ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН НЭР АВАХАД

АНХААРАХ ЗҮЙЛС

«Хуулийн этгээдийн нэр»-ийн программыг 2005 оны 6 дугаар сараас үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн нь улсын бүртгэлд хуулийн этгээдийн нэрийн давхардал гарахаас сэргийлж, бүртгэлээс лавлагаа өгөх, хайлт хийх үйл ажиллагааг хөнгөвчилж, төрийн үйлчилгээг зардал, чирэгдэл багатай үзүүлэхэд чухал ач холбогдолтой болсон байна.

ОӨУБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь Хууль зүйн сайдын 2015 оны А/41 тушаалаар батлагдсан “Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журам”-ыг мөрдлөг болгон хуулийн этгээдийн нэрийг олгож баталгаажуулж байна.

Хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулахад анхаарах зүйлс. Үүнд:

Д/д

Журмын заалт

Анхаарах зүйлс

1

1.3.Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах хүсэлтийг Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмын 1.3-т заасан харъяалал харгалзахгүй гаргана.

Хуулийн этгээдийн нэрийг 21 аймгийн болон Багануур дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс, нийслэлд Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас иргэний харъяалал харгалзахгүй хаанаас ч авч болно.  

2

1.4.Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газарт нэр олгохгүй бөгөөд тухайн хуулийн этгээдийн нэрээр нэрлэгдэнэ.

Хуулийн этгээд салбар, төлөөлөгчийн газар байгуулах бол нэрийн баталгаажуулалт авахгүй бөгөөд харъяа аймгийн болон Багануур дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс, нийслэлд Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас салбар, төлөөлөгчийн газрын гэрчилгээ авна.

3

2.1.Иргэн, хуулийн этгээд нь нэр баталгаажуулах хүсэлтийг биечлэн эсхүл цахим хэлбэрээр гаргаж болно.

Нэр баталгаажуулах хүсэлтийг биечлэн эсхүл цахим хэлбэрээр гаргаж болно.

Цахим хэлбэрээр гаргахдаа www.burtgel.gov.mn цахим хуудасны “Хуулийн этгээдийн цахим бүртгэл” гэсэн хэсэгт өөрийн регистрийн дугаар, и-мэйл хаягаар бүртгүүлэн эрх авч Нэр баталгаажуулах хүсэлт гаргана.

4

2.2.Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах хүсэлтийг дараах эрх бүхий этгээд гаргана:

2.2.1.хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага;

2.2.2.хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч;

2.2.3.итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд.

5

2.3.Хуулийн этгээд татан буугдсан, оноосон нэрээ өөрчилсөнийг улсын бүртгэлд бүртгэснээс хойш 30 хоногийн дараа тухайн нэрийг олгож болно.

6

2.4.Иргэн, хуулийн этгээд ажлын нэг өдөрт 3 хүртэл нэрийг баталгаажуулж болно.

3-аас дээш нэр баталгаажуулах бол дараа ажлын өдөр дахин 3 нэр баталгаажуулах боломжтой.

7

3.1.Хуулийн этгээдийн нэр нь Иргэний хуулийн 27 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу бусад хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байхыг хориглоно.

Энэ нь хуулийн этгээдийн нэр бичвэр, хэлбэр, авиа зүй, дуудлагын хувьд ижил төсөөтэй байж болохгүй юм.

8

3.2.Хуулийн этгээдийн нэр нь кирилл үсгээр бичигдсэн байна.

Монгол Улсын төрийн албан ёсны хэл “монгол хэл” тул хуулийн этгээдийн нэрийг зөвхөн кирилл үсгээр бичиж баталгаажуулна.

9

3.3.Хуулийн этгээдийн нэр нь гадаад үгийн авиан дуудлага болон бичвэрийн хувьд ижил төсөөтэй байж болохгүй.

Жишээлбэл: Нэкст, Некст гэх мэт.

Энэ нь Next гэдэг нэрийг Нэкст гэж кирилл үсгээр баталгаажуулж асван бол өөр иргэн Некст гэж баталгаажуулж авч болохгүй гэсэн үг.

        

10

3.5.Энэ журамд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдийн нэр тодорхой утга илэрхийлэхгүй, дан үсгээс бүрдэж болох ба энэ тохиолдолд бүх үсэг томоор бичигдэх бөгөөд хооронд нь тэмдэг, тэмдэглэгээ хийхгүй.

Жишээлбэл: ББАААД, ЦТМС, ПАДЭ, ББАЦ, ЧГ гэх мэт.

11

3.6.Хуулийн этгээдийн нэрийн урд болон ард хуульд заасан үйл ажиллагааны чиглэлийг илэрхийлсэн үг эсхүл товчилсон үгийг бичнэ.

Жишээлбэл: “Алтан төгрөг ББСБ”, “Монгол даатгал”, “Хадгаламжийн банк”, “Мон аудит”, “Өмгөөллийн мэргэн ХХН” гэх мэт.

ББСБ, даатгал, банк, аудит, өмгөөллийн гэх мэт үсэг, үгийг бичнэ.

12

3.9.Төрийн бус байгууллагын нэрийг гадаад үг, товчилсон үсгээр баталгаажуулахгүй.

Жишээлбэл: Монголиан девелопмент ассоциаци, МХӨТ нийгэмлэг гэх мэт.

Төрийн бус байгууллагууд нэрээ олон улсын хэмжээнд англи болон бусад гадаад хэлээр орчуулан харилцдаг мөн нэрийн товчлолоо ашигладаг тул давхардуулан олгохоос сэргийлсэн.

13

3.10.Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй оноосон нэрийн өмнө эсхүл хойно нь зохион байгуулалтын хэлбэр заасан үгсийн хамт баталгаажуулахгүй.

Жишээлбэл: “Төмөр” гэж нэртэй хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй бол “Төмөр корпораци”,“Төмөр групп“, “Төмөр холдинг”, “Төмөр консерциум” гэх мэт.

Монголын урлагийн холбоо” гэж бүртгэлтэй бол “Монголын урлагийн нийгэмлэг”, “Монголын урлагийн зөвлөл” гэх мэт нэрийг баталгаажуулахгүй.

14

3.11.Энэ журмын 3.10 дахь заалт нь тухайн нэрийг анх баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдэд хамаарахгүй.

““Төмөр корпораци”,“Төмөр групп“, “Төмөр холдинг”, “Төмөр консерциум” гэх мэт нэрийг “Төмөр” гэсэн нэртэй хуулийн этгээд авч болно.

15

4.5.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.3-д заасны дагуу  хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулснаас хойш ажлын 10 өдөр хадгална. Энэ хугацаа улс төрийн нам, шашны байгууллагын нэрийн баталгаажуулалтад хамаарахгүй.

Улс төрийн намын бүртгэлийг  Монгол Улсын Дээд шүүх хөтөлдөг, Шашны байгууллага үүсгэн байгуулах зөвшөөрлийг Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлаас олгодог тул нэрийн баталгаажуулалтын ажлын 10 өдрийн хугацаа хамаарахгүй.        

16

4.6.Хуулийн этгээдийг бүртгүүлэх өргөдлийг энэ журмын 4.5-д заасан хугацаанд гаргаагүй бол нэрийн баталгаажуулалт хүчингүй болно.

Хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулснаас хойш ажлын 10 өдөр өнгөрсөн бол нэрийн баталгаажуулалтын хуудсаа авч ирэн дахин шалгуулж өөр иргэн хуулийн этгээд аваагүй тохиолдолд дахин баталгаажуулж болно.

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЦАХИМ БҮРТГЭЛИЙН

ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ТАНИЛЦУУЛГА

www.burtgel.gov.mn цахим хуудасны "Хуулийн этгээдийн цахим бүртгэл" хэсэг рүү орно.

Алхам 2:

"Бүртгүүлэх" товч дээр дарна.

Алхам 3:

Мэдээллүүдийг үнэн зөв бөглөж "Бүртгүүлэх" товч дээр дарна.

Алхам 4:

Бүртгэл амжилттай болсон бол өөрийн регистрийн дугаар нууц үгээ оруулан "Нэвтрэх" товч дээр дарна.

Хуулийн этгээдийн нэр шалгаж, баталгаажуулах

Алхам 1:

Нэвтэрч орсоны дараа "Хүсэлт илгээх" товч дээр дарна.

Алхам 2:

"Хуулийн этгээдийн нэр шалгуулах" товч дээр дарна.

Алхам 3:

Үйлчилгээний танилцуулга гарч ирэх бөгөөд "Үйлчилгээ авах" товч дээр дарна.

Алхам 4:

Шалгах хуулийн этгээдийн нэрээ оруулаад "Шалгах" товч дээр дарна.

Алхам 5:

Систем өөрөө шалгах боломжтой нэрийг автоматаар хариу өгөх бөгөөд боломжгүй нэрийг "Шалгуулах" товч дээр дарж илгээнэ.

Алхам 6:

Анхааруулга цонх гарах бөгөөд "Шалгуулах" товч дээр дахин дарж илгээнэ.

Алхам 7:

Шалгуулсан нэрээ "Илгээсэн хүсэлтүүд" хэсэг рүү орж хариу иртэл түр хүлээнэ.

Алхам 8:

Шалгуулсан нэрийг олгох боломжтой бол "Явц" гэсэн хэсэгт "Хүсэлтийг зөвшөөрсөн" хэрэв боломжгүй бол "Татгалзсан" гэж харагдана.

Алхам 9:

Хэрэв зөшөөрсөн бол "Дэлгэрэнгүй" гэснийг дарж хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулах хүсэлт илгээнэ. /Эсвэл өөрийн биеэр ирж нэрийн баталгаажуулалтын хуудсаа авна/

Алхам 10:

Хуулийн этгээдийн хэлбэр, харъяа татварын албаа сонгон хүсэлтээ илгээнэ.

Алхам 11:

Төлбөр тушаасан огноо, банкны нэрээ сонгож үргэлжлүүлэх гэдгийг дарна.

Алхам 12:

Хуулийн этгээдийн нэр авах /төгсгөлийн шат/ хэсэгт "Хүсэлт илгээгдсэн" гэж харагдана.

Алхам 13:

Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт хийсэн бол "Хүсэлтийг зөвшөөрсөн" гэж харагдана.

Алхам 14:

"Дэлгэрэнгүй" гэснийг дарж хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас хэвлэж болно.