“Хяналтын тухай” хуулийн төслийн

нээлттэй хэлэлцүүлгийн хөтөлбөр

2014-09-29

Зорилго: Хяналтын тухай болон бусад хуулийн төсөлд иргэд, байгууллагаас гарах санал, санаачлагыг хүлээн авах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх

Хугацаа: 2014 оны 9-р сарын 29-ний Даваа гараг, 10.00-12.00 цагт

Хаана: Нийслэлийн Иргэний Танхим /Нийслэлийн Засаг Захиргааны 5-р байр/

Оролцогчид: Монгол Улсын Их Хурлын даргад Улсын Их Хурлын гишүүдээс өргөн мэдүүлсэн Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, аж ахуйн нэгжүүд

Зохион байгуулагч: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны Захиргаа хуулийн хэлтэс болон Иргэний оролцооны хэлтэс

Үр дүн: Нээлттэй хэлэлцүүлэгт оролцсон төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд аж ахуйн нэгжүүдээс гаргасан саналыг нэгтгэж, хуулийн төсөл боловсруулагчдад хүргэх

Хугацаа

Үйл ажиллагаа

1.

09.30-10.00

Хэлэлцүүлэгт оролцогчдын бүртгэл

2.

10.00-10.20

Нээлт /Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Байнгын хорооны дарга А.Бакей/

3.

10.20-10.50

Хяналтын тухай хуулийн төслийн танилцуулга /Монгол Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү/

4.

10.50-11.50

Иргэд, байгууллагын санал сонсох, хэлэлцэх, саналыг бичгээр хураан авах

5.

11.50-12.00

Хаалт /НИТХ-ын ажлын албаны Захиргаа хуулийн хэлтэс/

Мэдээлэл авах: www.citycouncil.mn, www.cityhall.gov.mn, www.ulaanbaatar.mn 

Холбоо барих: НИТХ-ын ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс 70110202

Хэлэлцүүлэгт оролцогчдын бүртгэл

Овог нэр

Албан тушаал

1

2

3

4

5

Дээрх загварын дагуу хэлэлцүүлэгт оролцогчдын нэрсийг 2014 оны 9-р сарын 26-ны өдрийн /Баасан гараг/ 14.00 цагийн дотор enkhmanlai@cityhall.org.mn цахим хаягаар илгээх эсвэл НИТХ-ын ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн 70110202 утсаар мэдэгдэнэ үү.