Published using Google Docs
“Smart City with Blockchain” удирдамж
Updated automatically every 5 minutes

“Smart City with Blockchain” Web 3.0 hackathon

УДИРДАМЖ

Зохион байгуулагч:

Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар, HUB Innovation center, Diverse Solutions LLC, Unread media, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг

Зорилго:

Ухаалаг хотын хөгжилд залуусын оролцоог нэмэгдүүлэх, блокчэйн технологийн шинэлэг бөгөөд найдвартай шийдлийн тусламжтайгаар иргэдийн амьдралд эергээр нөлөөлөх энтрепренер шийдлийг боловсруулах

Зохион байгуулагдах хугацаа:  2022.10.22-2022.10.27

Хакатоны давуу тал:

Интернэтийн дараагийн үе гэж нэрлэгдээд буй блокчэйн технологийг сонирхогч залуусыг нэгэн дээвэр доор цуглуулж, туршлага солилцох, блокчэйн технологийг ашиглан хотын өдөр тутамд тулгамдаж буй асуудлын шийдлийн эрэлд гарах, Монголын блокчэйн хөгжүүлэлтийн анхдагчдын нэг болох, мэргэжлийн зөвлөхүүдээс зөвлөгөө, сургалт авах, хоорондоо танилцах боломжтой


Хакатон ерөнхий үе шат:

Огноо

Хөтөлбөр

10.13 - 10.20

ГАНЦААРЧИЛСАН БҮРТГЭЛ

10.13 - 10.21

БАГИЙН БҮРТГЭЛ

10.21

I ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ

Тэмцээнд бүртгүүлсэн оролцогч багуудаас онооны дүнгээр тодруулах

10.21

БАГ ХУВААРИЛАЛТ

Тэмцээнд бүртгүүлсэн гишүүн авах сонирхолтой багуудад ганцаараа бүртгүүлсэн оролцогчдоос хуваарилах, шинэ баг бүрдүүлэх

10.22

BOOTCAMP

HUB Innovation Center-т нэг өдрийг хамтдаа өнгөрөөх, networking, менторуудтай уулзалт хийх, Workshop, How to pitch хэлэлцүүлэгт оролцох

10.22

WORKSHOP, HOW TO PITCH

Solidity програмчлалын хэлний ерөнхий танилцуулга, хамтдаа төсөл хийх, Pitch тавих стратегийн тухай хэлэлцүүлэг, заавар

10.24

ОНЛАЙН МЕНТОРШИП

Бүтээгдэхүүн болон технологийн менторуудтай онлайн уулзалт хийх, зөвлөгөө авах

10.25

PRE HACKATHON ОНЛАЙН WEBINAR

Урьдчилсан Pitch, шүүгчдийн эхний шүүлт

10.27

PITCH & DEMO DAY, ТЭМЦЭЭНИЙ СҮҮЛИЙН ШҮҮЛТ

10.28

ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ

Шагналын сан:  

1-р байр ₮3,000,000, ARDX22,000

2-р байр ₮2,000,000, ARDX16,500

3-р байр ₮1,000,000, ARDX11,000

Шагналт байр ₮500,000, ARDX5,500