Захирлуудын зөвлөлд илгээх АХБ-ны ерөнхийлөгчийн

тайлан ба санал зөвлөмж

Төслийн дугаар: 39254

2008 оны 10 дугаар сар

Азийн хөгжлийн буцалтгүй тусламжийн сан

Монгол улс: Боловсролын салбарын шинэчлэл

                       төсөл

Азийн Хөгжлийн Банк


Валютын ханш

/2008 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар/

Валютын нэгж        -        төгрөг /MNT/

MNT 1.00                =        $0.000874

$ 1.00                        =        MNT 1.144

ТОВЧИЛСОН ҮГНҮҮД

АХБ

Азийн хөгжлийн банк

АХИС

Английн хүүхдийг ивээх сан

АХС

Азийн хөгжлийн сан

ББС

Багш бэлтгэдэг сургууль

БНБ-ҮДТХСТ

Бүх нийтийн боловсрол - Үр дүнд түргэн хүрэх санаачлагын түншлэл

БСХХ

Боловсролын салбарын хөгжлийн хөтөлбөр

БХХ-2

Боловсролын хөгжлийн хөтөлбөр хоёр

БХХ-3

Боловсролын хөгжлийн хөтөлбөр гурав

БСШУЯ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам

БУМТ

Боловсролын удирдлага,мэдээллийн тогтолцоо

БХЗХ

Боловсролын хандивлагчдын зөвлөлдөх хороо

ДНБ

Дотоодын нийт бүтээгдэхүүн

ЖАЙКА

Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг

МБХМТ

Монголын боловсролыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө

МСС

Мянганы сорилтын сан

МУБИС

Монгол улсын боловсролын их сургууль

МХХТ

Мэдээлэл харилцаа холбооны технологи

НҮБ-ын ХС

Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сан

ОУӨТ

Олон улсын өрсөлдөөнт тендер

СДУЗ

Салбар дундын удирдлага, зохицуулалт

СЯ

Сангийн яам

ТББ

Төрийн бус байгууллага

ТЗХ

Төслийн зөвлөлдөх хороо

ТГУТ

Төслийн гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоо

ТУН

Төслийн удирдах нэгж

ТХН

Төсөл хэрэгжүүлэх нэгж

ТТ

Техникийн туслалцаа

УМТ

Удирдлага мэдээллийн тогтолцоо

ҮӨТ

Үндэсний өрсөлдөөнт тендэр

ХБШ МХХТ

Хөдөөгийн боловсролыг шинэчлэх МХХТ


Тайлбар

Аймаг

-

Засаг захиргааны нэгж

Баг

-

Засаг захиргааны нэгж

Гэр

-

Уламжлалт амьдрах сууц

Сум

-

Засаг захиргааны нэгж

Тэмдэглэл

  1. Засгийн газар болон түүний хэрэгжүүлэгч агентлагуудын санхүүгийн жил 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болдог.
  2. Энэхүү тайланд “$” тэмдэгт нь ам. долларыг илэрхийлнэ.

Дэд захирал

С. Лаурэнсэ Грийнвүүд, Жр.,

Ерөнхий захирал

K. Гэрхаэүссэр, Зүүн зүүн өмнөд азийн бүсийн газар (ЗЗӨАБГ)

Захирал

А. Лэүнг, Нийгмийн салбарын хэлтэс

 

 

Багийн ахлагч

Ж. Асанова, Боловсрол судлалын мэргэжилтэн, ЗЗӨАБГ

Багийн гишүүд

Б. Жупта, Нийгмийн хөгжлийн мэргэжилтэн,  ЗЗӨАБГ

 

Ай. Лонжид, Нийгмийн салбарын мэргэжилтэн, ЗЗӨАБГ

 

Экс. Пэнг, Ахлах зөвлөх

 

С. Попов, Байгаль орчны ахлах мэргэжилтэн, ЗЗӨАБГ

 

Ж. Сарви, Боловсрол судлалын мэргэжилтэн,

 

Орон нутгийн тогтмол хөгжлийн газар

 

В. Волкэр, Нийгмийн хөгжлийн мэргэжилтэн


ГАРЧИГ


Буцалтгүй тусламж болон төслийн товч танилцуулга

Хүлээн авагч

Монгол улс

Ангилал

Зорилтот ангилал: Зорилтот оролцоо

Салбар: Боловсрол

Дэд салбар: Боловсролын салбарын хөгжил

Сэдэв: Нийгмийн хөгжил, жендэр, хөгжлийн асуудлыг хамарсан

Дэд сэдэв: Хүний хөгжил

Орчны үнэлгээ

Бүлэг С

Төслийн тодорхойлолт

Боловсролын салбарын шинэчлэл төсөл нь зах зээлийн эдийн засгийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан боловсролын тогтолцоонд чиглэсэн үйл ажиллагаанд, салбарын томоохон шинэчлэл хийхэд Засгийн газарт дэмжлэг үзүүлэхээс гадна, сургуулиудын засвар хийсэн өмнөх гурван төслийн ололт амжилт дээр суурилан үйл ажиллагаагаа явуулна. Энэхүү төсөл нь 12 жилийн боловсролын тогтолцоонд амжилттай шилжин бага, дунд боловсролын чанар, хүртээмжийг сайжруулахад Засгийн газарт дэмжлэг үзүүлэх юм.

Төсөл дараах дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй. Үүнд:

(1) Боловсролын төлөвлөлт, төсөв, удирдлагыг боловсронгуй болгох; (2) Багш бэлтгэх тогтолцоог сайжруулах; (3) Сурах бичиг болон сургалтын бусад материалын (хичээлийн танхимд орчин үеийн МХХТ-ийг өргөн ашиглах бас үүнд хамаарна) чанар, хангамж, хүртээмжийг үнэ, сайжруулах; (4) Багш бэлтгэх сургуулиудын сургалтын чанарыг сайжруулах зорилгоор сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх.

Төслийн үндэслэл

Монгол улсын Засгийн газар, АХБ болон бусад нөлөө бүхий хамтрагч талууд хоорондын үр дүнтэй хамтын ажиллагаагаар сүүлийн арван жилд боловсролын салбарт тодорхой ахиц гарсан хэдий ч боловсролын тогтолцоог шинэчлэн өөрчлөх, зарим үйлчилгээ, материаллаг баазыг зайлшгүй сайжруулах шаардлага байсаар байна.

Засгийн газар АХБ-ны тусламжтайгаар 11 жилийн боловсролын тогтолцооноос 12 жилийн тогтолцоонд шилжсэн нь Монгол улсын боловсролын стандартыг олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөхүйц болгосон юм. Сурах бичгийн зардлыг бууруулах, түүний  хангамжийг сайжруулах, боловсролын төлөвлөлт, төсөв, санхүүгийн тогтолцоог боловсронгуй болгох, дэвшилтэт технологи, тэр дундаа МХХТ-ийг боловсролд нэвтрүүлэх болон ББС-иудын хөтөлбөр, сургалтыг цогцоор нь шинэчлэх ажлын хүрээнд тэдгээрийн материаллаг баазыг сайжруулах ажлыг 12 жилийн боловсролын тогтолцоонд амжилттай шилжихэд нэн түрүүнд хийх шаардлагатай байна. Төсөл нь Засгийн газарт дээр дурдсан шинэчлэлүүдийг үр дүнтэйгээр хэрэгжүүлэх, тогтвортой хэрэгжилтийг баталгаажуулахад дэмжлэг үзүүлнэ.

Төслийн үр нөлөө, үр дүн

12 жилийн боловсролын тогтолцооны чанар, хүртээмж, бүтээмж, үр дүнг сайжруулах нь төслийн гол үр нөлөө юм.

12 жилийн боловсролын шинэ тогтолцоонд амжилттай шилжихэд төслийн үр дүн чиглэх болно.  

   

Төслийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө  

Төслийн хөрөнгө оруулалтын нийт зардлыг 10,830,000 ам доллар гэж тооцоолж байгаа бөгөөд үүнээс 10,000,000 ам доллар нь Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар, үлдсэн 830,000 ам доллар нь татвар, хураамжийн хэлбэрээр Монгол улсын Засгийн газраас санхүүжигдэнэ.

Санхүүгийн төлөвлөгөө

Эх үүсвэр

Бүгд (сая ам доллараар)

Хувь

Азийн хөгжлийн банк

10.00

92.34%

Монгол улсын Засгийн газар

0.83

7.66%

Нийт

10.83

100.00

Буцалтгүй тусламжийн хэмжээ

АХБ санал болгож буй 10.0 сая ам доллартай тэнцэх буцалтгүй тусламжийг өөрийн тусгай сангийн нөөцөөс гаргах бөгөөд төслийн 92.34 хувийг санхүүжүүлэх юм.  

Хэрэгжих хугацаа

2013 оны 9 дүгээр сарын 30 хүртэл

Төсөл дуусах тооцоолж буй огноо

2013 оны 3 дугаар сарын 31

Хэрэгжүүлэгч байгууллага

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам

Хэрэгжүүлэх арга зам

Төслийн Зөвлөлдөх Хороо (ТЗХ)-ны дарга нь БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байна. ТЗХ-ны бүрэлдэхүүнд СЯ, БСШУЯ-ны удирдах албан тушаалтнууд орох бөгөөд төсөлд хамрагдах аймгийн төлөөллийг ерөнхий удирдамжаар хангаж ажиллана. ТЗХ нь төслийн хэрэгжилтийг бодлого, удирдамжаар хангаж, хяналт тавих, хандивлагч байгууллагын зохицуулалтыг хангаж ажиллана. ТЗХ нь улиралд нэг удаа хуралдаж, төслийн жилийн ажлын төсөв, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэхээс гадна төслийн хэрэгжилтэд хяналт тавьж, цаашид юун дээр анхаарч ажиллах талаар зөвлөгөө өгнө. Буцалтгүй тусламжийн төслийг БСХХ, БХХ-2, БХХ-3-ийн үйл ажиллагааг хэрэгжүүлж буй Төсөл хэрэгжүүлэгч нэгж хэрэгжүүлэх ба төслийн өдөр тутмын үйл ажиллагааг Төслийн менежерээс гадна 5 ажилтан гүйцэтгэнэ. Төсөл хэрэгжүүлэгч нэгж нь улирал бүр үйл ажиллагааны хэрэгжилтийн үр дүнг БСШУЯ, АХБ болон ТЗХ-нд тайлагнана.

Худалдан авах үйл ажиллагаа

АХБ-ны хөрөнгөөр санхүүжүүлэх бараа, ажил үйлчилгээ нийлүүлэх бүхий л үйл ажиллагаа “Бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай“ (2007 онд шинэчлэгдсэн) АХБ-ны журмын дагуу хийгдэх ба ажил үйлчилгээ нь дотоодын нээлттэй тендерийн журмын дагуу зохион байгуулагдана. Тоног, төхөөрөмж, техник хэрэгслийн худалдан авалт нь олон улсын болон дотоодын нээлттэй тендер, эсвэл олон улсын шууд худалдан авалтын зарчмаар АХБ-ны болон бусад холбогдох журмын дагуу хийгдэнэ.

Зөвлөх үйлчилгээ

Төслийн хүрээнд нийт 18 хүн-сар бүхий олон улсын зөвлөх, 150 хүн-сар бүхий дотоодын зөвлөх буцалтгүй тусламжийн хөрөнгөөр гэрээ хийн ажиллана. Олон улсын ба дотоодын зөвлөхүүд нь (1) боловсролын санхүүжилт, удирдлага ба төлөвлөлтийг бий болгох (2) сурах бичгийн шинэ тогтолцоо болон сурах бичгийн зардлыг бууруулах бодлого ба хэвлэн нийтлэлийг сайжруулах (3) Боловсролд МХХТ-ийг ашиглах үндэсний стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, МХХТ-ийг  сургалтын арга хэрэгсэл болгон ашиглах, монгол хэл дээрх сургалтын программ хангамжийг хөгжүүлэх (4) ББС-иудын хэтийн төлөв байдлыг сайжруулах (5) хяналт, шинжилгээ ба үнэлгээний чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлнэ. Зөвлөх үйлчилгээ авахад мөрдөх журам (2007 онд шинэчлэгдсэн)-ын дагуу олон улсын болон дотоодын зөвлөхийг сонгон шалгаруулна.

Төслийн үр ашиг ба түүнийг хүртэгчид

Ерөнхий боловсролын бага, дунд сургуулийн суралцагчид боловсролын тогтолцоог шинэчлэх ажлын үр ашгийг шууд хүртэгсэд юм. Үндэсний хэмжээгээр 540 000 орчим суралцагч,  тэдний эцэг, эх  үнэ багатай, чанар сайтай сурах бичиг болон сургалтын материалаар хангагдана. Ойролцоогоор эмзэг бүлгийн 110,000 суралцагч төслийн хүрээнд нийлүүлэгдэж буй сурах бичгээр хангагдаж, төслийн үр ашгийг хүртэнэ. Багш бэлтгэдэг 5 сургуулийн оюутнуудын суралцах болон багшлах чадавх нэмэгдснээр улсын хэмжээнд ойролцоогоор багш болохоор бэлтгэгдэж буй 10,000 оюутан ба 1200 сургагч багш энэ төслийн үр ашгийг хүртэнэ. Багш бэлтгэх сургуулийг төгсөгчид ажлын талбарт гараад боловсролын чанарыг сайжруулах болон хот, хөдөөд боловсролын амжилтын ялгааг арилгаж хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна.  

Хөдөө, суурингийн хүн ам болон суралцагчид нь шинээр байгуулах орчин үеийн МХХТ-ийн төвийн үр ашгийг хүртэнэ. Төслийн бусад үр ашигт БСШУЯ болон орон нутгийн боловсролын байгууллагын бусад ажилтны төлөвлөлт хийх ба удирдлагын чадавхийг сайжруулах, салбар дундын удирдлага, зохицуулалтыг (SWAp) удирдлагын төвшинд хөгжүүлэх ба МХХТ-ийн хөрөнгө оруулалтын хэрэгжилтийг сайтар төлөвлөн гаргах хамаарна.

Эрсдэл, урьдчилсан нөхцөл таамаглал

Буцалтгүй тусламжийн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Засгийн газраас (1) боловсролын салбарт хуваарилах төсвийг нэмэгдүүлэх (2) боловсролын үйлчилгээний хүртээмжийн үр ашиг, нөлөөг бэхжүүлэх зорилгоор санхүүжүүлэгч байгууллагуудын зохицуулалтыг нэмэгдүүлэх (3) үндэсний сургалтын хөтөлбөрийг шинэчлэх замаар боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих (4) Багш бэлтгэх сургуулийн төсвийг хүрэлцээтэй хуваарилах ба (5) сурах бичгийг нийлүүлэх тогтолцооны шинэчлэлийг дэмжих явдал юм. Төсөл хэрэгжүүлснээр хүрэх үр нөлөө нь Монгол улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг дээшлүүлэн төгсөгчдөд шинээр ажилд ороход нь дэмжлэг болно.

БСШУЯ-ны удирдлагын болон техникийн чадавхи зарим салбарт хүрэхэд хязгаарлагдмал байгаа нь 12 жилийн сургуулийн тогтолцоог үргэлжлүүлэх, шинэ сурах бичиг нийлүүлэх, багш бэлтгэх сургуулийн шинэчлэлийн хэрэгжилтийг удаашруулах магадлалтай. Төслийн хүрээнд зохион байгуулах сургалт, чадавхийг бэхжүүлэх үйл ажиллагаа нь дээрх эрсдлийг бууруулахад чиглэнэ. Гүйцэтгэгч байгууллагын дарга, мэргэжилтнүүдийг олноор өөрчлөх нь боловсролын салбарын шинэчлэлийг удаашруулах бас нэгэн эрсдэл болдог. Буцалтгүй тусламжийн төсөл болон АХБ-ны санхүүжилттэй Салбар дундын удирдлагын зохицуулалтын (SWAp) техникийн туслалцааны хүрээнд БСШУЯ-нд удирдлага, техникийн чадавхийг сайжруулах, бусад хандивлагчдын оролцоог нэмэгдүүлэх, мөн Засгийн газрын зүгээс боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэхээр зорьж буй  зэрэг нь эрсдлээс зайлсхийх, бууруулах итгэлийг бий болгож байна.

        

        


I. ТӨСЛИЙН САНАЛ

1.   Монгол улсад Боловсролын салбарын шинэчлэл төсөл хэрэгжүүлэхэд зориулан санал болгож буй буцалтгүй тусламжийн талаар дараах тайлан, зөвлөмжийг та бүхний зөвшөөрлийг авахаар илгээж байна.

II. ҮНДЭСЛЭЛ: САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖУУД

2.  Монгол улсын Засгийн газар боловсролын тогтолцооны чанарыг сайжруулах, анхан шатны боловсролын хүртээмжийг дээшлүүлэх, мөн дээд боловсролыг сайжруулах нь ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг түргэтгэх, хөгжлийн ялгаа, ялангуяа хот хөдөөгийн хөгжлийн ялгааг бууруулах гол үндсэн арга хэрэгсэл юм гэж үзэж байна. Засгийн газрын хөгжлийн стратегитай нийцүүлэн АХБ-ны Монгол улсын үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө (2008-2010)-нд энэхүү Төсөл тусгагдсан болно. Төслийн хэрэгжүүлэх болон хяналт үнэлгээний ерөнхий загварыг Хавсралт 1-т харуулав.  

A. Гүйцэтгэлийн үзүүлэлт ба дүн шинжилгээ

  1. ЗХУ задрахаас өмнөхөн буюу 1990 онд Монгол улсын боловсролд хамрагдалтын болон насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдалтын төвшин өндөр байсан. Харин ЗХУ-аас үзүүлж байсан санхүүгийн болон техникийн туслалцаа үгүй болсон нь боловсролын хангамж, чанар, стандартад ихээхэн нөлөөлж, улмаар 1995 он гэхэд боловсролд хамрагдалтын бохир жин 81% хүртэл буурсан байна. Шилжилтийн үед ийнхүү доод төвшинд хүрсэнээс хойш Монгол улс боловсролын салбараа сэргээн хөгжүүлэхэд мэдэгдэхүйц ахиц гаргасан. 2006 он гэхэд суурь болон бүрэн дунд боловсролд хамрагдалтын бохир жин 95% болтлоо нэмэгдэж, харин насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдалтын төвшин өмнөх тогтолцоонд байсан 97%-ийг хадгалсаар ирсэн байна. Боловсролд зарцуулж буй улсын төсөв хөрш зэргэлдээх орнуудаас харьцангуй өндөр буюу дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 7%-тай тэнцэж байна.  

  1. Шилжилтийн үеийн хүнд бэрхшээлийн дараа боловсролын салбарыг хурдтай хөгжүүлэхэд Монгол улсын Засгийн газар, АХБ болон бусад санхүүжүүлэгч байгууллага (Жишээ нь: Япон улсын Элчин сайдын яам) хоорондын хамтын ажиллагаа нь үндсэн хүчин зүйл болж өгсөн. Боловсролын салбарыг хөгжүүлэх хөтөлбөр (БСХХ)-ийг 1996 онд баталснаар АХБ боловсролын салбарт туслалцаа үзүүлж эхэлсэн. БСХХ боловсролын тогтолцоог оновчтой болгох,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       зардлаа нөхөх тогтолцоог , хувьчлал болон хувийн хэвшлийг дэмжих, удирдлагын чадавхийг сайжруулах болон сургалтын агуулгыг боловсронгуй болгоход чиглэсэн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн. Боловсролд хамрагдалтын төвшин 1996 онд 81% байсан бол 2002 он гэхэд 91% хүртэл өссөн ба сургууль завсардалтын төвшин мөн онуудад 3.5%-иас 2.3% хүртэл буурсан, мөн боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах, боловсролын тогтолцоог илүү үр дүнтэй болгох зэрэг үйл явцад тус хөтөлбөр үнэтэй хувь нэмэр оруулсан. 2007 оны 4 дүгээр сард хийгдсэн төслийн хэрэгжилтийн дараах гүйцэтгэлийн үнэлгээгээр БСХХ-ийг маш амжилттай хэрэгжсэн гэсэн дүгнэлт гарсан. 2002, 2006 онуудад тус тус батлагдсан Боловсролын хөгжлийн хөтөлбөр хоёр ба гурвын (БХХ-2 ба БХХ-3) хүрээнд АХБ дараах үндсэн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн. Үүнд: багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтууд, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, боловсролын үндэсний стандартыг, боловсруулах, боловсролын удирдлага, төлөвлөлтийг сайжруулах, сургуулийн барилга болон сургалтын анги танхимыг засварлах зэрэг ажил багтсан. АХБ-ны сүүлийн үеийн Монгол улсын тусламжийн хөтөлбөрийн үнэлгээний тайлан[1]-д боловсролд үзүүлж буй тусламж АХБ-ны тусламжийн багцыг хамгийн үр дүнтэй нь гэж дүгнэгджээ. Санал болгож буй энэ төсөл болон одоо хэрэгжиж байгаа БХХ-3 төсөл харилцан холбоотой. (а) БХХ-3-ийн хүрээнд сургалтын хөтөлбөр боловсруулах болон боловсролын стандартыг сайжруулахад дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа бол санал болгож буй энэ төсөл нь шинэ сургалтын хөтөлбөрт нийцүүлэн сурах бичгийг боловсронгуй болгох болон ханган нийлүүлэх ажилд дэмжлэг үзүүлнэ. (б) БХХ-3 нь багш бэлтгэх сургуулиудын үндэсний магадлан итгэмжлэлд дэмжлэг үзүүлдэг бол санал болгож буй төсөл нь багш бэлтгэх сургалтын чанарыг сайжруулахад чиглэнэ (в) БХХ-3 нь багш нарын мэргэжил дээшлүүлэх төвүүдийг (лекцийн аргаас аль болох татгалзаж, идэвхтэй сургалтын аргыг түлхүү ашиглах, компьютерт суурилсан асуудал шийдвэрлэх арга техник ашиглах зэрэгт анхааран) дэмждэг бол санал болгож буй төсөл нь МХХТ-ийг боловсролд ашиглах, МХХТ-ийн төвийг (МХХТ-ийг багшлах, суралцах арга хэрэгсэл болгон ашиглах, багш нарын МХХТ-ийг хэрэглэх ур чадварыг дээшлүүлэх сургалт хийхэд төвлөрөх замаар) бий болгоход чиглэгдэж байгаа юм.    

  1. Боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, салбарыг бэхжүүлэхэд чиглэсэн шинэчлэл хийхэд багагүй ахиц гарсан хэдий ч боловсролын чанарыг сайжруулж, тогтвортой байдлыг хадгалж үлдэхийн тулд зарим гол чиглэлд үргэлжлүүлэн онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна. Хэдийгээр Монгол улсын боловсролын салбарт ахиц гарч байгаа ч хөдөө орон нутагт хүүхдүүдийн нэлээд хувь нь анхан болон дунд шатны боловсролд хамрагдахгүй хэвээр байна.[2] Хөдөө орон нутагт (зарим төвүүдийг эс тооцвол), 7-15 насны нийт хүүхдийн 8% нь сургуульд хэзээ ч хамрагдаж байгаагүй, 19% нь 8-дугаар анги дүүргэхээс өмнө сургуулиас завсарддаг ба  нийт суралцагчийн 55% нь /хөдөө, орон нутагт 45%/  ахлах ангидаа дэвшин суралцдаг байна. Тиймээс хөдөө орон нутагт боловсролд хамрагдалтын цэвэр жинг нэмэгдүүлэх нь бэрхшээлтэй хэвээр байгаа бөгөөд ялангуяа орон нутгийн суралцагчдын сурлагын дүн, сурлагын ахиц амжилтын зөрүү нэлээд ажиглагдаж байна.[3] Орон нутгаас төв суурин газар руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн нь боловсролын салбарт шинэ шинэ асуудлыг үүсгэж, улмаар төв газрын сургуулиудын хувьд үйлчилгээний эрэлт нэлээд нэмэгдэж, харин хөдөөний сургуулиуд хүчин чадалдаа хүрэхгүй ажиллахад хүрч байна.

  1. Монголын боловсролын тогтолцоо чухал шинэчлэл хийж байгаа нь олон улсын боловсролын стандарттай нэг төвшинд очих боломж бүрдүүлэх юм. Боловсролын тухай хуулийн 7.2 дугаар заалтын дагуу 2008-2009 оны хичээлийн жилээс эхлэн одоогийн мөрдөж буй 11 жилийн тогтолцоог 12 жил болгон өөрчилж, сургуульд орох нас 7 байсныг 6 болгох юм. 2008 онд албан ёсоор ойролцоогоор 43000 орчим 6 настай хүүхэд элсэн орох таамаглалтай байсан. Энэ тогтолцоонд шилжсэнээр сургуульд хамрагдалтын төвшин 9% нэмэгдэхийн зэрэгцээ сургууль болон анги танхимын хүчин чадлыг нэмэгдүүлэх, багш нарын заах арга чадварыг илүү хөгжүүлэх, мөн сурах бичиг, сургалтын материалын хангамжийг сайжруулах эрэлт, хэрэгцээ үүссэн юм. Үүний зэрэгцээ, 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжсэнээр ЕБС-ийн сургалтын хөтөлбөр, багш бэлтгэх сургалтын хөтөлбөр болон сургалтын материалд шаардлагатай өөрчлөлт хийх, 6 настай хүүхдэд тохирсон сургалтын орчин шаардлагатай болсон. Зургаан настай хүүхдэд тохирсон сургалтын орчин бүрдүүлэх төсөв болон урсгал зардлыг Засгийн газар 2009 оны төсөвт тусгахаар төлөвлөсөн. Засгийн газрын амлалт нь Хавсралт 2-ын Баталгааны албан бичигт тусгагдсан болно. Монголын боловсролын салбар болон түүний үзүүлэлтүүдийн тойм Хавсралт 2-т мөн багтсан. 12 жилийн боловсролын тогтолцоонд шилжих нь Монгол улсын боловсролын чанар, хүртээмжтэй холбоотой шинэ шинэ асуудлыг бий болгож байгаа тул боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах үүднээс дээр дурдсан түлхүүр асуудлуудад онцгой анхаарал тавьж шийдвэрлэх нь чухал. Боловсролын салбарын шинэчлэл төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь 2008 онд 12 жилийн сургалттай боловсролын тогтолцоонд шилжих үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, төслийн үр шимийг хүртэгчдэд (багш, суралцагч, эцэг эхчүүд г.м) шилжилттэй холбоотой тулгамдсан асуудлыг оновчтой байдлаар шийдвэрлэхэд туслах чиглэлээр Монгол улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх цаг үеэ олсон ажил болох юм.  

Б. Гол бэрхшээл, боломжуудын дүн шинжилгээ

  1. Хот хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш бэлтгэх сургалтын чанарын хангалтгүй байдал, боловсролын  төлөвлөгөө болон удирдлагын тогтолцоон дахь  хангалтгүй байдал, өртөг багатай, чанартай сурах бичиг болон бусад сургалтын хэрэглэгдэхүүний хангамж, тэр дундаа бага дунд сургуулиудад МХХТ-ийг оновчтой нэвтрүүлэн хэрэгжүүлэх зэрэг бэрхшээлтэй асуудал Монголын боловсролын салбарт нүүрлэсэн хэвээр байна. Засгийн газраас дээд боловсролын байгууллагуудыг санхүүжүүлэх төсөв дутагдалтай байдгаас багш бэлтгэх их, дээд сургуулиудын хичээлийн байр, анги танхимыг нэн түрүүнд сайжруулан засах хэрэгтэй байна.

  1. Ядуурал ба эцэг, эхчүүдэд ноогдох боловсролын зардал. Нийт хүн амын 32.2% нь амьжиргааны доод төвшингөөс доогуур амьдарч байгаа тул ядуурал үндэсний хэмжээний тулгамдсан асуудал хэвээр байна.[4] Хот, суурин газартай харьцуулахад хөдөө орон нутагт ядуурлын төвшин хамаагүй өндөр, гэхдээ суурин газар руу чиглэсэн шилжилт хөдөлгөөний улмаас хотын гэр хороолол дахь ядуурал мөн нэмэгдсэн. Хот суурин газарт амьжиргааны доод төвшингөөс доогуур амьдарч буй хүн амын тоо багасаж буй өнөө үед хот хөдөөгийн ядуурлын төвшингийн зөрүү нэмэгдсээр байгаа бөгөөд баруун бүсийн хүн амын 51%-ийн амьжиргаа доод төвшинд хүрэхгүй байна. Сургуульд хамрагдалтын төвшин болон сургалтын чанарт ядуурал нэлээд нөлөөлдөг. Нийт долоон аймагт эцэг эх, багш нар болон аймгийн боловсролын асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг хамруулсан фокус бүлгийн ярилцлагаар өрхийн төсвийн зарцуулалтын нилээд хувийг хүүхдийнхээ сурах бичиг, хичээлийн хэрэгсэл, сургуулийн дүрэмт хувцас, сургуульд очих тээврийн зардал зэрэгт зарцуулдаг ба энэ нь эцэг эхчүүдийн санхүүгийн гол асуудал болдог гэсэн хариулт өгчээ. Дэлхийн банкны “Өрхийн орлого ба зарлага”-ын судалгаанаас харахад сурах бичиг нь өрх бүл боловсролд зарцуулж буй зардлын хамгийн өндөр буюу бага ангийн төвшинд 46%, дунд ангид 43%-ийг эзэлж байна. Хүн амын нэн ядуу хэсэгт сурах бичгийн зардал нь бага боловсролд зарцуулж буй өрхийн нийт зардлын 59%-ийг, дунд боловсролд 58%-ийг эзэлж байна. Нийт суралцагчийн 20%-д үнэгүй ном, сурах бичиг тараах Засгийн газрын бодлого үндэсний ядуурлын төвшин 32%-тай байгаа өнөө үед хангалтгүй юм. Мөн зорилтот бүлгээ сайн тодорхойлоогүй, хүртээмжтэй хуваарилагдаагүй хэмээн дүгнэгдсэн байна. Ялангуяа Улаанбаатар хотод шилжиж ирсэн эсвэл хөдөө орон нутагт амьдарч байгаа сургуулийн насны нэгээс олон хүүхэдтэй өрхүүд боловсролын зардлыг даах чадваргүй тохиолдол элбэг байгаа нь боловсролд хамрагдалтын болон сургууль завсардалтын төвшинд нөлөөлж байна.  

  1. Засгийн газрын санхүүжилт ба боловсрол. Сургуулийн судалгаа болон фокус бүлгийн ярилцлагаас харахад багш нар, сургуулийн захирлууд боловсролын чанарын төвшинг хадгалж үлдэхэд одоогийн хөрөнгө оруулалт болон үйл ажиллагааны төсөв хангалтгүй гэж үзэж байна. Үндсэн хөрөнгөнд хуваарилж буй төсөв хангалтгүй байгаа учир үндсэн хөрөнгийн элэгдэл ихтэй, сургуулийн байшин барилга болон бусад дэд бүтэц хуучирч муудаж байна. Тогтмол зардлуудыг тооцох зааврыг дахин хянаж, шаардлагатай өөрчлөлт оруулах, ингэснээр олон сургуульд ажиглагдсан зардал дутуу тооцох асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Боловсролын санхүүжилтийг дахин төвлөрүүлэх тухай шийдвэрийг Засгийн газар 2002 онд гаргасан хэдий ч Улаанбаатарын нийт сургуулийн гуравны нэг хувь нь дахин төвлөрлийн тогтолцоог нэвтрүүлээгүй тул төсөв батлах, хуваарилах асуудал тогтворгүй хэвээр байна. 12 жилийн боловсролын тогтолцоонд шилжсэн явдал Засгийн газрын урсгал зардал, төсөв болон удирдлагын шаардлагад нэлээд урт хугацааны нөлөө үзүүлэх болно. Боловсролд хамрагдагсдын тоо жил бүр 40000-аар (9%) нэмэгдэж байгаа нь бага насны хүүхдүүдэд зориулсан материаллаг баазад нэмэлт хөрөнгө оруулалт шаардлага нэн түрүүн гарч байна.

  1. Хөдөө/Хотын боловсролын чанарын ялгаа. Хөдөө орон нутгийн хүүхдүүдийн багагүй хувь анхан, дунд шатны боловсролд хамрагдаагүй хэвээр байна.[5] Сүүлийн 5 жилд боловсролд хамрагдалтын төвшинд ахиц гарсан хэдий ч хөдөөгийн  суралцагчдын хувьд бэрхшээл тулгарсаар байна. Тухайлбал, бүрэн дунд боловсролын сургуулийн хүрэлцээ хөдөө орон нутагт хязгаарлагдмал, энэ нь 1997 оны сургуулийн бүтэц зохион байгуулалтыг өөрчилснөөс олон сургууль ахлах ангийн сургалтаа зогсоосонтой холбоотой. Харин сум, аймгийн төвийн дунд сургуулийн ахлах ангийн суудал хязгаарлагдмал байдаг. Орон нутгийн боловсролын чанар хот суурин газартай харьцуулахад доогуур гэсэн үзэл бодол олон нийтийн дунд нэлээд түгээмэл байдаг. Энэ нь ч хот, хөдөөгийн суралцагчдын сурлагын дүн, сурлагын ахиц амжилтын зөрүүгээр нотлогдож байна.[6]  Боловсролын боломж, материаллаг бааз илүү гэсэн хүчин зүйлийн улмаас хөдөөнөөс хот уруу чиглэсэн шилжилт хөдөлгөөн нэлээд хийгддэг, ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд энэ нь нэлээд чухал хүчин зүйл болдог байна.[7] 

  1. Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл ба сургалтын материалын хангамж. 2005 онд 11 жилийн боловсролын тогтолцоонд шилжихдээ боловсролын улсын стандартыг шинээр боловсруулан гаргасан хэдий ч сургуулиудад хийсэн судалгаанаас харахад энэхүү шинэ стандартад тусгагдсан чадварыг суралцагчдад эзэмшүүлэхэд хэтэрхий хүнд, төвөгтэй учир хялбарчлах, сургалтын хөтөлбөр нь агуулгын хувьд хэтэрхий ачаалалтай, мөн суралцагчдын шинээр олж авсан мэдлэг чадварыг үнэлгээний шинэ тогтолцоогоор тогтоох боломжгүй зэрэг саналыг багш, сурган хүмүүжүүлэгчид илэрхийлсэн байна. 12 жилийн боловсролын тогтолцоонд шилжсэнээр сургалтын хөтөлбөрийн хүрээнд шинэчлэл хийх мөн боловсролын улсын стандартын багцыг шинэчлэн боловсруулах шаардлага гарна. 12 жилийн боловсролын тогтолцоонд шилжихтэй холбоотой сургалтын хөтөлбөрийг АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй БХХ-3-ын хүрээнд боловсруулж байгаа бөгөөд тус хөтөлбөрийг 2008 онд бэлэн болгож, 2008-2009 оны хичээлийн жилд туршсан юм. Одоо мөрдөж буй 2004 оны боловсролын улсын стандартыг 2009 онд шинэчлэн боловсруулна. Тиймээс 2010 оноос эхлэн сурах бичиг, багш нарын гарын авлагыг дахин боловсруулж, шаардлагатай тохиолдолд шинээр хэвлэх шаардлага гарах юм.    

Сурах бичиг, багш нарын гарын авлага боловсруулах ажилд 2005 оноос эхлэн хувийн салбар оролцож, сургуулиуд өөрсдөө сургалтын материалыг сонгон авдаг болж харин сурах бичгийн хангамж, хэвлэлийн ажил дээр хувийн хэвшлийнхэн өрсөлдөж байна. Гэсэн хэдий ч шинэ тогтолцоо төдийлөн оновчтой биш байна, учир нь сургуулийн удирдлага, багш сурган хүмүүжүүлэгч болон эцэг эхчүүдийн санал ярилцлагаас харахад сурах бичгийн хүртээмж, үнэ, элэгдлийн хугацаа нь хангалтгүй байна. Нийт суралцагчийн зөвхөн 37% нь өөрийн эзэмшлийн ном сурах бичигтэй байна. Багш нарыг зааж буй хичээлийнхээ сурах бичгийн нэг хувь болон багшийн гарын авлагыг худалдаж авахыг шаарддаг хэдий ч олон багш худалдаж авах чадваргүй байгаа нь боловсролын чанарт сөргөөр нөлөөлж байна.  Мөн сурах бичиг боловсруулж хүлээлгэн өгөх, тэдгээрийг үнэлэх болон батлах тогтолцоотой холбоотой асуудлууд гардаг. Сурах бичгийн худалдан авах тендер нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу явагдаагүй, сургуулийн үдийн хоол, сурагчийн дүрэмт хувцас, болон сурах бичгийн тендерийн явцад авилгал, хээл хахуулийн асуудал гардаг талаар тайлагнасан байна. Өнөөгийн сургалтын хөтөлбөр болон түүнтэй холбоотой сурах бичгийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй байна.  

  1. Багш бэлтгэх сургалт. Боловсролын чанарыг сайжруулахад тулгарч буй гол бэрхшээлийн нэг бол багш нарыг бэлтгэж буй сургалтын оновчтой бус тогтолцоо юм. Багшийн мэргэжлийн нэр хүнд буурсны улмаас ялангуяа хөдөө орон нутагт чадварлаг багш нар дутагдаж эхэлсэн. Аймгуудын хувьд багш нарын хүртээмж харилцан адилгүй, зарим орон нутгийн хувьд сайн багш төдийлөн олддоггүй. БСШУЯ-наас хөдөө ажиллах багш нарт чиглэсэн санхүүгийн урамшууллын тогтолцоо нэвтрүүлсэн хэдий ч багш мэргэжлээр бэлтэгдсэн оюутнуудын зөвхөн 40% нь сургуульд ажиллахаар явдаг, үүнээс цөөхөн хэдэн хувь л хөдөө орон нутагт ажилладаг байна. Багшийн мэргэжлээр их дээд сургуулийн элсэх шалгуур үзүүлэлт  харьцангуй доогуур, энэ нь ялангуяа хөдөө орон нутгийн багшийн коллежүүдэд түгээмэл тохиолдох сул талтай. Элсэлтийн шалгуур үзүүлэлт доогуур байгаа нь төгссөн оюутнуудын чанар, чадавхид сөргөөр нөлөөлдөг. Зөвхөн сургалтын төлбөрөөс орлого олох боломжтой дээд боловсролын тогтолцооны санхүүжилтийн өнөөгийн байдлаас үзэхэд багш мэргэжлээр төгсгөдөг сургуулиудын хувьд энэ чиглэлээр үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулахаас гадна зарим нь илүү орлого оруулах боломжтой мэргэжлийн чиглэлүүдийг сонгох болсон. Оюутан суралцагч төвтэй сургалтын шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх нь багш бэлтгэдэг их, дээд сургуулиудыг сургалтын чанараа сайжруулахад гол түлхэц болно. Багш бэлтгэдэг сургуулиудын тухай тойм туслах хавсралт В-д багтсан болно.

  1. Багш бэлтгэх сургуулиудын хангалтгүй санхүүжилт. Монгол улс нийгмийн өөр тогтолцоонд шилжсэнээс хойш дээд боловсролд маш их өөрчлөлт гарч, хууль дүрэм журам өөрчлөгдөн, хувийн хэвшлийн их дээд сургуулиуд олширч, сүүүлийн 15 жилд их дээд сургуулиудад элсэн орох суралцагчдын тоо ихээр нэмэгдсэнээс гадна төрөөс их дээд сургуулиудыг дэмжих санхүүжилтэд маш их өөрчлөлт орсон. Бага, дунд боловсролыг түлхүү дэмжих бодлого баримталснаар төрөөс дээд боловсролд оруулах санхүүжилтээ багасган, их дээд сургуулиудын сургалтын төлбөрийг тогтоон үүгээр сургуулиуд төрөөс шууд авдаг байсан санхүүжилтээ орлуулж байна. 1997 оноос хойш зөвхөн дулаан, ус, цахилгааны төлбөрийг төрөөс даахаар болж, 2001-2007 онд эдгээр санхүүжилт тасарч 1998 онд Боловсролын тухай хууль батлагдсанаар үүнийг тусгайд нь заалт оруулсан билээ. Багш бэлтгэх сургалтын чанарт одоогийн санхүүжилтийн бодлого асар ихээр нөлөөлсөн. Ийм шалтгаанаар сүүлийн арав гаруй жилд Монголын багш бэлтгэх сургуулиудад завсар үйлчилгээ маш бага хийгдэж байна. Ихэнх багш бэлтгэх сургуулийн сурах орчин нөхцөл, хичээлийн ангиуд заасан стандартаас доогуур үзүүлэлттэй байна. Сургалтын материаллаг бааз, тоног төхөөрөмжийн хангамжид (тухайлбал интернэт, номын сангийн ном сурах бичиг, сэтгүүл болон интернэт сурах орчин нөхцөл г.м) санхүүжилт маш бага зарцуулагдаж байна. Үндсэндээ ажиллах материаллаг орчин нөхцөл нь “зорилгодоо нийцэхгүй” байна гэж үзэж байгаа бөгөөд тоног төхөөрөмж, сургалтын арга хэрэгслүүд хуучирсан зэрэг нь гол асуудал болж байна. 

  1. МХХТ-ийг боловсролын бодлого, стратегит нэвтрүүлэх. Монголын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд заасанчлан БСШУЯ-ны үзэл баримтлал МХХТ-ийн хэрэглээ, хүчин чадлыг сургалтын хөтөлбөрийн бүхий л төвшинд (бүх хичээл, бүх ангид) нэвтрүүлэхэд чиглэж байна. Мастер төлөвлөгөөнд бага ангид 250 суралцагч, дунд ангид 50 суралцагч, ахлах ангид 5 суралцагчид тус бүр нэг компьютер олгох зорилт тавьсан. Үүний зэрэгцээ Монгол улсын Засгийн газраас гаргасан “Нэг хүүхдэд нэг зөөврийн компьютер” санаачлагын хүрээнд үнэ багатай зөөврийн компьютерыг 2-5 дугаар ангийн хүүхдүүдэд ашиглуулах төслийг хэд хэдэн сургуульд хэрэгжүүлж байна. Гэхдээ одоогийн байдлаар МХХТ-ийн чиглэлээр үндэсний тодорхой стратеги байхгүй, дээрх зорилтуудыг хэрэгжүүлэхэд гарах зардлын тооцоолол хийгдээгүй, мөн сургалтын хөтөлбөрийн хүрээнд компьютер ашиглах тухай боловсруулсан бодлого, стратеги ч байхгүй. МХХТ-ийн урсгал зардлуудыг (цахилгаан, холбоо, засвар, үйлчилгээ, өргөн хэрэглээний зүйлс г.м) үйл ажиллагааны төсвөөс гаргахад хүрэлцэхгүй, МХХТ-ийг сургалтын чиглэлээр оновчтой ашиглах талаар багш нарыг сургах мөн монгол хэл дээр шаардлагатай програм зохиоход чиглэсэн хөрөнгө оруулалт хангалтгүй байна гэж сургуулиуд санал оруулж байна. АХБ-наас төв азийн бусад оронд[8] хийсэн судалгаанаас харахад МХХТ-ийн хангамжийн асуудалд төлөвлөлтгүй байдлаар хандах нь өндөр зардал, үр ашиггүй байдалд хүргэдэг байна. Боловсролын салбар дахь МХХТ-ийн хэрэглээний талаар үндэсний тодорхой стратеги боловсруулах, зардлын үр дагаврын талаар тодорхой ойлголттой байх нь чухал гэдэг нь мөн судалгаанаас харагдсан. Монгол улс мөн оролцсон АХБ-ны ХБТТ-ны хүрээнд адил төстэй дүгнэлт гарсан.[9] 

 

  1. Боловсрол дахь жендэрийн тэнцвэргүй байдал. Сургуульд сурч байгаа охидын тоо хөвгүүдийнхээс өндөр байх үзэгдэл бүх аймаг болон Улаанбаатар хотын хувьд ажиглагддаг. Дунд сургууль төгсөж буй суралцагчдын 80%[10], их дээд сургууль төгсөгчдийн 63% нь эмэгтэй байна. Урлаг, архитектур, инженерийн чиглэлээс бусад дээд мэргэжлийн хувьд эмэгтэй оюутнуудын тоо давамгайлж байна. Хөдөө орон нутгийн хувьд сургууль завсардалтын төвшингөөр хөвгүүдийн тоо өндөр байдаг тул охид хөвгүүдийн харьцаа маш зөрүүтэй. Хөвгүүдээ малчин болгохыг илүүд үзэж харин охидоо боловсролтой болгоход илүү анхаардаг байна. Боловсролд зарцуулах шууд зардалд гарсан огцом өсөлт нь жендэрийн тэнцвэргүй байдалд нөлөөлж байна. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед улсаас олгож байсан боловсролын зардал нь одоо өрхүүдэд шууд ноогдож байгаа тул хөвгүүд сургуульд хамрагдаж чадахгүйд хүрч байна.

  1. Төслийн үндэслэл. Сүүлийн арван жилд боловсролын салбарт ахиц гарсан хэдий ч, Монгол улсын Засгийн газар, АХБ хоорондын үр дүнтэй хамтын ажиллагааны дүнд шинэчлэлийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн дэмжих, боловсролын тогтолцоог шинэчлэн өөрчлөх, зайлшгүй зарим үйлчилгээ, материаллаг баазыг сайжруулах шаардлага байсаар байна. Шилжилтийн үеийн шаардлага мөн ЗХУ-ын санхүүгийн туслалцаа үгүй болсноос боловсролын салбарын санхүүжилттэй холбоотой асуудлууд бий болж энэ нь санхүүжилтийн төлөвлөгөө, удирдлагын тогтолцооны улмаас улам дордож байна. Дунд болон их, дээд сургуулиудад үндсэн хөрөнгийн болон урсгал зардал, мөн төсвийн дахин хуваарилалтыг Засгийн газраас дутуу хуваарилдаг, мөн эцэг эхчүүдийн хувьд боловсролд зарцуулах шууд болон шууд бус зардал огцом өссөн байдал боловсролд хамрагдалтын төвшинг бууруулж энэ нь ялангуяа орлого багатай, эмзэг гэр бүл болон эрэгтэй хүүхдүүдийн хувьд илүү илэрч байна. Хөдөө орон нутагт боловсролын үйлчилгээ дутагдалтай байгаагаас хөдөөнөөс хот уруу чиглэсэн шилжилт хөдөлгөөн ихсэж, энэ нь улмаар хотын боловсролын үйлчилгээнд дарамт үүсгэж байна.

  1. Энэ хүрээнд, Монгол улсын боловсролын өнөөгийн тогтолцоонд дараах арга хэмжээ авах шаардлагатай байна. Үүнд: (1) боловсролын санхүүжилт, төсөв, удирдлагын тогтолцоонд шинэчлэл хийх; (2) багш бэлтгэх сургалтаар дамжуулан багшийн мэдлэг, ур чадварыг бэхжүүлэх; (3) сурах бичиг болон бусад сургалтын хэрэглэгдэхүүний (боловсролд шинэ санаа, орчин үеийн технологи МХХТ-ийг өргөн ашиглах бас үүнд хамаарна) хангамжийг нэмэгдүүлэх үнэ чанарыг сайжруулах, мөн оюутан төвтэй сургалтын арга барилыг нэвтрүүлэх; (4) боловсролын дэд бүтцийг сайжруулах ялангуяа ББС-иудын материаллаг баазыг сайжруулах. Төсөл үйл ажиллагаагаа өмнөх төслүүдийн хийсэн ажил дээр суурилан хэрэгжүүлэх ба ингэхдээ шинэтгэлийн ажлыг Засгийн газрын Монголын боловсролыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Үндэсний хөгжлийн цогц бодлого болон салбар хоорондын бусад үйл явцтай уялдуулах юм.

  1. Салбар дундын удирдлага, зохицуулалт. Монголын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөний үндсэн суурь нь 2005 онд АХБ-ны тусламжтайгаар боловсруулсан Салбар дундын удирдлага, зохицуулалт (СДУЗ) юм. БСШУЯ, АХБ болон Япон Улсын Элчин сайдын яамны хамтран удирддаг Засгийн газар болон хөгжлийн түншүүдийн хамтын ажиллагааг удирдан чиглүүлэх үүрэг бүхий Боловсролын хандивлагчдын зөвлөлдөх хороо (БХЗХ) 2005 онд байгуулагдсан. 2007 онд АХБ-наас Боловсролын СДУЗ-ыг хөгжүүлэх техникийн тусламжийн (ТТ) төсөл[11] хэрэгжүүлсэн. Энэхүү ТТ-ийн хүрээнд Засгийн газар салбарын төвшний төлөвлөлт хийх үр дүн бүхий аргачлал боловсруулах тал дээр ахиц гаргасан. БХЗХ нь СДУЗ-ыг Засгийн газрын төлөвлөгөөний дотоод үйл явц, санхүүгийн жилтэй уялдуулахад хийгдэж буй томоохон ахиц дэвшлүүдийг мэдэж байхын тулд үйл ажиллааны жилийн төлөвлөгөө гарган, үүндээ хяналт тавьдаг. Монгол улсын боловсролын салбарт хэрэгжиж буй АХБ-ны гол төслүүдийг нэг төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ нь уялдаа холбоог сайжруулахад хийгдэж буй чухал алхам юм. Тухайлбал АХБ-ны БХХ-3-ын ТХН нь мөн Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачлагын түншлэл төслийг  хэрэгжүүлж байна. АХБ-ны СДУЗ-д зориулсан техникийн туслалцаа нь боловсролын салбарт СДУЗ-ыг бий болгох үе шат бүхий алхамуудыг хэрэгжүүлэх БСШУЯ-ны техникийн болон менежментийн чадварыг дээшлүүлэх зорилгоор 2008-2009 хүртэл сунгагдсан болно. Энэхүү төсөл нь бусад санхүүжүүлэгч байгуулагуудын  орхигдуулсан ажлыг, тухайлбал хямд сурах бичгээр хангах, багш бэлтгэх сургалтад мэдэгдэхүйц шинэчлэл хийх зэрэг ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. МХХТ-ийн үндэсний стратегийг боловсруулан хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүүхэд бүрт нэг компьютер зэрэг санхүүжүүлэгч байгууллагуудын компьютерийн хөрөнгө оруулалтыг үргэлжүүлнэ. Төслийн энэхүү үзэл санааг БХЗХ-ийн ерөнхий уулзалт дээр танилцуулсан. Хавсралт 3-д Монголын боловсролын салбарын бусад тусламжийг  нэгтгэн харуулав.

  1. Сургамж. АХБ-ны санхүүжилтээр хэрэгжсэн өмнөх төслүүдийн[12] үр дүнд дараах сургамжууд гарсан: (1) хандивлагчид хооронд нарийн зохицуулалт хийх, ялангуяа орцууд давхцаж болзошгүй чиглэлд анхаарах (тухайлбал, сургуулийн барилга) мөн ирээдүйд төлөвлөлт, хэрэгжилтийг үр дүнтэй хийх зорилгоор хөгжлийн туслалцааны байгууллагууд болон Засгийн газар хоорондын ажлын уялдаа холбоог хөгжүүлэх хэрэгцээнд түлхүү анхаарах; (2) ирээдүйд засвар хийх эсвэл шинээр худалдаж авах зардлыг урьдчилан хэмнэх мөн үр дүнтэй хэрэглээг баталгаажуулах үүднээс тоног төхөөрөмж, материаллаг бааз зэрэг орцод дэмжлэг үзүүлэх зорилгоор үйл ажиллагааны болон урсгал зардлын төсвийг оновчтой болгох. Энэ нь ялангуяа МХХТ-ийн үндэсний стратегийг боловсруулахад үндсэн асуудлын нэг болно гэж үзэж байгаа; (3) шинэ чиглэлүүдэд анхаарал хандуулахаас илүү өмнөх төслүүдийн туршлага дээр үндэслэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх. Тийм ч учраас, Хөдөөгийн боловсролыг шинэчлэх (ХБШ) МХХТ төсөл нь хөдөөгийн сургуулиудад мэдээллийн хүртээмжийг сайжруулах, сургалтын агуулгыг боловсруулах болон сурган хүмүүжүүлэх шинэ арга зүйг нэвтрүүлэхэд МХХТ-ийг хэрхэн ашиглах талаар загвар боловсруулсан туршлага дээр үндэслэн МХХТ-ийг өртөг багатайгаар тогтвортой хөгжүүлэх үйл ажиллагааг энэ төслийн хүрээнд хэрэгжүүлэх болно. Үүнтэй нэгэн адил, сурах бичиг, сургалтын материалын зардал нь сургалтын хөтөлбөрийг сайжруулах ажилд тааламжгүй нөлөө үзүүлэх асуудлыг Төсөл анхаарч үзэхгүй бол одоо хэрэгжиж буй АХБ-ны БХХ-3-ын ажилд нөлөөлөх юм.      


САНАЛ БОЛГОЖ БУЙ ТӨСӨЛ

A.        Үр нөлөө, үр дүн

  1. 12 жилийн боловсролын тогтолцооны чанар, хүртээмж, бүтээмж, үр дүнг сайжруулах нь төслийн үзүүлэх үр нөлөө юм. 12 жилийн боловсролын шинэ тогтолцоонд амжилттай шилжихэд төслийн үр дүн чиглэх юм.        

Б.         Үндсэн үйл ажиллагаа

  1. Төсөл дараах үндсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй. Үүнд: (1) Боловсролын төлөвлөлт, төсөв, удирдлагыг боловсронгуй болгох; (2) Багш бэлтгэх тогтолцоог сайжруулах; (3) Сурах бичиг болон сургалтын бусад материалын (хичээлийн танхимд орчин үеийн МХХТ-ийг өргөн ашиглах бас үүнд хамаарна) чанар, хангамж, хүртээмжийг  сайжруулах; (4) Багш бэлтгэх сургуулиудын сургалтын чанарыг сайжруулах зорилгоор сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх. Төсөл хэрэгжүүлэх үндсэн үйл ажиллагаа, гарах үр дүнг боловсруулахдаа төвийн болон орон нутгийн төвшинд төрийн, хувийн хэвшлийн, төрийн бус байгууллагын төлөөллийн саналыг тусган тэр дундаа алслагдмал газруудыг өргөнөөр оролцуулж, ерөнхий боловсролын сургуулиудаар явж судалгаа хийн, фокус бүлэгтэй ярилцаж зөвшилцөх замаар боловсруулсан.  

Бүрэлдэхүүн хэсэг 1: Боловсролын төлөвлөлт, төсөв, удирдлагыг боловсронгуй болгох

  1. Тус бүрэлдэхүүн хэсэг дараах зорилтуудтай. Үүнд: (1) боловсролын үйлчилгээг илүү үр дүнтэйгээр хүргэх зорилгоор БСШУЯ-ны төлөвлөлт, удирдлагын чадавхийг бэхжүүлэх; (2) бие даасан, ил тод, хариуцлагатай байдлыг бүх төвшинд дэмжих үүднээс өнөөгийн боловсролын санхүүжилтийн бодлогыг сайжруулах. Эдгээр зорилтуудад дараах арга замаар хүрнэ. Үүнд:

  1. Мэдээллийн тогтолцоог сайжруулах. БХХ-2-ийн хүрээнд Боловсролын удирдлага мэдээллийн тогтолцоо (БУМТ)-ны техникийн болон программ хангамжийг худалдаж авахад АХБ санхүүжилт олгосон. Төсөл боловсруулах ТТ-ны үнэлгээний дүнгээс харахад одоогийн тогтолцооны техникийн болон үйл ажиллагааны үр дүнг сайжруулахад техникийн туслалцаа шаардлагатай байна. Одоогийн байдлаар, БСШУЯ-нд хэд хэдэн удирдлага мэдээллийн тогтолцоо (УМТ) байгаа. Үүнд: Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний албанд бий болгосон БУМТ, Төрийн удирдлагын албаны хүний нөөцийн УМТ, Эдийн засаг, санхүүгийн албаны санхүүгийн УМТ тус тус багтаж байна. УМТ-г газар хэлтсүүд өөр өөрийн үйл ажиллагаа, мэргэжлийн онцлогоос шалтгаалан хэрэглэдэг байна. Сургуулийн дэд бүтцийн тухай мэдээлэл агуулсан хоорондоо уялдаа холбоотой УМТ-ны дэд хэсгийг бий болгох  яаралтай шаардлага байгаа билээ. БСШУЯ-нд Төслөөс дараах чиглэлээр дэмжлэг үзүүлнэ. Үүнд: (1) одоогийн боловсролын төлөвлөлт, удирдлагын тогтолцоонд үнэлгээ хийх; (2) боловсролын төлөвлөлтөд мэдээлэл ашиглах тухай болон үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө боловсруулах тухай удирдамж боловсруулах; (3) мэдээллийн бүх эх үүсвэрийг нэгтгэсэн УМТ-г бий болгох (БУМТ, Хүний нөөцийн УМТ, Санхүүгийн УМТ, сургуулийн дэд бүтцийн УМТ, болон бусад дэд хэсэг (ирээдүйд нэмэгдэх хэсгүүд бас хамаарна)); (4) аймаг, баг болон сумын төвшинд мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийхэд шаардлагатай техникийн болон программ хангамжаар хангах; (5) статистик мэдээ цуглуулж, дүн шинжилгээ хийх, гүйцэтгэл ба чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлох, тайлан бэлтгэх, урьдчилсан таамаглал дэвшүүлэх зэрэг чиглэлээр мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх; (6) бага болон дунд боловсролын жендэрийн асуудлыг тусгасан эх үүсвэрүүдийг шинэчлэгдсэн БУМТ-д багтаах. Санхүүгийн УМТ-г Сангийн яаманд ашиглаж буй тогтолцоотой уялдуулахад төсөл дэмжлэг үзүүлнэ.  

  1. Сургуульд суурилсан санхүүгийн бодлогыг боловсронгуй болгох. Сургуулийн санхүү бүртгэлийн арга ажиллагааг хялбаршуулах, илүү ил тод болгох зорилгоор Засгийн газар 2002 онд боловсролын санхүүжилтийг дахин төвлөрүүлсэн хэдий ч энэ нь зорилтот үр дүндээ хүрээгүй билээ. Улсын хэмжээнд хяналт шинжилгээ, үнэлгээний арга ажиллагаа харилцан адилгүй байгаа нь ил тод байдал, хариуцлага, хяналтын талаар тодорхой заалт бүхий Төрийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн хуулинд нийцэхгүй байна. Сургуульд суурилсан санхүүгийн шинэчлэлийг төсөл дараах чиглэлээр дэмжинэ. Үүнд: (1) боловсролын санхүүжилтийн дахин төвлөрөлтөд үнэлгээ хийж, Улаанбаатар хотын болон орон нутгийн бүх сургуульд мөрдүүлэх; (2) үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт болон засвар үйлчилгээний төсвийн хоорондын уялдаа холбоог сайжруулах үүднээс улсын төсвийн тогтолцоог шинэчлэх; (3) үйл ажиллагааны зардалд хангалттай төсөв хуваарилах боломжийг сургуулиудад олгосон байдлаар сургуулийн төсвийн тогтолцоонд өөрчлөлт хийх, үүнийг хэрэгжүүлэхэд төсвийн багц хуваарилалтын тогтолцоог онцгойлон санал болгож байна; (4) Багшийн цалин, урамшууллын тогтолцоог шинэчлэх судалгаа хийн; сургуулийн үүрэг хариуцлага, тайлан тооцоог сайжруулахаар сургууль, бэлтгэл сургуулийн үндэслэлүүдийг тогтоох; (5) сургуулийн удирдлагын гарын авлага боловсруулж, сургуулийн удирдлагад МХХТ-ийн тогтолцооны дэмжлэг үзүүлэх; (6) БСШУЯ-ны мэргэжилтнүүд, аймгийн санхүүгийн ажилтнууд, сургуулийн удирдлага болон нягтлангуудын санхүүгийн удирдлагын чадавхийг бэхжүүлэх. Төрийн хөрөнгө оруулалтын тогтолцоог хөгжүүлэхийн тулд төслөөс засгийн газарт дараах дэмжлэг үзүүлнэ. Үүнд: (1) боловсролын байгууллагуудын дэд бүтэц, материаллаг баазад тусгагдаж буй хөрөнгө оруулалтад үнэлгээ болон хяналт шинжилгээ хийх чадавхийг сайжруулах, (2) засвар үйлчилгээний жилийн төсвийг хуваарилах зохистой, үр ашигтай шалгууруудыг боловсруулах, (3) хөрөнгө оруулалт болон урсгал зардлыг хоорондоо уялдаа холбоотой болгох, зөв зохистой хуваарилах үүднээс хяналт шинжилгээ, үнэлгээ хийж болохуйц УМТ-г бий болгох. Жендэрийн талаар үйл ажиллагааны төлөвлөгөө Хавсралт 9-д заасны дагуу төслөөс дараах дэмжлэг үзүүлнэ. Үүнд: (1) жендэр, ядуурал, болон алслагдмал бүлгийнхний асуудлыг тусгасан санхүүжилтийн үзүүлэлтүүдийг боловсруулах; (2) хөвгүүдийг боловсролд хамруулахад тулгарч буй бэрхшээлүүдийг олж тогтоох, түүнчлэн жендэрийн асуудлын судалгаа шинжилгээ, дүгнэлтийг болон жендэрийн асуудлыг тодорхойлох төлөвлөгөөг нэгтгэн нийгмийн хөгжлийн төлөвлөгөө бэлтгэх, (3) дотуур байрны материаллаг баазын хангамжийг сайжруулах талаар болон хөдөө орон нутгийн эмзэг гэр бүлийн хүүхдүүдэд, ялангуяа хөвгүүдэд олгогдох бэлэн мөнгөний шилжүүлгийн талаар бодлого боловсруулах судалгаа хийх зэрэг багтана.

  1. МХХТ-ийн дунд хугацааны үндэсний стратеги боловсруулах. Бусад орны туршлагаас харахад, МХХТ-ийн үйл ажиллагааны урсгал зардал нь ихэнх Засгийн газрын тооцоолж байснаас илүү гардаг ба МХХТ-ийг төлөвлөлтгүй хөгжүүлсэн тохиолдолд хөрөнгийг боловсролын өөр бусад чухал хөрөнгө оруулалт, зардалд хуваарилах боломжийг багасгадаг байна. Мөн тоног төхөөрөмж солих, өргөн хэрэглээний эд зүйлс авах болон бусад зардлыг хангалтгүй төсөвлөх нь хангаж өгсөн техник тоног төхөөрөмжийг ашиглахгүй, дутуу эсвэл буруу ашиглах (зардлын үр ашигтай байдал) үр дагаварт хүргэдэг байна. Дээр дурдсан МХХТ-ийн төлөвлөгөө болон түүний санхүүжилтийн асуудлууд дээр нэмж тэмдэглэхэд МХХТ-ийг Монгол улсын сургуулиудын хэрэгцээнд тохиромжтойгоор нэвтрүүлэх болон заах арга зүйг сайжруулахад МХХТ-ийг өргөн ашиглахад дэмжлэг үзүүлнэ. Олон орны судалгаанаас харахад тухайн улсын нөхцөл байдалд тохирсон МХХТ-ийн зохицуулалтыг нэвтрүүлэхийг онцлон чухалчилж байна. Сургалтыг сайжруулахаар хамгийн сүүлийн үеийн МХХТ-ийг ашиглах нь зардлын үр ашигтай байдалд сөргөөр нөлөөлөх тохиолдол байдаг. Харин шинэлэг санаачлагыг тусгасан тухайн орны нөхцөл байдалд илүү нийцсэн энгийн МХХТ-ийг сургалтанд нэвтрүүлэх аргыг сонгох нь сургалтын чанар, зардлын зохистой зарцуулалт болон тогтмол хэрэглээнд эерэгээр нөлөөлдөг байна.

  1. МХХТ-ийн хангамжийн санхүүгийн үр дагавар болон боловсролын салбарт гарах үр нөлөө өндөр тул МХХТ-ийн дунд хугацааны стратеги (5 жил) боловсруулах мөн МХХТ-ийг анхан болон дунд шатны боловсролд ашиглахтай холбоотой өртөг зардлын тооцоо, үр дагаврын таамаглалыг яаралтай хийх шаардлагатай. Үндэсний стратегит дараах чиглэлүүдийг оруулсан байх, үүнд: (а) хууль эрх зүйн хүрээ, (б) МХХТ-ийн зорилтууд, үр дүн, (в) МХХТ-ийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхийг дэмжсэн сургалтын хөтөлбөр ба үнэлгээ, (г) МХХТ-ийн богино ба дунд хугацааны бодлого, стратеги, (д) Компьютерийн техник хангамж ба дагалдах тоног төхөөрөмжийн минимум үзүүлэлт болон зорилтот харьцааг тогтоох, (ё) Сүлжээ холболт, (ж) Агуулга боловсруулах стратеги–монгол хэл дээрх програм хангамж, вэб сайт болон сургалтын явцад хэрэглэгдэх энгийн програм хангамжаар хангах, (з) Багш, техникийн ажилтан, сургуулийн удирдлагын сургалт, (и) Засвар, үйлчилгээний стратеги, (к) Багшийг дэмжсэн үйлчилгээ, (л) Сургуулийн дотоод сүлжээний удирдлагын шаардлагын горим, (м) Сургуулийн БУМТ-ийн үзүүлэлтүүд, (н) Санхүүгийн дэмжлэг ба үйл ажиллагааны болон шинэчлэн солих ажлын санхүүгийн шаардлагууд орно. Төслөөс дараах үйл ажиллагааг санхүүжүүлнэ, үүнд: үндэсний стратеги боловсруулалт болон бусад боломжит үйл ажиллагаанд техникийн туслалцаа үзүүлэх, сургалт хийх; МХХТ-ийн стратеги боловсруулах ажлын хэсгийн үйл ажиллагааны зардал, тэр дундаа стратеги боловсруулах шат дараалсан сургалтын зардал мөн тусгана.

Бүрэлдэхүүн хэсэг 2: Багш бэлтгэх тогтолцоог сайжруулах

  1. Тус бүрэлдэхүүн хэсгийн зорилго багш бэлтгэх сургалтын чанар болон үр дүнг сайжруулах замаар 12 жилийн боловсролын тогтолцоонд шилжихэд бодитой дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ. Багш бэлтгэдэг сургуулиуд (ББС)-ын талаар нэмэлт хавсралт В-гээс танилцаж болно. Энэхүү бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг дараах хэсгүүдэд тодорхой тусгасан болно. Үүнд:
  2. Багш бэлтгэдэг сургуулиудын сургалтын хөтөлбөрийг шинэчлэх. Багш бэлтгэдэг их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийг 2005-2006 оноос хойш шинэчлээгүй. Одоогийн сургалтын хөтөлбөр хэтэрхий ачаалалтай, онолын хичээл ихтэй, бакалаврын хөтөлбөрийн нийт кредитын зөвхөн 15% нь багшийн заах арга, дадлагатай холбоотой байна. Сургалтын хөтөлбөрийн хэвтээ уялдаа холбоо хангалтгүй, энэ нь хичээлүүдийн хоорондын агуулга, залгамж уялдаа холбоотой байх боломжийг хязгаарлаж байна. Энэ талаар төслөөс дараах арга хэмжээ авна, үүнд: (1) шинээр боловсруулсан ЕБС-ийн багшийн стандартад нийцүүлэх замаар багш бэлтгэх сургалтын хөтөлбөрт дүн шинжилгээ хийх ажлыг эхлүүлэх (2) сургуульд суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах, туршихад БСШУЯ болон багш бэлтгэдэг сургуулиудад дэмжлэг үзүүлэх. ББС-ийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэлд сургалтын чанарыг сайжруулахад чиглэсэн МХХТ-ийн хэрэглээг өргөжүүлнэ.  

  1. Багш бэлтгэдэг сургуулиудад чанарын баталгааны тогтолцоог нэвтрүүлэх. Багш бэлтгэх сургуулиудад оюутан элсүүлэх шалгуур үзүүлэлт доогуур байгаа нь төгсөгчдийн чанарт нөлөөлж байна. ББС-иудын оюутны үнэлгээний тогтолцоо нь бичгийн болон аман шалгалтын арга дээр суурилсан ба үндэсний хэмжээний ямар ч стандартгүйгээр сургууль бүр өөрсдөө шийдэж хэрэгжүүлдэг.  Эдгээр шалгалт нь сургалт болон дадлагын хичээлийн явцад олж авсан оюутны мэдлэгийг тодорхойлохоос илүү тэдний тоо баримт, факт цээжилж, тогтоох чадварыг шалгадаг. Төслөөс ББС-иуд болон БСШУЯ-ны холбогдох газар, хэлтэст дараах чиглэлээр дэмжлэг үзүүлнэ, үүнд: (1) элсэлтийн минимум шалгуур үзүүлэлтийг тогтоосон үндэсний стандарт боловсруулж бүх ББС-д мөрдүүлэх; (2) багш, оюутны үнэлгээний үндэсний тогтолцоог боловсруулж, хэрэгжүүлэх; (3) чанарын баталгааны тогтолцоог хэрэгжүүлэх чиглэлээр багш бэлтгэдэг таван сургуулийн чадавхийг бэхжүүлэх. Чанарын баталгааны тогтолцоог хүлээн зөвшөөрч салбарын хэмжээнд мөрдүүлэх ажил хамаарна. Ийм тогтолцоог салбарын хэмжээнд мөрдүүлэхэд төслөөс дэмжлэг үзүүлнэ. Мөн төсөл дараах зүйлсийг баталгаажуулна. Үүнд: (1) Багш бэлтгэх сургалтын хөтөлбөр, материал болон хичээлийн агуулгад жендэрийн асуудлыг тусгах, (2) жендэрийн мэдрэмжтэй сургалт явуулах үзэл санааг багш болохоор бэлтгэгдэж буй оюутнууд болон сургагч багш нарт дэлгэрүүлэх, (3) жендерийн эрх тэгш байдалд болон эрэгтэй суралцагчдыг ББС-д элсүүлэхэд чиглэсэн сонгон шалгаруулалтын үзүүлэлтүүдийг боловсруулах, (4) мөн шилдэг суралцагчдыг ББС-д суралцах сонирхлыг татах, хөдөө орон нутагт ажиллаж буй багш нар болон улсын хэмжээнд бэлтгэгдэн гарч байгаа төгсөгчдийг багш мэргэжлээр ажиллах боломжоор хангах зорилгоор цалин урамшуулал болон нийгмийн халамжийг нэмэгдүүлэх зэргээр дэмжин ажиллана.
  2. ББС-ийн багш нарын мэргэжлийн ур чадварыг тогтмол дээшлүүлэх. Их дээд сургуулиудын багш нарын мэргэжил дээшлүүлэх болон судалгааны ажил хийх төсөв хангалтгүй, ажлын  ачаалал их зэргээс шалтгаалан багш нар мэргэжлийн хувьд өсч, хөгжих боломж багатай. Гадаад хэлний мэдлэг (ялангуяа англи хэл) хангалтгүйгээс багш нар сургалт, заах арга зүй, шинэ хандлагын талаар сүүлийн үеийн мэдээлэл олж авч чаддаггүй. ББС-ийн багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр төслөөс дараах дэмжлэг үзүүлнэ, үүнд: (1) багш нарын мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх механизмыг боловсруулан, хэрэгжүүлэх чиглэлээр БСШУЯ болон ББС-иудад туслах (2) Мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх төлөвлөлтийн тогтолцоог хөгжүүлэхэд ББС-дад туслах, үүнд сургалтын эрэлт хэрэгцээний дүн шинжилгээ хийх, (3) Мэргэжил дээшлүүлэх төлөвлөлтийн чиглэлээр ББС-ийн удирдлага, тэнхимийн эрхлэгч нарыг сургах; (4) Оюутан төвтэй сургалтын арга зүй, багш-оюутны мэдлэг, ур чадварыг үнэлэх, хөгжүүлэх, МХХТ-ийг сургалтын арга хэрэгсэл болгож ашиглах чиглэлээр ББС-ийн багш нарыг сургах,. Мөн төслийн зүгээс олон улсын харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, боловсон хүчний бодлого зэрэгт дэмжлэг үзүүлнэ.

  1. Сургуульд суурилсан багшлах дадлагыг шинэчлэх. Олон улсын туршлагаас харахад багшийн мэдлэг, ур чадварыг харуулах, тэднийг хөгжүүлэх үндсэн суурь, хүрээг тодорхойлдог гэдэг утгаар багшийн заах арга барил болон сургуульд суурилсан дадлага нь багш  боловсролд тулгуур ойлголт байх ёстой. Энэ ойлголт нь Монгол улсын багш бэлтгэх хөтөлбөрт хараахан чухлаар тавигдахгүй байгаа бөгөөд сургалтын агуулга, боловсролын онол, дадлага нь тус тусдаа хэрэгждэг ба оюутнууд сургалтын явцад эдгээр ойлголтыг өөрсдөө нэгтгэн ойлгох чадвартай болно гэсэн төсөөлөлтэй байдаг. Сургуульд суурилсан багшлах дадлагыг дэмжих үүднээс төслөөс дараах үйл ажиллагаа хэрэгжүүлнэ, үүнд: (1) ерөнхий боловсролын сургуульд суурилсан багшлах дадлагын шинэ загварыг хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалтыг бий болгох; (2) шинэ загварыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны удирдамж боловсруулах; (3) 2010-2011 ба 2011-2012 оны хичээлийн жилд багшлах дадлагын шинэ загварыг багш бэлтгэх 2 сургуульд туршиж үзэх; (4) энэхүү шинэ загварыг 2012 оны хичээлийн жилээс эхлэн бүрэн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг дэмжих.

Бүрэлдэхүүн хэсэг 3 Сурах бичиг болон сургалтын бусад материалын чанар, хангамж, хүртээмжийг сайжруулах

  1. Тус бүрэлдэхүүн хэсэг дараах үндсэн зорилттой, үүнд: (a) бага сургуулийн сурах бичиг, багшийн гарын авлагын үнийг багасгах, чанар, хүртээмжийг сайжруулах (б) ХБШ төслийн үйл ажиллагаанд үндэслэн МХХТ-ийг өртөг багатайгаар ашиглах замаар сургалтын орчин тааруу хөдөөгийн сургуулиудад сургалтын агуулга, шинэчилсэн заах аргын туслалцааг үргэлжлүүлэн хүргэх.

  1. Туршилтын төслийн хэрэгжилт ба арга зам. Туршилтын төслийн гол зорилго нь сурах бичгийн түрээсийн тогтолцоо болон сурах бичгийн эргэлтийн сангийн үр ашигтай байдлыг бага ангийн хүрээнд хэрэгжүүлэх явдал юм. Үүний гол зорилго нь эцэг, эхээс гарах зардлыг багасгаж, сурах бичгийн чанарыг сайжруулан, ашиглалтын хугацааг нэмэгдүүлэхэд чиглэсэн байна. Сурах бичгийн хангамж нь суралцахуйг хангах нэг гол хөшүүрэг болдог. Дэлхий нийтийн, ялангуяа, хөгжиж буй бусад орны туршлагаас харахад, ном хэвлэлийн минимум стандартыг мөрдүүлснээр ашиглалтын хугацааг наанадаж 4 жил болгох замаар сурах бичгийн түрээсийн тогтолцоог номны ашиглалтын урт хугацаатай хослуулан хэрэгжүүлэх нь эцэг, эхээс гарах зардлыг нилээд бууруулах боломж бүрдүүлдэг байна. Сурах бичгийн түрээсийн тогтолцоог оновчтой зохион байгуулж хэрэгжүүлэх нь сурах бичгийг бага үнээр болон үр ашигтайгаар нийлүүлэх гол арга зам юм. Эдгээр тогтолцоо нь сурах бичгийн хэвлэн нийтлэлд хувийн хэвшлийг мэргэжлийн төвшинд төрийн байгууллагатай хамтран оролцуулахад дэмжлэг үзүүлэх ба ном сурах бичгийн найдвартай зах зээлийг хөгжүүлнэ. Номын захиалгыг электрон хэлбэрээр хийх тогтолцоог нэвтрүүлснээр хэвлэлийн газарт борлуулалтын үлдэгдэл гарахаас урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ сургуульд нийлүүлж буй номны үнийг бууруулах боломжтой болно. Хавсралт 11-д сурах бичгийн түрээсийн тогтолцоо болон эргэлтийн сангийн тухай мэдээлэл бий.

  1. Сурах бичгийн түрээсийн тогтолцоо болон эргэлтийн сангийн ажлыг эхлээд бага боловсролын хүрээнд аймгуудаас сонгон туршин хэрэгжүүлж эхлэх ба хэрвээ энэ нь амжилттай болбол бусад аймагт хэрэгжүүлэх үйл ажиллагаа хийгдэнэ. Бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ, үүнд: (1) туршилтын сурах бичгийн түрээсийн тогтолцоог хэрэгжүүлэх, эргэлтийн сан бий болгох арга замыг тогтоох; (2) орлого багатай, эмзэг бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн БСШУЯ-ны туслалцааг ил тод, зорилтот бүлгээ зөв тодорхойлсон байдлаар хэрэгжүүлэх; (3) сурах бичгийн агуулга, зохиогчийн эрх, дизайнаас гадна суралцагч төвтэй сургалтын арга барилд нийцсэн сурах бичиг болон багшийн гарын авлага боловсруулахад тавигдах тусгай шалгуур үзүүлэлтүүдийн чиглэлээр холбогдох сургалтууд зохион байгуулах; (4) өндөр чанартай удаан хугацаанд хэрэглэгдэх, хямд үнэд тулгуурласан ил тод, цаг хугацааг баримталсан өрсөлдөөнт сурах бичгийн нийлүүлэлт, үнэлгээ, гэрээ байгуулах тогтолцоог нэвтрүүлэхэд дахин хянан үзэж, шинэчлэх; (5) зардал бууруулах, чанарыг сайжруулах туршилтын төслийн зориулалтаар ойролцоогоор 2 сая ном, сурах бичгийн өрсөлдөөнт худалдан авалтыг сургуульд суурилсан шийдвэр гаргалтын зарчмаар хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хэрвээ энэхүү туршилтын төсөл амжилттай хэрэгжвэл туршилтын төвшинг нийт бага болон дунд боловсролын хэмжээнд өргөтгөж, загвар болгон ашиглах; (6) туршилтын төслийн хэрэгжилтийг дэмжих зөвлөх үйлчилгээ болон сургалтыг төслөөс санхүүжүүлэх; (7) ном, сурах бичгийн хангамжийн шинэ тогтолцооны талаарх ойлголтыг бүрдүүлж, дэмжлэг авах зорилгоор бүх аймгийн сургууль, эцэг эхийг оролцооны аргаар хамруулсан уулзалт, зөвлөгөөнийг төслөөс бүрэн санхүүжүүлнэ; (8) номны захиалгыг электрон хэлбэрээр хийх энгийн тогтолцоог бий болгож, сайжруулах ажлыг санхүүжүүлнэ.

  1. Сургалтын орчин тааруу хөдөөгийн сургуулиудын мэдээллийн хүртээмжийг сайжруулах. ХБШ төслийн хүрээнд сургалтын орчин тааруу хөдөөгийн сургуулиудын хэрэгцээнд тусгайлан чиглэсэн стратеги, материал боловсруулах чиглэлээр үр дүнтэй ажил эхлүүлсэн ба энэ туршлага дээр үндэслэж тус төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж санал болгож байна. Төсөлд хамрагдах хөдөөгийн болон хотын захын гэр хорооллын сургуулиудад МХХТ-ийн төв нээхэд дэмжлэг үзүүлэх, ингэхдээ МХХТ-ийн техник хангамж гэхээсээ илүү МХХТ-ийг сургалтын арга хэрэгсэл болгон ашиглах багш нарын ур чадварыг сайжруулах, сургалт зохион байгуулахад анхаарч ажиллана. МХХТ-гийн төвүүд нь багш нарт хичээл сургалтаа төлөвлөхөд мэдээллийн технологи ашиглахын давуу талыг ойлгуулаад зогсохгүй суралцагч төвтэй арга зүй, технологи ашиглан орон нутагт хэрэглэж болох загваруудыг зохиож хөгжүүлэхэд анхаарна. Үүний зэрэгцээ тус төвүүд нь шинэ санаа, технологийг сургалтанд нэвтрүүлэх чиглэлээр багш нарын орон нутгийн хүрээлэл байгуулах санаачлагыг дэмжинэ. ХБШ төсөл хэрэгжсэн сургуулиудын багш нарын чадавхийг сайжруулах сургалтыг орон нутагт нь зохион байгуулах зүйтэй юм. Энэ нь зохиогчийн эрх нь баталгаажсан энгийн үйл ажиллагааны үйлдэл бүхий суурь програм хангамжийн хэрэглэгдэхүүн, техникийн хангамжийн багцууд, электрон хэлбэрийн сургалтын материалуудыг гарын авлага, зөвлөмжүүдийн хэлбэрээр сургуулийг хөгжүүлэхэд зориулан нийлүүлнэ. Энэ нь мөн МХХТ-ийг орон нутгийн сургуулиудад хөгжүүлэх удирдлагын арга барил ба МХХТ-ийн нэгэн нэгдмэл байдлыг хангах, ялангуяа зайны сургалтын үйл ажиллагааг дэмжихэд туслах юм. Энэ бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлэхэд 2 бүлэг сургуулиуд сонгогдоно.  Нэгдүгээрт: ХБШ төслийн үр ашгийг хүртсэн сургуулиудыг нэн тэргүүнд сонгон МХХТ-ийн сургалтыг үргэлжлүүлэн явуулах, Хоёрдугаарт: хэрэгжүүлэхээр сонгосон сургуулийн удирдлага, зохион байгуулалтад чиглэх ба БСШУЯ нь одоогийн байгаа технологийн дэд бүтцийн хүрээнд МХХТ-ийн үйл ажиллагааны зардлыг гаргаж чадахуйц ба энэ нь одоогийн нөхцөлд тохиромжтой байх баталгааг гаргаж өгнө. Хоёрдугаар хэсэгт сургуулиудыг сонгохдоо хөдөө орон нутагт 30-аас багагүй хувь нь эмзэг бүлгийн өрхийн хүүхэд байх сургуулийг сонгох, үүнээс дор хаяж нэг сургууль нь үндэсний цөөнх өндөр хувийг эзэлсэн байхаар сонгоно. Жишээ нь: Баян-Өлгий аймаг гэх мэт. Удирдлагын зардлыг бууруулах нөхцөлийг хэвээр хадгалан 5 аймаг энэ туршилтад хамрагдах юм. Төслийн бэлтгэл ажлын явцад хандив тусламж ба хандивын сантай холбоотой Монгол улсын хуулиудыг судалсан бөгөөд сурах бичгийн эргэлтийн санг хамгаалагдсан хандивын статустай байж болно гэж ойлгосон.

  1. Энэ бүрэлдэхүүн хэсэг нь дараах чиглэлээр дэмжлэг үзүүлнэ, үүнд: (1) сургалтын орчин тааруу хөдөөгийн нөхцөл байдалд чиглэсэн сургалтын шинэ арга зүйг нэвтрүүлэхэд МХХТ-ийг ашиглах чиглэлээр өмнөх төслийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, ингэхдээ түгээмэл програм хангамжуудыг ашиглах талаар сургалт явуулах (word, ажлын хүснэгт, танилцуулга хийх програм, өгөгдлийн сан, хүснэгт гэх мэт) ба энэ нь бүх ангийн бүх хичээлд дэмжлэг болно; (2) МХХТ-ийн мэдлэг чадварыг дээшлүүлэх замаар багш нарыг хөгжүүлэхэд нэн чухал шаардлагатай монгол хэл дээрх програм хангамжуудыг зохиох; (3) хөдөөгийн багш нар хоорондоо, мэдээлэл, туршлагаа харилцан солилцох, хамтран ажиллахыг дэмжих үүднээс холбогдох вэб сайт нээж ажиллуулах; (4) МХХТ-ийн төвүүдийг нээх ба тэдгээр нь МХХТ-ийг сургалтын арга хэрэгсэл болгож ашиглахад багш нарын мэдлэг, ур чадварыг сайжруулах мөн багш нар хоорондын хамтын ажиллагааг өргөтгөхөд анхаарна; (5) хамгийн дөт интернет холболтыг ашиглан дискээр мэдээлэл солилцох үйл ажиллагааг хэрэгжүүлэх (6) Нэгдүгээр бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хийгдэх МХХТ-ийн үндэсний стратеги боловсруулах ажилд туршилтын төслийг зайлшгүй оруулж өгөх. Энэ төсөл нь (1) сурах бичиг бусад дагалдах материал, МХХТ-ийн програм хангамж болон бусад материалд жендерийн болон үндэсний цөөнхийн онцлогийг тусгана. (2) эмзэг бүлгийн болон амьдралын боломж хомс гэр бүлийн хүүхдүүдийг сурах бичгээр хангах үйл ажиллагааг дэмжинэ.

Бүрэлдэхүүн хэсэг 4: Багш бэлтгэх сургуулиудын сургалтын чанарыг сайжруулах зорилгоор сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх

  1. Төсөл нь сонгогдсон ББС-иудын материаллаг баазыг дараах байдлаар сайжруулна. Үүнд: (1) Лабораторийн тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлт болон хэрэглээний гарын авлагыг шинэчлэн боловсруулж, сургалт семинарыг зохион байгуулж, тоног төхөөрөмжийг шинэчлэн нийлүүлэх; (2) тавилга, тоног төхөөрөмж, түүнчлэн МХХТ-ийн тоног төхөөрөмж нийлүүлэх; (3) барилгын засвар хийх; (4) сургалтын хэрэглэгдэхүүний хангамжийг сайжруулах. ББС-ийн номын сангуудад багшлах шинэ арга зүйн орчин үеийн ном, сурах бичиг, боловсролын сэтгүүл болон багш болох оюутнуудад бие дааж суралцах боломж олгох бусад төрлийн материал хангалтгүй байдаг. Төсөл дараах үйл ажиллагааг дэмжин ажиллана. Үүнд: (1) сургалтын хэрэглэгдэхүүний хэрэгцээг багш бэлтгэх 4 сургууль болон МУБИС-ийн хэмжээнд тодорхойлно; (2) багш бэлтгэх сургалтын багц материалын шинэ агуулгыг боловсруулан, эхийг бэлтгэж, хэвлэн нийтлэх; (3) багш бэлтгэх сургалтын шинэчилсэн материалыг хэвлэх, нийлүүлэх; (4) олон улсын сэтгүүлийн нийтлэлүүдийн тоймыг монгол хэл дээр гаргах; (5) ББС-ийн номын сан болон МХХТ-ийн материаллаг баазыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх. ББС-ийн сургалтын чанарыг сайжруулах зорилгоор, зарим сургуулиудад тавилга, МХХТ-ийн тоног төхөөрөмж олгож, барилгын засварын ажлыг хийнэ. ББС-иудыг сонгон шалгаруулахдаа дараахь нөхцөлүүдийг нэн тэргүүнд тавина. Үүнд: (1) төрийн өмчийн ББС байх, (2) Улаанбаатар хотын болон хөдөөгийн алслагдмал ББС байх, (iii) бусад санхүүжүүлэгчдийн хөрөнгө оруулалтаар одоо хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөтөлбөрт хамрагдаагүй байх зэрэг болно.

  1. Төслийн удирдлагын чадавхийг бэхжүүлэх. Хяналт шинжилгээ, үнэлгээний тодорхой зохион байгуулалт бүхий Төслийн Зөвлөлдөх Хороо (ТЗХ) төслийн үйл ажиллагааг ерөнхий удирдамжаар хангана. Төслийн бүх үйл ажиллагаанд ил тод байдлыг (холбогдох удирдамж, процессын дагуу) баримтална. Үүнд: (1) Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнууд болон зөвлөхүүдийг өрсөлдөөнтэй, нээлттэй зарчмаар сонгон шалгаруулах; (2) Дэд бүтэц, тоног төхөөрөмжийн гэрээг тендерийн нарийн журмаар зохицуулах; (3) Гүйцэтгэл болон санхүүг зайлшгүй тайлагнах; (4) Төслийн үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх; (5) хөндлөнгийн аудит, хяналтыг хийлгэх зэрэг багтана. Төслийн үйл ажиллагаа, үр дүнг олон нийтэд ил тод мэдээлэх зорилгоор төслийн вэбсайт нээж, тогтмол шинэчилнэ.  

В. Шинэлэг талууд

  1. Боловсрол дахь шинэлэг арга барил. Боловсролын санхүүжилтийн удирдлагад шинэчлэл хийснээр сургуульд хуваарьлах төсвийг хүрэлцээтэй болгох замаар боловсролын үр дүн, чанарыг сайжруулж, сургуулийн нөөц бололцоо, тоног төхөөрөмжийг бүрэн дүүрэн ашиглах боломжтой болно. ББС-ийн хувьд шинэчлэгдсэн сургалтын хөтөлбөрт нийцсэн, чадварлаг сайн багш нарыг бэлтгэхэд анхааран ажиллах болно. Төслөөс дараахь шинэлэг арга барилыг нэвтрүүлнэ. Үүнд: (i) сурах бичиг, багшийн гарын авлагын чанарыг сайжруулан, үнийг бууруулснаар эцэг эхчүүдэд ноогдох зардлыг багасган, боловсролын хүртээмж болон чанарыг сайжруулна  (ii) анхан болон дунд шатны боловсролын салбарт мөрдөх МХХТ-ийн үндэсний стратегийг боловсруулан, хөдөө орон нутгийн сонгогдсон сургуулиудад МХХТ-ийн төв байгуулах замаар боловсролд МХХТ-ийг шинэлэг, үр дүнтэй хэлбэрээр ашиглах явдлыг дэмжинэ.

  1. Ядууралд анхаарах нь. Төсөл нь хөдөөгийн алслагдмал сумуудын эмзэг бүлгийн болон амжиргааны доод төвшнээс доогуур орлоготой гэр бүлийн хүүхдүүдэд онцгой анхаарал хандуулан ажиллана. Ном, сурах бичгийн зардал нь сургууль завсардалт, таслалтын үндсэн шалтгаан болдог бөгөөд төслөөс эцэг эхчүүдэд ногдох боловсролын зардлыг бууруулна. Сургуулийн урсгал зардлын төсөвлөлтийг оновчтой болгосноор ялангуяа орлого багатай өрхүүдийн хувьд сургууль завсардалтын бас нэг шалтгаан болох эцэг эхчүүдээс авдаг хураамж, татаасыг багасгана. МХХТ-ийн бүрэлдэхүүн хэсэг нь хөдөө орон нутаг болон хотын захын гэр хорооллын сургуулиудад МХХТ-ийн нэвтрүүлэхэд чиглэнэ.

Г. Төслийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө

  1. Төслийн хөрөнгө оруулалтын нийт хэмжээг 10,830,000 ам.доллар гэж тооцоолж байгаа бөгөөд үүнээс 10,000,000 ам.долларыг Азийн Хөгжлийн Сан (АХС)-гийн буцалтгүй тусламжаар харин үлдсэн 830,000 ам.долларыг татвар, хураамжийн хэлбэрээр Засгийн газар санхүүжүүлнэ. Зардлын тооцооллын хураангуйг хүснэгт 1-д харуулав.      

Хүснэгт 1: Төслийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө

(сая ам.доллар)

Зүйл

Хэмжээ

Суурь зардала

A

1.

Боловсролын төлөвлөлт, удирдлага, төсвийг боловсронгуй болгох

0.58

2.

Багш бэлтгэх тогтолцоог сайжруулах

1.78

3.

Сурах бичиг, сургалтын бусад материалын хангамж, чанар, хүртээмжийг сайжруулах

4.86

4.

Багш бэлтгэх сургуулиудын сургалтын чанарыг сайжруулах зорилгоор сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх

 2.19

5.

Төслийн удирдлага

0.75

Дүн (A)

10.17

Б

Болзошгүй зардал

1.

Материаллаг болзошгүй зардалб

0.50

2.

Үнийн болзошгүй зардалв

0.15

Дүн (Б)

0.65

                Нийт дүн (A+Б)

10.83г

а    2008 оны эхэн үеийн үнээр, үүнд Засгийн газрын хөрөнгө оруулалт болох 0.83 сая ам.доллар багтсан.

б          Болзошгүй зардал барилгын ажилд 10%, тоног төхөөрөмжид 5% байхаар тооцоолсон.

в          Гадаад валютын инфляцын төвшин 8.0 % (2008 он ба түүнээс хойш), үндэсний мөнгөн тэмдэгтийн инфляцын төвшин 14.9% (2009); 9.5% (2010); 9% (2011), 8% (2012) гэж тооцоолсон.

г  Орон шилжүүлгээс хамааран үнийн дүнгийн нийлбэр таарахгүй байж болно.  

          Эх сурвалж: Азийн хөгжлийн банкны тооцоо.

Д. Санхүүгийн урьдчилсан төлөвлөгөө

  1. Төслийн нийт зардлын 92.34% буюу 10 сая ам.долларыг АХБ-ны Тусгай Сангаас санхүүжүүлэхээр Засгийн газар хүсэлт гаргасан. Төслийн нийт зардлын 7.66%-тай тэнцэх үлдэгдэл 0.83 сая ам.долларыг Засгийн газар татвар, хураамжийн хэлбэрээр санхүүжүүлнэ. Санхүүжилтийн төлөвлөгөө Хүснэгт 2-т харуулсан бөгөөд зардлын дэлгэрэнгүй тооцоо, санхүүжилтийн төлөвлөгөөг Хавсралт 4-т харуулав. Төслөөр олгогдож буй буцалтгүй тусламж нь бага, дунд боловсрол болон хот хөдөөгийн сургуульд хамрагдалт, сурлагын амжилтын ялгааг арилгах зорилгоор боловсролын салбарын шинэчлэл хийн, алслагдмал хөдөө орон нутагт оршин суудаг болон эмзэг бүлгийн сурагчдад чиглэсэн байх юм.

Хүснэгт 2: Санхүүжилтийн төлөвлөгөө

(сая ам.доллар)

Эх үүсвэр

Дүн

%

Азийн Хөгжлийн Банк

10.00

92.34

Монгол Улсын Засгийн газар

0.83

7.66

Нийт дүн

10.83

100.00

        Эх сурвалж: Азийн хөгжлийн банкны тооцоо.

Е. Төслийн хэрэгжилтийн зохицуулалт

  1. Төслийн удирдлага

  1. Төслийн хэрэгжүүлэгч агентлаг нь БСШУЯ байна. Төслийн үйл ажиллагааг БХХ-ийн хүрээнд үүсэж, БХХ-2, БХХ-3-ийн хүрээнд амжилттай хэрэгжсэн тогтолцоон дээр суурилж хэрэгжүүлнэ. БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан төслийн үйл ажиллагааг ерөнхий удирдлагаар хангах ТЗХ-ны бүрэлдэхүүнд СЯ, БСШУЯ-ны удирдах албан тушаалтнууд болон төсөлд хамрагдах аймаг, дүүргийн төлөөлөл орно. ТЗХ улиралд нэг хуралдах ба төслийн жилийн төсөв болон үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийн явцад төслийн үйл ажиллагааг хянаж, шаардлагатай зөвлөгөө, арга зүйн дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж, зөвлөх зорилготой ажлын хэсгүүдийг төв болон туршилт хийж буй орон нутгийн төвшинд байгуулна. БХХ-3 төслийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцагч Төсөл Хэрэгжүүлэх Нэгж (ТХН) нь энэ төслийн хэрэгжүүлэгч байгууллагуудын (ХБ) үйл ажиллагааг удирдан чиглүүлж, хянах бөгөөд төслийн санхүүгийн удирдлага болон ерөнхий хэрэгжилтийг хариуцна. ТХН нь 1990-ээд оны дунд үеэс эхлэн ажилласан бөгөөд зөвлөх сонгон шалгаруулах, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, төслийн ерөнхий хэрэгжилтийн чиглэлээр маш их туршлагатай, чадварлаг багаас бүрддэг. Буцалтгүй тусламжийн төсвөөс цалинжих ТХН-ийн шинэ ажилтнуудыг Зөвлөх үйлчилгээ сонгон шалгаруулах АХБ-ны журмын дагуу /тогтмол шинэчлэгддэг бөгөөд хамгийн сүүлд 2007 шинэчлэгдсэн/ сонгон шалгаруулж, гэрээ байгуулна. Монгол Улсын боловсролын салбарыг нийт нь хамарсан салбар дундын удирдлага, зохицуулалтын аргыг /SWAp/ боловсруулж байгаатай холбогдуулан төслийн удирдлага нь БСШУЯ-ны санхүүжилтийн төлөвлөгөө, удирдлагын тогтолцоотой үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулж ажиллана. Цаашид БСШУЯ салбар дундын удирдлага, зохицуулалтыг үр дүнтэй боловсруулан, хэрэгжүүлэх өөрийн чадавхийг бэхжүүлснээр уламжлалт ТХН-үүдийн хамаарлыг аажмаар багасган, БСШУЯ өөрийн бүтцэд илүүтэйгээр тулгуурлах хэрэгтэй байна.

  1. Хэрэгжилтийн хугацаа

  1. Төсөл 2009-2013 оны хооронд 4-н жилийн хугацаатай хэрэгжинэ. Төслийг хэрэгжүүлэх дэлгэрэнгүй хуваарийг Хавсралт 5-аас харна уу.

  1. Худалдан авалт
  1. Бүх худалдан авалтыг АХБ-ны Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах журмын (тогтмол шинэчлэгддэг бөгөөд хамгийн сүүлд 2007 онд шинэчлэгдсэн) дагуу гүйцэтгэнэ. 500,000 ам. доллар ба түүнээс их төсөвт өртөгтэй бараа, 1,000,000 ам.доллар ба түүнээс их төсөвт өртөгтэй ажил гүйцэтгэх худалдан авалтыг Олон улсын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын (ОУӨТШ) журмын дагуу гүйцэтгэнэ.   Бараа, ажил худалдан авалтын хэмжээ дээр заасан үнийн дүнгээс бага, 100,000 ам.доллараас их байх тохиолдолд АХБ-ны Үндэсний өрсөлдөөнт тендер шалгаруулалт (ҮӨТШ) буюу “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” Монгол Улсын хуулийн дагуу Нээлттэй тендер шалгаруулалтын (НТШ) журмаар гүйцэтгэнэ, ингэхдээ АХБ-ны худалдан авалтын журамд нийцүүлнэ. Бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтын төсөвт өртөг 100,000 ам.доллараас бага байх тохиолдолд шууд худалдан авалтын журмыг хэрэглэнэ. ОУӨТШ-ийн хувьд тендерийн урьдчилсан болзлын урилга, урьдчилсан болзлын баримт бичиг, тендерийн баримт бичгийн төсөл, урьдчилсан шалгаруулалт болон тендерийн үнэлгээний тайланг АХБ-нд урьдчилан танилцуулж батлуулна. ҮӨТШ-ийн хувьд гэрээний тооцоолж буй үнийн дүнгээс үл хамааран худалдан авалтын баримт бичгийн англи хэл дээрх хувилбарыг АХБ-нд танилцуулж, батлуулна.   АХБ-наас батлагдсан худалдан авалтын баримт бичгийг АХБ-наас санхүүжүүлэх ҮӨТШ зохион байгуулахад загвар болгон ашиглах ба дахин танилцуулж, батлуулах шаардлагагүй бөгөөд харин тендерийн үнэлгээний тайлан (ТҮТ) болон гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл, гэрээний баталгаажилтыг АХБ-ны гэрээ хийгдсэний дараа хянах журамд /дараа-үнэлэх/ үндэслэн хянаж үзнэ. Шууд худалдан авалтын хувьд АХБ гэрээний баталгаажилтыг АХБ-ны гэрээ хийгдсэний дараа хянах журамд үндэслэн хянаж үзнэ.   БСШУЯ нь ном сурах бичиг, сургалтын материалыг худалдан авахдаа төслийн санхүүжилтийг тус бүтээгдэхүүнд зарцуулахаас өмнө, төслийн үр шим хүртэгчдэд ил тод, нээлттэй байдлаар хүртээх боломж бүхий АХБ-ны хүлээн зөвшөөрөхүйц түгээлтийн тогтолцоог боловсруулсан байх ёстой. Төслийн худалдан авалтын төлөвлөгөөг Хавсралт 6-гаас харна уу.

  1. Урьдчилан гэрээ байгуулах ба нөхөн санхүүжүүлэх.

АХБ нь барилгын ажлын гэрээ байгуулах, хяналт-шинжилгээ, үнэлгээний зөвлөх үйлчилгээ авах ажлыг түргэсгэх үүднээс урьдчилсан гэрээ байгуулахыг зөвшөөрсөн болно.

Мөн ББС-ийн барилга, засварын ажил, тоног төхөөрөмжийн худалдан авалтын төлбөрийг нөхөн санхүүжүүлэх хүсэлтийг зөвшөөрсөн. Улсаас төсөвлөгдсөн төсөв нь хуучирсан ББС-ийн барилгыг сэргээн засварлахад хүрэлцдэггүй тул сүүлийн арваад жилд ББС-ийг засварлаагүй байна. Иймээс Монгол улсад барилгын засвар хийгдэх боломжтой улирлыг харгалзан энэхүү асуудлыг яаравчилж байна. Буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурахаас 12 сарын өмнө бий болсон 1 сая хүртэлх /АХБ-ны буцалтгүй тусламжийн 10%/ ам. долларыг засварын ажлын болон хяналт-шинжилгээ, үнэлгээний зөвлөх үйлчилгээний эрх бүхий зардлыг нөхөн санхүүжүүлэхэд зарцуулж болно.

  1. Зөвлөх үйлчилгээ

  1. Төслийн хүрээнд АХБ-ны санхүүжилтээр нийт 18 хүн-сар бүхий олон улсын зөвлөх үйлчилгээ, 150 хүн-сар бүхий дотоодын зөвлөх үйлчилгээ шаардлагатай. Зөвлөх компанийг Азийн хөгжлийн банк, түүний зээлдэгч зөвлөх үйлчилгээ авахад мөрдөх журмын дагуу чанар-үнийг харгалзах сонголтын (80% чанар, 20% үнэ) аргаар, хялбаршуулсан техникийн саналаар сонгон шалгаруулна. Олон улсын, дотоодын зөвлөхүүд дараах чиглэлээр мэргэжлийн ур чадвартай байна. Үүнд: (1) боловсролын санхүүжилт, удирдлага, төлөвлөлт; (2) ном, сурах бичгийн хангамжийн тогтолцоо, зардлыг бууруулах стратеги, хэвлэлийн ур чадвар; (3) боловсролд МХХТ-ийг ашиглах үндэсний стратегийг боловсруулж хэрэгжүүлэх, МХХТ-ийг сургалтын арга хэрэгсэл болгож ашиглах, боловсролын програм хангамжийг монгол хэл дээр зохиох; (4) багш бэлтгэх сургалттай холбоотой бүхий л асуудлууд; (5) хяналт-шинжилгээ, үнэлгээ.

Зөвлөхүүдийн дэмжлэг, их дээд сургуулиуд, мэргэшсэн институт, компанийн сургалтууд, буцалтгүй тусламжаас санхүжилдэх нэмэлт тоног төхөөрөмжийн тусламжтайгаар ХА ба ТХН-ийн ажилтнуудын чадавхийг дээшлүүлнэ. ХА ба ТХН-ийн төслийн хэрэгжүүлэх ажиллагааг түргэсгэхийн тулд 3 хүн-сарын хугацаатай хяналт-шинжилгээ, үнэлгээний дотоодын бие даасан зөвлөхийг зөвлөх компани авахаас өмнө авч ажиллуулна. БСШУЯ нь хяналт-шинжилгээ, үнэлгээний зөвлөхийн зардал болох 40,000 хүртэл ам.долларыг АХБ-наас нөхөн санхүүжүүлэхийг хүссэн. Урьдчилан гэрээ байгуулахад тухайн ажлын байрны зарыг тавих, ерөнхий нөхцлийг магадлах, өрсөлдөөний журмаар үнэлэх, үнэлгээг магадлан эцэслэх болон санал болгосон зөвлөхийг хянан үзэх зэргийг багтаан ойлгоно. Урьдчилан гэрээ байгуулж, нөхөн санхүүжүүлэхийг зөвшөөрсөн нь АХБ төслийг санхүүжүүлэх үүрэг хүлээхгүй болохыг Засгийн газарт мэдэгдсэн болно.  Шаардагдаж буй зөвлөх үйлчилгээний орцыг Хавсралт 7-д, зөвлөхүүдийн ажлын даалгаварыг Нэмэлт хавсралт В-д харуулав.

  1. Авилгатай тэмцэх бодлого

  1. АХБ-ны Авилгатай тэмцэх бодлогын (1998, тухай бүр нэмэлт, өөрчлөлт оруулсан) талаар Засгийн газар болон Хэрэгжүүлэгч агентлагт танилцуулан, хэлэлцүүсэн болно.  Сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг дэмждэг өөрийн бодлогын дагуу АХБ нь төсөлтэй холбоотой аливаа авилгал, хууурамчаар мэдүүлэх, дарамт шахалт үзүүлэх, үгсэн хуйвалдсан тухай асуудлыг шууд буюу өөрийн төлөөлөгчөөр дамжуулан шалгах эрхтэй. Энэ зорилгын үүднээс АХБ-ны Авилгатай тэмцэх бодлогын холбогдох заалтуудыг буцалтгүй тусламжийн зохицуулалтын журам болон төслийн тендерийн баримт бичгүүдэд тусгасан болно.  Ялангуяа төслийн хүрээнд байгуулж буй АХБ-ны санхүүжилттэй бүх гэрээнд Төсөл хэрэгжүүлэгч агентлаг болон бүх гэрээлэгч, нийлүүлэгч, зөвлөхүүд болон бусад үйлчилгээ үзүүлж буй этгээдийн санхүүгийн тайлан, данс бүртгэлд АХБ-наас аудит хийх, шалгах эрхийг тусгайлан зааж оруулна.

  1. Зарцуулалт хийх журам

  1. Буцалтгүй тусламжийн зарцуулалтыг АХБ-ны “Зээлийн зарцуулалтын гарын авлага”-ын (тогтмол шинэчлэгддэг бөгөөд хамгийн сүүлд 2007 онд шинэчлэгдсэн) дагуу хийж гүйцэтгэнэ. Буцалтгүй тусламжийг цаг тухайд нь зарцуулах замаар төслийн хэрэгжилтийг шуурхай хангах боломжийг бүрдүүлэх үүднээс ТХН АХБ-ны хүлээн зөвшөөрөхүйц арилжааны банкинд төслийн тусгай дансыг нээнэ. Төслийн тусгай данснаас зарцуулалт хийхдээ зарлагын мэдүүлэг болон бусад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлнэ. Энэхүү баримт бичгүүд нь бараа, үйлчилгээг (1) АХБ-ны гишүүн орнуудаас худалдаж авсан (2) АХБ-ны санхүүжилт авах эрх бүхий болохыг тус тус нотолсон байх шаардлагатай. Тусгай дансанд шилжүүлэх анхны хөрөнгийн хэмжээ төсөл хэрэгжилтийн эхний зургаан сард шаардлагатай хөрөнгө эсвэл нийт буцалтгүй тусламжийн хэмжээний 10%-ийн аль багатай тэнцүү байна. АХБ-ны зардлын мэдүүлгийг 100,000 ам.доллараас бага үнийн дүнтэй, эрх бүхий зардлыг нөхөн олгох, барагдуулах, зузаатгахад ашиглаж болно. Буцалтгүй тусламжийг ажил, тоног төхөөрөмж нийлүүлэгчид болон зөвлөх үйлчилгээ үзүүлэгчид шууд төлбөрийн хэлбэрээр шилжүүлнэ.

  1. Данс бүртгэл, аудит, тайлан

  1. Засгийн газар ТХН-ээр дамжуулан (1) Төслийн тусгай данс хөтлөх (2) данс бүртгэл болон санхүүгийн бусад тайлан тооцоог АХБ-наас хүлээн зөвшөөрсөн, бие даасан аудитороор жил бүр Зээлийн гэрээний заалтуудын дагуу АХБ-ны АХБанкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүдийн санхүүгийн тайлан ба аудитын журам[13]-ыг баримтлан шалгуулна. Аудиторууд нь АХБ-наас хүлээн зөвшөөрсөн төвшний мэргэжлийн ур чадвар, туршлага, ажлын үүргийн хуваарьтай байна. Мөн төслийн тусгай данс болон зардлын мэдүүлгийг жил бүр аудитаар шалгуулах бөгөөд аудитын бие даасан дүгнэлт хийгдэнэ. Жил бүр санхүүгийн жил дууссанаас хойш 6 сарын дотор Засгийн газар аудитаар шалгуулсан данс бүртгэл, санхүүгийн мэдүүлэг болон аудитод танилцуулсан холбогдох бусад тайлангуудын баталгаат хуулбарыг (англи хэл дээр) АХБ-д хүргүүлнэ.  Аудитын шалгалтанд орох санхүүгийн мэдүүлгийн шаардлагыг хангах үүднээс буцалтгүй тусламжийн хөрөнгөөс санхүүгийн мэдүүлэг гаргах, салбарын аудиторууд, аудиторын тайланг англи хэл үрүү орчуулах зэрэг үйл ажиллагаатай холбоотой зардалд зарцуулж болно. ТХН төслийн хэрэгжилттэй холбоотой бүх асуудлыг нэгтгэж боловсруулсан үйл ажиллагааны тайланг улирал бүр бэлтгэж АХБ болон Засгийн газарт хүргүүлнэ. Тайланд төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийн явц, тайлангийн хугацаанд тулгарсан бэрхшээлүүд болон түүнийг хэрхэн шийдвэрлэсэн арга зам эсвэл шийдвэрлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн алхмууд, мөн дараачийн тайлангийн хугацааны үйл ажиллагааны урьдчилсан төлөвлөгөө зэргийг тусгана.  Төсөл хэрэгжүүлж дууссанаас хойш 3 сарын дотор АХБ-наас хүлээн зөвшөөрөгдсөн форматын дагуу төслийн эцсийн тайланг ТХН бэлтгэж АХБ-нд гардуулна. Тайланд (1) буцалтгүй тусламжийн ашиглалт, гарсан үр дүн; (2) төслийн гүйцэтгэл; (3) төсөл хэрэгжүүлснээр бий болсон нийгэм, эдийн засгийн үр шим; (4) төслийн хэрэгжилт, зардал болон АХБ-наас шаардсан бусад мэдээллийг тус тус багтаана.

 

Ё. Төслийн гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоо  

  1. БСШУЯ АХБ-наас хүлээн зөвшөөрөгдөхүйц төслийн гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог (ТГУТ) бий болгоно. ТГУТ нь (1) төслийн гүйцэтгэлийг үнэлнэ; (2) төлөвлөсөн үйл ажиллагааны хэрэгжилтэнд үнэлгээ хийнэ; (3) төслийн үр нөлөөг хэмжих; (4) боловсрол, нийгэм, эдийн засгийн үр шимийг хэмжих, ингэхдээ орлого багатай, хөдөө орон нутаг болон алслагдмал газрын хүүхдүүдэд анхаарал илүүтэй чиглүүлнэ; (5) Мянганы Хөгжлийн Зорилтууд /МХЗ/ болон Засгийн газрын бусад зорилтуудад хүрэхэд хийгдсэн дэвшлүүдэд хяналт, үнэлгээ хийнэ. ТГУТ-ны үзүүлэлтүүд нь төслийн үйл ажиллагааны хэрэгжилт, шинэчлэлийн үйл явц, боловсролын чанар, хүртээмж болон МХЗ-уудад хүрэхэд хийгдсэн дэвшлүүдийн талаар  тайлан бэлтгэхэд суурь мэдээлэл болох учиртай. Зарим үзүүлэлтүүдийг удирдлагын болон санхүүгийн байнгын мэдээлэл, баримтуудаар хянана. Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд үзүүлэлтүүдийг нийгэм эдийн засгийн төвшин болон жендэрээр салгаж харуулна. Хяналт, үнэлгээний мэргэжилтэн-зөвлөх БСШУЯ ба ТХН-д төсөл хэрэгжүүлэхээс өмнө төсөлд үзүүлэлтүүдийг тодорхойлох, хяналт, үнэлгээний өртөг багатай, үр дүнтэй тогтолцоог боловсруулах чиглэлээр дэмжлэг үзүүлнэ. Төслийн үр дүн болон ерөнхий өсөлт, нийгмийн хөгжил зэрэг АХБ-ны зорилтууд биелэгдэж байгааг баталгаажуулахын тулд Төсөл нь цахим арга хэрэгсэл болон орлого багатай иргэдэд зориулсан засаглал зэрэг арга хэрэгслүүдийг боловсруулан, эдгээр арга хэрэгслээр төслийн бүрэлдэхүүн хэсгүүдийн үр дүнг хэмжин үнэлнэ. Сурах бичгийн шинэчлэлийн бүрэлдэхүүн хэсгийн хувьд төслийн үр нөлөөг хэмжихдээ төсөлд хамрагдагчид болон төсөлд хамрагдаагүй иргэдээс үндсэн болон хяналтын мэдээлэл цуглуулан, шинэчлэлийн зардал, үр дүнд үнэлэлт дүгнэлт өгнө.

Ж. Төслийн хяналт

  1. АХБ, Засгийн газар хамтран төслийн үйл ажиллагаанд жилд 1-ээс цөөнгүй удаа хяналт хийнэ. Хяналтын үед төслийн бүрэлдэхүүн хэсэг бүрийн явцыг үнэлж, тулгарч буй бэрхшээл, мөн түүнээс гарах шаардлагатай арга замуудыг тодорхойлно. Төслийн хэрэгжилтийн 3 дахь жилд дунд хугацааны хяналтыг хийх ба үүнд дараах зүйл багтана. Үүнд: (1) үйл ажиллагааны хүрээ, хэлбэр, хэрэгжилтийн зохицуулалтыг үнэлж шаардлагатай өөрчлөлтүүдийг тодорхойлох; (2) гүйцэтгэлийн үзүүлэлтүүдтэй төслийн хэрэгжилтийг харьцуулан үнэлэх (3) шаардлагатай бол үйл ажиллагааны хэлбэр, хэрэгжилтийн зохицуулалтанд өөрчлөлт оруулах санал тавих.  

IV.         ТӨСЛИЙН ҮР ШИМ, НӨЛӨӨ, НӨХЦӨЛ, ЭРСДЭЛ

  1. Төслийн үр шим. Хүний нөөцийн хөгжил, ядуурлыг бууруулах болон нийгмийн бүх талын хөгжилд эерэг нөлөө үзүүлэхүйц 12 жилийн боловсролын үр дүнтэй тогтолцоо нь Төслийн зорилтот үр дүн юм.  Боловсролын хөгжил нь ядуурлыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийн хангах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зэрэг асуудлуудтай нягт уялдаа холбоотой. Төсөл  нь Монгол улс боловсролын шинэ тогтолцоонд шилжих ажлыг амжилттай хэрэгжүүлэх үүднээс үндэсний боловсролын тогтолцооны чанарыг сайжруулах мөн боловсролд хамрагдалтын төвшинг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулна.

Боловсролын тогтолцоог шинэчлэх үйл ажиллагааны үр шимийг шууд хүртэгчид нь бага, дунд сургуулийн бүх суралцагч байна. Үндэсний хэмжээнд нийт 540,000 гаруй суралцагч болон тэдний эцэг эх ном, сурах бичгийн үнийг хямдруулах, чанар, хүртээмжийг сайжруулах ажлын үр шимийг хүртэнэ. Төслийн хүрээнд үнэгүй сурах бичиг олгох үйл ажиллагаанаас орлого багатай өрхийн 110,000 орчим хүүхэд үр шим хүртэнэ. Нийт 5-н ББС-д хэрэгжүүлэх багш болохоор бэлтгэгдэж буй оюутнуудад зориулсан сургалтыг сайжруулах, мөн сургалтын материаллаг баазыг сайжруулах үйл ажиллагаанаас багшийн мэргэжлээр сурч буй нийт 10,000 оюутан, 1,200 багш, сурган хүмүүжүүлэгч үр шим хүртэнэ. ББС-ийн төгсөгчид багшийн хөдөлмөрийн зах зээлд орохдоо боловсролын чанарыг сайжруулах, улмаар хот хөдөөгийн суралцагчдын сурлагын амжилтын ялгааг үгүй болгоход шаардлагатай материаллаг баазаар сайн хангагдсан байна. Хөдөө орон нутгийн суралцагчид болон нутгийн иргэд МХХТ-ийн төвийн үр  шимийг хүртэнэ. Хямд сурах бичгээр оновчтой хангаснаар орлого багатай өрхийн хүүхдийн сурлагын амжилт дээшлэх нөхцөл бүрдэнэ. Ингэснээр сургууль завсардалт буурч, боловсролд хамрагдалт нэмэгдэнэ. Боловсролын салбарын зохистой төсөвлөлт, төлөвлөлт болон санхүүжилт нь Улаанбаатар хотын даац хэтэрсэн сургуулиуд болон хөдөөгийн алслагдсан сургуулиудад хүрэх боловсролын үйлчилгээг илүү үр дүнтэй болгоно.  Төслийн өөр нэгэн тодорхой үр шим бол БСШУЯ болон орон нутгийн боловсролын мэргэжилтнүүдийн төлөвлөлт, удирдлагын чадавхи бэхжиж, ингэснээр Салбар дундын удирдлага зохицуулалт /СДУЗ/ сайжран, МХХТ-ийн хөрөнгө оруулалтыг төлөвлөж, хэрэгжүүлэх чадавхи нэмэгдэнэ.

  1. Эдийн засгийн нөлөө. Төсөл нь боловсролын чанар, хүртээмж, үр ашгийг сайжруулах боловсролын салбарын үйл ажиллагааг дэмжинэ. Төслийн үр дүнд бий болох хэмжиж болохуйц хамгийн гол эдийн засгийн үр шим бол ирээдүйн орлого, чадавхи юм. Хамгийн чухал эдийн засгийн үр шим бол сайн бэлтгэгдсэн оюутнууд ирээдүйд илүү орлого олох боломжтой. БСШУЯ-ны санхүүгийн шинжилгээ, удирдлага болон төсөвлөлтийн тал дээр чадавхийг бий болгох тусламж нь боловсролын үйлчилгээний үр ашигтай байдлыг дээшлүүлэх, шилжилтийн зардлыг бууруулахад тустай. 2009-2012 оны хооронд боловсролын салбарт дунджаар ДНБ-ий 6.5%-тай тэнцэх хөрөнгө төсөвлөж байгаа нь боловсролын үйлчилгээг одоогийн төвшнөөс нь буулгалгүй үзүүлэх болон тогтолцооны шинэчлэлийг санхүүжүүлэхэд хангалттай. Төсөлд Засгийн газраас үзүүлэх хувь нэмэр засгийн газрын төсөвт тусгагдсан байгаа. Боловсролын зардлын ерөнхий төлвөөс харахад Төсөл нь санхүүгийн хувьд тогтвортой хэрэгжих болно. (Хавсралт 3, Нэмэлт хавсралт А)

  1. Ядуурлыг бууруулах ба нийгмийн асуудал. Ядуурал, боловсрол хоёр хоорондоо нягт холбоотой. Боловсролын үйлчилгээг сайжруулах нь хүний болон эдийн засгийн хөгжилд оруулж буй чухал хувь нэмэр юм. Монголын боловсролын салбарт оршсоор байгаа нэг асуудал бол хот хөдөө дэх боловсролын чанар, сурлагын амжилт, боловсролд хамрагдалт болон завсардалтын төвшний том зөрүү юм. Боловсролын хүртээмж хязгаарлагдмал, өрхийн эдийн засгийн боломж муу зэрэг шалтгаанаас үүдэн хөдөөний хүүхдүүд бүрэн дунд боловсролд хамрагдахгүй байх явдал элбэг байдаг. Ядуурал нь бэлнээр гарах зардлаар дамжин шууд утгаар, эцэг эхчүүдийн байр байдлаар дамжин шууд бус утгаар сургууль завсардалтад нөлөөлдөг. Хөдөө орон нутгийн сургуульд сурлагын амжилт султай, 8-дугаар ангиас хойш сургуулиас гарч байгаа хүүхдүүдийн ихэнх нь орлого багатай гэр бүлээс гаралтай байдаг. Сурлагын амжилт муу, сургууль завсардалт их байгаа нь ядуурал үе дамжин үргэлжлэх урт хугацааны үр дагаварт хүргэх аюултай юм. Хотын орлого багатай айлын эрэгтэй хүүхдүүд дунд сургуулиас сургууль завсардах нь элбэг байдаг бол хөдөөгийн хүүхдүүд бүр бага ангиас сургууль завсарддаг. Төслийн орлого багатай иргэдэд зориулсан, нийгмийн хөгжилд хандсан тусгай арга хэмжээнүүд эцэг эхчүүдэд ногдох боловсролын зардлыг бууруулах, МХХТ-ийг ялангуяа хөдөөгийн сургуулиудад илүү өргөнөөр ашиглах зэргийг багтаасан болно. Ийм учраас төсөл нь хот хөдөөгийн ялгааг арилгахын тулд одоогийн байгаа тогтолцоог сайжруулах Засгийн газрын үйл ажиллагааг дэмжих юм. Ядуурлыг бууруулах, нийгмийн стратегийн хураангуйг Хавсралт 8-д харуулав. АХБ болон ДБ-ны 2005 оны жендерийн үнэлгээгээр[14], Улаанбаатар хот болон бүх аймгийн сургуулиудад эмэгтэй сурагчдын тоо илүү их байна. Төсөл нь сургалтанд хамруулах замаар бүх багш нарт хүрч ажиллах бөгөөд үүний үр дүнд багшийн мэргэжлийг илүү сонирхолтой болгоно гэж үзэж байна. Багш нарын 90-ээс дээш хувь нь эмэгтэй багш нар байдаг бөгөөд Төслөөс эрэгтэй багш нарыг суурь боловсролын салбарт ажиллахад урамшуулна. Энэ нь ялангуяа эрэгтэй хүүхдүүд хичээл таслалт, сургууль завсардалт өндөр байгаа өнөө үед хүүхдүүдийн эрэгтэй хүний үүрэг, ролийн тухай ойлголтыг өргөжүүлэн дээшлүүлэх юм. Төсөл нь мөн багш бэлтгэх чадавхийг сайжруулах бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд жендерийн үүрэг болон энэ талаарх бусад асуудлыг тусгана. Жендерийн үйл ажиллагааны төлөвлөгөөг Хавсралт 9-д харуулав. Ерөнхийд нь хэлэхэд Төсөл нь ном сурах бичгээр хангах, илүү чадварлаг багшийг бэлтгэх болон эцэг эхчүүдэд ногдох зардлыг багасгах замаар эцэг эхчүүдийг хүүхдээ сургуульд сургах явдлыг урамшуулах болно.

  1. Үндэсний цөөнхийн асуудал. Үндэсний цөөнхийн ихэнх хэсгийг 2002 оны байдлаар нийт хүн амын 4.4%-ийг эзлэх казак үндэстэн бүрдүүлж байна.  Казак ард түмэн Монгол үндэсний язгуур соёлоос өвөрмөц соёл уламжлалтай. Монгол улсын Үндсэн хуулийн 8 дугаар зүйлийн дагуу Казак үндэстний эх хэлээрээ суралцах, харилцах, соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах эрхийг үл хөндөнө. Үүний зэрэгцээ, хөдөө орон нутагт казакууд үндэсний олонхи болох халхуудын нэгэн адил бэлчээрийн нүүдлийн амьдралын хэв маягтай. Үндэсний цөөнхүүдийн дунд боловсрол, бичиг үсэг тайлагдалтын төвшний хувьд ойролцоо байдаг хэдий ч сүүлийн үед дунд сургуулийн хамрагдалтанд ялгаа гарч эхэлж байгаа. Үндэсний цөөнх гэхээс илүү газар зүйн хувьд алслагдмал байдал, ядуурал зэрэг хүчин зүйлүүд нь боловсролын төвшинд нөлөөлж байна. Тийм учраас төслийн хүрээнд үзүүлэх боловсролын үйлчилгээний хангамжийг сайжруулах арга хэмжээ халх болон үндэсний цөөнхийн хувьд нэгэн адил байна.  Төслийн хүрээнд (а) ном сурах бичиг, боловсролын программыг Казак хэл рүү орчуулахад дэмжлэг үзүүлэх (б) Хавсралт 9-д заасан жендерийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд заасанчлан МХХТ-ийн дэд бүрэлдэхүүн хэсэгт Баян-Өлгий аймгийн ядаж нэг сургуулийг сонгоно.

  1. Байгаль орчны асуудал. Төсөлд одоо байгаа ББС-иудын барилга, материаллаг бааз хамрагдана. Тийм учраас шинээр газар эзэмших шаардлагагүй, байгаль орчны сөрөг нөлөөний болон дахин суурьших асуудал үүсэхгүй. Төсөл нь байгаль орчны асуудлын С ангилалд багтана.

  1. Газар эзэмших, Дахин суурьших асуудал. Газар эзэмших асуудал байхгүй учир Төсөл нь АХБ-ны албадан суурьшуулах бодлогыг хөндөхгүй.

  1. Төслийн нөхцлүүд. Төслийн үндсэн нөхцлүүд нь (1) Монгол улсын эдийн засгийн нааштай өсөлт (2) Засгийн газраас боловсролын салбарыг үргэлжлүүлэн дэмжих, санхүүжүүлэх болон (3) бодлого боловсруулагчид, салбарын гол оролцогчид, болон олон нийт бодлогын болон эрх зүйн өөрчлөлтүүдийг хүлээн зөвшөөрөх зэрэг болно. Төслийн бусад нөхцлүүдэд (1) Төслийн хүрээнд бэлтгэгдсэн боловсон хүчин ур чадвараа дээшлүүлсний дараа боловсролын салбарт үргэлжлүүлэн ажиллах, (2) сургалтын агуулга, сайн багш сурган хүмүүжүүлэгч болон эцэг эхчүүдэд ногдох боловсролын зардал буурснаар сургуульд хамрагдах хувь нэмэгдэх зэрэг  болно.

  1. Эрсдэл ба шийдвэрлэх арга хэмжээ. Одоогийн байдлаар БСШУЯ-ны удирдлагын болон техникийн чадавхи хязгаарлагдмал байгаа тул энэ нь 12 жилийн боловсролын тогтолцоонд саадгүй шилжихэд нөлөөлж болзошгүй. Эрсдлийг Төслийн хүрээнд сургалт болон чадавхийг бэхжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх замаар шийдвэрлэх боломжтой. Үндсэн байгууллагуудын мэргэжилтнүүд, ахлах ажилтнуудын ажил солигдолт их байгаа нь явцыг удаашруулах, шинэчлэлийг хэрэгжүүлэхгүй байх эрсдэлд оруулж болзошгүй. Энэ эрсдэлийг Засгийн газраас боловсролын шинэчлэлийг тууштай дэмжинэ гэсэн баталгаа гаргуулах, оролцооны аргыг ашиглах, энэхүү Төсөл болон АХБ-ны санхүүжилттэй Салбар дамнасан хандлага, арга барилын ТТ-ын тусламжтайгаар БСШУЯ-ны үндсэн удирдлагын чадавхийг бэхжүүлэх замаар шийдвэрлэх боломжтой. Ном сурах бичгийг батлах, хэвлэх, түгээх үйл ажиллагаатай холбоотой ашиг сонирхлын үүднээс сурах бичгийн сонголт, худалдан авалтанд нөлөөлөх авилга, бодит бус баримт мэдээлэл бий болох эрсдэл байна. Үүнийг Төслийн хүрээнд сургалт, гол оролцогч талуудыг хамруулсан зөвлөх семинар зохион байгуулж, чадавхийг бэхжүүлэх замаар шийдвэрлэх боломжтой.  

V. БАТАЛГАА

  1. Стандарт баталгаануудын зэрэгцээ Засгийн газраас дараах баталгаа гаргасан ба эдгээрийг төслийн баримт бичгүүдэд тусгасан болно. Үүнд:
  1. Засгийн газар шаардлагатай төсвийг төлөвлөсөн цаг хугацаанд нь гаргах замаар төслийг саадгүй хэрэгжүүлэх боломжоор хангана. Жилийн төсөвтэй холбоотой хүсэлтийг цагт нь бүрдүүлж өгөх, төсөл хэрэгжих хугацаанд жил бүр шаардлагатай хөрөнгийн зарцуулалтыг шуурхай гүйцэтгэх боломжоор хангана.  
  2. Буцалтгүй тусламж хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилд багтаж БСШУЯ багш бэлтгэх сургалтын шинэ хөтөлбөрийг боловсруулж, баталж, мөрдөж эхэлсэн байх болно. Засгийн газар 5-н ББС-ийн сургалтын хөтөлбөр нэгдсэн нэг стандартыг баримталж, бүтцийн хувьд адилхан байхыг баталгаажуулна.  
  3. Буцалтгүй тусламж хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилд багтаж БСШУЯ удирдлагын мэдээллийн тогтолцооны (УМТ) болон бусад шинэчлэлийн ажлын төсөв, төлөвлөлтийг баталж, хэрэгжүүлж эхэлсэн байх, шинэчлэлийн ажлын хугацаа заасан төлөвлөгөө боловсруулж, төслийн дунд хугацааны хяналт үнэлгээ хийх үед шинэчлэлийн ажлыг бүтцийн төвшинд бүрэн хийсэн байна.  
  4. Буцалтгүй тусламжийн гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш 6 сарын дотор Засгийн газар Төслийн гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог (ТГУТ) бий болгосон байна.
  5. Засгийн газар дараах зүйлсийг баталгаажуулна. Үүнд (а) тендерт оролцогчид, гэрээлэгчдийн үнэлгээ, сонгон шалгаруулалт болон ажлын гүйцэтгэлийн шалгууруудыг маш нарийн тодорхой тогтоон, чанд дагаж мөрдөнө (б) тендер, үнэлгээний хорооны гишүүд тендерийн үнэлгээ хийх худалдан авалт, мэргэжлийн болон техникийн ур чадвар, туршлагатай байх, мөн үнэлгээний арга техникийн зохих сургалтаар хангагдсан байх (в) гэрээлэгчдийн үйл ажиллагааны гүйцэтгэлийг хянаж шалгах ажил чанартай хийгдэж, зөвхөн гэрээний шаардлагуудад бүрэн нийцсэн бараа, ажил үйлчилгээг хүлээн авах (г) авилгалын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө ба ёс зүй, шударга байдлын кодыг боловсруулан, хэрэгжүүлнэ.
  6. Засгийн газар төслийг жендерийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэхийг хариуцна.  
  7. Төсөл хэрэгжилтийн 2 дахь жил дуусахаас өмнө БСШУЯ МХХТ-ийг боловсролын салбарт ашиглах чиглэлээр 5-н жилийн стратеги, бодлогыг боловсруулж, холбогдох байгууллагуудын зөвшөөрлийг авсан байх. Үүнд боловсролын салбар МХХТ-ийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг эзэмших нийт зардлыг нарийвчлан тусгаж өгнө. Төсөл хэрэгжилтийн 2 дахь жилийн төгсгөл гэхэд БСШУЯ боловсролын салбарт ашиглах МХХТ-ийн стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хугацаа заасан төлөвлөгөөг боловсруулсан байна.  

  1. Төсөл хэрэгжилтийн эхний жилийн төгсгөл гэхэд БСШУЯ сурах бичгийн үйлдвэрлэл, хангамжийг сайжруулах үйл ажиллагааны хугацаа заасан төлөвлөгөөг боловсруулсан байна. Төслийн 2 дахь жил гэхэд БСШУЯ туршилтын тогтолцоон дээр үндэслэн сурах бичгийн үйлдвэрлэл, хангамжийг сайжруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн байх, харин туршилтын тогтолцоог хэрэгжүүлж дууссанаас хойш 6 сарын дотор уг туршилтын төслийн үр дүнд үнэлгээ хийсэн байх болно. Сурах бичгийн түрээсийн тогтолцоо, эргэлтийн сангийн төсөл дээр үндэслэн, хэрэв амжилттай бол өргөтгөн үргэлжлүүлж, хэрэв амжилтгүй бол туршилтын төслөө дахин шинэчлэх бөгөөд мөн өөр шийдэл олж болно.  
  2. Засгийн газар төслийн үндсэн ажиллагааны хэрэгжилт дээр үндэслэж тусламжийн зарцуулалт хийхийг хариуцна. Төслийн үндсэн ажиллагаа гэдэгт сурах бичгийн түрээсийн тогтолцоо, эргэлтийн сан, сурах бичгийн түгээлтийн итгэл сан байгуулах болон МХХТ-ийн дэд бүрэлдэхүүн хэсэг дэх МХХТ-ийн үндэсний бодлогыг батлах зэрэг багтана.
  3. Засгийн газар туршилтын сурах бичгийн түрээсийн тогтолцоо, эргэлтийн сан байгуулах удирдлагын зохих бүтцийг бий болгох ажлыг хариуцна. Мөн сурах бичгийн түрээсийн тогтолцоо, эргэлтийн сангийн үйл ажиллагааны хууль эрх зүйн орчин, хэрэгжүүлэх дүрэм журам болон зохицуулалтаар хангана.
  4. Засгийн газар төсөл хэрэгжсэн ББС-иудыг төсөл хэрэгжих хугацаанд болон төсөл дууссаны дараа сургалтын материаллаг бааз, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, үйл ажиллагааны зардал зэрэгт шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрээр хангана.  
  5. Хүлээн авагч нь төслийн хүрээнд олгогдсон МХХТ-ийн материаллаг бааз, сургалтын тоног төхөөрөмжийг ажиллуулахад шаардлагатай цахилгаан, интернэт холболт болон бусад суурь дэд бүтцээр хангахад шаардлагатай төсвийг хангалттай хуваарилна.

VI. ЗӨВЛӨМЖ

  1. Санал болгож буй төсөл нь Азийн Хөгжлийн Банкны Гэрээний Заалтуудтай нийцэж байгаад сэтгэл ханамжтай байгаа бөгөөд АХБ-ны Тусгай Сангаас Монгол Улсын Боловсролын салбарын шинэчлэл төсөлд зориулан Зөвлөлд танилцуулсан Буцалтгүй Тусламжийн Гэрээний загвар хувилбарт заасан нөхцлүүдийн дагуу 10,000,000 ам долларын буцалтгүй тусламжийг Зөвлөл зөвшөөрөн батлахыг санал болгож байна.

                                                                Харухико Курода

                                                                Ерөнхийлөгч

2008 оны 10 сарын 28

38


[1] АХБ. 2007. Улс орнуудын Үйл ажиллагааны Бизнес Төлөвлөгөө (2008-2010): Монгол Улс. Манила

[2] МХЗ Үндэсний Хоёрдугаар Тайлан, 2008.

[3] Дэлхийн Банк, 2006.

[4] Дэлхийн Банкны Амьжиргааны төвшин тогтоох судалгаанд (1998–2002, 2006) суурилж өдрийн 2.00 ам.доллар гэж тогтоосон.

[5] МХЗ Үндэсний Хоёрдугаар Тайлан, 2008.

[6] Дэлхийн Банк, 2006.

[7] Steiner-Khamsi G & Stolpe I  (2003)   Багш 2005 Үнэлгээний Тайлан 

[8] НҮБ-ын ХС-гийн Сурлагын Амжилтын Судалгаа (2008), ТЭТТ-ны Сургуулийн Судалгаа (2008)

[9] Суурь боловсролд МХХТ-гийг ашиглах чиглэлээр Төв Азийн 6-н оронд хэрэгжүүлсэн ХБТТ (2008), Ази, Номхон далайн бүсдд орчин үеийн МХХТ-гийг боловсролд нэвтрүүлэх, ядуурлыг бууруулахад түүний оруулах хувь нэмэр гэсэн чиглэлээр хэрэгжсэн ХБТТ (2008)

[10] Эх үүсвэр

[11] АХБ. 2006. Монгол Улсын БОловсролын Салбарын Шинэчлэлд зориулсан Техникийн Тусламж. Манила (АХБ. 2006 он. Боловсролыг Хөгжүүлэх Гуравдугаар Төсөлд зориулан Монгол Улсад Санал болгож буй Зээлийн асуудал дээрх Захирлуудын Зөвлөлийн Ерөнхийлөгчийн Тайлан ба Зөвлөмж. 2006 онд хавсаргасан байгаа)

[12] БСШТ, БХХТ, ХБШ, БСШТ

[13] АХБ. 1989. АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүдийн санхүүгийн тайлан ба аудитын журам. Манила

[14] АХБ, ДБ. 2005. Монгол Улс: Жендерийн үнэлгээ. Манила