gif logo

Үйлчилгээний журам

 СҮҮЛД ШИНЭЧИЛСЭН ОГНОО: 2024 ОНЫ 9-Р САРЫН 16

1. ЕРӨНХИЙ АГУУЛГА

1.1         Энэхүү үйлчилгээний журам нь Мэйжикнэт ХХК болон Хэрэглэгчийн домэйн нэр, домэйн нэр дээр суурилах үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулна.

1.2         Үйлчилгээний танхимаар үйлчлүүлж цаасан хэлбэрээр үйлчилгээний гэрээ байгуулж гарын үсэг зурснаар гэрээ баталгаажна.

1.3         www.magicnet.mn цахим хуудсаар дамжуулж бүртгэл үүсгэсэн хувь хүн, албан байгууллага “БИ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРМЫГ ЗӨВШӨӨРЧ БАЙНА” товчийг дарснаар уг үйлчилгээний журам болон үйлчилгээний гэрээтэй танилцаж хүлээн зөвшөөрч цаасан гэрээний адил хүчин төгөлдөр гэрээ байгуулсанд тооцно.

1.4         .MN домэйн нэртэй холбоотой бүхий л харилцаа .MN домэйн нэр бүртгэх үндсэн журмын дагуу зохицуулагдана.

1.5         Мэйжикнэт -н үйлчилгээнд дараах бүтээгдэхүүнүүд багтана:

1.5.1         .MN Домэйн нэр бүртгэл

1.5.2         .com, .net, .org зэрэг бусад домэйн нэр бүртгэл

1.5.3         Вэбхостинг/Дотоод, гадаад сервэр/

1.5.4         Оффис имэйл

1.5.5         Вэб хамгаалалтын SSL сертификат

 (1.5.3-1.5.5 дээр байрлах үйлчилгээнүүдийг цаашид үйлчилгээ тус бүрийн нэрээр эсвэл “Домэйн нэр дээр суурилсан үйлчилгээ” гэнэ.)

2. ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ СУВАГ

2.1        Цахимаар (www.magicnet.mn сайт, domain@datacom.mn имэйл, Magicnet ISP фэйсбүүк хуудас, вэбчат)

2.2         Үйлчилгээний төв

2.3         Хэрэглэгчийн үйлчилгээний утас 75332061

3. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУГАЦАА, МЭДЭГДЭЛ

3.1         Домэйн нэр, бүтээгдэхүүн үйлчилгээ системд бүртгэгдсэн өдрөөс дуусах өдөр хүртэлх хугацаа хамаарна.

3.2         Домэйн нэрийн үйлчилгээний хугацаа дуусахаас өмнө мэдэгдэл нь зөвхөн имэйлээр 30 хоног, 14 хоног, 7 хоногийн өмнө болон хаагдсан өдөр хэрэглэгчийн имэйл бүртгэлтэй имэйл хаяг руу илгээгдэнэ.

3.3         Домэйн нэр дээр суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээний мэдэгдэл нь зөвхөн имэйлээр хугацаа дуусахаас 14 хоног, 7 хоногийн өмнө болон хугацаа дуусаж байгаа өдөр бүртгэлтэй хэрэглэгчийн имэйл хаяг руу илгээгдэнэ.

3.4         Хэрэглэгч үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг хүлээн авсанаас хойш 5 хоногийн дотор нэхэмжлэлийн дагуу төлбөрийг төлж барагдуулна. Нэхэмжлэл нь 5 хоногийн хүчинтэй байна.

3.5         Хэрэглэгч нь нэхэмжлэлийн дагуу төлбөр төлөхдөө банк хооронд дансаар, онлайн төлбөрийн хөлбэрүүдийг сонгох эсвэл бэлнээр үйлчилгээний зааланд ирж төлж болно.

3.6         Хэрэглэгч нь банкны шилжүүлгээр дамжуулан үйлчилгээний төлбөр төлж байгаа тохиолдолд нэхэмжлэл дээрх зааврын дагуу домэйн нэр, нэхэмжлэлийн дугаар болон компанийн регистерийн дугаарыг заавал бичсэн байна. Төлбөрийн гүйлгээний утга тодорхойгүйгээс шалтгаалан гарах эрсдэлд Мэйжикнэт ХХК хариуцлага хүлээхгүй.

3.7         Хэрэглэгч нь зөвхөн дараах үйлчилгээнүүдийг шинээр авсанаас хойш 14 хоногийн дотор буцаах, өөр үйлчилгээгээр солиулах боломжтой. Шинэ үйлчилгээ идэвхжсэнээс хойш эхний 14 хоногт багц ахиулсан, сунгалт хийсэн үйлчилгээг буцаах боломжгүй. Үүнд:

3.8         3.7-д зааснаас бусад тохиолдолд үйлчилгээний төлбөр баталгаажсанаас хойш төлбөр буцаах, үйлчилгээний нэр, төрлийг солих, өөрчлөх боломжгүй.

3.9         Шинээр авсан оффис имэйл үйлчилгээг эхний 14 хоног дотор 1 сарын суутгал авч үйлчилгээг буцаалт хийх, өөр үйлчилгээ рүү төлбөрийг шилжүүлэх боломжтой.

3.10         Үйлчилгээний илүү төлсөн төлбөрийн буцаалтыг хэрэглэгч имэйлээр хүсэлт өгснөөс хойш ажлын 5 хоногийн дотор хийгдэнэ. Төлбөрийг буцаахын тулд тухайн сунгалт хийх үйлчилгээний төлбөрийг хасаж тооцохгүй тул үйлчилгээний төлбөрийг бүрэн төлж, хүсэлтээ албан тоотоор, эх хувиар нь авчирч өгнө. Албан тоотын тамга гарын үсэг нь дардас биш,  бүрэн байвал скайнердаад  domain@magicnet.mn хаягт бүртгэлтэй админ имэйл хаягнаас илгээж болно.

3.11         Хэрэглэгч заагдсан хугацаанд төлбөр төлөөгүйгээс шалтгаалж домэйн нэр устгагдах, цаашлаад өөр хэрэглэгч бүртгэж авах, имэйл дата болон вэбсайт устгагдсанаас болж үйл ажиллагаа доголдох эрсдэлд Мэйжикнэт ХХК хариуцлага хүлээхгүй.

3.12         Хэрэглэгч тухайн үйлчилгээг сунгахгүй бол үйлчилгээний хугацаа дуусаж хаагдахаас өмнө имэйл дата, вэбсайтын архив зэргийг татаж авсан байна.

3.13         Оффис имэйл үйлчилгээн дээр хасалт хийж сунгах бол үйлчилгээ хугацаа дуусаж хаагдахаас өмнө имэйл хаягийн тоог хасах буюу устгаж, шинэ нэхэмжлэлээ үүсгүүлнэ.

3.14         Оффис имэйл үйлчилгээ болон гадаад сервэр дээрх вэб байршуулах үйлчилгээний хугацаа дуусаж үйлчилгээ хаагдсанаас хойш 10 хоног систем дээр хадгалагдана. Дурьдсан хугацаанд үйлчилгээний төлбөр төлөгдөөгүй нөхцөлд имэйл болон вэбсайтын дата дахин сэргээгдэхгүйгээр устгагдана.

3.15         Дотоод сервэр дээрх вэб байршуулах үйлчилгээ хугацаа дуусах өдрөө хаагдах ба  сервэр  дээрх дата хадгалагдана. Вэб сайтын дата-г дахин сэргээхийн тулд вэб сэргээх төлбөр төлж сэргээнэ.  

4. МЭЙЖИКНЭТ ХХК ЭРХ ҮҮРЭГ

Доорх эрх, үүргийг хүлээнэ. Үүнд:

4.1         Хэрэглэгчийн сонгосон үйлчилгээг борлуулагчаас шалтгаалах болон техникийн доголдолгүй, найдвартай ажиллагаагаар хангаж үйлчлэх үүрэг хүлээнэ.

4.2         Хэрэглэгчдэд үйлчилгээний тусламж зөвлөгөө өгөх зорилгоор үйлчилгээтэй холбоотой гарсан асуудлыг ажилтнууд domain@magicnet.mn имэйл хаягаар болон 75332061/200/ харилцах утсаар ажлын өдрүүдэд цаг алдалгүй оновчтой шийдвэрлэж, үйлчилгээний чанараа тасралтгүй сайжруулан ажиллах үүрэг хүлээнэ.

4.3         Мэйжикнэт ХХК өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ аюулгүй байдал, нууцлалын хамгаалалтыг олон улсын аюулгүй байдлын стандартад тулгуурлан шийдвэрлэж, засаж сайжруулахын тулд үйлчилгээний хэвийн үйл ажиллагаагаар хангах үүрэг хүлээж ажиллана.

4.4         1.4-д дурьдсан бүтээгдэхүүн үйлчилгээний журамд нэмэлт өөрчлөлт, сайжруулалт, үнэ тарифийн өөрчлөлт болон төлөвлөгдөөгүй техникийн шинэчлэлийг хэрэглэгчдэд урьдчилан зарлан мэдэгдэлгүйгээр хийх эрхтэй.

4.5         Мэйжикнэт ХХК бүтээгдэхүүн үйлчилгээний журам, үнэ тарифт өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд энэ тухай вэб сайтаар дамжуулан мэдэгдэж, заагдсан хугацаанаас эхлэн шинэ өөрчлөлт, үнэ тарифийг мөрдөж эхэлнэ.

4.6         Мэйжикнэт ХХК нь өөрийн хэрэглэгч болох хувь хүн, албан байгууллагын ажилтан, харилцагч хариуцсан мэргэжилтэнд нууцлал аюулгүй байдлын зөвлөмж өгөх болон хэрэглэгчийн журмын үүргийг биелүүлэхийг шаардах эрхтэй.

4.6.1         Хэрвээ Мэйжикнэт ХХК-аас шалтгаалахгүйгээр хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан тухайн хэрэглэгчид хамаарах нууцлал алдагдах, вэбийн кодчлолын алдаа, програмын вирус, кодчлолын цоорхой, хуурамч имэйл болон холбоосоор дамжуулан халдлагад өртөх, хөрөнгө санхүүгийн алдагдал хүлээх зэрэг сэжигтэй үйлдэл илэрмэгц нэн дариу хэрэглэгч талд мэдэгдэн шаардлагатай арга хэмжээг авахуулах талаар зөвлөж шийдвэрлүүлэх алхамыг авна.

4.6.2         Дээрх 4.6.1-д дурьдсан урьдчилсан тооцоолох боломжгүй аюулгүй байдлын тохиолдолд зөвлөмж хэрэглэгчид хүргээгүй, хүргэсэн ч хугацаа хоцорсон, аюулгүй байдлын шийдэл нь сүүлд гарсан, эсвэл Мэйжикнэт ХХК хамаарахгүй гадаад орчинд хэрэглэгчийн буруутай үйлдлээс шалтгаалсан аливаа бусад тохиолдлоор хэрэглэгчид урьдчилан мэдэгдээгүйгээс шалтгаалах мөн хэрэглэгч нь хуурамч имэйл холбоос ашигласан, бүтээгдэхүүн үйлчилгээний ашиглалтын нууцлал хамгаалалтаа бусдад алдсан, вэбийн кодчлолын алдаа зэргээс шалтгаалан хөрөнгө болон санхүүгийн алдагдалд хүрэх, нэр хүнд, албан тушаалын эрсдэлд орж хохирох зэрэгт Мэйжикнэт ХХК нь хариуцлага хүлээхгүй болохыг хэрэглэгч хүлээн зөвшөөрнө.

4.7         Хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаанаас хамааран Мэйжикнэт ХХК-с олгогдсон бүтээгдэхүүн үйлчилгээг удирдах эрхийг ашиглах явцдаа санаатай болон санамсаргүй тохиолдлоор бүтээгдэхүүнийг устгах эсвэл нууцлал хамгаалалтаа бусдад алдах үед Мэйжикнэт ХХК нь хариуцлага хүлээхгүй.

4.8         Мэйжикнэт ХХК нь хэрэглэгчийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээ(нүүд)-ийн дуусах огноо, үйлчилгээний сунгалтын болон төлбөрийн нэхэмжлэл, албан ёсны сануулга мэдээллүүдийг зөвхөн тухайн хэрэглэгчийн бүртгүүлсэн имэйл хаягаар илгээх болно.
Жич: энэхүү имэйл хаяг нь тухайн хэрэглэгчтэй харилцах үндсэн эзэмшигчийн хаяг гэж үзнэ.

4.9         Мэйжикнэт ХХК нь хэрэглэгч нэг бүрт тэгш эрхтэй хандах ба аливаа хэлбэрээр шашин шүтлэг, арьс өнгө, нийгмийн гарал үүсэл зэргээр ялгаварлан гадуурхахгүй бүгдэд тэгш эрхтэй, хэн түрүүлж бүртгүүлж төлбөрөө урьдчилан төлсөн нь тухайн төлбөрийн хугацаандаа бүтээгдэхүүн үйлчилгээг эзэмших эрхтэй байна. Жич: хэрэглэгчийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээ нь өмчлөх эрхгүй бөгөөд зөвхөн төлбөр төлсөн хугацаандаа эзэмших эрхтэй байна.

5.ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

Хэрэглэгч дараах эрх, үүргийг хүлээнэ. Үүнд:

5.1         Хэрэглэгч нь Мэйжикнэт ХХК бүтээгдэхүүн үйлчилгээг нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд, Интернетийн нийтлэг стандарт, домэйн нэрийн бүртгэлийн журам, үйлчилгээний журмын хүрээнд болон Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль дүрмийн хүрээнд ашиглана.

5.2         Хэрэглэгч нь Мэйжикнэт ХХК -с өөрийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээний өмчлөгч биш болно. Хэрэглэгчийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээ нь жил бүр урьдчилсан төлбөр төлж сунгалт хийгдэх байдлаар явагдах бөгөөд тухайн үйлчилгээний төлбөрийг төлснөөр үйлчилгээг гэрээний хугацаанд л эзэмших эрхтэй болдог мэдээллийн сангийн бүртгэлийн үйлчилгээ юм.

5.3         Хэрэглэгч нь бүртгэлийн мэдээллээ Бүртгүүлэх - Мэйжикнэт ХХК (magicnet.mn) холбоосоор орж бүртгэлийн системээр хандаж хувь хүн, байгууллага гэсэн 2 төрлөөр бүртгэл үүсгэнэ.

5.4         Хэрэглэгч нь Мэйжикнэт ХХК -с өөрийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээлэл, тусламж заавар зөвлөгөө, бүтээгдэхүүн ашиглалтын талаар туслалцаа авах эрхтэй.

5.4.1         Хэрэглэгч нь өөрийгөө батлах, гэрчлэх үнэн зөв мэдээллээр хангах үүрэгтэй.

5.4.2         Хэрэглэгч нь бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглахдаа Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд, аливаа гуравдагч этгээдийн хууль ёсны эрхийг зөрчихгүй байх, бусад журамд заагдсан хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байх, нийгмийн хэм хэмжээг сахин ашиглах үүрэгтэй болно.

5.4.3         Хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж гарсан хохирол, учирсан санхүүгийн зардал, хөрөнгө мөнгөний асуудлаа хууль зүйн шийдвэр гаргах эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх ба ямар ч тохиолдолд Мэйжикнэт ХХК-с холбогдогчоор татан оролцуулахгүй байхыг хүлээн зөвшөөрнө.

5.5         Хэрвээ тухайн үйлчилгээ бүтээгдэхүүн нь өөрийн бүртгэлийн журам болон гэрээтэй бол түүнтэй танилцаж хүлээн зөвшөөрнө.

(Үйлчилгээний журмыг https://magicnet.mn/    холбоосоор танилцана).

5.6         Хэрэглэгч нь өөрийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээний хугацаа дуусахаас 7, 14, 30 хоногийн өмнө үйлчилгээгээ сунгах талаар мэдээлэл болон төлбөрийн нэхэмжлэлийг имэйлээр авснаар үйлчилгээний албан ёсны сунгалтын мэдэгдэл, нэхэмжлэлийг хүлээн авсанд тооцно. Жич: Чат, утсаар, SMS-р эсвэл бусад хэлбэрээр мэдэгдэл хүлээн авсан бол тэр нь зөвхөн албан бус нэмэлт мэдэгдэл болно.

5.7         Хэрэглэгч нь имэйлээр үйлчилгээний төлбөрийн мэдэгдэл авсан ч бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд тухайн үйлчилгээний хугацаа дуусмагц дангаараа болон домэйн нэрийн үйлчилгээтэй холбоотой байхаас үл хамаарах бүх үйлчилгээ түр зогсож мөн цуцлагдана. Цуцлагдсан тохиолдолд бүтээгдэхүүн үйлчилгээний доторх контент агууламж, зураг дуу дүрс, имэйлийн архив, текстэн мэдээллүүд нь эргэж сэргээгдэхгүйгээр устгагдах, үүнээс гарах хохирлыг хэрэглэгч дангаараа хариуцна.

5.8         Хэрэглэгч нь Мэйжикнэт ХХК хэрэглэгчийн бүртгэлийн мэдээллээ солиулах, домэйн нэр шилжүүлэх нөхцөлд хувь хүн бүртгэлтэй имэйл хаягаасаа иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсаргаж имэйлээр илгээнэ. Төрийн байгууллага, ААН (хувийн компани) захирлын гарын үсэг, тамга тэмдэгтэй албан бичгээр хүсэлт гарган имэйлээр илгээж, албан бичгийн эх хувийг үйлчилгээний төвд заавал хүргүүлнэ.

5.9         Хэрэглэгч нь вэб байршуулах үйлчилгээ болон имэйл үйлчилгээний мэдээлэл, мэдээллийн сангаа өөрийн нөөц дискэнд хуулж, хадгалах үүрэгтэй.

6. НУУЦЫГ ХАДГАЛАХ

6.1         Талууд энэ гэрээний дагуу хүлээн авсан мэдээлэлийн нууцыг чанд хадгална.

6.2         Мэйжикнэт ХХК болон хэрэглэгчийн нууцын гэрээтэй ажилтан буюу эрх бүхий хүмүүс талуудын хооронд шилжүүлэн өгсөн нууцын чанартай мэдээлэл, баримт бичигтэй танилцана.

7.ХАРИУЦЛАГА

7.1         Мэйжикнэт ХХК болон хэрэглэгч нар энэхүү журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.

8. МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ

8.1         Үйлчилгээний журам болон гэрээтэй холбоотой асуудлаар маргаан гарвал талууд хэлэлцээний журмаар шийдвэрлэх бүхий л арга хэмжээг авна. Хэрэв асуудлыг харилцан тохиролцох замаар шийдвэрлэж чадахгүйд хүрвэл шүүх, эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ.

9. ДАВТАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ

9.1         Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр Мэйжикнэт ХХК нь энэхүү журмаар хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй техник технологийн саатал учирсан тохиолдолд гэрээний үйлчлэх хугацааг тухайн нөхцөл байдлыг арилгах хүртэл хойшлуулж болно.

10. БУСАД

10.1         Цаасан хэлбэрээр гэрээнд талууд гарын үсэг зурж, төлбөр төлөгдсөнөөр хүчин төгөлдөр болно.

10.2         Энэхүү журамтай онлайнаар уншиж танилцаж “БИ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРМЫГ ЗӨВШӨӨРЧ БАЙНА” товчийг дарснаар цаасаар байгуулсан үйлчилгээний гэрээтэй нэгэн адилаар гэрээ байгуулсан гэж үзнэ. Энэ тохиолдолд энэхүү журмыг болон гэрээг хэвлэн авч ашиглаж, хэрэглэх эрхтэй байна.

10.2.1 Хэрвээ онлайн орчинд “БИ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРМЫГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ” товч дарснаар Мэйжикнэт ХХК-р үйлчлүүлэхгүй байх бүрэн эрх нь нээлттэй бөгөөд энэ журмыг хүчингүйд тооцож сонгосон үйлчилгээ цуцлагдана.

10.2.2 Харин үйлчилгээний танхимаар үйлчлүүлсэн тохиолдолд цаасан гэрээг тус бүр нэг хувийг хадгална.

10.3         Мэйжикнэт ХХК нь цахимаар болон шуудангаар дор дурдсан хаягаар хүсэлт, мэдэгдлийг хүлээн авна.

Хаяг байршил:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж, Твин тауэр -2, 6 давхарт 601 тоот, Мэйжикнэт ХХК