МОНГОЛ-ПОЛЬШИЙН МОНПОЛ КЛУБ-ЫН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
- Монгол-Польшийн клуб нь төрийн бус байгууллага бөгөөд Монгол Польшийн ард түмэн, хоёр улсын найрамдал хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмэрээ оролцуулах хүсэлтэй иргэдийн хүсэл сонирхлоор байгуулагдсан нийгэмд үйлчилдэг, ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага мөн.
- Клуб нь 2002 онд МонПол клуб нэртэйгээр Улаанбаатар хотод байгуулагдсан болно.
- Тус клуб нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 220 мянгат 5-р байр 12 тоотод байрлана.
- Клуб нь Монгол улсын Үндсэн хууль болон Төрийн бус байгуллагын тухай хууль, бусад хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.
- Клуб нь бэлэгдэлтэй байна.
Хоёр. Эрхэм зорилго
Клуб нь үндсэн зорилгоо биелүүлэхийн тулд дараах хэтийн болон ойрын зорилт, үйл ажиллагааны хөтөлбөрийг удирдлага болгон ажиллана.
- Монгол-Польшийн ард түмний найрамдал, хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх,
- Түүхэн уламжлалт харьцааг сурталчлах,
- Өсвөр залуу үеийнхэн, ард түмэнд соёл урлаг, боловсрол болон бүх талын харилцаа холбоог сурталчлан дэлгэрүүлэх,
- Соёл урлаг, шинжлэх ухаан, бизнесийн салбарын хамтын ажиллагааг дэмжин зохицуулах
Үйл ажиллагааны үндсэн зарчим
2.1. Клуб нь хууль дээдлэх ёс, шударга ёс, өөрөө удирдах ёс, өөрийгөө санхүүжүүлэх зарчимд үндэслэн Үндсэн хууль, Төрийн бус байгууллагын тухай Монгол улсын хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.
2.2. Клуб нь өөрийн чиг үүргийг үр нөлөөтэй хэрэгжүүлэхийн тулд төр, захиргааны болон бусад байгууллагатай доорхи хэлбэрээр идэвхтэй харилцан ажиллана.
- Хамтран ажиллах
- Ивээл, тус дэмжлэгт нь тулгуурлах
- Санал, бодлоо чөлөөтэй хэлж, үйл ажиллагаанд нь зохих журмын дагуу оролцох
- Гаргасан шийдвэрийнх нь талаар хуулийн дагуу байр сууриа илэрхийлэх
Гурав. Монгол-Польшийн клубын бүтэц, зохион байгуулалт
3.1. Клуб нь хамтын удирдлагын ардчилсан зарчим болон дараах байдлаар зохион
байгуулагдан ажиллана.
3.2.Клубын эрх барих дээд байгууллага нь Бүх гишүүдийн хурал байна. Хуралд гишүүд төлөөлөгчөөр дамжуулах болон бичгээр санал өгөх замаар оролцож болно. Удирдах зөвлөл 7 гишүүнээс бүрдэнэ. Удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.
3.3. Бүх гишүүдийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
- Клубын дүрмийг батлах, нэмэлт өөрчлөлт оруулах
- Байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах
- Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, тайланг хэлэлцэх
- Гүйцэтгэх албаны тайланг хэлэлцэх
- Удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлөөс хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн бусад асуудал
- Бүх гишүүдийн ээлжит хурлыг 4 жилд 1 удаа хуралдуулна. Бүх гишүүдийн хурал хуралдах хугацааг гишүүддээ 21-ээс доошгүй хоногийн өмнө зарлана. Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн буюу хяналтын зөвлөлийн 100 хувийн саналаар ээлжит бус хурлыг хэдийд ч зарлан хуралдуулж болно.
- Бүх гишүүдийн хурлын шийдвэр нь тогтоол, тэмдэглэл хэлбэртэй байна. Бүх гишүүдийн хуралд оролцсон гишүүдийн ердийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
- Удирдах зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
- Удирдах зөвлөлийн даргыг сонгох
- Удирдах зөвлөлийн гуравны нэгээс дээшгүй гишүүнийг нөхөн сонгох
- Жилийн төсөв батлах
- Гүйцэтгэх албаны бүтэц, зохион байгуулалт, дотоод журам түүний төсвийг батлах
- Гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх албаны ажиллагаанд тавигдах шаардлагыг тодорхойлох
- Байгууллагын жилийн ажлын төлөвлөгөө, чиглэлийг батлах
- Салбар зөвлөлийн тайлан, холбогдох сонсгол хэлэлцэж ажлыг дүгнэх
- Гүйцэтгэх албаны ажилтнуудын цалинг тогтоох
- Гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх, тайланг хэлэлцэх
- Шаардлагатай гэж үзсэн бусад асуудал
- Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг улиралд 2-оос доошгүй удаа урьдчилан тогтоосон газар хуралдуулна. Хуралд гишүүдийн гуравны хоёр нь ирснээр хүчин төгөлдөр болно. Гишүүд биеэр оролцох боломжгүй тохиолдолд хэлэлцэж байгаа сауудлаар саналаа бичгээр өгснийг оролцсонд тооцно. Асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ. Хэрэв санал тэнцвэл хурал даргалагчийн саналаар шийдвэрлэнэ. Удирдлагын зөвлөлийн гишүүд тодорхой асуудал хариуцаж ажиллана. Санхүүгийн асуудал хариуцсан гишүүн 2-р гарын үсэг зурна. Хурлаар хэлэлцэх асуудал, холбогдох мэдээллийг хурал эхлэхээс 3-аас доошгүй хоногийн өмнө тараасан байна.
- Удирдах зөвлөлийн гишүүн нь жил Удирдах зөвлөлийн хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 50%-д нь оролцоогүй бол Удирдах зөвлөлийн гишүүнээс хасна.
- Удирдах зөвлөлийн даргыг сонгох санал хураалтыг илээр буюу нууцаар явуулахыг Удирдах зөвлөл шийдвэрлэнэ.
- Удирдах зөвлөл ажлаа бүх гишүүдийн хуралд тайлагнана. Тайлангаа 3-аас доошгүй хоногийн өмнө урьдчилан тараасан байна.
Клубын ерөнхийлөгч
Удирдах зөвлөлийн дарга нь клубын ерөнхийлөгч байна.
- Ерөнхийлөгч нь дараах бүрэн эрх эдэлнэ.
- Байгууллагыг дотоод, гадаадад төлөөлнө.
- Удирдах зөвлөлийн хуралдааныг даргална.
- Дэд ерөнхийлөгчийг сонгоно.
- Удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулна.
- Гүйцэтгэх албаны ажилтнуудтай гэрээ байгуулж, тэдний ажил үүргийн хуваарийг батална.
- Хөрөнгийг батлагдсан төсвийн дагуу захиран зарцуулж 1-р гарын үсэг зурна.
- Холбооны салбар зөвлөл
Клубын салбар зөвлөл нь анхан шатны нэгж бөгөөд нутаг дэвсгэрийн байршил, салбар мэргэжлийн чиглэлээр зохион байгуулагдаж болно.
- 8-аас доошгүй гишүүнтэй бол салбар зөвлөл байгуулж болно.
- Салбар зөвлөл нь 15-аас доошгүй гишүүнтэй бол 3, 15-аас дээш бол 5 хүний
бүрэлдэхүүнтэй Удирдах зөвлөлийг сонгож байгуулна.
- Салбар зөвлөл нь:
- Клубын дүрэмд заасан зорилго чиглэлийг тухайн орон нутагт буюу салбарын хүрээнд хэрэгжүүлэх
- Гишүүн элсүүлэх
- Дээд шатны байгууллагатай байнга холбоотой ажиллан тайлангаа хагас, бүтэн жилд ирүүлж байх
- Өөрийгөө санхүүжүүлэх, хуримтлал бий болгох талаар бодлого боловсруулж ажиллах
- Ерөнхийлөгч нь дараах бүрэн эрхийг эдэлнэ.
- Клубын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулна. Ажлын албаны үйл ажиллагааг удирдана. Гүйцэтгэх захирал нь эрх хэмжээнийхээ хүрээнд гадаад, дотоодын байгууллага, хувь хүмүүстэй төлөөлөн харьцана.
- Мөн хүрээнд байгууллагыг төлөөлөн хурал цуглаанд оролцож байр сууриа илэрхийлнэ.
- Ажлын төлөвлөгөөний биелэлтийг хангуулах ажлыг зохион байгуулна.
- Байгууллагын үйл ажиллагааны талаар хэвлэл мэдээлэлд мэдээ, сурвалжлага өгөх буюу байгууллагын нэрийн өмнөөс гарч байгаа бичиг баримтанд хяналт тавина.
- Ижил төрлийн байгууллагуудтай харилцаж хамтран ажиллах асуудлыг хариуцна.
- Хяналтын зөвлөл
Хяналтын зөвлөлийг бүх гишүүдийн хурлаас 3 хүний бүрэлдэхүүнтэй сонгож байгуулна.
- Хяналтын зөвлөл нь дүрмийн биелэлт, аж ахуй, санхүүгийн үйл ажиллагаа,
хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж баримтын шалгалт хийнэ.
- Хяналтын зөвлөл ажлаа жилээр төлөвлөж дүнг Удирдах зөвлөлд
танилцуулах буюу бүх гишүүдийн хуралд тайлагнана.
- Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнд Удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх
захирал орж болохгүй.
Дөрөв. Клубын гишүүн, түүний эрх үүрэг
- Клубын дүрмийг хүлээн зөвшөөрсөн, 16 насанд хүрсэн, Монгол улсын иргэн, сайн дураараа хүсэл зоригоо илэрхийлэн зохих журмын дагуу бүртгүүлсэн бол клубын гишүүн байна.
- Клубыг дэмжигч хэн боловч клубын дэмжигч гишүүн байж болно. Дэмжигч гишүүнээс хүндэт гишүүнээр сонгох асуудлыг Удирдах зөвлөл шийдвэрлэнэ. Хүндэт болон дэмжигч гишүүн нь асуудал шийдвэрлэхэд зөвлөх эрхтэй оролцоно.
- Клубын гишүүн дараах эрх эдэлнэ.
- Бүх гишүүдийн хуралд таслах эрхтэй оролцох
- Бүх шатны байгууллагад сонгох, сонгогдох
- Гишүүнээс гарах буюу дахин элсэх
- Татварын зарцуулалтад хяналт тавих
- Клубын гишүүн дараах үүрэг хүлээнэ.
- Клубын үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцох
- Клубын бүх шатны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх
- Татвараа тогтоосон хугацаанд төлөх
Гишүүнээс гарах, хасах
- 2 жилийн хугацаанд татвараа төлөөгүй тохиолдолд гишүүнээс хасагдана.
- Өөрийн хүсэлтээр гарах бол хүсэлтээ бичгээр гаргах ба бүртгэлээс хасагдсанаар гишүүн биш гэж тооцно.
Тав. Клубын санхүүжилт
5.1. Клубын орлого дараах эх үүсвэрээс бүрдэнэ.
- Гишүүний татвар жилд 250000 төгрөг байх ба жилийн татварыг тухайн жилийн 7-р сарын 01-ний өдрийн дотор төлсөн байна.
- Гишүүн, хүндэт болон дэмжигч гишүүний хандаив
- Гадаад, дотоодын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хандаив, буцалтгүй тусламж
- Дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаа явуулснаас олсон орлого
- Зээл өвөөс олсон орлого
- Улсын төсвөөс олгосон хөрөнгө
- Төсөл хэрэгжүүлснээс олсон орлого
- Бусад орлого
5.2. Клуб нь орлогоо дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхэд зориулан зарцуулна.
5.3. Клуб нь дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон орлого олох үйл
ажиллагааг Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд явуулна.
5.4. Төрийн бус байгууллагын тухай хуульд зааснаар ашиг хуваарилах, зээл олгох, хөрөнгийн баталгаа гаргах, хуульд хориглосон зориулалтаар хандив өгч болохгүй.
5.5.Санхүүгийн зарцуулалтыг дараа жилийн эхний улиралд багтаан аудитаар шалгуулж баталгаажуулна.
Зургаа. Клубыг өөрчлөн байгуулах, татан буулгах
6.1. Бүх гишүүдийн хурлын шийдвэрээр шаардлагатай гэж үзвэл клуб нь бусад байгууллагатай нэгдэх, нийлэх, эсхүл хуваах, тусгаарлах замаар өөрчлөн байгуулагдаж болно.
6.2. Клубыг татан буулгах, татан буулгах тухай асуудлыг бүх гишүүдийн хуралд оролцогчдын гуравны хоёрын саналаар шийдвэрлэнэ.
6.3. Клуб өөрчлөн байгуулагдах тохиолдолд хөрөнгийг өөрчлөн байгуулагдсаны эцэст буй болсон байгууллагуудад бүх гишүүдийн хурлын шийдвэрээр хуваан шилжүүлнэ.
6.4. Клуб татан буугдах тохиолдолд Монгол улсын Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд заасан журмаар татан буулгах ажлыг эрхлэн гүйэтгэх татан буулгах комиссыг бүх гишүүдийн хурлаас томилно.
6.5. Клуб татан буугдахад клубын хөрөнгийг хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.