Судалгааны сэдвүүд

Эрүүл зан үйл:

  1. Хүмүүс өрхийн эмнэлэгээр үйлчлүүлэхгүй байгаад нөлөөлж буй хүчин зүйлс
  2. Хүмүүс өрхийн эмнэлэгтээ хандан өвчнөө эрт илрүүлэх үзлэг оношлогоонд хамрагддаг болгоход ямар хөшүүрэг нөлөөлж болохыг судлах
  3. Насанд хүрсэн хүмүүс\хүүхдүүд идэвхтэй хөдөлгөөнтэй байхад саад болж буй хүчин зүйлс
  4. Эрүүл мэндийн болон цагдаагийн ажилтнууд, багш нар зэрэг тодорхой бүлэг хүмүүсийн дундах архи тамхины хэрэглээг судлах.
  5. Архины  хэт хэрэглээний талаарх насанд хүрсэн Монгол хүмүүсийн ойлголтыг судлах
  6. Насанд хүрсэн Монгол хүмүүсийн дунд өөх тос зэрэг өндөр эрсдэлтэй хоол хүнсний талаарх ойлголт, санаа бодлыг судлах
  7. Тодорхой бүлгийн хүн амын дунд биеийн идэвхитэй хөдөлгөөний түвшинг судлах
  8. Халдварт бус өвчний эмчилгээний дэглэмийг сахидаг болгоход монголчуудын зан үйлийг хэрхэн өөрчлөх шаардлагатайг судлах
  9. Архи, тамхи болон халдварт бус өвчинтэй холбоотой амьдралын бусад хэв маягийн талаар оюутан зэрэг тодорхой бүлэг хүмүүсийн  мэдлэг/ойлголтыг судлах
  10. Эрүүл хоол, тамхигүй ресторан, биеийн тамриын дасгал хийх боломж, эрүүл хүнстэй дэлгүүр зэрэг эрүүл сонголт хийх боломжийг монголд судалж тогтоох (mapping)
  11. Олон нийтийн газруудад хүүхдэд архи тамхиар үйлчилж байгаа эсэхэд үнэлгээ хийх
  12. Олон нийтийн дунд эрүүл мэндийг дэмжих зорилготойгоор биеийн дасгал хөдөлгөөн хийдэг байдлыг үнэлэх
  13. Улаанбаатар хотод дугуйн зам байгуулахад боломжтой хийгээд боломжгүй нөхцөл байдлыг тогтоох
  14. Халдварт бус өвчнийг (цусны даралт ихсэх, чихрийн шижин, умайн хүзүүний болон хөхний хорт хавдар) өөрөө эмчлэх гэж оролддог монголчуудын хандлагыг судлах
  15. Халдварт бус өвчнийг (цусны даралт ихсэх, чихрийн шижин, умайн хүзүүний болон хөхний хорт хавдар) эмчлүүлж буй өвчтөний зан үйлд гарч буй\гарсан өөрчлөлтийг үнэлэх
  16. Гэр бүлд эрүүл мэндийн талаар шийдвэр гаргагч\хэрэгжүүлэгч нь хэн болохыг судлах (эхнэр, нөхөр, эмээ г.м)
  17. Эрүүл мэндийг эрхэмлэх зан үйлийн ялгааг хот, хөдөө, үндэстэн болон хүйсийн хооронд судлах
  18. Хорт хавдрын илрүүлэлт, эмчилгээнд тохиолдож буй саад бэрхшээлийг судлах (ялгаварлан гадуурхалт, ичих, айх, хүртээмж, мэдлэг г.м)
  19. Халдварт бус өвчний улмаас (цусны даралт ихсэх, чихрийн шижин, умайн хүзүүний болон хөхний хорт хавдар) уламжлалт анагаах ухааны болон албан бус эмчилгээний аргаар эмчлүүлдэг байдал

Эрүүл ажлын байр:

  1. ХБӨ-өөс сэргийлэх талаар ажлын байранд амжилттай хэрэгжүүлсэн туршлага санаачлагыг илрүүлж үнэлэх
  2. Ажлын байран дахь стресс менежмент (ажил, мэргэжил болон ажлын байрны төрлөөр)
  3. Ажлын байранд эрүүл мэндийг дэмжих талаар ажил олгогч ба ажилчдын мэдлэг, хандлага, дадлыг судлах
  4. Ажлын байрны цогц менежментийн арга ажиллагаанд тулгуурлан тамхины хяналт тогтоох, тамхинаас гарах, эрүүл хооллох, биеийн дасгал хөдөлгөөн хийх зэрэг ажлын байран дахь ХБӨ-ний хяналтын хөтөлбөрийг хэрхэн тогтвортой, үр нөлөөтэй хэрэгжүүлж болохыг судлах
  5. Ажлын байран дахь ХБӨ-өөс сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга замыг ажил олгогч, ажиллагсдын хоорондын хэлэлцүүлгээр шийдвэрлэх боломжийг судлах.
  6. Эрүүл ажлын байрны хөтөлбөрт ажил олгогч ба ажилчдын оролцоо хэр байгааг үнэлэх  
  7. Хувийн бизнесийн байгууллагууд эрүүл ажлын байрны хөтөлбөрт оролцох сонирхол болон ач холбогдлын талаарх ойлголтыг судлах

Зам тээврийн осол гэмтэл:

  1. Хурд хэтрүүлэх, согтуугаар машин жолоодох, бүс хэрэглэхгүй байх гэх мэт замын хөдөлгөөний хууль дүрмийг сахиулах, зөрчлийг арилгах үйл ажиллагааны өмнө болон дараах нөхцөл байдлыг газар дээр нь үнэлэх
  2. Архи уусан үедээ замын хөдөлгөөнд оролцдог талаарх Монгол жолооч нарын хандлагыг судлах
  3. Яаралтай тусламжийн төвийн ажилтнууд болон нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нарын анхны тусламж үзүүлэх ур чадварын судалгаа  
  4. Замын осол гарснаас хойш яаралтай тусламж авах хүртэл зарцуулж буй хугацааг судлах
  5. Зам байгуулалт хот\орон нутгийн төлөвлөлтийн дагуу хийгддэг эсэхийг судлах
  6. Зам тээврийн осол гэмтлийн талаар шийдвэр гаргагчдын хандлагыг судлах  
  7. Жолоо барьж байх үеийн зан үйл, тэдгээрийг хэрхэн мөрдөх талаар жолооны курсуудын сургалтын хөтөлбөрт тусгагдсан болон түүнийг хэрэгжүүлдэг байдлыг үнэлэх.
  8. Замын хөдөлгөөний аюулгүй байдал болон түүнийг хэрэгжүүлэх талаарх бодлогын тойм судалгаа.
  9. Хөдөөгийн гол замуудын осол ихтэй цэгүүд болон тэндэх замын тэмдэг тэмдэглэгээний судалгаа  
  10. Замын хүнд хэлбэрийн осол гэмтэлд шаардлагатай эмчилгээ, нийгмийн халамжийн тэтгэмж зэрэг бодит дарамтуудыг судлах
  11. Европын орнуудын шилдэг арга ажиллагааг Монголын жолооны сургалтад жишиг болгон нэвтрүүлэх боломжийг судлах
  12. Замын хөдөлгөөний хууль дүрмийг мөрдүүлэхэд хамгийн үр ашигтай, шилдэг арга  ажиллагааг олж илрүүлэх
  13. Замын осол гэмтлээс сэргийлэх үйл ажиллагаанд ТББ болон орон нутгийн ард иргэд оролцох боломжуудыг тогтоох
  14. Зам тээврийн осол гэмтлийн талаарх сонор сэрэмжийг нэмэгдүүлэх талаарх зөвлөмж, кампанит ажлуудыг шилдэг туршлага болгон нэвтрүүлэх нь ямар үр дүнтэй болохыг судлах
  15. 2010-2020 онд гарч болох зам тээврийн осол гэмтлийн урьдчилсан тооцоо хийх.

Харилцаа, мэдээлэл:

  1. Залуус эрүүл мэндийн таларх мэдээллийг хаанаас авдаг, түүндээ итгэхэд нь юу нөлөөлдөг болох?
  2. Хөдөө орон нутгийн хүмүүст олдоцтой байгаа эрүүл мэндийн талаарх мэдээлэл, тэдгээрийн найдвартай эх үүсвэр нь юу болох
  3. Өвчтөнд болон тэдний  ар гэрийнхэд ХБӨОГ –ийн талаар шаардлагатай мэдээлэл юу болохыг тогтоох 
  4. Анхан шатны тусламж үйлчилгээний түвшинд үйлчлүүлэгч  төвтэй зөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай харилцааны ямар арга хэрэгсэл байж болохыг судлах
  5. Телевизийн эфирийн цацалт, сонинд нийтлэх нь төлбөргүй байвал олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд ямар төрлийн эрүүл мэндийн мэдээллийг сонирхож болохыг тогтоох
  6. Эрүүл мэндийн мэдээллийг хүргэхэд хүмүүс хоорондын харилцаа, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл,  зөвлөгөө, зугаа цэнгэлийн болон боловсрол\ сургалтын аль хэлбэрүүд нь илүү нөлөөтэйг тогтоох 

Сургуульд эрүүл мэндийг дэмжих чиглэлээр:

  1. Сургуулийн өдрийн хоолны хөтөлбөрийн чанар, менежментийг эрүүл хоолны сонголтын талаас нь үнэлэх.
  2. Хүүхдийнхээ тамхидалт, архидалт болон ХБӨ-ний бусад эрсдэлт хүчин зүйлүүдийн талаар (хөдөлгөөн, эрүүл хооллолт) эцэг эхийн мэдлэг, хандлага, дадлыг үнэлэх. Архи тамхи хэрэглэдэг эцэг эхийнхээ талаархи хүүхдүүдийн хандлагыг үнэлэх
  3. Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх талаарх сургуулийн удирдлага, багш, эмч, нийгмийн ажилтан, эцэг эх болон сурагчдын ойлголтыг үнэлэх
  4. Сургуулийн биеийн тамирын хичээлийн хөтөлбөр, түүний хэрэгжилтийг үнэлэх
  5. Сургуулийн хоолны газар эрүүл хоолны сонголт хийх боломжийг үнэлэх
  6. Сургуулийн эрүүл мэндийн хичээлийн хэрэглэгдэхүүнийг үнэлэх

Хоол тэжээлийн чиглэлээр:

  1. Хүнсний бараа бүтээгдэхүүний шошгоны стандартыг мөрдөж байгаа байдал, түүнд хоолны илчлэгийн талаарх мэдээллийг тусгах шаардлага
  2. Таана, хөмүүл, шар буурцгийн сүмс зэрэг ургамалын гаралтай бүтээгдэхүүнээр давсыг орлуулах туршилт судалгаа (орон нутгийн хүнсний үйлдвэрүүдэд суурилсан байж болно).

Цусны даралт ихдэлт, тархинд цус харвах, зүрхний шигдээс, чихрийн шижин өвчний чиглэлээр:

  1. Цусны даралт ихтэй монголчууд эмээ уулгүй таслаад байдагт нөлөөлдөг ямар хүчин зүйлүүд (мэдлэг, хандлага, дадлын, эм болон тусламж үйлчилгээний хүртээмжийн) байдаг, түүнийг өөрчлөх ямар стратегүүд байж болох вэ?
  2. Цусны даралт бууруулах эмийн талаарх өвчтөний мэдлэг ба эмийн хүртээмжийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхан шатанд үнэлэх
  3. Эрүүл мэндийн анхан шатны тусламжийн түвшинд цусны даралт ихтэй, чихрийн шижин өвчтэй хүмүүсийн бүлгэмийн үүрэг оролцоог идэвхижүүлэх арга замыг судлах
  4. Зүрхний өвчтэй хүмүүсийн дунд тамхидалт болон антидепрессант эмүүд, сэтгэл гутралын шинжийн хоорондын холбоог судлах
  5. Зүрх судасны өвчинд хоол болон ажилтай холбоотой эрсдэлт хүчин зүйлийг мэргэжлийн бүлгүүдэд харьцуулан судлах
  6. Тархины цус харвалтын дараах болон чихрийн шижин өвчтэй хүмүүсийн амьдралын чанарыг үнэлэх
  7. Чихрийн шижин өвчтэй хүмүүс эмчилгээний журмыг мөрдөхөд нөлөөлж буй хүчин зүйлсийг судлах
  8. Шинээр оношлогдсон чихрийн шижинтэй өвчтний эмчилгээний анхны тактик ямар байгаа байдлыг судлах
  9. Чихрийн шижин өвчтэй хүмүүс өвчний онош тогтоогдсоноос хойш амьдралынхаа хэв маягийг өөрчилж байгаа байдлыг үнэлэх

Хорт хавдрын чиглэлээр:

  1. Умайн хүзүүний болон хөхний хорт хавдрын шинээр илэрсэн тохиолдлуудын эмнэлгийн болон эмнэлгийн бус зардлыг тооцох
  2. Хавдар судлалын үндэсний төвд хөхний хорт хавдрын анх оношлогдох үеийн хэмжээ болон үе шатыг  судлах
  3. Хөх болон умайн хүзүүний хорт хавдар өвчтэй хүмүүсийн эмчилгээнээс хойш 5 ба түүнээс дээш жил амьдарсан байдлыг судлах

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр:

  1. Нүүдэлчид болон алслагдсан нутгийн хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хамгийн сайнаар хүргэх боломжуудыг судлах
  2. Өвчтөний  оношлогоо, эмчилгээ, хяналтыг сайжруулахад тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн үүрэг, оролцоог хэрхэн зохицуулан уялдуулах боломжийг судлах
  3. ХБӨ-ний эмчилгээнд уламжлалт анагаах ухааны үүрэг, эмчилгээний арга хэлбэрүүдийг судлах
  4. ХБӨ-ний тусламж үйлчилгээнд өвчтөний сэтгэл ханамжийг судлах
  5. ХБӨОГ-ийн эрүүл мэндийн тусламжийн өртөг, зардлыг өвчин болон эмнэлгийн шатлалын түвшин тус бүрээр судлах

 

Эрүүл мэндийн тогтолцооны чиглэлээр:

  1. Зам тээврийн осол гэмтлийн бүртгэл мэдээллийн тогтолцоог үнэлэн гарч буй бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох
  2. ХБӨ-ний бүртгэл мэдээллийн тогтолцооны одоогийн байдлыг үнэлэх
  3. ХБӨОГ-ээс сэргийлэх, эрт илрүүлэх чиглэлээр эрүүл мэндийн боловсрол олгож буй тогтолцооны нөхцөл байдлыг үнэлэх (албан болон албан бус)
  4. ХБӨ-ний эрт илрүүлэлт, оношлогооны лабораториудын чанарын хяналтын судалгаа
  5. ХБӨОГ-ийн өвчний бүлэг тус бүрийн зардлын үнэлгээ хийх
  6. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын хяналт болон чанарын менежментийг ХБӨОГ-ийн хувьд хэрэгжүүлж байгаа байдлыг үнэлэх
  7. ХБӨОГ-ийг эрт илрүүлэх лабораториудын чадавхийн үнэлгээ
  8. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг эрүүл мэндийн гол гол байгууллагуудын түвшинд харьцуулан судалж (аль нэг нийтлэг байгууллагын жишээнд түшиглэн хийх) ижил болон өөр талуудыг харуулах
  9. Тусламж үйлчилгээний чанартай холбоотой асуудлуудыг эрүүл мэндийн тодорхой байгууллагууд дээр нарийвчлан судлах
  10. ХБӨОГ-ийн шинээр боловсруулсан  клиникийн удирдамж, стандартуудыг хэрэгжүүлэх механизмыг судлах
  11. ХБӨОГ-ээс сэргийлэхийн өртөг, зардлын үр ашгийн судалгаа
  12. ХБӨОГ-ийн эмнэлгийн болон эмнэлгийн бус зардлыг судлах
  13. Тархинд цус харвасны дараах эмнэлгийн тусламжийн чанарыг үнэлэх
  14. ХБӨОГ-ийн DALY, QALY-г судлах

3