Платформ ашиглах нөхцөл

Шинэчилсэн: 2018/04/02

Нэг. Нийтлэг зүйл

1.1 Энэхүү нөхцөлийн зорилго нь “Прайм Технологи Солюшн” ХХК /цаашид “Компани” гэх/-ийн “beeco” ухаалаг утасны програм болон “www.beeco.mn” цахим хуудсыг ашиглах нөхцөлийг тодорхойлох, түүний хэрэглэгчдийн /цаашид “Хэрэглэгч” гэх/ хоорондын харилцааг зохицуулна.

1.2 “beeco” ухаалаг утасны програм болон “www.beeco.mn” цахим хуудсыг цаашид “Платформ“ гэж нэрлэнэ.

1.3 Энэхүү нөхцөлийг Хэрэглэгч Платформыг ашиглахаас өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр нэвтэрнэ.

1.4 Платформд бүртгүүлэх буюу нэвтэрснээр Хэрэглэгч нь ашиглах нөхцөлийг бүрэн эхээр нь хүлээн зөвшөөрсөнд тооцно.

1.5 Хэрэглэгчдийн дунд явагдаж буй бүх үйл ажиллагаа, хэлцлүүд нь Компанийн оролцоогүйгээр явагддаг бөгөөд Компани нь зөвхөн унаа, тээвэртэй холбоотой мэдээдэл солилцох платформоор хангадаг болно.

Хоёр. Компанийн эрх, үүрэг, хариуцлага

2.1 Энэхүү Платформ нь Хэрэглэгчдэд гагцхүү сайн дурын үндсэн дээр, хоорондоо тохиролцон ижил чиглэлд явах боломжийг олгоно.

2.2 Компани нь ямарваа унаа, тээврийн үйлчилгээ эрхэлдэггүй бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээ, эсвэл такси үйлчилгээ эрхэлдэг байгууллага биш болно.

2.3 Хэрэглэгчийн Платформ ашиглах явцад систем бүрэн хяналт тавьдаггүй ба (хэрэглэгчдийн хоорондын харилцаа гэх мэт) энэ харилцаан дээр гарсан ямар нэгэн асуудал нь эрх зүйн хувьд Компанийн хариуцах асуудал биш бөгөөд үүссэн аливаа харилцаа, үйлдсэн үйлдэлд, мөн энэ үйлдлээс эдийн болон эдийн бус хохирол үүссэн тохиолдолд Компани хариуцлага хүлээхгүй.

2.4 Компани нь Хэрэглэгчийн бүртгүүлсэн болон оруулсан мэдээллийг үнэн зөв болохыг батлах нотолгоо шаардах эрхтэй.

2.5 Хэрэв Хэрэглэгч нь Платформыг энэ нөхцөлд зааснаас гадуур болон Монгол Улсын хууль тогтоомжоор хориглогдсон аливаа үйл ажиллагаанд ашигласан тохиолдолд Компани нь тухайн хэрэглэгчийн Платформ ашиглах эрхийг түдгэлзүүлэх, цаашилбал хэрэглэгчийн гишүүнчлэлийг дангаар цуцлах эрхтэй.

2.6 Платформын бүрдэл хэсгүүдэд ашиглагдаж байгаа худалдааны тэмдэгт, эмблем, лого болон бусад бүх материалууд нь Монгол Улсын зохиогчийн эрхийн болон бусад хууль тогтоомжоор хамгаалагдсан бөгөөд Компани нь хууль ёсны цорын ганц өмчлөгч болно. Компанийн зөвшөөрөлгүйгээр эдгээрийг хуулбарлах, ашиглахыг хориглоно.

2.7 Компани нь Платформыг Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох бусад хуулийн хүрээнд ашиглах үүрэг хүлээнэ.

2.8 Хэрэглэгчтэй холбоотой мэдээллийн нууцлалыг хадгалах бөгөөд зөвхөн хэрэглэгчийн зөвшөөрлөөр эсвэл эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу задруулна.

Гурав. Хэрэглэгчийн ерөнхий эрх, үүрэг, хариуцлага

3.1 Платформыг ашиглах эсэхийг хэрэглэгч бие даан, өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр шийдвэрлэнэ.

3.2 Платформ дээр бүртгүүлэхээсээ өмнө  энэхүү Нөхцөлийг (тухай бүр орсон нэмэлт өөрчлөлтийн хамт) уншиж, бүрэн хүлээн зөвшөөрч, дагаж биелүүлэхээ амлаж байгаа тохиолдолд платформыг ашиглах үүрэгтэй.

3.3 Хэрэглэгч нь энэхүү платформыг зөвхөн энэ нөхцөлийн 2.1-д заасан зорилгын дагуу ашиглах үүрэгтэй.

3.4 Платформыг ашиглахын тулд хэрэглэгч 18 насанд хүрсэн байх шаардлагатай. Хэрэглэгч нь Платформд оруулсан бүхий л мэдээллийн үнэн зөвийг бие даан хариуцна.

3.5 Хэрэглэгч нь утасны дугаар баталгаажуулах код, бусад шаардлагатай мэдээлэл, зар сурталчилгааны агуулгатай SMS илгээх зөвшөөрлийг компанид өгсөн болно.

3.6 Хэрэглэгч өөрийн утасны дугаарыг платформд бүртгүүлэх бөгөөд тэрхүү утасны дугаарт илгээсэн нууц үгээр /код/ платформд нэвтэрнэ. Утасны дугаар өөрчлөгдсөн тохиолдол бүрт платформд бүртгүүлэх үүрэгтэй.

3.7 Нэвтрэх эрхийн мэдээллээ бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй.

3.8 Хэрэглэгч өөрийн хүссэн үедээ Платформд нэвтрэх эрхээ нээх, хаах эрхтэй.

3.9 Платформыг ашиглахдаа бусад хэрэглэгчдийг хүндэтгэн, зөв боловсон, соёлтой харьцана.

3.10 Аялалын зардал, үнэ төлбөрийн маргаан гарах тохиолдолд хэрэглэгчид хоорондоо тохиролцоно. Энэ маргаанд компани оролцохгүй.

3.11 Хэрэглэгч нь энэхүү ашиглах нөхцөлийн бүрэлдэхүүн хэсэг болох “Нууцлалын Нөхцөл”-ийг мөрдөж ажиллана.

Дөрөв. Хэрэглэгч нь платформыг жолоочоор

ашиглахад үүсэх эрх, үүрэг, хариуцлага

Хэрэглэгч нь платформыг жолоочоор ашиглахдаа дараах үүргийг хүлээнэ.

4.1 Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай болон бусад хууль тогтоомжийн заалтуудыг мөрдлөг болгоно.

4.2 Өөрийн тээврийн хэрэгслийн аюулгүй байдал болон бичиг баримтын бүрэн бүтэн байдлыг хариуцаж, зохих даатгалд хамрагдсанаа энэхүү нөхцөлийг зөвшөөрснөөр илэрхийлсэн болно.

4.3 Платформд оруулсан аялалаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цуцлахгүй, тогтоосон цагтаа хөдөлж, зорчигчдоо хүндэтгэн соёлтой харьцаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж оролцоно.

4.4 Зорчигч тус бүрээс авах аялалын үнийг өөрөө сонгож платформд эцсийн байдлаар оруулна. Ингэхдээ платформоос санал болгож буй зардлын мэдээллийг харгалзан үзнэ.

4.5 Замын зардлаа хуваалцах эсэх нь хэрэглэгчдийн сайн дурын шийдвэр болно. Жолооч зорчигчдоос төлбөр авалгүйгээр үнэгүй явах боломжтой.

4.6 Замын түгжрэл гэх мэт урьдчилан тооцоолох боломжгүй шалтгааны улмаас туулах зам болон зардлын хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд зорчигчоос нэмэлт төлбөр шаардахгүй буюу зорчигч нэмэлт төлбөрийн хариуцлага хүлээхгүй.

4.7 Зорчигчийн болон хувийн аюулгүй байдлыг өөрөө хариуцна.

Тав. Хэрэглэгч нь платформыг зорчигчоор

ашиглахад үүсэх эрх, үүрэг, хариуцлага

Хэрэглэгч нь платформыг зорчигчоор ашиглахдаа дараах эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.

5.1 Захиалсан аялалаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цуцлахгүй, тогтоосон цагтаа, жолооч болон бусад зорчигчдоо хүндэтгэн соёлтой харьцаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж зорчино.

5.2 Замын зардлаа хуваалцах эсэх нь хэрэглэгчдийн сайн дурын шийдвэр бөгөөд жолоочийн оруулсан аялалын мэдээлэл болон үнийг хүлээн зөвшөөрч байгаа болно.

5.3 Хувийн бүх талын аюулгүй байдлаа өөрөө хариуцна.

Зургаа. Бусад зүйлс

6.1 Компани хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэлгүйгээр энэхүү ашиглах нөхцөлд нэмэлт, өөрчлөлт дангаар оруулах эрхтэй.

6.2 Ашиглах нөхцөлд оруулсан аливаа нэмэлт, өөрчлөлтийн талаар компани хэрэглэгчдэд мэдэгдэх бөгөөд хэрэглэгч нь платформыг үргэлжүүлэн ашигласнаас эдгээр нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

6.3 Хэрэглэгчтэй холбоотой аливаа мэдээллийн нууцлал нь энэхүү Ашиглах нөхцөлийн салшгүй бүрэлдэхүүн болох “Нууцлалын Нөхцөл”-өөр зохицуулагдана.

Мэдээллийн нууцлалын нөхцөл

“Прайм Технологи Солюшн” ХХК нь хэрэглэгчийн хувийн нууцыг хамгаалж ажиллана. Компанийн нууцлалын бодлого нь манай цахим хуудас, апп болон системийн бүх хэрэглэгчдэд хамааралтай. Энэхүү нөхцөл (цаашид “нууцлалын нөхцөл” гэх) нь компани хэрхэн мэдээлэл боловсруулж, цаашид ашиглах, түүний нууцлалыг хадгалах, тайлбарлах зорилготой юм. Нууцлалын нөхцөл нь компанийн үйлчилгээний нөхцөлийн нэг хэсэг болно.

1. Цуглуулах мэдээлэл

1.1 Компани нь энэхүү нөхцөлийн 3 дахь хэсэгт заасан зорилгоор хэрэглэгчдийн хувийн, ерөнхий, саармагжуулсан мэдээллийг цуглуулж болно.

1.1.1 Хувийн мэдээлэл гэдэг нь хэрэглэгчийн овог нэр, и-мэйл хаяг, утасны дугаар гэх мэт системд нэвтрэхэд, мөн хэрэглэгч нар хоорондоо холбоо барихад шаардлагатай мэдээлэл юм.

1.1.2 Ерөнхий мэдээлэл гэдэгт хэрэглэгчийн гар утасны тухайн үеийн газар зүйн байршил (GPS координатууд), аялалын хөдөлсөн болон очсон цэгүүдийн байршил, цаг, явдаг давтамж гэх мэт системийг ашиглах үед үүссэн үйл ажиллагааны болон бусад мэдээлэл багтана.

1.1.3 Саармагжуулсан мэдээлэл гэдэгт тухайн хүнийг тодорхойлон таних боломжгүй, нууцлалгүй (not encrypted) мэдээллийг ойлгоно.

1.2 Компанийн үйлчилгээг хэрэглэснээр хэрэглэгч нь эдгээр мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах болон компаниaс хамтран ажиллах гуравдагч этгээдтэй хуваалцах зөвшөөрлийг компанид сайн дураараа өгсөн болно.

1.3 Компани нь хэрэглэгчийн зөвшөөрсөн мэдээллийг энэхүү нөхцөлийн 1.2-т зааснаас өөр бусад этгээдэд задруулахгүй.

1.4 Систем ашиглалтын хүрээнд үүссэн идэвхгүй болон идэвхтэйгээр хэрэглэгдэж байгаа бүх мэдээлэл нь компанийн өмч байна.

1.5 Компани энэ мэдээллийг хэрэглэгчийн тухай бусад өөр сувгаас авсан мэдээлэлтэй холбон нэгтгэж болно.

1.6 Эдгээр мэдээллийг боловсруулах, ашиглах, хуваалцах бүх явц энэ нууцлалын нөхцөлийн дагуу Монгол улсын хуулийн хүрээнд зохицуулагдана.

2. Бусад ерөнхий мэдээлэл

2.1 Компани нь цахим хуудас ашиглаж байгаа хэрэглэгчийн төхөөрөмжийн загвар, вэб хөтчийн төрөл, үйлдлийн систем, интернэт протокол (IP), домэйн нэр зэргийг цуглуулах боломжтой. Хэрэв хэрэглэгч ухаалаг утас ашиглаж байгаа бол хэрэглэгчийн утасны ID (UDID) эсвэл өөр өвөрмөц танигчийг болон гар утасны үйлдлийн системийн мэдээллийг авч болно. Компани энэ мэдээллийг хэрэглэгчийн тухай бусад мэдээлэлтэй холбон нэгтгэж болно.

2.2 Үйлчилгээний үзүүлэлтийг хянах, системд дүн шинжилгээ хийх, үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Google Analytics гэх мэт хөндлөнгийн дүн шинжилгээ хийх үйлчилгээ ашигласны хүрээнд бий болсон мэдээллийг цуглуулж болно.

2.3 Форум буюу хэрэглэгчид хоорондоо мэдээлэл солилцох самбар дээр нийтэлсэн зэрэглэл, үнэлгээ болон санал хүсэлт гэх мэт бусад хэрэглэгчдийн өгсөн мэдээллийг хадгалж болно.

3. Хэрэглэгчийн мэдээллийг ашиглах

3.1 Компани дараах зорилгоор хэрэглэгчийн хувийн мэдээллийг ашиглаж болно.

3.1.1 Системд бүртгүүлэх, үйлчилгээ үзүүлэх

3.1.2 Жолооч зорчигч хоёрын хоорондын харилцаа холбоог сайжруулах

3.1.3 Хэрэглэгчдийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх

3.1.4 Хэрэглэгчдэд үйлчилгээний талаар мэдээлэл болон имэйл илгээх

3.1.5 Компанийн болон түншүүдийн нэрийн өмнөөс сурталчилгааны мэдээлэл, санал болон бусад мэдээллийг илгээх

3.1.6 Хэрэглэгчдэд сонирхолтой болон хэрэгтэй байх боломжтой гуравдагч этгээдийн үйл ажиллагааны талаар мэдээлэх

3.1.7 Цахим хуудас, апп болон үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэх, дотоод үйл ажиллагааг сайжруулах

3.1.8 Үйлчилгээнд болон замын хөдөлгөөнд дүн шинжилгээ хийх, хэрэглэгчдийн өгөгдөлд судалгаа явуулах

3.1.9 Урьдчилан сэргийлэх, эсвэл залилан, аюулгүй байдал, гэмт хэргийн илрүүлэлтэд хуулийн байгууллагатай хамтран ажиллах

3.1.10 Үйлчилгээтэй холбоотой техникийн асуудлыг шийдвэрлэхэд

3.2 Компани дараах зорилгоор ерөнхий  мэдээллийг ашиглаж болно

3.2.1 Цахим хуудас, апп болон үйлчилгээг сайжруулах

3.2.2 Замын хөдөлгөөн, түгжрэл үүсэлтэд анализ хийх

3.2.3 Үйлчилгээний төрөл дээр суурилсан, хэрэглэгчдэд ашигтай бусад зориулалтат мэдээлэл болон бүтээгдэхүүн санал болгох

4. Мэдээллийг хуваалцах, дамжуулах

4.1 Хэрэглэгч нь энэ нууцлалын нөхцөлд тодорхойлсноор хэрэглэгчийн тухай цуглуулсан хувийн мэдээллийг ашиглахыг компанид зөвшөөрөх хүсэлгүй бол апп болон үйлчилгээнээс татгалзах эрхтэй.

4.2 Компани нь мэдээлэл боловсруулах, үйл ажиллагааны зөвлөгөө авах, и-мэйл үйлчилгээ авах гэх мэт зорилгоор гуравдагч этгээдтэй хамтран ажиллах хүрээнд хэрэглэгчдийн мэдээллийг бусадтай хамтран ашиглаж болно.

4.3 Компани нь эрх бүхий байгууллагын зүгээс албан ёсоор шаардсан тохиолдолд хэрэглэгчийн мэдээллийг хуваалцах үүрэгтэй бөгөөд энэ тохиолдолд хэрэглэгчид урьдчилан мэдэгдэх эсвэл хэрэглэгчээс зөвшөөрөл авах шаардлагагүй.

4.4 Компани нь өөрийн хэрэглэгчдэд эрсдэлтэй байдал үүсэхээс сэргийлэх, эсвэл эрсдэлтэй байдал үүссэн гэж үзсэн тохиолдолд хэрэглэгчийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хэрэглэгчтэй холбоо барих эрхтэй болно.

4.5 Компани саармагжуулсан мэдээллийг гуравдагч этгээдтэй нэгтгэсэн байдлаар хуваалцаж болно.

5. Мэдээллийн өмчийн шилжилт

5.1 Компани өөр компанитай нэгдэх, худалдан авах, эсвэл компаний хөрөнгийг худалдах тохиолдолд хэрэглэгчийн мэдээлэл хуулийн дагуу зохих этгээдийн мэдэлд шилжинэ.

5.2 Энэ тохиолдолд компани хэрэглэгчдэд мэдэгдэнэ. Энэ талаар хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл авах шаардлагагүй.

6. Хэрэглэгчийн сонголтууд

6.1 Үйлчилгээг хэрэглэснээрээ хэрэглэгч компани өөртэй нь маркетингийн зорилгоор холбоо барих болон зар сурталчилгааны материал явуулахыг зөвшөөрсөн болно. Сурталчилгааны материалыг и-мэйл, текст мессеж (SMS), апп-р дамжуулан хүргэж болно.

6.2 Хэрэглэгч нь апп дахь өөрийн бүртгэлийн мэдээллээ өөрчлөх замаар хувийн мэдээллээ шинэчилж болно.

7. Мэдээллийн аюулгүй байдал, өгөгдөл хадгалах, устгах

7.1 Компани хэрэглэгчийн мэдээллийг зөвшөөрөлгүй хандалтаас хамгаалах зориулалттай бүх боломжийн, цахим болон биет хамгаалалтуудыг хэрэглэн ажиллана.

7.2 Тодорхой хэрэглэгчийн мэдээллийг хадгалах, эсвэл тодорхой хугацаанд шаардлагыг хангасны дараа мэдээлэл устгах эсвэл цаашид хадгалах эрхийг компани эзэмшинэ. Жишээ нь: компани хууль бус үйлдлийг илрүүлэх эсвэл төстэй зорилгоор хэрэглэгчийн хувийн мэдээллийг хугацаагүйгээр хадгалж болно.

7.3 Компани ямар нэгэн хувийн мэдээллийг устгах үед энэ нь компанийн идэвхтэй мэдээллийн сангаас устсан ч компанийн архивт байж болно.

8. Нууцлалын нөхцлийн өөрчлөлт

8.1 Компани энэхүү нууцлалын нөхцлийг ямар ч үед хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл авах шаардлагагүйгээр өөрчлөх, нэмэх эсвэл хасах эрхтэй.

8.2 Компани энэхүү нууцлалын нөхцөлд ямар нэгэн өөрчлөлт орсон тохиолдолд хэрэглэгчид мэдэгдэнэ.

8.3 Ийнхүү нэмэлт өөрчлөлт оруулсан нууцлалын нөхцөл нь цахим хуудсанд тавигдсан өдрөөс  эхлэн хүчинтэй болно.

9. Нууцлалын нөхцлийг хүлээн зөвшөөрөх

9.1 Хэрэглэгч нь манай үйлчилгээнд бүртгэлтэй эсэхээс үл хамааран манай цахим хуудас, апп болон платформыг ашиглах, эсвэл манай цахим хуудас, апп болон платформоос мэдээлэлийг шууд болон дамжуулан авах зэргээр ашигласнаараа энэ нууцлалын нөхцлийг уншиж, хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн болно. Ингэснээр энэхүү нөхцөлүүдийг бичгэн хэлбэрээр хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж байгаатай адил хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Харин энэхүү Ашиглах болон Нууцлалын Нөхцөлийн аль нэг зүйл заалтыг зөвшөөрөхгүй байгаа бол Платформд нэвтрэхгүй буюу ашиглахгүй байх, мөн Платформыг ашиглахаа даруй зогсоож, түүнээс гарахыг зөвлөж байна.