2012 оны 01 дүгээр  сарын  02-ны өдрийн 4/01

тоот албан бичгийн хавсралт № 1

ХХОАТТХуулийн дагуу ХХОАТТайлан хүлээн авах,  татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг

эдлүүлэх үед тулгарч  буй  асуудлууд , түүний  шийдвэрлэлтүүд

д/д

ШИЙДВЭРЛЭХ АСУУДЛУУД

НЭГ МӨР БОЛГОСОН ШИЙДЭЛ,

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ

1.

“Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-ийн 24 дүгээр заалтын 24.1 заалтад заасан “...жилийн 84000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ” гэснийг хэрхэн тооцох

ХХОАТТ-ын хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-ийн дагуу “энэ хуулийн 11.1.1-11.1.6-д заасан орлогод жилийн албан татварт 84000 төгрөгийн албан татварын хөнгөлөлт үзүүлнэ” гэсний дагуу хөнгөлөлтийг тухайн жилд ажилласан саруудад ногдох дүнгээр тооцож эдлүүлнэ. Тухайлбал: Иргэн “А” нь 2011 оны сүүлийн 6 сард хөдөлмөр эрхэлж цалин хөдөлмөрийн хөлс авсан бол “А”-ийн хөнгөлөгдөх албан татварын дүн 42.0 (6*7.0)  мянган төгрөг байна.

2.

Малчин өрхөөс малаас гаралтай бүтээгдхүүнээ борлуулж, үйл ажиллагааны орлогоосоо татвар төлсөн бол хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16.1.12 заалтын дагуу орон сууц худалдан авах, эсвэл хувьдаа орон сууц барьсан бол 30.0 сая төгрөгтэй тэнцэх орлогыг чөлөөлөх эсэх?

Малчин, мал бүхий этгээд мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг борлуулж, орлого олсон тохиолдолд хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлд  заасны дагуу үйл ажиллагааны орлогод тооцон, мөн хуулийн  18 дугаар зүйлд зааснаар албан татвар ногдох орлогоос хасагдах зардлуудыг хасч татвар ногдуулна.Иймд малчин, мал бүхий этгээд малын гаралтай бүтээгдэхүүнээс олсон орлогоосоо татвар төлсөн тохиолдолд хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлнэ.

3.

Төрийн байгууллагын ажилтан орон сууц худалдан авсан тохиолдолд орлогын эх үүсвэртээ малаа зарсан орлогоо оруулж болох уу. Хэрэв оруулбал ямар бичиг баримт бүрдүүлэх вэ

Мал бүхий этгээд өөрийн өмчлөлд байдаг малаа зараад үйл ажиллагааны орлогоор тайлагнаж, татвараа төлсөн бол орлогын эх үүсвэрт нь оруулж тооцно. Харин татвар төлөөгүй тохиолдолд эх үүсвэртээ оруулах боломжгүй юм.

4

Хоёр сургуульд зэрэг сурдаг оюутанд хөнгөлөлтийг 2 сургуульд төлсөн төлбөрөөр нь тооцох уу

Тухайн оюутан бакалаврын түвшинд хоёр сургуульд зэрэг суралцаж байгаа тохиолдолд сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг  баримтаар нотлогдох зардлын хэмжээгээр тооцон эдэлнэ.

5.

СЭЗДС сургуулийн оюутан гадаадад мэргэшсэн нягтлангийн боловсрол эзэмшихээр сурахад хөнгөлөлт эдлэх үү

ХХОАТТХуулийн 24.6-д гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллеж буюу бакалаврын түвшний боловсрол, мэргэжил олгох сургалтын байгууллагуудыг зааж өгсөн байх тул мэргэшсэн нягтлан бодогчийн сургалт нь хуулийн уг заалтад хамаарахгүй. Харин оюутан  СЭЗДС-д суралцаж байгаа тул тус сургуульд төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт эдэлж болно.

6.

Гадаадад хэлний бэлтгэлд сурч буй оюутанд хөнгөлөлт эдлүүлэхгүй байгаа шалтгааныг хуулийн ямар заалтыг үндэслэж байгааг тайлбарлах

ХХОАТТ-ын хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д “...гадаад, дотоодын их дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид  элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ” заасан байдаг. Хуулинд  хэлний бэлтгэл гэж заагаагүй  учир хэлний бэлтгэлд сурч буй оюутанд сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх боломжгүй юм.

7.

Сургалтын хөнгөлөлтөд хамрагдах баримт бүрдүүлэхэд зарим сургуулиуд төлбөрийн баримт хурааж авчихаад мөнгө төлсөн гэсэн тодорхойлолт өгдөг. Тодорхойлолтыг төлбөрийн баримтанд тооцох уу

ХХОАТТХуулийн 24.6-д баримтаар нотлогдох төлбөр хэмээн заасан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.4-т заасан “анхан шатны баримт” гэж гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоог гэж заасан. Иймд төлбөр төлснийг нотлох баримтад банкны хуулгыг хамааруулж ойлгохоор байна.

8

2007 онд үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээгээ авсан боловч одоо хүртэл чөлөөлөлтөд хамрагдаагүй иргэд олон байна. Эдгээр иргэдийг 2011 онд татвар төлөгчөөр бүртгээд 2007-2010 оны орлого татварыг иргэний орлого бүртгэлийн дэвтэрт нөхөн бичүүлж олгох уу, эсвэл энэ оноос эхлэн олгох уу

ТЕХ-ийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалт “татвар нөхөн  ногдуулах алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх...”,11.1.3 дэх заалт “тайланг жилийн эцэст нэг удаа гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд уг тайланг гаргаж татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс” тоолж эхлэх , Хувь хүний орлогын албан татварын тухай зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд Шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 12 дугаар тогтоол ” 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш зөвхөн нэг удаа хувьдаа орон сууцны барилга барьсан эсхүл худалдан авсан” гэсэн заалтуудын үндэслэн  2007 онд орон сууцны барилга худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогын чөлөөлөлтийг нөхөж эдэлж болно. Чөлөөлөлт эдлэхдээ тайлан гаргасан оноос эхлэн  эдэлнэ.

9

Банкинд байгаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг наториатаар баталгаажуул гэхээр банк өгдөггүй. Иймд гэрчилгээний хуулбар дээр банкинд байгаа гэсэн тэмдэглэл хийлгэж, тамга даруулж болох уу

Банкинд байгаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулж авчирна.

10

Урьд онуудын сургалтын төлбөрөөр хөнгөлөлтөд хамрагдаагүй бол нөхөн хамрагдаж болохгүй хууль зүйн үндэслэл нь юу вэ

ХХОАТТХуулийн 24.6-д “элсэн суралцаж байгаа”, 24.7-д “суралцаж байх хугацаандаа” хэмээн суралцаж байх хугацаанд нь уг хөнгөлөлтийг үзүүлэхээр заасан байна.

11

Ажиллаж байгаа байгууллагаас авсан зээлээ цалингаараа төлж байгааг өөрийн орлого гэж үзэх үү

ХХОАТТХ-ийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод татвар ногдоно гээд 11 дүгээр зүйлийн 11.1.1-д “ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдсэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлогод татвар ногдохоор зааж өгсөн. Иймээс өөрийн орлого гэж үзнэ.

12

Байнгын оршин суугаа газраасаа өөр газар, нутагт ажиллаж амьдарч , тэндээ хувь хүний орлогын албан татвар төлж, мөн тэндээ байр худалдан авсан бол татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд байнгын оршин суудаг нутаг дэвсгэрийн татварын албанд тайлангаа гаргаж хамрагдах уу, эсвэл түр оршин суугаа нутаг дэвсгэрийн татварын албанд хамрагдах уу

Хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдаж байгаа иргэн нь байнгын оршин суугаа газраасаа өөр газар амьдарч байгаа тохиолдолд тайлангаа байнга оршин суудаг газрынхаа харъяа татварын албанд  гаргана.

13

Нэг гэрийн 2 хүн тус тусдаа хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдаж болох уу

ХХОАТТХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.6-д төрсөн буюу үрчилсэн хүүхдийн сургалтад төлсөн, баримтаар нотлогдох төлбөр гэж заасан бөгөөд ХХОАТТХ-ийн 1 дүгээр зүйлд тус хууль нь хувь хүний орлогод албан татвар ногдуулахтай холбоотой харилцааг зохицуулахаар заасан зэрэг хуулийн зохицуулалтаас үзвэл тус тусдаа төлсөн нэг гэрийн хоёрын сургалтын төлбөр хөнгөлөлтөд хамрагдана.

14

Тусгай дунд боловсролтой, эмнэлэгт сувилагчийн ажилтай эмэгтэй бакалварын түвшинд өдрийн ангид сурч байгаа. Байгууллагаас цалин авдаг хүн хөнгөлөлт эдлэх үү?

ХХОАТТХуулийн 24.7-д суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн суралцагчийг хөнгөлөлтөд хамруулахаар заасан. Иймд тус сувилагч эмэгтэй хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо татвар төлж, мөн сургалтын төлбөрөө төлж байгаа тохиолдолд уг хөнгөлөлтөд хамрагдах эрхтэй.

15

Амьдран суух зориулалттай гэдгийг өөрөө, эсвэл үр хүүхдүүд, эцэг эх нь амьдрах гэж ойлгож байгаа. Тухайн байрыг ашиг олох зорилгоор үйлдвэр үйлчилгээний чиглэлээр ашиглах, эсвэл хүн амьдрахаар түрээслүүлж байгаа  тохиолдолд чөлөөлөлт эдлүүлэх үү.

ХХОАТТХуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-т “амьдран суух зориулалтаар орон сууцны барилга барих, эсхүл худалдан авах” гэж заасан. Орон сууцны барилга гэдэгт Орон сууцны тухай хуулийн 3.1.1-д заасан “хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг” гэж заажээ. Иймд үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнд заасан зориулалтыг үзэх шаардлагатай. Орон сууцны зориулалттай гэж заасан тохиолдолд хуульд заасан чөлөөлөлтөд хамрагдана.

16

Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж байгаад эх нь нас барсан тохиолдолд төрсөн дүү нь үргэлжлүүлэн сургалтын төлбөрийг нь төлдөг. Энэ тохиолдолд хөнгөлөлтөнд хамрагдах уу.

ХХОАТТХуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д “ ... төрсөн буюу үрчилсэн хүүхэд...” гэж тодорхой заасан. Хүүхдийг үрчилж авсан тохиолдолд сургалтын төлбөрийн хөнгөлөлтөнд хамрагдах боломжтой.

17

30.0 сая төгрөгөөр орон сууц худалдан аваад 20.0 сая төгрөгөөр зээл авч үлдсэн 10.0 сая төгрөгийн байр авч байгаа иргэнээс авах өрөндөө авсан гэх тохиолдолд чөлөөлөлтийг 20.0 сая төгрөгөөр эдлүүлэх үү, эсвэл 30.0 сая төгрөгөөр эдлүүлэх үү

ХХОАТТХ-ийн 16 дугаар зүйлийн 16.1.12-т “өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр” гэж заасан. 10 сая төгрөг нь тус иргэний өөрийн орлого мөн бөгөөд тус авах өртэй холбоотой байгуулсан гэрээ, хэлцэл зэрэг холбогдох нотлох баримтыг шаардаж, нотлогдсон тохиолдолд 30 сая төгрөгийн дүнд чөлөөлөлт эдлүүлнэ. Авлагатайг нотлох баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай.

18

Бэлэглэлийн гэрээ байгуулсан тохиолдолд бэлэглэгч иргэдийн орлого, татвар төлсөний дараах орлого гэдгийг нотлоход хүндрэлтэй байдаг.  Үүнийг яаж нотлох вэ

Хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдаж байгаа иргэд бэлэглэлийн гэрээгээр өөрийн орлогоо нотолж байгаа тохиолдолд тухайн иргэнд мөнгө бэлэглэсэн этгээдийн олсон орлого, төлсөн татвар нь иргэний орлого татварын бүртгэлийн дэвтрээр баталгаажна. Мөнгө бэлэглэсэн этгээдийн  энэхүү баримтанд үндэслэн хөнгөлөлт чөлөөлөлтийг эдлүүлнэ. Бэлэглэгч этгээдийн олсон орлого, татвар тухайн үе (тайлан өгөх)-д  нотлогдож чадахгүй бол бэлэглэгчийн орлого, татвар нотлогдсоны дараа буюу дараагийн жилд хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломжийг нээлттэй үлдээнэ.

19

Иргэний ҮХЭХ-ийн гэрчилгээ нь тухайн оны тайлан хүлээж авах хугацаанд буюу 02 дугаар сарын 15-ны дотор гарсан тохиолдолд өмнөх онд орон сууцны чөлөөлөлтөд хамрагдах боломжтой юу.

ҮХЭХ-ийн гэрчилгээ нь тухайн оны тайлан хүлээж авах хугацаанд буюу 2 дугаар сарын 15-ны дотор гарсан тохиолдолд орон сууцны чөлөөлөлтөнд хамрагдах боломжтой. Тухайлбал 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь гарсан тохиолдолд 2011 оны орон сууцны чөлөөлөлтөд хамрагдах эрхтэй болно.

20

Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдаж байгаа иргэд орлого нотлох баримтандаа нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн орлогыг үндэслэл болгодог. Гэхдээ энэ мөнгөө банкинд халгалуулаагүй гар дээрээ хадгалсан байдаг. Энэ тохиолдолд нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн нийт орлогоор нь тооцох уу.

Нийгмийн даатгалын тухай хуульд даатгалын хэлбэрийг албан болон сайн дурын хоёр хэлбэртэйгээр хуульчилсан. Асуултад дурьдсан тохиолдол нь сайн дурын журмаар даатгалд даатгуулах тохиолдолд хамаарна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт зааснаас бусад тодорхой хөдөлмөр эрхлээгүй Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн энэ хуульд заасан болзол, журмын дагуу энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2, 4 дэх заалтад дурдсан даатгалд сайн дураар даатгуулж болно. Сайн дураар даатгуулагч нь дээр дурдсан нийгмийн даатгалын төрөл тус бүрд хамрагдана.” гэж заасан. Иймд уг тохиолдолд тухайн татвар төлөгчийг орлого олсон гэж үзэх үндэслэл хангалттай нотлогдохгүй тул сайн дурын даатгалын хэлбэрээр нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн орлогыг Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан татвар ногдох орлого олсон гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд ХХОАТТХуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан татвар төлөгчийн орлого, татварын бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн орлогоор тооцож хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлүүлэх хуулийн зохицуулалттай байна.  

21

Өөрийн орлогод ямар орлогууд багтах вэ. Татвар төлсний дараах орлогыг нотлох баримтад  ямар, ямар  баримтыг оруулах вэ

Өөрийн орлогод дараах орлогуудыг хамруулна. Үүнд:                      1.Цалин хөлс, шагнал урамшуулал, түүнтэй адилтгах орлого                    2.Үйл ажиллагааны орлого                                                                             3.Бэлэглэлийн орлого                                                                                               4.Хөрөнгийн орлого                                                                                           5.Хөрөнгө борлуулсаны орлого

ХУУЛЬ ЭРХЗҮЙН ХЭЛТЭС

ТАТВАР ХУРААЛТЫН ХЭЛТЭС