draft

Төслийн нэр: Монгол опенофис - нээлттэй эх түүнийг хөгжүүлэх концепт

Товчлол: Монгол OOo

Үүсэл: ОпенОфис.орг нь үнэ төлбөргүй ашиглаж болох бүрэн хэмжээний ажлын байрны болон гэрийн Офисын цогц програм хангамж юм. Sun Microsystems компаниар хөгжүүлэгддэг дэлхийн 20 хэл дээр ямар ч үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой. ОпенОфис.орг нь GNU Lesser General Public License (LGPL) хэмээх лицензийн доор гардаг 100% үнэгүй Нээлттэй эхтэй (Open Source) програм хангамж юм.

Хөгжил : http://www.openmn.org төслийн баг нь 2005 онд 3 хүнтэйгээр эхлээд нэр томьёоны толь, монгол локал буюу хэлний дэмжилтийг хөгжүүлжээ. Гурван жилийн тасралтгүй сайжруулалт, хөдөлмөрийн дүнд ОпенОфисын 3.0 хувилбарыг 11 хүнтэйгээр 2008 онд гаргажээ. Энэ хувилбарт олон шинэ боломжуудыг нэмснээс гадна Мак үйлдлийн систем хэрэглэгчдийн уугуул орчинд илүү сайн ажиллах боломжтой болгосон байна. Хэрэглэгчийн гадаргуун хэсгийг 100% орчуулж үндэсний монгол бичгээр бичдэг болгожээ

Кирилл зөв бичгийн дүрмийн алдаа шалгагч хийжээ.Өөрсдийн хүчээр програмын хөрвүүлэлт, бүтээлт, гаргалтыг хийжээ.

Ач холбогдол: Суралцагчдад үнэ, төлбөргүйгээр сургалтын материалаар хангах,

боловсролын байгууллагын сургалтын материалыг хөгжүүлэх, бэхжүүлэх, сургалтын нэгдсэн сантай болох ач холбогдолтой. Дараагийн ээлжинд боловсролын байгуулгыг нийтэд нь e-office буюу Google documents нэвтрүүлэхэд бэлтгэл болох талтай.

Эцэст нь нээлттэй сургалтын Google Apps нэвтрүүлнэ.

Тулгамдсан асуудал : ОпенОфисын 3.0 -ийн тусламжийн хэсэг [F1] дуусаагүй байгаа ба энэ нь өнгөрсөн 2 жилийн хугацаанд 1%-ийн биелэлттэй явж байгаа юм байна. Иймээс товч танилцуулга 442 хуудастай Getting Started Guide - V3.2 Second edition, complete - 2010-02-02 - 7.1 MB - 442p -ийг орчуулах шаардлагатай байна.

Дараагийн ээлжинд нийт 1614 хуудас бүхий дараах :

тайлбар номуудыг(сурах бичгүүдийг) тус тус орчуулах шаардлагатай байна.

Судалгаа : Microsoft Office ба ОпенОфисын 3.0 хэрэглээ ба ач холбогдлыг харьцуулан судлах шаардлагатай.

M$ Office

OpenOffice.org

Үнэ

хэрэглэгч бүр минимум $400

Үнэгүй

Хэрэгцээндээ тохируулан хөгжүүлэх боломж

боломжгүй

боломжтой

Монгол хэл дээр хөрвүүлэгдсэн байдал

Монгол хэл дээр одоогоор хөрвүүлэгдээгүй

Монгол хэл дээр хөрвүүлэгдсэн

Монгол хэлний дүрмийн алдаа шалгагч

байхгүй

Монгол хэлний дүрмийн алдаа шалгагчтай

ажиллах үйлдлийн систем

Зөвхөн MS болон Mac үйлдлийн системүүд дээр ажиллана.

Платформ хамааралгүй

зардал :

M$ Office

OpenOffice.org

  • Лиценз min $400(хэрэглэгч бүрт)
  • Сургалт
  • зөвлөгөө
  • дэмжлэг
  • шууд бус зардал
  • Шинэ хувилбар бүр(хэрэглэгч бүрт)
  • Лиценз төлбөргүй
  • Сургалт
  • зөвлөгөө
  • дэмжлэг
  • шууд бус зардал

Сургалт : Эхний ээлжинд сургагч багш нарыг сургах шаардлагатай.

Хугацаа: Бэлтгэл ажлын үргэжлэх хугацаа – ?

Төсөв :

Цаашдын тогтмол хөгжүүлэлт ба боловсруулалтыг МУБИС-ийн Мэдээллийн Технологийн Сургууль эсвэл Боловсролын Хүрэнэлэнгийн Мэдээллийн Технологийн секторт хариуцуулах боломжтой.

Монголын багийн хаяг:

Програмыг татаж авах хаяг:

 

Ашигласан материал: