо гээд нийгмин тогтвортой байдлыг хангахад болон үндэсний эв нэгдэл, улс орны эрх ашгийн тулгамдсан асуудлуудаар тухай үед нам, холбоо, хөдөлгөөнүүд санал солилцож байхаар тогтов.

1990 оны 11-р сарын 17-ны өдөр

        АСХ-ий анхдугаар их хурал хуралдаж АСХ-ий гүйцэтгэх зөвлөлийн дарга А.Ганбаатарын “Ардчилсан шинэчлэлтийн явц, түүний цаашдын өрнөлтөд АСХ-ий гүйцэтгэх үүрэг, зорилт” илтгэл, С.Идшинноровын “Хүний эрх, эрх чөлөө”, Ч.Жүгдэрнамжилийн “Эдийн засгийн ардчилал” хавсралт илтгэлийг хэлэлцэв.

1990 оны 11-р сарын 19-ны өдөр

        МСДН-ын Анхдугаар их хурлын 4-р бага хурлаар

  1. Өнөөгийн нөхцөл дэх МСДН-ын үйл ажиллагаа, цаашдын зорилт /Ж.Бямбасүрэн/
  2. Зохион байгуулалтын асуудал хэлэлцэв.

1991 оны 01-р сар

1991 оны 01-р сарын 07-ны өдөр

        МСДН-ын дарга Б.Батбаяр Лондонд мэргэжил дээшлүүлэхээр явах болсонтой холбогдуулан Улс төрийн зөвлөлөөс МСДН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ж.Бямбасүрэнг сонгов.

1991 оны 01-р сарын 31-ны өдөр

        Ерөнхий сайд Д.Бямбасүрэнтэй МСДН, АСХ-ий төлөөлөгчид уулзаж 20-р тогтоолын талаар санал солилцов.

1991 оны 03-р сарын 08-10-ны өдөр

        Хоёр Германы залуу Социал Демократуудын байгууллагын Анхдугаар их хуралд Монголын залуу социал-демократуудыг төлөөлөн Д.Ладхүү оролцов. /Потсдам/

1991 оны 03-р сарын 09-10-ны өдөр

        СИ-ын намуудын удирдагчдын бага хуралд /Сидней/ МСДН-ын дарга Б.Батбаяр оролцож үг хэлэв.

1991 оны 03-р сарын 10-ны өдөр

Монголын Чөлөөт Үйлдвэрчний Эвлэлүүдийн Нэгдсэн Холбоотой хамтарч ажиллах хөтөлбөр батлав.

1991 оны 03-р сарын 14-ны өдөр

        Фридрих Эбертийн Сангийн Бээжин дэхь товчооны захирал Г.Вальпуски МСДН-ын урилгаар хүрэлцэн ирж семинар зохион байгуулав.

1991 оны 03-р сарын 15-ны өдөр

        МСДН нутаг дэвсгэрийн зохион байгуулалтнад шилжсэнтэй холбондуулан нийслэл хот дахь МСДН-ын гишүүд өөрсдийн оршин сууж байгаа дүүргүүдийн АДХГЗ дээр цуглаж цаашид хэрхэн ажиллах талаар ярилцав.

1991 оны 04-р сарын 15-ны өдөр

        Сидней хотод болсон СИ-ын гүйцэтгэх зөвлөлийн хуралд намын дарга Б.Батбаяр оролцож үг хэлж МСДН-ыг СИ-д элсүүлэхийг албан ёсоор хүсэв.

        СИ-ын зөвлөлдөх уулзалтанд /Станбул/ УБХ-ын гишүүн П.Улаанхүү оролцов.

1991 оны 06-р сар

        МСДНамаас МоАН, МҮДН-д хандан Үасгийн газраас гарч хамтарсан сөрөг хүчин болох санал тавив.

1991 оны 08-р сарын 01-ны өдөр

        Польшийн “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний Эвлэлийн удирдлагуудтай А.Ганбаатар, Д.Мэргэнбилэг нар ярилцаж тохиролцсоны дүнд АСХ, МСДН-ын 10 гишүүн “Эв санааны нэгдэл”-ийн зардлаар Варшавын их сургуульд суралцахаар явав.

1991 оны 08-р сарын 20-ны өдөр

        ЗХУ-д болсон төрийн эргэлт нь ардчилал шинэчлэл, өөрчлөлтийн явцыг тасалдуулах аюул агуулж байгаад харамсаж, УБХ дахь МСДН-ын бүлэг мэдэгдэл гаргав.

1991 оны 08-р сарын 21-ны өдөр

        Дээрх асуудлыг дүгнэж МСДН мэдэгдэл гаргав.

1991 оны 09-р сарын 14-ны өдөр

        Японы Ардчилсан Социалист намын дотоод хэрэг эрхэлсэн нарийн бичгийн дарга С.Тагучи МСДН-ын анхдугаар их хурлын 5-р бага хурлын төлөөлөгчидтэй уулзав.

1991 оны 09-р сарын 14-15-ны өдөр

        МСДНамын Анхдугаар их хурлын 5-р бага хурал МСДН, АСХ-ий салбаруудын төлөөлөгчдийн чуулган нэрийн дор болж

  1. Засгийн газрын үйл ажиллагаанд өгөх үнэлэлт, дүгнэлт
  2. Их цаазын төслийн талаарх МСДН-ын үзэл баримтлал
  3. АСХ-ий чуулганаас МСДН-тай нэгдэх тухай гаргасан шийдвэрийг хүлээн авч, АСХ-ний чуулган, МСДН-ын Бага хурлын гишүүд хамтарсан хуралдаан хийхээр шийдвэрлэв.

Хамтарсан хуралдаанаар

  1. МСДН-ын нэрийг уламжлах тухай
  2. МСДН-ын бүтэц, зохион байгуулалтын асуудал хэлэлцэж МСДН, АСХ-ийг МСДН нэрийн дор нэгтгэхээр шийдвэрлэж, тогтоол гаргав.

Мөн МСДН-ын даргаар Б.Батбаяр, дэд даргаар А.Ганбаатар, Р.Хатанбаатар нарыг сонгож, МСДН хойр нарийн бичгийн даргатай байхаар тогтов.

1991 оны 09-р сарын 26-27-ны өдөр

        СИ-ын зөвлөлийн чуулганаас /Сантъяго/ МСДН-ыг Социалист Интернационалд элсүүлэх шийдвэр гаргав.

1991 оны 09-р сард

        МСДН-ын дотоод мэдээллийн “Богц” сонины анхны дугаар хэвлэгдэн тараагдав.

1991 оны 09-р сарын 29-ны өдөр

        Монголын тусгаар тогтнолын төлөө хувьсгалын 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд /Дели/ МСДН ивээн тэтгэгчээр оролцов.

1991 оны 12-р сарын 06-12-ны өдөр

        МСДН-ын нарийн бичгийн дарга Н.Алтанхуяг, УТЗ-ийн гишүүн Б.Энэбиш нар Фридрих Эбертийн сангийн урилгаар Бонн хотноо айлчилж тус сангийн йл ажиллагаатай танилцав.

1991 оны 12-р сарын 13-15-ны өдөр

        Намын нарийн бичгийн дарга Н.Алтанхуяг , УТЗ-ийн гишүүн Б.Энэбиш нар Францын Социалист намын ээлжит бус их хуралд урилгаар оролцов.

1992 оны 01-р сарын 16-ны өдөр

        Засгийн газрын Ерөнхий сайд Д.Бямбасүрэн АИХ-ын хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны тайланг авч хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан улс төрийн намуудын дарга нартай зөвлөлдөв.

        Улсын бага хурал дахь МСДН-ын бүлэг 1991 оны 10-р сард Засгийн газарт үл итгэж байгаагаа албан ёсоор мэдэгдсэнтэй холбогдуулан Засгийн газарт итгэх, үл итгэх асуудлаар санал хураалт явагдаж депутатуудын 59 хувийн саналаар Засгийн газарт итгэл үзүүлэх шийдвэр гарав.

1992 оны 01-р сарын 22-ны  өдөр

        Сонгуулийн бэлтгэл ажлыг зохион байгуулахтай холбогдуулан БНПУ-ын “Эв санааны нэгдэл”, Зүүн Европын Ардчилалын төлөө институтын удирдлагатай уулзах ажлаар дэд дарга А.Ганбаатар, ажилтан Д.Мөнх-Очир нарыг томилов.

1992 оны 01-р сарын 24-ны өдөр

        УБХ-ын гишүүн П.Улаанхүү Азийн сангийн шугамаар АНУ, Канад улсад парламентын үйл ажиллагаатай танилцах айлчлал хийв. СИ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Аяала МСДН-ыг СИ-д зөвлөх эрхтэй гишүүнээр элсүүлсэн тухай мэдэгдэв.

1992 оны 04-р сарын 03-04-ны өдөр

        МСДН-ын Анхдугаар их хурлын 6-р бага хурал хуралдаж

  1. Улс орны нийгэм, эдийн засгийн байдал, МСДН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр /Б.Батбаяр/
  2. МСДН-ын 2-р их хурлыг хуралдуулах асуудал хэлэлцэв.

УИХ сонгуульд өрсөлдөх хүмүүсийн нэрийг дэвшүүлэх асуудлыг хэлэлцээд, МСДН-ын “81-н долоо хоног”, дэд бүтцийг босгох “Монгол-21” хөтөлбөрийг дэвшүүлж, сонгуулийн мөрийн хөтөлбөрийн төслийг батлав.

1992 оны 04-р сарын 05-07-ны өдөр

        УИХ-ын сонгуульд оролцох асуудлаар намын идэвхтэнүүдийн семинар болов.

1992 оны 04-р сарын 08-ны өдөр

        Бага хурал үргэлжилж МСДН сонгуульд бие даан оролцохоор шийдвэрлэсэн.

1992 оны 05-р сарын 27-ны өдөр

        Монголын Үндэсний Бөхийн өргөөний барилга барихад зориулж 50000 төгрөг Монголын Үндэсний Бахийн холбоонд хандивлав.

1992 оны 05-р сарын 30-31-ны өдөр

        МСДН-ын 2-р их хурал хуралдаж

  1. МСДН-ын даргын тайлан илтгэл /Б.Батбаяр/
  2. МСДН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр /А.Ганбаатар/
  3. Намын дүрмийн төсөл /Р.Хатанбаатар/ хэлэлцэж, шинэчлэгдсэн дүрмийн дагуу намын их хурлын чуулганы гишүүдийг сонгож батлав. Мөн тус их хурлаас МСДН-ын гишүүд дэмжигчдэд хандан уриалга гаргав.

Их хурлаас УИХ-ын сонгуульд МСДН-аас “ХӨГЖИЛ ДЭВШИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТӨЛӨӨ” уриан дор дэвшүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг батлав.

        Намын шинэ дүрмийн дагуу хяналтын зөвлөлийг шүүх зөвлөл болгон өөрчлөв.

1992 оны 06-р сард

        1992 оны УИХ-ын сонгуульд МСДН 183180 гаруй /18,8%/ сонгогчийн дэмжлэг хүлээлээ.

1992 оны 07-р сарын 22-ны өдөр

        Шинэ Үндсэн Хуулийн нам байгуулах хамтарсан ажлын хэсгийн хуралдаан болов.

1992 оны 07-р сарын 23-ны өдөр

        МСДН-ын 2-р их хурлын анхдугаар чуулган хуралдаж “УИХ-ын сонгуульд оролцсон дүн” /Б/Батбаяр/ илтгэл, зохион байгуулалтын асуудал хэлэлцэв.

        УИХ-ын сонгуулийн үр дүнг хэлэлцэж МСДН сонгуульд амжилтгүй оролцсон нь хэд хэдэн учир шалтгаантайг дурдаж мэдэгдэл гаргав.

1992 оны 11-р сарын 28-ны өдөр

        МСДН-ын 2-р их хурлын анхдугаар Бага хурал хуралдаж

  1. Улс орны өнөөгийн байдалд өгөх дүгнэлт /Б.Батбаяр/
  2. “Ардчилсан байгууллагуудын үүсэл хөгжил нь ардчиллын баталгаа мөн” /Л.Бямбажаргал/ илтгэлийг хэлэлцэв.

1993 оны 01-р сарын 20-ны өдөр

        УТЗ-ийн гишүүн А.Ганбаатар, Фридрих Эбертийн Сан Олон улсын Үйлдвэрчний эвлэлүүдийн Холбоо, АнУ-ын Зүүн Европын ардчилалыг дэмжих сан, бусад холбогдох байгууллагатай 1993 онд хамтран ажиллах төлөвлөгөөг хэлэлцэх ажлаар ХБНГУ, Швейцарь, БНПУ-д томилогдов.

1993 оны 02-р сарын 07-08-ны өдөр

        СИ-ын эмэгтэйчүүдийн байгууллагын хуралд /Афин/ “Нийгмийн дэвшлийн төлөө эмэгтэйчүүд” хөдөлгөөний тэргүүлэгч Г.Уранцоож оролцов.

1993 оны 02-р сарын 09-10-ны өдөр

        СИ-ын Ээлжит чуулган /Афин/-д УТЗ-ийн гишүүн Д.Ганхуяг оролцов.

1993 оны 03-р сарын 28-ны өдөр

        МСДН-ын 2-р их хурлын 2-р бага хурлаас УИХ дахь намын төлөөллийн тухай асуудлыг хэлэлцэж, УИХ дахь намын төлөөллөөс татгалзах эрхийг УТЗ-д олгохоор тогтож тогтоол гаргав.

        Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид МСДН-аас нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх МСДН, МҮАН-ын төлөөлөгчдийн хамтарсан хуралд Д.Ламжав, П.Очирбат, Б.Чимид нарын нэрийг МСДН-аас оруулахаар заав.

        МСДН-ын Бага хуралд оролцогчид Монгол Улсын иргэн, УИХ-ын дарга Н.Багабандийн гадаад орны зарим байгууллага, иргэдтэй тогтоосон холбоо харилцаа нь Монгол Улсын хууль, төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээнд харшилсан тухай мэдээллийг магадлан шалгахыг УИХ, Монгол Улсын ерөнхий прокуророос хүсч уламжлав.

1993 оны 04-р сарын 12-ны өдөр

        МСДН, МҮАН-ын төлөөлөгчдийн хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хамтран оролцох нь зүйтэй гэж үзэж сонгуульд хамтран оролцох тухай гэрээг батлав.

        Нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан П.Очирбатыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МСДН, МҮАН-ын хамтарсан хурлаас нэр дэвшсэнд тооцов.

1993 оны 06-р сарын 06-ны өдөр

        Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МҮАН, МСДН-ын эвслээс нэр дэвшигч П.Очирбат ялж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдов.

1993 оны 06-р сарын 29-нөөс 07-р сарын 04-ны өдөр

        СИ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Мария Йонас МСДН-ын урилгаар айлчилж, “Улс төр ба эмэгтэйчүүд” дугуй ширээний ярилцлага /7,2/ зохион байгуулав.

1993 оны 07-р сарын 01-ны өдөр

        МСДН-ын дэргэд Мэдээлэл сургалт, судалгааны төв /захирал Ч.Лхагважав/ байгуулагдав.

1993 оны 08-р сард

        СИ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын дэд ерөнхийлөгч Японы Ардчилсан социалист намын дэд дарга Э.Нукияма айлчилж, “Гэр бүл-эмэгтэйчүүд” дугуй ширээний ярилцлага хамтран зохион байгуулав.

1993 оны 08-р сарын 21-24-ны өдөр

        Фридрих Эбертийн Сангин Азийн асуудал эрхэлсэн төлөөлөгч Х.Шумахер айлчлав.

1993 оны 09-р сард

1993 оны 09-р сарын 27-ноос 10-р сарын 01-ний өдөр

        Их Британийн Хөдөлмөрийн Намын ээлжит бага хуралд /Лондон/ намын дэд дарга Л.Бямбажаргал, Л.Галбадрах нар оролцов.

1993 оны 10-р сарын 03-07-ны өдөр

        СИ-ын Зөвлөлдөх уулзалтанд /Лиссабон/ Л.Бямбажаргал, Л.Галбадрах нар оролцов.

1993 оны 10-р сарын 22-24-ний өдөр

        МСДН-ын 2-р их хурлын 3-р бага хурал хуралдав.

        Хурлаар МҮАН-тай хамтран ажиллах Эвслийн гэрээний төслийг сайшааж, МСДН-ын 2-р Их хурлын 2-р чуулганыг хуралдуулах тухай, Засгийн газар, УИХ, нийт иргэн, улс төрийн хүчинд хандсан уриалга гаргах, Үндэсний концепци хөтөлбөр гаргах зэрэг асуудал хэлэлцэж, тогтоол гаргав.

        Монгол Улсын ерөнхийлөгч П.Очирбат МСДН-ын Бага хуралд илгээлт ирүүлэв. МСДН-ын Бага хурал Засгийн газар, УИХ-д хандан, Засгийн газрыг огцрохыг шаардаж, “УИХ өөрийн өнгөрсөн үйл ажиллагаандаа нухацтай дүгнэлт хийх ёстой” гэж үзэж мэдэгдэл гаргажээ.

1994 оны 01-р сарын 30-ны өдөр

        МСДН-аас Н.Багабанди, П.Жасрай, Ж.Гомбожав нарыг төрийн дээд албан тушаалаас өөрсдөө яаралтай огцрохыг санал болгож мэдэгдэл гаргав.

1994 оны 03-р сарын 19-20-ны өдөр

        МСДН-ын 2-р их хурлын 2-р чуулган болж, улс орны байдалд дүн шинжилгээ хийж, МСДН-ын үйл ажиллагааны талаар дүгнэн, зохион байгуулалтын асуудал хэлэлцэв.

        Чуулганаас МСДН-ын даргаар Р.Гончигдоржийг, дэд даргаар Н.Алтанхуяг, Л.Бямбажаргал нарыг сонгов.

        Мөн улс орны нөхцөл байдлыг хэлэлцэн парламентын хямралыг зохицуулах, төрийн дээд албан тушаалтнуудтай холбогдсон асуудлыг шүүх, Үндсэн хуулийн цэцээр нэн даруй арга хэмжээ авахуулахаар УИХ-д хандан мэдэгдэл гаргав.

1994 оны 04-р сарын 09-ны өдөр

        Засгийн газрыг огцруулахаар МоАХ, МОХ-ноос тавьсан шаардлага, явуулж буй улс төрийн үйл ажиллагааг дэмжиж мэдэгдэл гаргав.

1994 оны 04-р сарын 16-ны өдөр

        МоАХ, МСДН, МОХ, ШДХ, МҮАН-аас шударга ёсны төлөө улс төрийн өлсгөлөн зарлав. 12 хоног үргэлжилсэн энэ өлсгөлөнд МСДН-аас УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, МСДН-ын дэд дарга Н.Алтанхуяг, МСДН-ын гишүүн Д.Алтангэрэл, Ц.Ганбат, П.Баатаржав нар оролцов.

1994 оны 04-р сарын 18-ны өдөр

УИХ, Засгийн газарт хандан улс төрийн тайван тэмцлийн хэлбэрүүд мухардалд ору байгааг анхааруулан мэдэгдэл гаргав.

1994 оны 04-р сарын 21-ны өдөр

        УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Да.Ганболд нар УИХ-ын дарга Н.Багабандид МАХН, МҮАН, МСДН-ын удирдлага улс төрийн зөвшилцөл байгуулсныг хэрэгжүүлэх үндсэн дээр УИХ-ын тогтоолын төсөл өргөн барив.

        МАХН, МҮАН, МСДН-ын удирдлагууд улс оронд бий болсон хямралт нөхцөл байдлаас гарах улс төрийн арга замыг хэлэлцэн тохиролцож, улс төрийн зөвшилцөл байгуулав.

        Намуудын тэргүүн Б.Даш-Ёндон, Да.Ганболд, Р.Гончигдорж нарын хэлэлцэн тохироход Монгол Улсын ерөнхийлөгч П.Очирбат байлцав.

1994 оны 05-р сарын 09-11-ны өдөр

        СИ-ын зөвлөлдөх уулзалтад /Токио/ МСДН-ын төлөөлөгчид оролцож, намын дарга Р.Гончигдорж үг хэлэв. Уулзалтаар МСДН нь Ази, Номхон далайн, Дорнод Европын дэд хороонуудад хамрагдан ажиллах болжээ.

1994 оны 05-р сарын 18-ны өдөр

        Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль батлагдан гарах хүртэл хугацаанд УИХ-д суудал бүхий улс төрийн намуудад үзэл баримтлалаа тайлбарлахад нь зориулж МАХН-д 20 минут, МСДН, МҮАН тус бүрд нь 10 минутын тогтмол нэвтрүүлгийг телевизэд 14 хоног тутам, радиод 7 хоног тутам 1 удаа бэлтгэн явуулж байх тухай Засгийн газрын тогтоол гарав.

1994 оны 05-р сарын 26-ны өдөр

        СИ-ын Төв ба Дорнод Европын хорооны хуралд /Будапешт/ УТЗ-ийн гишүүн, УИХ-ын гишүүн А.Ганбаатар оролцов.

1994 оны 12-р сарын 02-03-ны өдөр

        СИ-ын зөвлөлдөх уулзалтанд /Будапешт/ намын дэд дарга Н.Алтанхуяг, Л.Бямбажаргал нар оролцов.

1995 оны 02-р сарын 10-ны өдөр

        СИ-ын Ази, Номхон далайн бүсийн хорооны уулзалтад /Манила/ УИХ-ын гишүүн А.Ганбаатар, МСДН-ын дэд дарга Л.Бямбажаргал нар оролцов.

1995 оны 03-р сарын 01-ны өдөр

        МСДН-ын УТЗ-ийн хурал болж Монгол Улсын Засгийн газар АЙБЕКС групптэй байгуулсан түншлэлийн хэлэлцээр, бусад гэрээ хэлцэл үндэсний эрх ашигт харшилж байгааг УИХ анхааран үзэж Засгийн газрын энэ үйл ажиллагааг хэлэлцэж иргэддээ мэдээлэхийг УИХ-аас шаардсан мэдэгдэл гаргав.

1995 оны 03-р сарын 05-ны өдөр

УИХ-ын ээлжит чуулган нээгдэж байгаатай холбогдуулан Монгол улсын засгийн газар АЙБЕКС групптэй 1993 оны 4-р сарын 17-нд байгуулсан түншлэлийн хэлэлцээр, бусад гэрээ хэлцэл, “МОЛАМ” корпорацтай 1994 оны 3-р сарын 15-нд байгуулсан хамтарсан үйлдвэр үндэслэн байгуулагчдын гэрээгээр эх орныхоо эдийн засгийн гол гол салбарт гадаадын пүүс компанид удаан хугацаагаар ноёрхуулах, түүнчлэн байгалийнхаа баялагаар дэнчин тавьж амиа аргацаан ард түмний итгэлийг хөсөрдүүлж буй Засгийн газрын үйл ажиллагааг хойш тавилгүй хэлэлцэж, иргэддээ илтгэхийг УИХ-аас шаардан, мэдэгдэл гаргав.

1995 оны 05-р сарын 29-ны өдөр

        МСДН-ын 2-р их хурлын 4-р бага хурал хуралдаж

  1. Монгол орны улс төрийн улс төр, эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал /Р.Гончигдорж/
  2. Ардчилсан нийгэм дэх иргэн ба төр /Л.Бямбажаргал/
  3. Сонгуулийн мөрийн хөтөлбөрийн таван чиглэл /Н.Алтанхуяг/
  4. Намын АШБ-уудыг бэхжүүлэх нь /Н.Пүрэвжав/ илтгэлийг хэлэлцэж, МСДН-аас 1996 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрийн үндсэн таван чиглэлийг тодорхойллоо.

1995 оны 05-р сарын 31-ны өдөр

        МСДН-ын Бага хурлаас УИХ-ын гишүүдэд хандаж, сонгуулийн хуулийг өөрчлөхөөр санал тавьж байгаа улс төрийн намуудын саналыг харилцан зөвших тухайд мэдэгдэл гаргав.

        Бага хурал багш нарын ажил хаялтыг дэмжиж мэдэгдэл гаргав.

1995 оны 06-р сарын 21-25-ний өдөр

        Олон улсын Социалист Залуучуудын Холбооны Ази, Номхон далайн бүсийн чуулга семинарт “Улаан сарнай” залуучуудын төвийн захирал Ц.Сайнбаяр оролцов.

1995 оны 07-р сарын 10-11-ны өдөр

        СИ-ын Зөвлөлдөх уулзалт /Кейптаун/-д МСДН-ын дарга Р.Гончигдорж оролцов.

1995 оны 07-р сарын 20-30-ны өдөр

        АНУ-ын Бүгд найрамдахчуудын хүрээлэнгээс Москва хотноо зохион байгуулсан сонгуулийн менежментийн семинарт ХЭГ-ын нарийн бичгийн дарга Н.Пүрэвжав, Д.Алтангэрэл, улс төрийн ажилтан У.Сайнбаяр, Ч.Чинзориг, Л.Пүрэвсүрэн нар оролцлоо.

1995 оны 07-р сарын 31-ны өдөр

        Залуучуудын “Улаан сарнай” төв МСДН-ын төв байранд үйл ажиллагаа явуулах болов.

1995 оны 09-р сарын 14-17-ны өдөр

        ОУСЗХ-ны ХХ их хуралд /Итали/ “Улаан сарнай” төвийн захирал Ц.Сайнбаяр оролцов.

1995 оны 10-р сарын 28-ны өдөр

        МСДН-ын 2-р их хурлын 5-р бага хурал хуралдаж, сонгуулийн мөрийн хөтөлбөрийн үндсэн таван чиглэлийн тухай нарийвчлан хэлэлцэж, мэдэгдэл гаргав.

        Мөн “Төрийн бус байгууллагуудын тухай” хуулийн төслийг дэмжих тухай тогтоол баталж, ТББ-уудын төлөөлөгчдийн Анхдугаар зөвлөлгөөнд оролцогчдод илгээлт явуулсан байна.

1995 оны 10-р сарын 29-ны өдөр

        МСДЭХ-ий чуулган хуралдаж, МСДЭХ-ий дүрмийг шинэчлэн өөрчилж, зохион байгууллалтын асуудал хэлэлцэв.

        МСДН-аас дэвшүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 5 үндсэн  чиглэлийг дэмжиж, сонгуулийн компанит ажилд идэвхтэй оролцох тогтоол гарган, ТББ-ын анхдугаар зөвлөлгөөнд оролцогчдод илгээлт илгээв.

1995 оны 11-р сарын 02-05-ны өдөр

        СИ-ын зөвлөлдөх уулзалтанд /ОХУ/ намын дэд дарга Л.Бямбажаргал оролцов.

1995 оны 11-р сарын 09-ны өдөр

        Улаанбаатар хотноо болж буй МСДН-ын өдрүүдийн хүрээнд намын дарга, Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн А.Ганбаатар, дэд дарга Н.Алтанхуяг, УТЗ-ийн гишүүн Л.Зориг, Ч.Отгонбаяр нар “Говь” ХК-аар орж ерөнхий захирал Б.Ёндонжамцтай уулзаж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, ажилтан, ажилчидтай ярилцав.

1995 оны 11-р сарын 10-12-ны өдөр

        Ази, Номхон далайн бүсийн орнуудын Ардчилсан намуудын чуулганы Ерөнхий Ассамблейд /Тайпэ/ УТЗ-ийн гишүүн Б.Батбаяр нар ХААДС-ийн оюутны байраар орж оюутнуудын ахуй амьдрал, байдалтай танилцав.

1995 оны 12-р сарын 08-10-ний өдөр

        СИ-ын Зөвлөлдөх уулзалтанд /Брюселль/ намын дарга Р.Гончигдорж оролцов.

1996 оны 02-р сарын 15-ны өдөр

        МҮАН, МСДН-ын Ардчилсан Холбоо Эвслээс УИХ-д нэр дэвшигчид нь “Таны итгэл-бидний зүтгэл” уриан дор сонгогчидтой гэрээ байгуулахаар мөрийн хөтөлбөр дэвшүүлэв.

1996 оны 02-р сарын 19-ны өдөр

        Арвандолдугаар жарны “Баригч” хэмээх Гал хулгана жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд “Ардчилсан Холбоо” эвслийн гэрээнд хоёр тал гарын үсэг зурав.

1996 оны 04-р сарын 07-ны өдөр

        МСДН-ын 2-р их хурлын 3-р чуулган хуралдаж,

  1. Ардчилсан Холбоо Эвслийн гэрээ, дүрмийг хэлэлцэж батлах
  2. Ардчилсан Холбоо Эвслийн сонгогчидтой байгуулах гэрээг хэлэлцэх
  3. МСДН-ын 3-р их хурлын товыг зарлах
  4. Зохион байгуулалтын асуудал
  5. Ардчилсан Холбоо Эвслээс УИХ-д нэр дэвшигчдийн жагсаалтад орох МСДН-ын дэр дэвшигчдийг дэвшүүлэх тухай асуудал хэлэлцэж, шийдвэр гаргав.

1996 оны 05-р сарын 25-26-ны өдөр

        МСДН-ын 3-р их хурал хуралдаж, МСДН-ын даргын улс төрийн илтгэл, намын дүрмийг өөрчлөн найруулах, хянах зөвлөлийг сонгох тухай асуудал хэлэлцэв.

1996 оны 06-р сарын 30-ны өдөр

        МҮАН, МСДН-ын Ардчилсан Холбоо Эвсэл УИХ-ын ээлжит сонгуулийн 76 тойргийн 49-д ялалт байгуулж, засгийн эрх баригч х\үчин болов.

1996 оны 07-р сарын 18-ны өдөр

        Монгол Улсын Их Хурлын даргаар Раднаасүмбэрэлийн Гончигдорж сонгогдов.

1996 оны 07-р сарын 19-ны өдөр

        Монгол Улсын Ерөнхий сайдаар Мэндсайханы Энхсайханыг томилов.

1996 оны 07-р сарын 25-ны өдөр

УИХ-ын Төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлогын  байнгын хорооны даргаар А.Ганбаатар сонгогдов.

1996 оны 07-р сарын 29-ны өдөр

        Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайдаар Ц.Адъяасүрэн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэгээрлийн сайдаар Ч.Лхагважав, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдаар Л.Зориг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдаар Ж.Амарсанаа, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдаар Г.Нямдаваа, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар П.Цагаан, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар Д.Дорлигжав, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөө аж ахуй үйлдвэрийн сайдаар Л.Нямсамбуу нар томилогдов.

1996 оны 09-р сар

        Их Британийн Лейборист намын их хуралд УИХ-ын гишүүн Ша.Батбаяр, Хэрэг эрхлэх газрын ажилтан Б.Болдбаатар нар оролцов.

1996 оны 09-р сарын 27-ны өдөр

        МСДН-ын дэргэд “Залуу лидер” клуб байгуулагдав.

1996 оны 10-р сарын 12-13-ны өдөр

        МСДН-ын 3-р их хурлын Анхдугаар бага хурал хуралдаж,

  1. УИХ-ын болон орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд МСДН-ын оролцсон дүн, түүнд хийх дүгнэлт /Р.Гончигдорж/
  2. Зохион байгуулалтын болон бусад асуудал хэлэлцэж МСДН-ын дэд даргаар С.Баярцогт, Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Бямбажаргал нарыг сонголоо.
  3. Намын дотор чөлөөт ардчилсан жигүүр байгуулах тухай санаачлагч гишүүдийн саналыг хэлэлцэж, жигүүрийг хүлээн зөвшөөрөв.

1996 оны 11-р сарын 14-ны өдөр

        “Эрүүл мэнд” эмч нарын хөдөлгөөнийг санаачлагчдын хурал болж, уг хөдөлгөөнийг байгуулав.

1997 оны 03-р сарын 02-ны өдөр

        МСДН-ын 1996 оны Тэргүүлэх улс төрч /Б.Ламжав/, МСДН-ын 1996 оны Тэргүүлэх улс төрч залуу /Э.Золбаяр/-г тодруулсан ёслолын арга хэмжээг “Залуу лидер” клуб зохион байгуулав.

1997 оны 03-р сарын 05-ны өдөр

        МСДН-ын 3-р их хурлын 2-р бага хурал хуралдаж

  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МҮАН-тай хамтран оролцох тухай
  2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МҮАН-тай хамтран оролцох тухай гэрээний төслийг хэлэлуэх
  3. Намуудын хамтарсан хуралдаанд МСДН-ыг төлөөлх 30 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлах
  4. МСДН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх талаар намуудын хамтарсан хуралд санал оруулах
  5. УИХ дахь Ардчилсан Холбоо Эвслийн бүлэг, Засгийн газар, эвслийн намуудын бодлого, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зарим арга зам
  6. МСДН-ын үйл ажиллагааны өнөөгийн байдал, түүнд хийх дүгнэлт зэрэг асуудлыг хэлэлцэв.

1997 оны 03-р сарын 05-ны өдөр

        МҮАН-ын чуулган, МСДН-ын Бага хурлын баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1997 оны сонгуульд МҮАН, МСДН хамтран оролцох тухай гэрээнд МҮАН-ын тэргүүн Ц.Элбэгдорж, МСДН-ын дарга Р.Гончигдорж нар гарын үсэг зурав.

1997 оны 03-р сарын 16-ны өдөр

        Хоёр талын хамтарсан хурал Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МҮАН, МСДН-ын хамтарсан хурлын төлөөлөгчдийн олонхийн санал авсан П.Очирбатын нэрийг дэвшүүлэхээр тогтов.

1997 оны 03-р сарын 16-ны өдөр

        МҮАН-МСДН-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн төв штабын даргаар МҮАН-ын ЕНБД Э.Бат-Үүл, нарийн бичгийн даргаар МСДН-ын ЕНБД Л.Бямбажаргал нарыг томилов.

1997 оны 06-р сарын 14-15-ны өдөр

        МСДН-ын 3-р их хурлын 3-р бага хурал хуралдаж,

  1. Эрх баригч эвсэл дэх МСДН-ын бодлого, үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилт /Р.Гончигдорж/
  2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1997 оны сонгуулийн дүн, түүнд хийх дүгнэлт /Л.Бямбажаргал/
  3. Орон нутгийн байгуллагуудын сонсгол хэлэлцэж, тогтоол батлав.

Тус бага хурал УИХ дахь олонхийн бүлэг дотор МСДН-ын бүлгийг зохион байгуулж ажиллуулахаар шийдэв.

  1. Улс төрийн зөвлөлийн гишүүди йг сонгов.

1997 оны 08-р сарын 09-10-ны өдөр

        “Залуу лидер” клубын анхдугаар ассамблей Богд хаан ууланд “Ирлээ, Үзлээ, Яллаа” уриан дор болов.

1997 оны 10-р сарын 08-ны өдөр

        МСДН-ын Улс төрийн зөвлөлөөс УИХ дахь Олонхийн бүлгийг төлөөлөн ажиллах зөвлөлийг “МҮАН-МСДН-ын зөвшилцөх бүлэг” гэж нэрлэхээр тогтож МСДН-ын парламент дахь бүлгийг төлөөлж Р.Гончигдорж, А.Ганбаатар, С.Баярцогт, Бат.Э.Батбаяр, Н.Алтанхуяг гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй байхыг дэмжлээ.

        МАХН-аас Засгийн газрыг огцруулахаар тавьсан үндэслэлийг дэмжихгүй гэж санал нэгтэй шийдвэрлэв.

1997 оны 11-р сарын 13-16-ний өдөр

        Олон Улсын Социалист Залуучуудын Холбооны 22-р их хурал /Португали/-д “Улаан сарнай” төвийн ерөнхий захирал Ц.Сайнбаяр, Гүйцэтгэх захирал Я.Чинзориг, зөвлөлийн гишүүн Н.Хүрэлсүх, төвийн гишүүн Д.Оюунсүрэн нар оролцов.

1997 оны 11-р сарын 10-11-ны өдөр

        МСДН-ын ЕНБД Л.Бямбажаргал Энэтхэг улсын нийслэл Дели хотод болсон Соц-Интернийн Зөвлөлдөх уулзалтад оролцлоо.

1997 оны 12-р сарын 25-ний өдөр

        Залуу лидер клубээс зохион байгуулсан “New world” цэнгүүний үеэр 1997 оны Төрийн залуу түшээгээр З.Энхболд, оны шилдэг сэтгүүлчээр С.Баярмөнх нар шалгарав.

1998 оны 01-р сарын 24-ны өдөр

        Монголын Социал Демократ Залуучуудын Холбоог үүсгэн байгуулагчдын хурал болов.

1998 оны 02-р сарын 13-ны өдөр

        Залуучуудын “Улаан сарнай” төвийн захирлын зөвлөлийн гишүүд, Монголын Социал Демократ Залуучуудын Холбоо байгуулахыг дэмжигч залуу гишүүдийн хамтарсан хуралдаанаас Монголын Социал Демократ Залуучуудын Холбоо /МСДЗХ/-г байгуулав.

1998 оны 02-р сарын 27-ны өдөр

        МҮАН, МСДН-ын удирдлага тус хоёр нам улс төрийн нэг хүчин болж төлөвших нь зүйтэй гэж үзэж, уриалга гаргав.

        МСДН-ын Улс төрийн зөвлөл, уриалгад дэвшүүлсэн хоёр нам нэгдэх тухай саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

1998 оны 03-р сарын 02-ны өдөр

        МСДН-ын 1997 оны Тэргүүлэх улс төрч /Р.Гончигдорж/, 1997 оны Тэргүүлэх улс төрч залуу /З.Энхболд/-г тодруулсан ёслолын арга хэмжээг “Залуу лидер” клуб МСДН-тай хамтран зохион байгуулав.

1998 оны 04-р сарын 04-05-ны өдөр

        МСДН-ын 3-р их хурлын 4-р бага хурлаар “Газрын шинэтгэлийн тухай” /Ц.Адъяасүрэн/, “Төсвийн салбарын удирдлага, санхүүжилт, шинэтгэл” /А.Ганбаатар/ сонсгол, “Сонгуулийн хуулийн өөрчлөлтийн үзэл баримтлалын тухай” /Б.Энэбиш/, “Монгол Улсын нийгмийн хамгааллын асуудал, цаашдын хандлага” /Л.Зориг/ илтгэлийг хэлэлцэж, тогтоол гаргав.        

        Мөн МСДН, МҮАН нэг улс төрийн хүчин болж нэгдэх тухай саналыг судлах, энэ ажлыг зохион байгуулах МСДН-ын зөвлөлийг байгуулах туслийг дэмжих эсэх талаар санал хурааж, дэмжихгүй гэсэн тогтоол гаргасны дээр “Чөлөөт ардчилсан жигүүр”-ийн дарга П.Улаанхүүгийн мэдэгдлийг үндэслэн жигүүрийг татан буугдсанд тооцов.

1998 оны 04-р сарын 16-ны өдөр

        УИХ, Засгийн газар, Ардчилсан Холбоо Эвслийн үйл ажиллагааг сайжруулах үүднээс Монгол Улсын Ерөнхий сайд УИХ-ын гишүүн, Ардчилсан Холбоо Эвслийн дарга байх нь зүйтэй гэж үзэв.

1998 оны 04-р сарын 22-ны өдөр

        УИХ-д 4-р сарын 20-ны өдөр ирүүлсэн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох тухай Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхсайханы мэдэгдлийг хэлэлцээд нууцаар санал хураахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 59 нь буюу 98,3 хувь нь Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж санал өгснөөр Засгийн газар огцров.

1998 оны 04-р сарын 23-ны өдөр

        Монгол Улсын Ерөнхий сайдаар Цахиагийн Элбэгдоржийг томилов.

1998 оны 04-р сарын 29-ны өдөр

        Монгол улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайдаар С.Баярцогт, Монгол улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар Бат-Э.Батбаяр, Монгол улсын Засгийн газрын гишүүн, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдаар Н.Алтанхуяг, Монгол улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар Р.Амаржаргал, Монгол улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдаар С.Батчулуун нар томилогдов.

1998 оны 05-р сарын 06-ны өдөр

        Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдаар Ш.Батбаяр, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайдаар С.Зориг нар томилогдов.

1998 оны 05-р сарын 21-ний өдөр

        Монгол улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар Р.Одонбаатар томилогдов.

1998 оны 05-р сарын 28-ны өдөр

        Монгол улсын Засгийн газрын гишүүн, Гэгээрлийн сайдаар Ч.Сайханбилэг томилогдов.

1998 оны 06-р сарын 22-24-ны өдөр

        Азийн бүсийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад /Бангкок/ УТЗ-ийн гишүүн, МСДЭХ-ий дэд тэргүүн Ю.Ариунзаяат оролцов.

1998 оны 07-р сарын 09-ны өдөр

        УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ч.Отгонбаяр сонгогдов.

1998 оны 07-р сарын 15-ны өдөр

        Засгийн газрыг огцруулах тухай УИХ дахь МАХН-ын гишүүдийн тавьсан санал, үндэслэлийг Улс төрийн зөвлөл хүлээн авах боломжгүй гэж үзэв.

1998 оны 07-р сарын 24-ний өдөр

        Улсын Их Хурлын нэр бүхий 26 гишүүнээс Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулахаар тавьсан саналыг УИХ хэлэлцээд нууцаар санал хураахад чуулганы хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдийн 42 нь буюу 56 хувь нь Засгийн газрыг огцруулах саналыг дэмжиж Засгийн газар огцров.

1998 оны 08-р сарын 18-23-ний өдөр

        МҮАН, МСДН, МАХН-ын урилгаар ХКН-ын ТХ-ны ГХХ-ийн дарга Дай Бингоу тэргүүтэй төлөөлөгчид айлчлав.

1998 оны 08-р сарын 23-26-ны өдөр

        Зүүн Азийн эмэгтэйчүүдийн 3-р чуулга уулзалт /Улаанбаатар/-д МСДЭХөдөлгөөний төлөөлөгчид оролцон, хөдөлгөөний тэргүүн М.Тунгалаг “Улс төрийн систем ба сонгуулийн хууль” илтгэл тавьж хэлэлцүүлэв.

1998 оны 10-р сарын 10-ны өдөр

        Олон улсын социалист залуучуудын холбооны Ази, Номхон далайн бүсийн чуулган БНСУ-д болж МСДЗХолбооны төлөөлөгчид оролцож, тус холбооны Ерөнхийлөгч З.Энхболд Ази, Номхон далайн бүсийн зохицуулагчаар сонгогдов.

1998 оны 10-р сарын 13-ны өдөр

        Холбооны Ази, Номхон далайн бүсийн уулзалт /Улаанбаатар/-д оролцогчдод МСДН-ын дарга Р.Гончигдорж илгээлт ирүүлэв.

1998 оны 10-р сарын 20-ны өдөр

        Монголын Залуучуудын жилийн ажлын хүрээнд МСДЗХолбоо санаачлан “Өсвөр үе-манай ирээдүй” уриан дор 2 сарын аяныг улсын хэмжээнд зохион байгуулж, эхлүүлэв.

1998 оны 10-р сарын 20-ны өдөр

        Улс төрийн зөвлөлийн хурлаар улс орны байдлыг хэлэлцээд, цаашид үүнтэй адил эрх зүйн нөхцөл байдал үүсэхгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор МҮАН, МАХН, МСДН-уудын зөвшилцөл уулзалтыг зохион байгуулах тухай санал дэвшүүлсэн тогтоол гаргав.

1998 оны 11-р сарын 19-22-ны өдөр

        Олон Улсын Социалист Залуучуудын Холбооны бага хурлаас /Мехико/ Монголын Социал Демократ Залуучуудын Холбоог жинхэнэ гишүүнээр элсүүлэв.

1998 оны 12-р сарын 09-ны өдөр

        Монгол Улсын Ерөнхий сайдаар Ж.Наранцацралтыг томилов.

1998 оны 12-р сарын 18-ны өдөр

        МСДН-ын төв байранд “Залуу лидер” клубээс санаачлан хийсэн их засварын ажил дуусч Намын байрыг хүлээлгэн өгөх ёслол болов.

1998 оны 12-р сарын 21-ний өдөр

        Монгол улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайдаар С.Мэндсайхан, Монгол улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар Н.Туяа нар томилогдов.

1998 оны 12-р сарын 25-ны өдөр

        Залуу лидер клубээс зохион байгуулдаг “New world” цэнгүүн болж 1998 оны Төрийн залуу түшээгээр УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, оны шилдэг сэтгүүлчээр Ц.Энхбат нарыг шалгаруулав.

1999 оны 01-р сарын 08-ны өдөр

        Монгол улсын Засгийн газрын гишүүн, Хөдөө аж ахуй үйлдвэрийн сайдаар Ч.Содномцэрэн, Монгол улсын Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдаар Г.Батхүү, Монгол улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдаар Л.Цог нар томилогдов.

1999 оны 01-р сарын 14-ны өдөр

        Монгол улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар Я.Очирсүх, Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдаар С.Сонин, Монгол улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар Ш.Түвдэндорж, Монгол улсын Засгийн газрын гишүүн, Гэгээрлийн сайдаар А.Баттөр нар томилогдов.

1999 оны 01-р сарын 20-ны өдөр

        Монгол улсад Социал Демократ байгууллага үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан зохион явуулах “Эв нэгдэл, эрх чөлөө” аян гараагаа эхлэв.

1999 оны 02-р сарын 07-ны өдөр

        МСДН-ын ахмад гишүүд, анхдагчдын Анхдугаар чуулган хуралдаж, МСДН-ын Нийгмийн ардчилал, ахмадын холбоо байгууллагын үйл ажиллагааны журам, дүрмийг баталж, зохион байгуулалтын асуудал хэлэлцэв.

1999 оны 03-р сарын 02-ны өдөр

        МСДН-ын 1998 оны Тэргүүлэх улс төрчөөр Н.Алтанхуяг, 1998 оны Тэргүүлэх улс төрч залуу П.Чинбат нарыг тодруулсан ёслолын арга хэмжээг “Залуу лидер” клуб МСДН-тай хамтран зохион байгуулав.

1999 оны 03-р сарын 27-28-ны өдөр

Мөн зохион байгуулалтын асуудал хэлэлцэж МСДН-ын дэд даргаар А.Ганбаатар, МСДН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Алтанхуяг нарыг сонголоо.

1999 оны 03-р сарын 17-19-ны өдөр

        МСДН-ын УТЗ-ийн гишүүн Ц.Буяндалай, ХЭГ-ын ажилтан Т.Гантөмөр нар Ховд аймагт ажиллаж аймгийн намын бага хуралд оролцов.

1999 оны 04-р сарын 13-ны өдөр

        МСДН-ын ЕНБДарга Н.Алтанхуяг, Л.Бямбажаргал нар Говь-Алтай аймагт аймгийн төв болон Гуулин, Есөнбулаг, Тайшир, Дэлгэр сумдад ажиллав.

1999 оны 04-р сарын 13-ны өдөр

        УТЗ-ийн гишүүн Ц.Буяндалай  Говьсүмбэр аймагт ажиллав.

1999 оны 04-р сарын 15-ний өдөр

        Сөүл ресторанд Улс төрчид, бизнесменүүдийн анхны уулзалтыг хийв. 150 гаруй хүн оролцлоо.

1999 оны 04-р сарын 24-28-ны өдөр

        УИХ-ын гишүүн Ц.Төмөртогоо, УТЗ-ийн гишүүн Ц.Буяндалай нар Хөвсгөл аймагт ажиллаж намын зөвлөлийн ажил байдалтай танилцлаа.

1999 оны 05-р сарын 01-02-ны өдөр

        УИХ-ын гишүүн Ч.Отгонбаяр Баянхонгор аймагт ажиллав.

1999 оны 05-р сарын 04-ны өдөр

        УИХ-ын гишүүн Р.Нарангэрэл Өмнөговь аймагт ажиллаж иргэдтэй уулзаж намын бага хуралд оролцов.

1999 оны 05-р сарын 05-ны өдөр

        Намын төв байранд аймаг, дүүргүүдийн улс төрийн ажилтнуудын сургалт, семинарыг явуулж улс төрийн ажилтнуудтай гэрээ байгуулж намын Хэрэг Эрхлэх газраас цалинжуулж байхаар тогтов.

1999 оны 05-р сарын 07-08-ны өдөр

        МСДН-ын ЕНБДарга Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Ша.Батбаяр, Батж.Батбаяр, УТЗ-ийн гишүүн Л.Зориг, Нийслэлийн зөвлөлийн дэд дарга О.Эрдэнэ-Өлзий нар Дархан-Уул аймагт ажиллаж улс төрч бизнесмэнүүдийн уулзалтанд оролцов.

1999 оны 05-р сарын 08-ны өдөр

        Улс төрийн Зөвлөлийн гишүүн Ц.Адъяасүрэн Дорнод аймагт ажиллав.

1999 оны 05-р сарын 07-10-ний өдөр

        МСДН-ын дэд дарга А.Ганбаатар Увс аймагт ажиллаж иргэдтэй уулзалт хийж намын зөвлөлийн ажилтай танилцав.

1999 оны 05-р сарын 14-ны өдөр

        УИХ-ын гишүүн Батж.Батбаяр Хөвсгөл аймагт ажиллав.

1999 оны 05-р сарын 14-16-ний өдөр

        МСДН-ын ЕНБДарга Н.Алтанхуяг, УТЗ-ийн гишүүн Л.Зориг нар Дундговь аймагт ажиллав. Бүрэлдэхүүнд Залуу лидер клубын гүйцэтгэх захирал Д.Амарбаясгалан, ХЭГ-ын ажилтан Ц.ГАнтулга нар оржээ.

1999 оны 05-р сарын 15-18-ны өдөр

        УИХ-ын гишүүн С.Баярцогт, Р.Бадамдамдин, Сангийн сайд Я.Очирсүх, МСДН-ын Улс төрийн хэлтсийн дарга Э.Золбаяр, Нийслэлийн зөвлөлийн дэд дарга О.Эрдэнэ-Өлзий, Г.Энхтайван, Т.Гантөмөр, Ц.Эрдэнэбат нар Архангай аймагт ажиллаж улс төрч бизнесменүүдийн уулзалтад оролцов.

1999 оны 05-р сарын 20-24-ний өдөр

        МСДН-ын ЕНБД Н.Алтанхуяг, МСДН-ын Мэдээлэл судалгаа архивын хэлтсийн дарга Л.Гансүх, УТЗ-ийн гишүүн Ц.Буяндалай нар Ховд аймагт намын байрны нээлтэд оролцож Буянт, Мянгад, Дөргөн, Эрдэнэбүрэн сумдад ажиллав.

1999 оны 05-р сарын 25-ны өдөр

        МСДН улсын дээд шүүхэд бүртгүүлж батламж авсан өдрийг тохиолдуулан Улсын циркт телевизийн цэнгээнт нэвтрүүлгүүд зохион байгуулж нийслэлийн намын гишүүд оролцов.

1999 оны 05-р сарын 28-29-ний өдөр

        Монголын социал демократ эмэгтэйчүүдийн хөдөлгөөний тэргүүн М.Тунгалаг, Ц.Ганболд, УТЗ-ийн гишүүн Ч.Чулуунбаатар нар Дундговь аймагт ажиллаж намын байрны нээлтэд оролцов.

1999 оны 05-р сарын 28-31-ний өдөр

        Дорнод аймагт болсон Зүүн бүсийн социал демократуудын чуулга уулзалтад МСДН-ын дэд дарга А.Ганбаатар, гишүүн Р.Бадамдамдин, УТЗ-ийн гишүүн З.Энхболд, Э.Золбаяр, СХД-ийн намын зөвлөлийн дарга Б.Ариунсан, Я.Балгансүрэн, Г.Төмөрхуяг, С.Бямбасүрэн, Ц.Гантулга нар оролцов.

        Энэ үеэр Дорхонд аймгийн намын зөвлөл байртай боллоо.

1999 оны 06-р сарын 11-13-ны өдөр

        Малайз улсын нийслэл Куала-Лумпурт болсон СИ-ын Ази номхон далайн бүсийн чуулга уулзалтанд МСДН-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга П.Улаанхүү оролцов.

1999 оны 06-р сарын 25-26-ний өдөр

        Аргентин Улсын нийслэл Буэнос-Айрест болсон СИ-ын гишүүн орнуудын зөвлөлдөх уулзалтанд Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Алтанхуяг, Гадаад харилцааны хэлтсийн дарга П.Улаанхүү нар оролцлоо.

1999 оны 07-р сарын 15-18-ны өдөр

        Малайз улсын нийслэл Куала Лумпурт болсон Олон Улсын Социалист Залуучуудын Холбооны Ази номхон далайн бүсийн чуулганд МСДЗХолбооны дэд ерөнхийлөгч Б.Болдбаатар, Ч.Эрдэнэболор тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

1999 оны 07-р сарын 22-ны өдөр

        Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Наранцацралт болон түүний тэргүүлсэн Засгийн газар огцров.

1999 оны 07-р сарын 30-ны өдөр

        Монгол Улсын Ерөнхий сайдаар Ренчиннямын Амаржаргал томилогдов.

1999 оны 09-р сарын 09-10-ны өдөр

        МСДЗХ-ны үндэсний чуулган Төрийн ордонд болж аймаг, нийслэлээс 300 гаруй төлөөлөгч оролцов.  Үндэсний чуулганд УИХ-ын дарга МСДН-ын дарга Р.Гончигдорж баяр хүргэж үг хэлэв.

        Мөн МСДЗХ-ы Ерөнхийлөгч З.Энхболд илтгэл тавилаа. Чуулганаас “Шинэ зууны  залуучуудын тунхаглал” нэртэй баримт бичгийг батлан гаргалаа.

1999 оны 09-р сарын 17-18-ны өдөр

        Төв болон зүүн Европын СИ-ын хороодын хурал /Варшав/-д МСДН-ын дэд дарга А.Ганбаатар оролцов.

1999 оны 10-р сарын 08-09-ны өдөр

        Унгарын Социалист намын ойн баярт Монгол улсаас Унгар улсад суугаа элчин сайд Р.Хатанбаатар оролцлоо.

1999 оны 11-р сарын 01-02-ны өдөр

        Намын төв байранд аймаг дүүргийн намын дэд дарга, улс төрийн ажилтны сургалт семинар болов.

1999 оны 11-р сарын 08-10-ны өдөр

        СИ-ын 21-р их хурал /Парис/ -д МСДН-ын дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн МСДН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Б.Батбаяр, Ц.Төмөртогоо, Ч.Отгонбаяр, МСДН-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга П.Улаанхүү, МСДН-ын Улс төрийн Зөвлөлийн гишүүн Л.Зориг, МСДН-ын гишүүн Унгар улсад суугаа элчин сайд Р.Хатанбаатар нар оролцлоо.

1999 оны 12-р сарын 01-02-ны өдөр

        Хүүхдийн урлан бүтээх төвд Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс зохион байгуулсан сонгуулийн менежерүүдийн сургалтанд аймаг, нийслэлийн төлөөлөгчид оролцов.

1999 оны 12-р сарын 23-ны өдөр

        Баянгол ресторанд улс төрчид, бизнесменүүдийн уулзалт болж 200 гаруй хүн оролцов.

1999 оны 12-р сарын 25-ны өдөр

        Их тэнгэр цогцолборт Залуу лидер клубын “New world” цэнгүүн болж төрийн залуу түшээгээр УИХ-ын гишүүн С.Баярцогт, шилдэг сэтгүүлчээр “Өдрийн сонин”-ы эрхлэгч Ш.Мягмарсүрэн нарыг шалгаруулав.

1999 оны 12-р сарын 28-ны өдөр

        МСДН-ын 3-р их хурлын 6-р бага хурал хуралдав. Бага хурлаас “Улаанбаатарын тунхаглал”-ыг батлав.

1999 оны 12-р сарын 28-ны өдөр

        Монгол оронд социал демократ хөдөлгөөн үүсч хөгжсөний 10 жилийн ойд зориулсан цэнгүүн Монгол бөхийн өргөөнд болов.