Монголын АндуудTM ТББ

Оюутны сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөр 2012-2013

 

Монголын АндуудTM ТББ нь АНУ болон Монгол Улсын үндэсний төрийн байгууллагад бүртгэгдсэн байгууллага юм. Энхтайвны Корпусын сайн дурын мэргэжилтнүүдийн санаачилгаар анх байгуулагдаж Америк Монгол 2 орны харилцаа холбоо, соёлын солилцоо болон Монголын хүүхэд залуучуудын боловсрол, хөгжил, соёлыг дэмжих зорилготойгоор ажиллаж байна.

 

Энэ жил Монголын АндуудTM ТББ нь 4 төрлийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт оюутнуудыг хамруулах гэж байгаа нь бахархууштай байна. Тэтгэлэг тус бүрийг товч танилцуулахад:

/бусад мэдээллийг тэтгэлэгт хамрагдах өргөдөлөөс үзнэ үү/

 

Монголын АндуудTM ТББ-ын Эрэгтэй оюутнуудын тэтгэлэгт хөтөлбөр:

11-р анги төгссөн болон одоо Монголын их, дээд сургууль, МСҮТ-д хөдөө орон нутгаас ирж суралцаж байгаа өмнөө тавьсан тодорхой зорилготой, өөрийгөө удирдах чадвартай эрэгтэй оюутнууд хамрагдах хөтөлбөр. Монголын АндуудTM   ТББ-ын тэтгэлгийн сангаас болон Хаан Банк сангаас санхүүжигднэ.

 

M-7 Эмэгтэй оюутнуудын тэтгэлэгт хөтөлбөр: 1996-1998 онд Монгол Улсад ажиллаж байсан Энхтайвны Корпусын сайн дурын мэргэжилтнүүдийн санхүүжилтээр хөдөө орон нутгаас ирж суралцаж байгаа нэг эмэгтэй оюутныг тэтгэх хөтөлбөр юм. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү олон их, дээд сургууль болон МСҮТ-д суралцаж байгаа хэдий ч Монголын нийгэмд өнөө үед эмэгтэйчүүд олон талын саад бэрхшээлүүдтэй тулгарч буй учраас M-7 групп нь эмэгтэй оюутны боловсролыг тэтгэх болсон.

 

Крофтын гэр бүлийн Баянхонгор аймгийн  Баянхонгор сум болон Төв аймгийн Баянчандмань сумын суралцагч оюутнуудад олгох тэтгэлэгт хөтөлбөр:

Крофтын гэр бүл болох Лэетон ба Алисон, тэдний 2 хүү энэ жил хэд хэдэн тэтгэлэг өгч байгаа. Лэетон нь Баянхонгор сум дахь Энхтайвны Корпусд, Алисон нь Баянчандмань сум дахь Энхтайвны Корпусд тус тус ажиллаж байсан ба энэ тэтгэлэгтээ эдгээр 2 сумаас оюутнуудыг хамруулахыг хүсч байна.

 

Мэтью Гервиний тэтгэлэгт хөтөлбөр:

Мэтью Гервин нь 2001 онд Монголд НҮБ-ийн Хүүхдийн сан хөтөлбөрийн ажилтанаар ажиллаж байхдаа осолд орж харамсалтайгаар нас барсан билээ. Мэтью Ли Гервиний ар гэрийнхэн нь дурсгалд нь энэхүү тэтгэлэгийг бий болгосон юм. Мэтьюгийн хүүхэд залууст туслах хүслийг үргэлжлүүлэн найз нөхөд болон НҮБ-ийн Хүүхдийн сангийн төлөөлөгчид энэхүү тэтгэлэгийг дэмждэг билээ.

 

Бүх тэтгэлэгт хөтөлбөр:

Монголын Андууд ТББ нь Улаанбаатар хот болон аймгийн төвүүдэд байрлах Монголын их, дээд сургуулиудад суралцаж буй суралцах хүсэл эрмэлзэлтэй хэдий ч санхүүгийн бэрхшээлийн улмаас суралцахад хүндрэл тулгараад буй оюутнуудад бүтэн жилийн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлж ажилладаг юм.

Тэтгэлэгт хөтөлбөрийн гол зорилго нь их, дээд сургууль болон МСҮТ-д хөдөө орон нутгийн оюутнуудын тоог нэмэгдүүлэх явдал юм. Энэхүү тэтгэлэг нь Монгол Улсын бүх аймаг бүсээс нэр дэвшигчийг сонгон шалгаруулна.

 

Дээрх тэтгэлэгүүдэд нэн ядуу бөгөөд санхүүгийн тусламж зайлшгүй шаардлагатай гэсэн үндэслэлийн дагуу өргөдөл гаргагчийг сонгож тэтгэлэг олгох болно. Сургалтын төлбөрийг Монголын АндуудTM ТББ-ын данснаас тухайн оюутны суралцаж буй сургуулийн дансруу банкаар дамжуулан шилжүүлнэ. Тэтгэлэгт хөтөлбөр болон тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах өргөдлийн талаар нэмэлт мэдээлэл авахыг bayaraa@zorigfoundation.org хүсвэл гэсэн хаягруу захиа бичих болон 88114382 гэсэн утасруу холбогдоно уу?

 

МОНГОЛЫН АНДУУД ТББ2012-2013 Хичээлийн жил

 

СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ӨРГӨДӨЛ

                 

ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭН АВАХ СҮҮЛИЙН ХУГАЦАА: 2012 оны 7 дугаар сарын 31                        

дүн гарах хугацаа: 2012 оны 7 дугаар сарын 31

 

МОНГОЛЫН АНДУУД ТББ-ын эрэгтэй оюутнуудын   тэтгэлэг

(нэг ба түүнээс дээш оюутан хамрагдана)

МОНГОЛЫН АНДУУД ТББ-ын M-7 эмэгтэй оюутны  тэтгэлэг

(нэг оюутан хамрагдана)

Мэтью Гервиний тэтгэлэгт хөтөлбөр (нэг ба түүнээс дээш оюутан хамрагдана)

Крофтын гэр бүл

Баянхонгор аймгийн, Баянхонгор сум, Төв аймгийн Баянчандман сум,

(нэг ба түүнээс дээш оюутан хамрагдана)

qанхны удаа өргөдөл гаргаж байгаа

qанхны удаа өргөдөл гаргаж байгаа

qанхны удаа өргөдөл гаргаж байгаа

qанхны удаа өргөдөл гаргаж байгаа

                 

 

ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ:

ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХНИЙ ДУГААР: __________________   Төрсөн он, сар, өдөр: ____________

                            

НЭР: _____________________________________________________________________________                                 ОВОГ                                                   НЭР                                                                

ГЭРИЙН ХАЯГ:__________________________________________________________________________                                                СУМ                                                              АЙМАГ                            

ГЭРИЙН УТАС:  (_______) __________________        ГАР УТАС:  __________________

                                   Орон нутгийн код             дугаар                                           дугаар              

 

Доод тал нь нэг утасны дугаар бичих ба хэрвээ өөртөө утасгүй бол өөрт хамгийн ойр байх гэр бүлийн гишүүн болон бусад хүний утсыг бичнэ үү!

 

 

БОЛОВСРОЛ:

 ___Их, дээд сургуульд элсэгч               Төгссөн дунд сургууль:________________Ерөнхий дүн:______

                

Эсвэл

 

___ Их, дээд сургуулийн оюутан           Сургуулийн нэр: ____________________ Ерөнхий дүн:______

 

Ямар салбар, мэргэжлээр (инженер, түүх, анагаах ухаан г.м) аль түвшинд (бакалавр, магистр-BA, BS, MA etc) суралцаж байгаа _________________________________________________________          

 

Суралцах хугацаанд цуглуулсан нийт кредит: _______

Сургууль төгсөх огноо:________________

 

Сургалтын ямар нэг тэтгэлэг, санхүүгийн туслалцаанд хамрагдаж байсан уу?         q тийм   q үгүй

(хэрвээ тийм бол ямар тэтгэлэг, хэдий хэмжээтэйгээр авч байсан вэ?)

____________________________________________________________________________________

 

____________________________________________________________________________________

ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХ ӨРГӨДӨЛ-Асуултууд

 

Асуултууд: (хуудас бүрт өөрийн нэр болон иргэний үнэмлэхний дугаараа бичнэ үү.)

 

1.     Суралцах хугацаанд гаргасан амжилт, шагнал урамшууллаа жагсаан бичнэ үү.

 

 

2.     Нийгмийн идэвх болон ажлын туршлагын талаар бичнэ үү.

 

 

3.     Өөрийн ирээдүйн ажил мэргэжлийн зорилго, төлөвлөгөө болон сонгосон шалтгаанаа нэгээс илүүгүй хуудас эссэ бичнэ үү.

 

 

4.     Нэгээс илүүгүй хуудсанд багтаан тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт бичнэ үү! Уг хүсэлтэнд өөрийн товч намтар, хувийн сонирхол, гэр бүлийн мэдээлэл орсон байх шаардлагатай.

 

Жич: Хугацаа хоцорсон болон дутуу материалыг шалгаруулалтанд оруулахгүй болохыг анхаарна уу. Мөн бүх материалууд өргөдөл гаргагчийн нэр ба иргэний үнэмлэхний дугаартай байна.

 

Доорх зүйлсийн бүрэн эсэхийг шалган тэмдэглэгээ хийнэ үү.

 

q Тэтгэлэгт хөтөлбөрийн өргөдөл нь холбоо барих утас, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүссэн хүсэлт зэргийг бүрэн тодорхойлсон байна.

q Суралцсан хугацааны дүнгийн хуулбар, хэрэв их, дээд сургуульд элсэгч бол ерөнхий боловсролын гэрчилгээний хуулбар.

q Өөрийн оршин суудаг газрынхаа төр захиргааны байгууллагаас гэр бүлийнхээ сарын өрхийн орлогыг тодорхойлуулж баталгаажуулсан байна.

q Иргэний үнэмлэхний хуулбар.

q Эссэ бүрийг нэг нэг хуудсанд багтаан бичсэн байна.

q Их, дээд сургууль, МСҮТ-д элсэн орсон эрхийн бичгийн хуулбар. Шинээр их сургуульд элсэн орж буй оюутнууд 7 сарын 1-ээс өмнө эрхийн бичгээ хүлээн аваагүй байгаа бол 2012 оны 8-р сарын 20-ны дотор эрхийн бичгийн хуулбарыг ирүүлнэ.

 

 

 

 

 

БАТАЛГАА:

 

Дээрх өгсөн мэдээлэлд өргөдөл гаргагч миний бие бүрэн хамааралтай ба үнэн зөв болохыг баталж байна. Миний сонгох тэтгэлгийн хандивлагч болох этгээд болон хандивлагчид мөн Монголын Андууд байгууллагад өргөдөлд орсон мэдээллийг шалгах зөвшөөрлийг өгч байна.

 

____________________________________________________________________________

                            Гарын үсэг                                                                                     огноо                               

 

 

МОНГОЛЫН АНДУУД ТББ™

Tэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргагчид тавигдах шаардлага:

 

Монголын Андууд ТББ-ын эрэгтэй оюутнуудын тэтгэлэгт хөтөлбөр :

 

ü  Улаанбаатарын бус харъяалалтай байх

ü  11 дүгээр анги төгссөн байх

ü  Их, дээд сургууль болон МСҮТ-д элсэн орсон байх

ü  B-ээс дээш үнэлгээтэй байх

ü  25-аас доош настай байх

ü  Санхүүгийн хэрэгцээгээ тодорхойлсон байх

ü  Эрэгтэй

 

M-7 эмэгтэй оюутнуудын тэтгэлэгт хөтөлбөр:

 

ü  Улаанбаатарын бус харъяалалтай байх

ü  11 дүгээр анги төгссөн байх

ü  Их, дээд сургууль болон МСҮТ-д элсэн орсон байх

ü  B-ээс дээш үнэлгээтэй байх

ü  25-аас доош настай байх

ü  Санхүүгийн хэрэгцээгээ тодорхойлсон байх

ü  Эмэгтэй

 

Мэтью Гервиний тэтгэлэгт хөтөлбөр:

 

ü  Улаанбаатарын бус харъяалалтай байх

ü  11 дүгээр анги төгссөн байх

ü  Их, дээд сургууль болон МСҮТ-д элсэн орсон байх

ü  B-ээс дээш үнэлгээтэй байх

ü  25-аас доош настай байх

ü  Санхүүгийн хэрэгцээгээ тодорхойлсон байх

ü  Эрэгтэй болон эмэгтэй

 

Крофтын гэр бүлийн Баянхонгор аймгийн Баянхонгор сум, Төв аймгийн Баянчандман сумын

тэтгэлэг:

 

ü  Баянхонгор аймгийн Баянхонгор сум, Төв аймгийн Баянчандман сумын харъяалалтай байх

ü  11 дүгээр анги төгссөн байх

ü  Их, дээд сургууль болон МСҮТ-д элсэн орсон байх

ü  B+-ээс дээш үнэлгээтэй байх

ü  25-аас доош настай байх

ü  Санхүүгийн хэрэгцээгээ тодорхойлсон байх

ü  Эрэгтэй болон эмэгтэй

 

 Монголын Андууд ТББ™ дараахи хаягаар өргөдлийг хүлээн авна:

 

sarangoo@zorigfoundation.org

                                        

 

эсвэл

Монголын Андууд ТББ™

Тэтгэлэгт хөтөлбөр

Шуудангын хайрцаг 2790

Төв шуудан

Улаанбаатар 13, Монгол Улс

                

Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл доорх веб сайтнаас харна уу.

http://www.friendsofmongolia.org/

 

Нэмэлт мэдээлэл  

 

§Сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдагчид Монголын Андууд ТББ ™-д хандаж өргөдлийн талаарх нэмэлт мэдээллийг sarangoo@zorigfoundation.org   гэсэн хаягруу захиа бичих болон 99805080 гэсэн дугаарт холбогдож лавлана уу.

§Өргөдлийг гараар бичихийг зөвшөөрнө

§Сурлагын дүнгийн хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, өрхийн орлогын тодорхойлолт зэргийг заавал өргөдөлд хавсаргасан байна. Эдгээрийн эх хувилбарыг хүлээж авахгүй! Бидэнд ямар нэг эх хувилбар ирсэн тохиолдолд бид буцааж явуулахгүй.

§Нэгдүгээр асуултын дагуу гаргасан амжилтуудыг жагсаан бичнэ үү! Эх хувилбарыг хүлээж авахгүй!

§Тодорхойлох захидлыг хавсаргасан байж болно.

§Ярилцлага болон ямар нэг шалгалт авахгүй.

§Өөр сургалтын тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын материалыг аливаа тэтгэлэгт хамрагдаж чадаагүй, шаардлага хангасан оюутнуудын дараа авч үзнэ.

§Өргөдлийг англи хэл дээр бичих шаардлагагүй.

§Оюутнууд Монголын их дээд сургууль, МСҮТ болон хувийн их дээд сургууль, МСҮТ -д хамрагдсан байх ёстой.

§Бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, эсвэл тэтгэлэгт тэнцэж сонгогдсон оюутан худлаа ярьсан гэж сэжиглэгдвэл Монголын Андууд ТББ нь уг эрхийг цуцалж, өөр хүнд шилжүүлэх эрхтэй.

§Сургалтын төлбөрийг Монголын Андууд ТББ-ын данснаас тухайн оюутны суралцаж буй сургуулийн данс руу банкаар дамжуулан шилжүүлэх ба оюутнуудад бэлэн мөнгө олгохгүй.!

§2012-2013 оны хичээлийн жилд Оюутны сургалтын төлбөрын тэтгэлэгт хөтөлбөрийн тэтгэлэгийн дээд хэмжээ 800,000 байх байна. Оюутнуудын суралцаж буй сургуулийн сургалтын албанаас тодорхойлон гаргасан сургалтын төлбөрын нэхэмжлэлийн дагуух төлбөрийн үнийн дүнг төлөх ба хэрвээ 800,000-аас илүү дүнтэй төлбөрийн нэхэмжлэл гаргавал илүү гарсан төлбөрийн дүнг оюутнууд өөрсдөө хувиасаа төлнө. Хэрвээ төлж чадахгүй бол сургалтын төлбөрийг өөр оюутанд шилжүүлнэ

§Монголын Андууд ТББ-ын эрэгтэй оюутнуудын сургалтын тэтгэлэгт хамрагдсан оюутнууд В ба түүнээс дээш үнэлгээтэй байх ба баклавар, магистрын зэрэг дүүргэх ба эрүүл мэнд, анагаахын сургууль дүүргэхээр 6-аас доош жил суралцах хугацаандаа жил бүр тэтгэлэгт хамрагдах өргөдөл гаргана. Тасралтгүй 4 жил суралцах хугацаанд Монголын Андууд ТББ хэлэлцэж шийдвэр гаргана.

§M-7 эмэгтэй оюутнуудын тэтгэлэгт хамрагдагсад хамрагдагсад В ба түүнээс дээш үнэлгээтэй байх ба суралцах 4 жилийн хугацаанд жил бүр тэтгэлэгт хамрагдах өргөдөл гаргах ба өргөдлийг хандивлагчид хэлэлцэн шийдвэрлэнэ

§Крофтын гэр бүлийн тэтгэлэгт хамрагдагсад нь В ба түүнээс дээш үнэлгээтэй байх ба суралцах 4 жилийн хугацаанд жил бүр тэтгэлэгт хамрагдах өргөдөл гаргах ба өргөдлийг хандивлагчид хэлэлцэн шийдвэрлэнэ.

§Мэтью Гервиний тэтгэлэгт хамрагдагсад нь В ба түүнээс дээш үнэлгээтэй байх ба суралцах 6 жилийн хугацаанд жил бүр тэтгэлэгт хамрагдах өргөдөл гаргах ба өргөдлийг хандивлагчид хэлэлцэн шийдвэрлэнэ.

§Мөн 2 жилийн өмнө тэтгэлэгт хамрагдаж байсан ч жил өнжөөд тэтгэлэгт хамрагдахаар дахин өргөдөл гаргаж буй оюутнууд шинээр өргөдөл гаргагчын өргөдлийг бөглөнө..

§2011-2012 оны хичээлийн жилд Монголын Андууд ТББ-аас ямар нэг тэтгэлэг хүлээн авсан оюутнууд сургалтын төлбөрийн тэтгэлэгт дахин хамрагдахаар гаргаж буй өргөдлийг бөглөнө. Дараах хаяг, утсаар холбогдож асуух зүйлээ лавлана уу. sarangoo@zorigfoundation.org  Утас: 99805080

 

Манай байгууллага нь нас хүйс, үндэс угсаа, арьсны өнгө, оршин суугаа газар, тахир дутуу болон биеийн байдал зэргээр ялгаварлахгүй хандана. Мөн мэргэжил, хөтөлбөр үйлчилгээ явуулж байгаа бүх хүмүүстэй хамтарч ажиллана