МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ 2017-2018 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

  1. Дээд боловсролын тухай хуулийн 7-р зүйлийн 7.3 дахь заалт, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/79 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам”-ыг баримтлан Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэн суралцуулахад энэхүү журмыг мөрдөнө.
  2. Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль /ШУТИС/-д элсэн суралцахаар хүсэлт гаргагч, элсэлтийн ажлыг удирдан зохион байгуулах Элсэлтийн комиссын үйл ажиллагаатай холбоотой харилцааг энэ журмаар зохицуулна.
  3. Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамнаас тогтоосон шаардлага, дээд боловсролын сургалтын орчны болон холбогдох стандартад нийцүүлэн сургуулийн  Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс баталсан хяналтын тоонд  багтаан ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэн суралцуулна.

ХОЁР.  ЭЛСЭЛТИЙН КОМИССЫГ БАЙГУУЛАХ

  1. Элсэлтийн комиссын бүрэлдэхүүн, гишүүдийн ажил үүргийн хуваарийг  ШУТИС-ийн Ректорын тушаалаар батална.
  2. Элсэлтийн комисс нь энэхүү журмыг баримтлан элсэхийг хүсэгчдийн материалыг шалгах, ур чадварын шалгалтыг зохион байгуулах, өргөдөл гомдлыг барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих болон элсэлттэй холбоотой бусад үйл ажиллагааг зохицуулна.

ГУРАВ. ШУТИС-ИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭХИЙГ ХҮСЭГЧДИЙГ БҮРТГЭХ

  1. Улаанбаатар хотоос ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэхийг хүсэгчид  2017 оны
  1. дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хооронд

 элсэлт бүртгэлийн www.elselt.edu.mn, www.must.edu.mn вэб хаягаар  бүртгүүлнэ.

  1. Аймаг, орон нутгаас элсэхийг хүсэгчдийн бүртгэл болон хуваарь сонголтыг Монголын Их Дээд Сургуулиудын Консорциум/МИДСК/ зохион байгуулна.  
  2. Аймаг, орон нутгаас ШУТИС-д элсэн суралцахыг хүсэгч нь МИДСК-ын элсэлтийн журмын дагуу заасан хугацаанд холбогдох материалуудаа бүрдүүлж өгсөн байна.
  3. ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэхийг хүсэгч өөрийн сонирхсон бүлэгт заасан хичээл бүрээр Элсэлтийн ерөнхий шалгалт/ЭЕШ/ өгч,  хөтөлбөрт тавигдах босго онооны болзлыг хангасан байна.
  4. Аймаг, орон нутгаас оюутан элсүүлэх хуваарь дээр зөвхөн уг аймагт оршин суугаа иргэд, Улаанбаатар хотоос элсүүлэх хуваарь дээр зөвхөн Улаанбаатар хотод Ерөнхий боловсролын дунд сургууль төгссөн буюу байнга оршин суугч иргэд бүртгүүлэх эрхтэй.
  5. Элсэлтийн материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбогдон гарах хариуцлагыг бүртгүүлэгч  хүлээнэ.

ДӨРӨВ. ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ

  1. ШУТИС-д боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгогдсон хөндлөнгийн байгууллагын зохион байгуулсан ерөнхий шалгалтын оноог үндэслэн оюутан элсүүлнэ.
  2. Бүртгүүлэгч бүлэгт заасан хичээл бүрээр авсан ЭЕШ-ын оноогоо  оруулж бүртгүүлэх  бөгөөд өндөр оноотой хичээлийн оноогоор тухайн бүлэгт бүртгүүлэгчдийн  жагсаалтанд  эрэмблэгдэнэ.

Бүлэг тус бүрээр бүртгүүлэгчдийн онооны жагсаалтыг энэ журманд заасан хугацаанд нийтэд мэдээлнэ.

  1. Онооны жагсаалтанд бүртгүүлэгчдийн оноо тэнцсэн тохиолдолд хоёрдугаар хичээлээр авсан оноог харьцуулах бөгөөд шаардлагатай бол гүйцэтгэлийн хувийг харьцуулж шийдвэрлэнэ.
  2. Хуваарь сонгох ажиллагааг энэ журмын нэгдүгээр хавсралтанд заасан оюутан элсүүлэх бүлгүүдийн аль нэгээс нь эхлэн дуусгаж, үлдсэн бүлгүүдээс хуваарь сонголт хийсэн хүний нэрийг хасаж, бүлгийн жагсаалтыг шинээр гаргах зарчмаар гүйцэтгэнэ.
  3. Сургуулийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс баталсан хяналтын тоог баримтлан элсэхийг хүсэгчдийг онооны дарааллаар нь  хоёрдугаар хавсралтад заагдсан хөтөлбөрүүдээс  сонгуулж ШУТИС-д элсүүлэн суралцуулах эрхийн бичиг олгоно. Хэрэв хөтөлбөр бүрэлдэхүүн сургуулиуд дундын хөтөлбөр бол элсэхийг хүсэгч энэ хөтөлбөрийн мэргэжлүүдээс шууд сонголт хийнэ. Тухайн жагсаалтанд багтсан элсэхийг хүсэгч дурьдсан хугацаанд хуваарь сонгоогүй бол жагсаалтын дараагийн хүнээр хуваарь сонгуулна. Хуваарь сонголт хийж ШУТИС-д суралцах эрхийн бичиг авсан хүнд дахин өөр хөтөлбөр, мэргэжил сонгохыг зөвшөөрөхгүй.    
  4. Улаанбаатар хотоос III бүлэгт заагдсан хөтөлбөрөөр элсэхийг хүсэгчид ерөнхий шалгалтаас гадна хар зургийн ур чадварын шалгалт өгнө. Энэ шалгалтыг ШУТИС-ийн элсэлтийн комисс тогтоосон хугацаанд зохион байгуулж авна.
  5. Аймаг, орон нутгаас III бүлэгт заагдсан хөтөлбөрөөр элсэхийг хүсэгчдээс авах хар зургийн ур чадварын шалгалтыг МИДСК-аас тухайн орон нутагт томилогдсон элсэлтийн комисс  зарласан хугацаанд зохион байгуулж авна.
  6. ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрүүдэд Улаанбаатар хотоос элсэн суралцах болзол хангагчид Улаанбаатар хот дахь ШУТИС-ийн Элсэлтийн комисст, хөдөө орон нутгаас элсэн суралцах болзол хангагчид тухайн оршин суугаа аймагт МИДСК-аас томилогдсон Элсэлтийн комисст тогтоосон хугацаанд иргэний үнэмлэх, ерөнхий шалгалтын батламжтайгаа хүрэлцэн ирж хуваарь сонголт хийнэ.
  7. 2017 онд  мэргэжлийн болон техник-технологийн улсын олимпиадад 1-ээс 3 дугаар байр эзэлсэн ерөнхий боловсролын дунд сургууль төгсөгч/Элсэлтийн ерөнхий шалгалт өгч ШУТИС-ийн босго онооны болзол хангасан байх/- ийг олимпиадад оролцсон чиглэлээр нь  элсүүлэн,сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах асуудлыг Элсэлтийн төв комисс шийдвэрлэнэ. Энд Техник, технологийн улсын олимпиадын  2016 оны амжилтыг мөн харгалзан үзнэ.
  8. Дээд боловсролтой иргэн ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт  элсэж хоёр дахь дээд боловсрол эзэмшихийг хүсвэл “ШУТИС-ийн бакалаврын сургалтын үйл ажиллагааг зохицуулах журам” –ын дагуу асуудлыг шийдвэрлэнэ.
  9. ШУТИС-ийн цагийн/эчнээ/ сургалтанд дээд боловсролын болон техникийн боловсролтой иргэнийг элсүүлэн суралцуулна. Эчнээ сургалтын бүртгэл 2017 оны 09 дүгээр сарын 11-ээс 10 дугаар сарын 16-ны хооронд бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд явагдах бөгөөд элсэлтийн шалгалтыг 10 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулж авна.
  10. 2017 онд ШУТИС-ийн Ахлах сургуулийг төгссөн төгсөгчдөөс бүрэн дунд боловсролын гэрчилгээний сурлагын дундаж үнэлгээ /аттестатчилалын дундаж/ нь 83 ба түүнээс дээш, элсэлтийн ерөнхий шалгалтын оноо  нь тухайн бүлгийн тусгайлсан босго оноог хангасан төгсөгчдийг онооны жагсаалтаар нь мэргэжил сонгуулж  ШУТИС-д элсүүлэн суралцуулна.  
  11. ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэгч нь 1,5 аас 2 жил суралцсаны дараа суралцсан хугацааны дүнгээр жагсан тухайн хөтөлбөрийн мэргэжлүүдээс  сонголт хийж үргэлжлүүлэн суралцаж төгсөнө.
  12. ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэн суралцахыг хүссэн гадаадын иргэдийн асуудлыг холбогдох журмаар зохицуулна.
  13. ШУТИС-ийн бүрэлдэхүүн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, Орхон аймаг дахь Технологийн сургуулийн элсэлтийн журам, элсэлтийн босго оноо тусдаа  зарлагдана.
  14. Оюутан элсүүлэхтэй холбоотой маргааныг  Элсэлтийн комисс эцэслэн шийдвэрлэнэ.

ТАВ. ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭХ

  1. Сургалтын төлбөрөө бүрэн төлсөн, суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг авсан элсэгчид 2017 оны 07 дугаар сарын 17-оос 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрүүдэд бүрэлдэхүүн сургуулиуд дээр бүртгүүлэн хичээл сонголт хийнэ.
  2. 2017-2018 оны хичээлийн жилийн намрын улирлын хичээл 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр эхлэнэ.
  3. Хяналтын тоонд багтан ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт  элсэн суралцах болзол хангагчид эрүүл мэндийн үзлэгт орж оюутны эрүүл мэндийн хуудас нээлгэнэ.
  4. Суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй элсэгчдийг гэрээ байгуулахаас татгалзсан гэж үзэж элсэх эрхийг нь хүчингүй болсонд тооцно.                

                               

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН

БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ 2017-2018 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ БҮЛЭГ, БОСГО ОНОО

д\д

Бүлэг

Ерөнхий шалгалтын оноог тооцох хичээлүүд

Ерөнхий шалгалтын хичээлүүдийн оноог тооцох зарчим

 

Ерөнхий шалгалтанд авсан байх шаардлагатай босго оноо

/нийт  авбал зохих онооноос авсан байх шаардлагатай хувь/

Нэмэлт шалгуур

Хичээл 1

хичээл 2

1

I бүлэг

Математик, Физик

Аль нэг хичээлийн оноо хөтөлбөрт тавигдах босго оноог хангасан байх  

  400-аас 500 онооны хооронд буюу 50%-иас 62,5%

/аль нэг хичээлээр/

2

II бүлэг

Хими. Математик , Физик

Аль нэг хичээлийн оноо хөтөлбөрт тавигдах босго оноог хангасан байх  

400 оноо буюу 50%

/аль нэг хичээлээр/

 

3

III бүлэг

Хар зураг

Математик

Хичээл 1, хичээл 2-ийн оноог тус тус босго оноонд тооцно.

  400 оноо буюу 50%

/математикийн хичээлийн хувьд/ 

Хар зургийн ур чадварын түвшин тогтоох шалгалт

4

IV бүлэг

Математик, Гадаад хэл /Англи эсвэл Орос хэл/

Аль нэг хичээлийн оноо хөтөлбөрт тавигдах босго оноог хангасан байх

  400 оноо буюу 50%

/аль нэг хичээлээр/ 

 

5

V бүлэг

Нийгмийн тухай мэдлэг, Математик

Аль нэг хичээлийн оноо хөтөлбөрт тавигдах босго оноог хангасан байх

450 оноо буюу 62.5%

/аль нэг хичээлээр/ 

Жич:

-        Одтой (*) хөтөлбөрүүд дээр тусгайлсан босго оноо буюу 450, 500 оноо

ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ ТӨСӨЛ

Япон улсын их, дээд сургуулиудтай хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөр

Элсүүлэх бүлэг

Ерөнхий шалгалтын хичээл 1-ийн нэр

Босго оноо  (хичээл 1-ийн хувьд)

Ерөнхий шалгалтын хичээл 2-ын нэр

Босго оноо            (хичээл 2-ын хувьд)

Оюутан элсүүлэх хөтөлбөрийн индекс, нэр

VI БҮЛЭГ

Математик

680 оноо

Физик

680 оноо

1

073102. Барилгын инженер

2

071501.Механик инженер

VII БҮЛЭГ

Хар зураг

680 оноо

Математик

680 оноо

3

073102. Архитектур

VIII БҮЛЭГ

Математик

650 оноо

Физик

650 оноо

4

Бэлтгэл КООСЕН хөтөлбөр

Онлайн бүртгэлийн веб хуудас: www.elselt.edu.mn


МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬД 2017-2018 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД

ОЮУТАН ЭЛСҮҮЛЭН СУРАЛЦУУЛАХ БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРҮҮД, ТЭДГЭЭРИЙН БОСГО ОНОО

Элсүүлэх бүлэг

Босго оноо

Ерөнхий шалгалтын хичээл 1-ийн нэр

Ерөнхий шалгалт өгөх хичээл 2-ын нэр

Нэмэлт шалгалт

Оюутан элсүүлэх хөтөлбөрийн индекс, нэр

Мэргэжил

Сургууль

I БҮЛЭГ

500 оноо

Математик

Физик

 

1

*073102. Барилгын инженер

1

Иргэний ба үйлдвэрийн барилга

БАС

2

Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи

БАС

3

Автозамын барилга

БАС

4

Усны барилга байгууламж

БАС

5

Гүүрийн барилга

БАС

I БҮЛЭГ

450 оноо

Математик

Физик

 

2

*073201. Хүрээлэн буй орчны инженер

6

Халаалт, агаар сэлгэлт

БАС

7

Усан хангамж, ус цэвэрлэгээ

БАС

8

Хаягдал боловсруулах технологи

БАС

I БҮЛЭГ

400 оноо

Математик

Физик

 

3

071202. Үйлдвэрийн экологи

9

Үйлдвэрийн экологийн инженер

ХШУС

10

Үйлдвэрийн экологи

ЭХС

11

Усны нөөц экологи

БАС

I БҮЛЭГ

400 оноо

Математик

Физик

 

4

071402. Үйлдвэрлэлийн автоматжуулалт

12

Машины электрон систем

МехТС

13

Хөнгөн үйлдвэрийн автоматжуулалт

МехТС

14

Механик системийн загварчлал

МехТС

I БҮЛЭГ

400 оноо

Математик

Физик

 

5

071501. Механик инженер

15

Барилгын материалын үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмжийн ашиглалт

МехТС

16

Үйлдвэрлэлийн механикжуулалт

МехТС

17

Уул уурхайн машин тоног төхөөрөмж

ГУУС

18

Хөнгөн үйлдвэрийн машин, тоног төхөөрөмж

ҮТС

19

Хүнсний үйлдвэрлэлийн машин аппарат

ҮТС

Механик инженер /БНСУ-ын SOON CHUN HYANG сургуультай хамтарсан хөтөлбөр/

МехТС

I БҮЛЭГ

400 оноо

Математик

Физик

 

6

071502. Метал боловсруулах технологи

20

Машин үйлдвэрлэлийн технологи

МехТС

I БҮЛЭГ

400 оноо

Математик

Физик

 

7

071503. Металлурги, металлын технологи       /Метал судлал, технологи/

21

Метал судлал, технологи

МехТС

I БҮЛЭГ

450 оноо

Математик

Физик

 

8

*071601. Авто инженер

22

Авто машины ашиглалт, авто аж ахуй

МехТС

23

Дотоод шаталтын хөдөлгүүр

МехТС

I БҮЛЭГ

500 оноо

Математик

Физик

 

9

*071602. Нисэх техникийн механик

24

Нисэх техникийн механик

МехТС

25

Авионик

МехТС

I БҮЛЭГ

400 оноо

Математик

Физик

 

10

053201. Геодези

26

Геодези

ГУУС

27

Уул уурхайн маркшейдер

ГУУС

Геодези (БНХАУ-ын Шандуны ШУТИС-тай хамтарсан хөтөлбөр)

ГУУС

I БҮЛЭГ

450 оноо

Математик

Физик

 

11

*072401. Уул уурхайн ашиглалтын технологи

28

Уул уурхайн ашиглалтын технологи

ГУУС

Уул уурхайн ашиглалтын технологи (ХБНГУ-ын Фрайбургийн Уул Уурхайн Академитай хамтарсан хөтөлбөр)

ГУУС

I БҮЛЭГ

450 оноо

Математик

Физик

 

12

*072402. Ашигт малтмалын баяжуулалтын технологи

29

Ашигт малтмалын баяжуулалтын технологи

ГУУС

I БҮЛЭГ

400 оноо

Математик

Физик

13

053203. Геологи

30

Геологи

ГУУС

14

053205. Геофизик

31

Геофизик

ГУУС

15

053204. Гидрогеологи, инженер геологи /Гидрогеологи/

32

Гидрогеологи

ГУУС

I БҮЛЭГ

400 оноо

Математик

Физик

 

16

072403. Өрөмдлөгийн техник, технологи

33

Хайгуулын өрөмдлөгийн техник, технологи

ГУУС

17

072404. Газрын тосны инженер

34

Газрын тосны инженер

ГУУС

I БҮЛЭГ

400 оноо

Математик

Физик

 

18

078802. Биотехнологи

35

Хүнсний биотехнологи

ҮТС

36

Хүнсний микробиологи

ҮТС

I БҮЛЭГ

400 оноо

Математик

Физик

19

072101. Хүнсний инженерчлэл

37

Хүнс үйлдвэрлэлийн технологи

ҮТС

38

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи

ҮТС

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи (ОХУ-ын Москвагийн Удирдлага, Технологийн Улсын Их Сургуультай хамтарсан хөтөлбөр)

ҮТС

I БҮЛЭГ

400 оноо

Математик

Физик

20

072102. Шим тэжээл судлал

39

Шим тэжээл судлал

ҮТС

40

Хүнсний чанар аюулгүй байдал

ҮТС

I БҮЛЭГ

400 оноо

Математик

Физик

 

21

072202. Хэвлэлийн үйлдвэрлэлийн технологи

41

Хэвлэлийн үйлдвэрлэлийн технологи

ҮТС

22

072302. Оёдлын үйлдвэрлэлийн технологи

42

Оёдлын үйлдвэрлэлийн технологи

ҮТС

I БҮЛЭГ

400 оноо

Математик

Физик

23

072303. Арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологи 

43

Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи

ҮТС

24

072304. Текстилийн үйлдвэрлэлийн технологи /ноос ноолуур/

44

Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи

ҮТС

I БҮЛЭГ

400 оноо

Математик

Физик

25

082101. Ой модны үйлдвэрлэлийн техник технологи  

45

Ой модны үйлдвэрлэлийн техник технологи

ҮТС

26

072203. Мод боловсруулах үйлдвэрлэлийн технологи

46

Мебель модон эдлэлийн технологи

ҮТС

I БҮЛЭГ

400 оноо

Математик

Физик

 

27

061303. Мэдээллийн систем

47

Мэдээллийн систем

МХТС

I БҮЛЭГ

450 оноо

Математик

Физик

 

28

*031304. Мэдээллийн технологи

48

Мэдээллийн технологи

МХТС

I БҮЛЭГ

400 оноо

Математик

Физик

29

061301. Компьютерийн ухаан

49

Компьютерийн ухаан

МХТС

I БҮЛЭГ

500 оноо

Математик

Физик

30

*061302. Програм хангамж

50

Програм хангамж

МХТС

Програм хангамж (Энэтхэгийн IEC Технологийн Сургуультай хамтарсан хөтөлбөр)

МХТС

I БҮЛЭГ

400 оноо

Математик

Физик

31

061901. Цахилгаан холбоо

51

Цахилгаан холбоо

МХТС

Холбооны сүлжээ, холболтын технологи (ОХУ-ын Москвагийн Мэдээлэл Холбооны Техникийн Их Сургуультай хамтарсан хөтөлбөр)

МХТС

I БҮЛЭГ

400 оноо

Математик

Физик

32

061902. Утасгүй холбоо

52

Утасгүй холбоо

МХТС

Утасгүй холбоо (ОХУ-ын Москвагийн Мэдээлэл Холбооны Техникийн Их Сургуультай хамтарсан хөтөлбөр)

МХТС

I БҮЛЭГ

450 оноо

Математик

Физик

33

061903. Сүлжээний технологи /Холбооны технологи/

53

Сүлжээний технологи

МХТС

I БҮЛЭГ

450 оноо

Математик

Физик

34

061303. Системийн аюулгүй байдал

54

Системийн аюулгүй байдал

МХТС

Мэдээллийн аюулгүй байдал (БНСУ-ын SOON CHUN HYANG Их сургуультай хамтарсан хөтөлбөр)

МХТС

I БҮЛЭГ

400 оноо

Математик

Физик

35

071401. Электрон инженер /Электрон системийн автоматжуулалт/

55

Электрон систем, автоматжуулалт

МХТС

56

Электроник

МХТС

57

Эмбедэд систем

МХТС

I БҮЛЭГ

500 оноо

Математик

Физик

 

36

*071304. Цахилгааны инженер

58

Цахилгаан систем

ЭХС

59

Цахилгаан системийн автоматжуулалт

ЭХС

60

Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт

ГУУС

I БҮЛЭГ

400 оноо

Математик

Физик

37

078803. Био-инженерчлэл

61

Био-анагаахын инженер

ЭХС

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт (Хойд Хятадын Эрчим Хүчний Их Сургуультай хамтарсан хөтөлбөр)

ЭХС

I БҮЛЭГ

500 оноо

Математик

Физик

38

*071305. Цахилгаан хангамж

62

Цахилгаан хангамж

ЭХС

Цахилгаан хангамж (Хойд Хятадын Эрчим Хүчний Их Сургуультай хамтарсан хөтөлбөр)

ЭХС

I БҮЛЭГ

450 оноо

Математик

Физик

39

*071302. Дулааны инженер

63

Дулааны цахилгаан станц

ЭХС

64

Үйлдвэр, хотын дулаан хангамж

ЭХС

65

Дулааны процессын автоматжуулалт

ЭХС

Дулааны цахилгаан станц (Хойд Хятадын Эрчим Хүчний Их Сургуультай хамтарсан хөтөлбөр)

I БҮЛЭГ

450 оноо

Математик

Физик

40

*071301. Сэргээгдэх эрчим хүч

66

Сэргээгдэх эрчим хүч

ЭХС

Сэргээгдэх эрчим хүч (Хойд Хятадын Эрчим Хүчний Их Сургуультай хамтарсан хөтөлбөр)

ЭХС

I БҮЛЭГ

400 оноо

Математик

Физик

41

071303. Хөргөлтийн технологи ба систем  

67

Хөргөлтийн технологи ба кондиционерийн систем

ЭХС

II БҮЛЭГ

400 оноо

Хими

Математик

Физик

42

071102. Химийн технологи

68

Химийн технологи

ХШУС

69

Нүүрс, газрын тосны боловсруулалтын технологи

ХШУС

43

071101. Химийн инженерчлэл

70

Химийн инженерчилэл

ХШУС

44

053102.Хэрэглээний хими

71

Хэрэглээний хими

ХШУС

II БҮЛЭГ

400 оноо

Хими

Математик

Физик

45

072301. Эко материалын гүйцэтгэн боловсруулалтын технологи  

72

Нэхмэлийн үйлдвэрлэлийн химийн технологи

ҮТС

73

Арьс ширний боловсруулалтын химийн технологи

ҮТС

III БҮЛЭГ

500 оноо

Математик

Ур чадварын шалгалт

46

*073102. Архитектур

74

Архитектур

БАС

75

Архитектур, хот төлөвлөлт

БАС

III БҮЛЭГ

400 оноо

Математик

Ур чадварын шалгалт

47

021201. Хувцасны дизайн

76

Хувцасны дизайн

ҮТС

48

021203. Үйлдвэрлэлийн дизайн

77

Үйлдвэрлэлийн дизайн

ҮТС

49

021202. График дизайн

78

График дизайн

ҮТС

79

Компьютерийн график дизайн

ҮТС

III БҮЛЭГ

500 оноо

Математик

Ур чадварын шалгалт

50

*021204. Интерьер дизайн

80

Интерьер дизайн

ҮТС

IV БҮЛЭГ

450 оноо

Математик

Гадаад хэл

 

51

*041301. Бизнесийн удирдлага

81

Санхүүгийн менежмент

БУХС

82

Хүний нөөцийн менежмент

БУХС

83

Маркетингийн менежмент

БУХС

84

Мэдээллийн системийн менежмент

БУХС

85

Олон улсын бизнесийн менежмент

БУХС

IV БҮЛЭГ

400 оноо

Математик

Гадаад хэл

 

52

041303. Нийтийн удирдлага

86

Нийтийн удирдлага

БУХС

IV БҮЛЭГ

400 оноо

Математик

Гадаад хэл

 

53

041302. Менежмент

87

Харилцаа холбооны менежмент

БУХС

88

Тээврийн менежмент

МехТС

89

Хөнгөн үйлдвэрийн менежмент

БУХС

90

Хүнсний үйлдвэрийн менежмент

ҮТС

91

Уул уурхайн менежмент

ГУУС

92

Эрчим хүчний менежмент

ЭХС

93

Барилгын менежмент

БАС

94

Жижиг дунд үйлдвэрийн менежмент

БУХС

IV БҮЛЭГ

400 оноо

Математик

Гадаад хэл

54

041305. Логистик менежмент

95

Логистик менежмент

МехТС

55

041304. Аялал жуулчлалын менежмент

96

Аялал жуулчлалын менежмент

БУХС

IV БҮЛЭГ

400 оноо

Математик

Гадаад хэл

56

071101. Гадаад хэлний орчуулга

97

Техник технологийн орчуулга

ГХИ

V БҮЛЭГ

450 оноо

Нийгмийн тухай мэдлэг

Математик

57

092301. Нийгмийн ажил

98

Нийгмийн ажил

БУХС

I БҮЛЭГ

400 оноо

Математик

Физик

58

Инженерийн бэлтгэл

99

*Инженерийн бэлтгэл

/Монгол-Германы хамтарсан/

ХШУС

*-  Тусгайлсан босго оноотой сургалтын хөтөлбөр

  - Элсэгч 1.5-2 жил суралцсаны дараа хөтөлбөрт тусгагдсан мэргэжлүүдээс сонгон суралцаж холбогдох мэргэжлийн бакалаврын зэрэгтэй төгсөнө. 


ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ ТӨСӨЛ

Япон улсын их, дээд сургуулиудтай хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөр

Тавигдах шаардлага:

а/. Монгол Улсын иргэн байх,

б/. Нас 21 хүртэл,

в/.Төсөл хэрэгжүүлэх нэгжээс зохион байгуулах Урьдчилсан тандалтын шалгалтанд оролцож нийт авах онооны 60 хувиас дээш амжилт үзүүлсэн байх,

г/. Элсэлтийн ерөнхий шалгалтын Математик болон Физикийн шалгалтын оноо 680, Хар зургийн шалгалтын оноо 680 ба түүнээс дээш байх.

Элсэгч нь сүүлийн хоёр жилийн хугацаанд математик, физикийн чиглэлээр улсын болон олон улсын олимпиад, инженер-технологийн чиглэлээр уралдаан тэмцээнд оролцон амжилт гаргаж байсан бол давуу тал болно.

Хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөрт элсэхийг хүсэгч нь энэ хөтөлбөрийг сонгосон шалтгаан, төгссөний дараа яаж ажиллах тухайгаа бичсэн 700-800 үгтэй эссэ бичиж элсэлтийн комисст өгсөн байна.

Хамтарсан бакалаврын хөтөлбөрт элсэгч Элсэлтийн комиссын ярилцлаганд орно.

Коосэн сургуульд элсэн суралцах бэлтгэл сургалт/Бэлтгэл Коосэн/

Суралцагчдад тавигдах шаардлагыг бүрэн хангаж, сонгон шалгаруулалтад тэнцсэн оюутан ШУТИС дээр хичээллэх 1,5 жилийн хугацаатай Япон хэлний бэлтгэл сургалтын хөтөлбөрт элсэн суралцана. Тус сургалтын кредитийн үнэлгээ нь ШУТИС-ийн кредитийн үнэлгээтэй ижил байх ба Монголд суралцах хугацааны сургалтын төлбөрийг оюутан өөрөө хариуцна.

Бэлтгэл Коосэн сургалтын хөтөлбөрт амжилттай суралцан Японд суралцах шалгалтад /EJU/ тэнцсэн оюутан 2018 оны 4-р сард Инженер технологийн дээд боловсролын төслийн санхүүжилтээр Японы Коосэн сургуулийн 3 дугаар курст шилжин суралцана. Япон улсад нийт 3 жил суралцаж, техникийн боловсролын зэргийн дипломтой төгсөнө.

Тавигдах шаардлага:

а/. Монгол Улсын иргэн байх,

б/. Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх,

в/. 20 хүртэл настай,

г/. Элсэлтийн ерөнхий шалгалтын Математик, Физикийн оноо 650,түүнээс дээш байх.

 Химийн хичээлээр ЭЕШ өгсөн байвал давуу тал болно.         

Энэ хөтөлбөрт элсэхийг хүсэгч нь Коосэн сургалтын хөтөлбөрийг сонгосон шалтгаан, төгссөний дараа яаж ажиллах тухайгаа бичсэн 500-600 үгтэй эссэ бичиж Элсэлтийн комисст өгсөн байна.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

Мэргэжил

Ерөнхий шалгалт өгөх
хичээл 1-ийн нэр

Ерөнхий шалгалт өгөх
хичээл 2-ын нэр

1

Програм хангамж

Математик

Физик

2

Хүрээлэн буй орчны инженер

Математик

Физик

3

Барилгын инженер

Математик

Физик

4

Метал боловсруулах технологи

Математик

Физик

5

Цахилгааны инженер

Математик

Физик

6

Механик инженер

Математик

Физик

7

Хүнсний инженерчлэл

Математик

Физик

8

Дулааны инженер

Математик

Физик

9

Ашигт малтмалын баяжуулалтын технологи

Математик

Физик

10

Уул уурхайн ашиглалтын технологи

Математик

Физик

11

Менежмент

Математик

Гадаад хэл

12

Метал судлал, технологи

Математик

Физик

13

Шим тэжээл, судлал

Математик

Физик

14

Үйлдвэрлэлийн автоматжуулалт

Математик

Физик

15

Бизнесийн удирдлага

Математик

Гадаад хэл

 

ОРХОН АЙМАГ ДАХЬ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

1

Цахилгааны инженер

Математик

Физик

2

Авто инженер

Математик

Физик

3

Метал судлал, технологи

Математик

Физик

4

Механик инженер

Математик

Физик

5

Уул уурхайн ашиглалтын технологи

Математик

Физик

6

Ашигт малтмал баяжуулалтын технологи

Математик

Физик

7

Мэдээллийн технологи

Математик

Физик

Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хаягаар холбогдон авна уу.

ШУТИС-ийн Улаанбаатар хот дахь Элсэлтийн комиссын хаяг:

Харилцах утас :

324319

324590-1021

324590-1022

Факс:

976-11-318152

e-mail:

batdorjd@must.edu.mn

Веб хаяг:

http://www.must.edu.mn, http://www.elselt.edu.mn,

Шуудангийн хаяг:

ш/х-520, Улаанбаатар-46,

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль,

Элсэлтийн комисс

Байрлал:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-8

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль,

Хичээлийн төв байр 212,  213,  217 тоот өрөө

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ    

Захирал:                        доктор (Ph.D), дэд профессор  Ц.Батбаатар

Утас:                                 70374455, 70374735

e-mail:                                Batbaatarc@yahoo.com

Факс:                                 976-37-24455

Сургуулийн байршил, хаяг:        Дархан–Уул аймаг. Дархан сум. 15 дугаар баг (Шинэ Дархан).

ОРХОН АЙМАГ ДАХЬ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

Захирал:                        доктор (Ph.D), профессор С.Давааням

Утас:                                73421

e-mail:                                         bayardulamb@yahoo.com

Факс:                                976-035-73421

Сургуулийн байршил, хаяг:        Орхон аймаг. Баян-Өндөр сум. Эрдэнэт хот.