Төсөл

           МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Дүрэм шинэчлэн батлах тухай

Боловсролын тухай хуулийн 26.3 дахь хэсгийг үндэслэн  Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

  1. “Магадлан итгэмжлэх байгууллагын дүрэм”-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурьт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Дүрэм батлах тухай” Засгийн газрын 2003 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 276 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ         

                      

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.БАТСУУРЬ                

Засгийн газрын .... оны ... дугаар сарын
...-ны өдрийн ... дугаар тогтоолын хавсралт

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ БАЙГУУЛЛАГЫН ДҮРЭМ

Нэг.Нийтлэг зүйл

  1. Магадлан итгэмжлэлийг хэрэгжүүлэх байгууллага, түүний чиг үүргийг тодорхойлоход энэхүү дүрмийн зорилго оршино.  
  2. Боловсролын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу “Боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл”, “сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх авсан ашгийн төлөө бус байгууллага” тус тус хэрэгжүүлнэ.
  3. Магадлан итгэмжлэх байгууллага нь Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль бусад холбогдох хууль, энэхүү дүрмийг мөрдөнө.
  4. Магадлан итгэмжлэх байгууллага нь өөрийн үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална:
  1. тэгш боломжтой байх;
  2. байгууллагын бие даасан байдлыг хүндэтгэх,
  3. нээлттэй, ил тод байх,
  4. шударга байх,
  5. шийдвэр нь үндэслэл бүхий байх,
  6. хараат бус.

1.5.         Магадлан итгэмжлэх байгууллага нь тогтоосон журмын дагуу үйлдсэн албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэгтэй байна. Өөрийн үйл ажиллагааны онцлогийг илэрхийлсэн бэлгэдэлтэй байж болно.

Хоёр. Магадлан итгэмжлэх байгууллагын удирдлага

  1. Магадлан итгэмжлэх байгууллагын эрх барих байгууллага нь Боловсролын тухай хуулийн 26.4-т заасан төлөөллийг оролцуулсан Магадлан итгэмжлэх байгууллагын Удирдах зөвлөл байна.
  2. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга нь боловсролын асуудал  эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна.
  3. Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

Гурав. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

  1. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
  1. Боловсролын тухай хуулийн 26.2-т заасны дагуу боловсролын магадлан итгэмжлэх байгууллагад эрх олгох, эрх олгоход баримтлах журмыг батлан мөрдүүлэх;
  2. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлд бусад магадлан итгэмжлэх байгууллагыг удирдамж, нэгдсэн зохицуулалтаар хангахад дэмжлэг үзүүлэх;
  3. Хууль тогтоомжид заасан бусад эрх.

Дөрөв. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн эрх, үүрэг

  1. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл нь дараах эрх үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
  1. Байгууллагын магадлан итгэмжлэл хийх;
  2. Магадлан итгэмжлэх шалгуур
  3. Магадлан итгэмжлэх журмыг тогтоох;
  4. Боловсролын магадлан итгэмжлэх үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, шинжилгээ судалгааны ажлыг тогтмол зохион байгуулах.
  5. Сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийх гадаад, дотоодын байгууллагыг бүртгэх;
  6. Сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэх байгууллагыг удирдамж, нэгдсэн зохицуулалтаар хангах;
  7. Өөрийн эрхлэх үйлчилгээний чиглэлээр боловсролын чанарын тасралтгүй өсөлтийг хангах,  чанарын удирдлагын системийг нэвтрүүлэх, олон улсын жишигт нийцүүлэхэд хувь нэмрээ оруулах;
  8. Сургалтын байгууллагаас гаргасан хүсэлтийн дагуу тэдгээрт үйл ажиллагаатай нь холбоотой зөвлөгөө өгөх;
  9. Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал тогтооход санал, дүгнэлт гаргах;
  10. магадлан итгэмжлэлийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоох,
  11. Шинжээчдийг сонгон шалгаруулж, эрх олгох, мэргэшүүлэх, ажиллах журам батлах
  12. Магадлан итгэмжлэх үйл ажиллагааны талаар сургалт зохион байгуулах, нийтэд мэдээлэл өгөх, ном, товхимол хэвлүүлэх;
  13. Магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллага болон сургалтын хөтөлбөрийн нэгдсэн бүртгэл хөтөлж,улсын хэмжээний мэдээллийн сан бүрдүүлэх;
  14. Тайлан мэдээ гаргах, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг мэдээллээр хангах, ажил, үйлчилгээг гэрээний дагуу гүйцэтгэх;
  15. Ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг гадаадын болон олон улсын байгууллагуудтай холбоо тогтоон хамтран ажиллах;
  16. Хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

Тав. Сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийх

байгууллагын эрх үүрэг

  1. Сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийх байгууллага нь   дараах эрх үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
  1. Сургалтын байгууллагаас гаргасан хүсэлтийн дагуу тэдгээрт үйл ажиллагаатай нь холбоотой зөвлөгөө өгөх,
  2. Дээд боловсролын байгууллагын шинэ хөтөлбөрөөр сургалт эрхлэхийн өмнө урьдчилсан магадлан итгэмжлэх хийх;
  3. Магадлан итгэмжлэх үйл ажиллагааны талаар сургалт зохион байгуулах, нийтэд мэдээлэл өгөх, ном, товхимол хэвлүүлэх;
  4. Хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

Зургаа. Магадлан итгэмжлэх байгууллагын санхүүжилт

  1. Магадлан итгэмжлэх байгууллагын жилийн төсвийг удирдах зөвлөлөөс батална.
  2. Магадлан итгэмжлэх байгууллагын санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ. Үүнд:
  1.  Улсын төсөв /Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн хувьд/;
  2. Магадлан итгэмжлэх үйлчилгээний төлбөр;
  3. Өөрийн үйл ажиллагааны орлого;
  4. Хандив, тусламж, төсөл, грант;
  5. Бусад эх үүсвэр.

Долоо. Үйл ажиллагааны үр дүн

  1. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл нь үйл ажиллагааныхаа үр дүнг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийх байгууллага нь Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлд тус тус тайлагнана.
  2. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл болон Сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийх байгууллага буруу дүгнэлт гаргасны улмаас учирсан хохирлыг бүрэн хариуцна.

---оОо---

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2017 оны 2 дугаар сарын...-ны өдрийн ... тоот албан бичгийн хавсралт

ТАНИЛЦУУЛГА

“Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын дүрэм”-ийн төслийн тухай

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар “Боловсролын тухай хууль”, “Дээд боловсролын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулснаар боловсролын магадлан итгэмжлэлийн байгууллагын болон магадлан итгэмжлэх үйл ажиллагаа, түүний үе шатыг илүү тодорхой болгож өгсөн. Үүнд:

Иймд Засгийн газрын 2013 оны 276 дугаар тогтоолоор баталсан “Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын дүрэм”-ийг хуулийн дээрх нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн шинэчлэн батлуулах шаардлага зүй ёсоор урган гарч байгаа юм.

Дүрмийн төслийг дараах бүтэцтэй байхаар боловсруулсан.

Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын дүрмийг шинэчлэн баталж мөрдүүлж,төрийн тодорхой чиг үүргийг ашгийн бус байгууллагад шилжүүлснээр хараат бус үнэлгээ хийх, Үндэсний зөвлөлөөс дээд боловсролын сургалтын байгууллагуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэж, үндэсний хэмжээний магадлан итгэмжлэх үйл ажиллагааны зохион байгуулалт сайжирна.

Дүрмийн төслийг Боловсролын  магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан "Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн бүтэц, эрхзүйн зохицуулалт" сэдэвт сургалт, хэлэлцүүлгийн үеэр сайтар хэлэлцүүлсэн.  Тус хэлэлцүүлэгт боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүд, зөвлөлийн дэргэдэх бүтцийн нэгж, их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол-сургалтын байгууллагын багш нарын төлөөлөл, шинжээчид гэх мэт 100 орчим хүний төлөөлөл оролцсон бөгөөд гарсан саналуудыг нэгтгэн дүрмийн төсөлд тусгасан болно.

        Мөн БСШУСЯ-ны холбогдох газар нэгжүүдээс санал авч гарсан саналуудыг нэгтгэн тусгасан болно.

                БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ